Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Та бүхэндээ XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Хөвсгөлийн их тайгаас Өмнийн шаргал говь, Дорнын их талаас Алтайн их уулс хүртэл өргөн уудам эх орондоо аж төрөн суугаа азай буурлууд, алдрай бяцхан үрс, идэр чийрэг залуус, хотол олон Та бүхэн минь өвлийг өнтэй давж, хаврыг өнгөтэй угтаж, сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
Монголын цагаан сар бол Хүннү гүрний үеэс хүндэтгэн ёсолж ирсэн, монголчууд бидний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын бэлгэдэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлалын охь шим болсон өнө эртний түүхтэй билээ.
Монголчууд бид энэ их баяр ёслолоороо эцэг тэнгэр, эх дэлхийдээ сүслэн залбирч, азай буурал, ахас ихсээ хүндлэн золгож, ураг төрөл, удам судраа мэдэлцэн, ёсыг даган журмыг сахиж, сайныг эрхэмлэн саарыг тэвчиж, сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, үгийн сайныг хэлэлцэн, үйлийн сайхныг урладаг бахдам сайхан уламжлалтай.
Энэхүү өв соёл, үнэт зүйл, зан заншил, түүхэн уламжлалаа үеийн үед эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн сургаж үлдээх нь монгол үндэстний бахархал, монголчууд бидний эрхэм үүрэг юм.
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Улиран одож буй Модон могой жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 60 гаруй мянган хүүхдээр ам бүлээ нэмж, бид гурван сая 592 мянгуулаа боллоо.
Малчин, тариаланч түмнийхээ нөр их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, хангай дэлхийн хишиг буянаар эрдэнэт мал сүргийн тоо толгой 60 саяар тоологдож, 745 мянган тонн үр тариа, ургац хураан авлаа.
Манай улсын эдийн засаг зургаан хувиар өсөн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.долларыг давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц зургаан тэрбум ам.долларт хүрч, зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрлээ.
Улиран одож буй Могой жилд манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн айлчлалууд болж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, монголчууд бидний баялаг түүх, бахдам соёл, суу алдрыг дэлхий дахинд сурталчлан таниулсан түүхэн онцгой жил байлаа.
Манай эрдэмтэн мэргэд, хүүхэд, залуус, урлаг, спортын салбарынхан эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж, оюун ухаан, тэсвэр тэвчээр, эр зориг, авьяас чадвараараа дэлхий нийтэд гайхагдан монгол түмнээ баярлуулсан бахдам сайхан жил боллоо.
Миний Монголын ард иргэд ээ,
Элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Эзэн Богд Чингис хаан бол Монгол төр, монгол түмний эрхэм дээд шүтээн билээ.
Их хааныхаа суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа бидний эрхэм үүрэг мөн.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гарган хэрэгжүүлж байна.
Их хааныхаа музейг байгуулж, Эзэн Богд Чингис хааны алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн хүндэтгэн залсны зэрэгцээ монгол түмний бахархал монгол морио алдаршуулах зорилгоор “Дэлхийн адууны өдөр”-тэй болох санаачилга гаргасныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталлаа.
Ингэснээр дэлхийн улс орнууд энэ өдрийг манай Үндэсний их баяр наадмын өдөр тэмдэглэдэг сайхан уламжлал тогтож байна.
Ирж буй Гал морин жилд Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна.
Энэ тэгш ойг тохиолдуулан Их хаанд “Чингис” цол өргөмжилж, “Чингис хаан” хэмээх алдар нэрийг анх дуурьсгасан Хар Зүрх уулыг Гал морин жилийн босгон дээр төрийн тахилгатай болгох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргалаа.
Мөн чандмань эрдэнэ усыг гамнах, эх ундаргыг нь хамгаалах, цэвэр ариун байлгах зорилгоор эрт галавын үеэс эдүгээ цагийг хүртэл Монгол нутаг дахь хүн ард, амьтан ургамал, амьтай бүхнийг ундаалан тэтгэж ирсэн, Төв Азийн гадаргын цэнгэг усны эх болсон далай ээж Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгосныг ард түмэндээ сонордуулахад таатай байна.
Ийнхүү Монгол төр түүхэндээ анх удаа Төрийн тахилгат нууртай боллоо.
Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсэн Морин жил бол монгол түмэнд үеийн үед ивээл хишиг, сүр хүч, сүлд хийморио хайрлаж ирсэн билээ.
Ирж буй Гал морин жилдээ төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе.
“Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилдээ морин дэл дээр ассан монгол түмний сүлд хийморь галын дөл шигээ өөдөө байж, өтгөс буурлууд маань энх тунх, идэр залуус маань цог жавхаатай, хүүхэд багачууд маань цовоо сэргэлэн, төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Тэнгэрт тэтгэгдэж, наранд ивээгдсэн тэнгэр заяат миний Монголын ард түмэн, даян дэлхийд тархан суугаа монгол ахан дүүс минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл24
Хоосон мэндчилгээгээр чинь яах юм.
Хү Сю Жан Сэлэнгийн Бао Яао Цай хэмээх хужааг хояа ерөнхийлөгчид өрсөлд ваа гэж заавар зөвөлгөө өгч сууна гэнэ
Шал поп худалч сэжгийн жүжигчин, харахаас дургүй хүрмээр!
Бэлэг эрхтэний тээрхий толгойт энэ хунхууз удмын хулгайчтай хэн ах дүүс юм бэ? Зайл пзда минь. Хятад улсдаа очиж донгос чи.
