Телевизийн уран сайхны киноны үзэл санаа, дүрслэл үзэгчийн сэтгэлзүй, нийгмийн үнэт зүйлд нөлөөлөх нь сэдвээр хийсэн судалгааны ажлынх талаар ХУИС-ийн багш, доктор, дэд профессор Л.Ариунтай ярилцлаа.
-Социализмын үеийн уран сайхны кинонд буддын шашныг хэрхэн дүрсэлдэг талаар судалгаа хийжээ. Судалгааныхаа талаар тодруулахгүй юу?
-Гавж Д.Нямсамбуу багшийн санаачилгаар энэхүү судалгааг хийсэн. Хэд хэдэн судлаач хамтраад 1990 оноос өмнө гарсан 167 уран сайхны кинонд агуулгын шинжилгээ хийсэн. Би судалгааны өгүүлэлдээ 25 уран сайхны кинонд хийсэн шинжилгээг ашигласан. Дээр нь 160 гаруй кинонд хийсэн судалгааны дэлгэрэнгүй тайлан тусдаа гарсан байгаа.
-Монголд анх кино үйлдвэрлэл чухам хэдий үед үүссэн байдаг вэ. 1990 он хүртэлх уран сайхны кино гэхээр маш олон кино байгаа байх даа?
-Монголд анх уран сайхны кино 1936 онд “Монгол хүү” нэртэйгээр гарснаас хойш 1990 он хүртэл 174 уран сайхны кино бүтээжээ. “Социалист үеийн (1936–1990) кино урлаг нь төрийн хяналттай үйлдвэрлэл, үзэл суртлын нөлөө давамгайлсан онцлогтой байв” хэмээн кино судлаачид тэмдэглэжээ. Дээрх 170 гаруй киноноос “youtube”-д 167 кино орсон байна. Тэр бүгдийг үзэж судалсан юм.
-Таны судалгааны гол ач холбогдол нь юу байв?
-Энэ кинонуудад буддын шашны үндсэн сургаал номлолыг мушгин гуйвуулж, лам хувраг хүнийг гутаан доромжилсон өнгө аястай үзүүлж уламжлалт соёл, зан заншлыг хуучирч хоцорсон, бүдүүлэг гэж итгэн үнэмшүүлэх зорилготой зүйлүүд олон байв. Эдгээр кинонууд өдгөө ч жил бүр наадам, цагаан сар зэрэг үндэсний тэмдэглэлт баяруудаар телевиз бүрээр гардаг. Тухайлбал “Цогт хунтайж” (1945), “Сэрэлт”, “Нүгэл буян” (1967) “Гологдсон хүүхэн” (1961), ний нэг (1962), “Зэрэг нэмэхийн өмнө” (1965), “Гарьд магнай” (1983) кинонуудыг мэдэхгүй монгол хүн гэж байхгүй билээ.
-Та ямар ямар кино судлаж үзэв?
-Судалгааны объект болгон 25 кино сонгон авсан
Монгол хүү (1936)
Норжмаагийн зам (1938)
Сүхбаатар (1942)
Сүхбаатар (1945)
Сэрэлт (1957)
Ардын элч (1959)
Гологдсон хүүхэн (1961)
Түмний нэг (1962)
Нүгэл буян (1963)
Зэрэг нэмэхийн өмнө (1965)
Хүний мөр (1965)
Төөрсөөр төрөлдөө (1966)
Үер (1966)
Төгсгөл (1967)
Өглөө (1968)
Агуйн нууц (1969)
Талын цуурай (1970)
Хуучин сүмийн нууц (1982)
Тэмцлийн оч (1982)
Гарьд магнай (1983)
Үүр цайхын өмнө (1983)
Зарлаагүй дайны оршил (1984)
Саруул талын ерөөл (1984)
Ард аюуш (1984)
Би чамд хайртай (1985)
Энэ кинонуудад бурхан шашин, лам хувраг, хийд оронтой холбоотой дүрслэл, харилцан яриа, үг хэллэг, үйл явдал ямар нэг хэмжээгээр гардаг тул “буддын шашны агуулга ямар нэг хэмжээгээр гардаг” гэсэн шалгуур үзүүлэлтээр сонгож авсан. Гарч буй агуулгыг хандлагаар нь аваад үзвэл 92 хувь нь сөрөг найман хувь нь саармаг буюу эерэг, сөрөг аль нь ч биш агуулга гаргаж байна.
-Судалгаагаар яг юу гарав?