Fuck you
Fuck you
Хөөрхий зайлуул энэ маань ч хугацаагаа дуусга ж барахым болуу даа, архи нь хэтрээд, нүүр ам нь далийгаад, нүд нтр нь таталдаад, өнгө зүс нь бүрзийгээд, өнгөрчсөн хүн шиг л харагдаж бна доо, кх кх кр
хөгшрөх тусмаа Ши Жинь Пинтэй маш адилхан болж байна. Чөмөг мөмөг ярьж монголчуудыг сайхан молигодсондоо тавлаж даапаалж суух болж. Энэ хулгайч сандлаасаа буух өдөр Тэрэлжийн Бугат ресортыг нүүрсний хулгайн мөнгөөр барьсан асуудал нь босож ирнэ.
Дан Хао данжаад ер үзэгдэхгүй болсон байх чинь. Хү Сю данжаад Оджаргалынхаа тушаалаар бөх үзэхийг хориглосон уу яасан бэ?
Монгол улс хэзээ хогжиж бар болох вэ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна бэ?хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ????
Үхэр монголчууд өөрөөсөө илүү МАН АН хулгайч луйварчдад тийм хайртай юмуу? кккк
Алсаас гадныхны бодлоготойгоор өөрчилсөн төрийн сүлдээ өөрчлөөд Оюутолгойн ордын өгөөжийг тэгш хуваадаг болгочихвол Хүрэлсүх хүүг насаар нь ерөнхийлөгч хийлгэчихмээр л байгаа юм даа хүүхдүүд минь
Хү Сю Жан эхлээд Тэрэлж дэх Бугат ресорт эдлэн газраа хаанаас олсон ямар мөнгөөр барьснаа хуулийн байгууллагаар шалгуулах естой.
Юу яричихав даа уул ус тахихаас өөр юмгүй шивээ . Өнөө цагт тэр тахилга энэ тэр чинь хэрэгтэй юм уу даа ер нь Иргэд өөрсдөө л тахивал барав харин яахав төрийн тахилгад багтаагаад орхих хэрэгтэй хий зардал зардал
Сүнээг дарагч жил гэнэ үү...
Кк
Ёс заншлаа хязгаарлахгүй бол байгалийг сүйтгэж байна. Орчин үежиж мухар сүсгээгээ салж хязгаар
Азийн орнууд ану-аас эдийн засаг нь хамааралтай
Долларын эздээс хамааралтай байна.
НЭГ АЙЛЫН ӨРХИЙН ТЭРГҮҮН АРХИ УУГААД Л МӨРИЙТЭЙ ТОГЛООД Л ХУДЛАА ХЭЛЭЭД Л, ХҮН ЗАЛЬДААД Л ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДЭЭ АЙЛГААД Л, ТҮГШЭЭГЭЭД Л БАЙВАЛ ТЭР АЙЛЫН АМЬДРАЛ УРУУДАН ДОРОЙТООД ИДЭХ ХООЛ, ӨМСӨХ ХУВЦАС, ДУЛААН ОРОН БАЙР, БАЙХГҮЙ БОЛЖ, ЭРҮҮЛ АМЬДРАХ, АМЬДРАХ БОЛОМЖГҮЙ БОЛНО. ТЭГВЭЛ МОНГОЛ УЛСЫГ, 129 Н АЛУУРЧИН, ДЭЭРЭМЧИН, ЛУЙВАРЧИН, ГЭМТ ХЭРЭГТНҮҮД УДИРДАЖ БНА. ХҮН НАЙЗАА СОНГОДОГТОЙ ИЖИЛ, МОНГОЛЫН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДТЭЙ ДЭЛХИЙН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД АВИЛГЫН МӨНГӨӨР ХОЛБОГДОЖ, АРД ТҮМЭН ГАЗАР НУТГИЙГ УСТГАХ ХУУЛЬ БАТЛУУЛЖ БНА. ГЭМТ ХЭРЭГТЭНГҮҮДТЭЙ, ГЭМТ ХЭРЭГТЭНГҮҮД НАЙЗЛАНА., ҮНЭНЧ ШУДАРГА ХҮМҮҮСТЭЙ, ШУДАРГА ХҮМҮҮС НАЙЗЛАНА. УИХ ТАР.
Биднийг сэтгэцийн өвчтөн гаж донтонууд удирдаад байна уу? “Гадаад диплом нь гоёл байж болно. Харин улс орныг удирдах чадвар, хариуцлага байхгүй бол тэр боловсрол улс орныг аварч чадахгүй.” “Биднийг англиар гоё ярьдаг, гадаадад төгссөн нэртэй боловч бодит үр дүн гаргаж чадахгүй удирдлага удирдаж байна. Гадаад боловсрол биш — эх орондоо үнэнч, бодит шийдэл хэрэгжүүлдэг манлайлал л Монголыг аварна.
Дэлхийн нийслэл Хархорум хотыгоо сэргээх их үйлсийг түргэтгэх хэрэгтэй бн шүү Ерөнхийлөгчөө энэнээс илүү сайханиүйл бүтээн байгуулалт үгүй билээ.. Сүүлийн үкд Хүннү хот л гээд ярих боллоо.
Хархорумд байсан эртний улсууд бүгд сүйрч мөхсөн.Хамгийн сүүлд Хүрэлсүхийн хамаатнууд болох Хятадын Мин улсын цэргүүд галдан шатаасан.
Dear Mongols: At the end of the holidays.At the beginning of the new year it is a time to move forward. Talking in past tense is a sign of stagnation. There is no doubt that you are living in poverty homeless and hopeless.State controlled media;state controlled economy;state controlled justice; are not democracy and capitalism but kleptocracy and cronyism. Education and health play important role in democracy and capitalism.Think rational,be pragmatic. Be active. Sincerely Iron Leader the Great