-Үзүүлж буй дүрслэлийг судлаачийн өнцгөөр ангилан авч үзвэл:
Сүм хийд, бурхан шүтээнийг
Сүм хийдийг хуучирсан агуулах, хашааны байдлаар
Бурхан шүтээнийг хуучирч хоцрогдсон агуулгаар
Ядуу, ядарсан байдлын дүрслэл дээр
Бурхан шүтээнийг алт мөнгөөр хийсэн хөрөнгө, эд хэрэгсэл
Түүхийн дурсгал, урлагийн бүтээл
Лам, хувраг хүнийг
Мэхлэгч, шуналтай, авлигач
Газар нутгаа зарсан, ядуу ард түмнийг дарлан мөлждөг
Зодоонч, танхай, балмад
Шалиг, завхай
Боловсрол мэдлэг муу
Иргэд, ард түмнийг
Ядуу учраас сүм хийдэд мөргөж залбирдаг
Мунхаг, харанхуй тул бурхан ламд сүсэгтэй
Төөрсөн, төөрөлдсөн хүн /буруу замаар будаа тээсэн хүн/
Хоцрогдсон арчаагүй хүн бурхан, шүтээнд мөргөдөг
Гэрийн мухар сахисан эмэгтэй хүмүүс голдуу шүтлэгтэй байдаг
Ийм өнцөг, агуулгаар хүргэж байгаа нь ажиглагдлаа. Эдгээрийг харилцан яриа болон үг хэллэгээр, дүрслэлээр, хөгжим чимэглэлээр, үйл явдлаар харуулж байв.
-Тодруулбал?
-Үг хэллэгээр гэхэд Х.Дамдин найруулагчийн 1983 хийсэн “Үүр цайхын өмнө” кинонд Орос айлд зочлохоор ирсэн монгол эр "Би загасны мах иддэггүй. Монголчууд бид “Богд эзний сүнс” гэдэг юм" гэхэд Орос эр "Монголчууд одоо бурханд залбираад, Богд эзнээс айхаа больсон хаа газрын ядуу хүмүүс адилхан би ядарсан хүмүүст туслах дуртай" гэсэн бол уг кинонд бадарчин Да хүрээнд Сүхбаатартай эргэн таарахдаа үхлийн ирмэгт байх агаад "Духаа цоортол мөргөж, хэлээ цуцтал маани мэгзэм уншсан ч ямар ч бурхан тэнгэр аварсангүй" гэсэн харилцан яриа гарсан нь олон нийтэд үзэл бодол суулгах киноны гол санаа өгүүлэмж илэрч байгаа юм. 1984 онд Г.Жигжидсүрэн найруулагчийн найруулсан “Зарлаагүй дайны оршил” кинонд Фонтод хүнс хүргэхээр явах гэж буй өвгөжөөр хүнд эхнэр нь "Бурхандаа мөргөөд яв" гэхэд "Чи миний өмнөөс мөргөчих бурханд мөргөх зав алга" хэмээн хариулдаг нь бурхан шүтээн гэдэг зүйл огт ач холбогдолгүй зүйл, үүнийг гэрийн мухар сахисан эхнэр хүн л хийдэг, монгол хүн шинэ зүйл, шинэчлэлд тэмүүлж шинэ хүн болж байна гэсэн санааг илэрхийлжээ гэж үзэж байна. Дүрслэлээр бол Ж.Бунтар найруулагчийн 1983 онд найруулсан “Гарьд магнай” кинонд Богд хаан их хатны хамт даншиг наадам үзэж байгаа хэсэг.
Жирийн харц ардын хүү барилдаад давахад их хатан “Би ийм наадам үзэхгүй” хэмээн шилбэ татаад явж байгаагаар дүрсэлдэг. Өөрөөр хэлбэл энгийн ардад дээрэлхүү өөрийн хүслээр бүгдийг хийдэг хязгааргүй эрх мэдэлтэй тэднийг буулгах хэрэгтэй гэсэн санаа гарсан.
Мөн энэ кинонд Равсал баяныг хэрүүл өдөж байгаад айрганд толгойг нь дүрдэг, Далайцэрэнг чулуугаар шиддэг хэсэгт лам дүрүүд гарна. Р.Доржпалам найруулагчийн 1984 онд найруулсан “Саруул талын ерөөл” кинонд пионерууд “Бүхий олон багачууд” дууг дуулан жагсаал нааш ирж байгаа бол цааш харан сүм хийдэд мөргөж байгаа хөгшин хүний дүрс, болон пионер хүүхдүүдийн жагсаал даган сонирхож гүйж яваа лам хүүхдүүдийн дүрс гарна. Мөн залуу бүсгүй лам хоёрын дүр бүхий жүжиг олны өмнө тоглож байгаа хэсэг гарах байгаа ба залуу бүсгүй “гэлэн гуай гэлэн гуай гутал хувцас байхгүй яанам бэ” гэх агуулгатай дуу дуулахад гэхэд “гайгүй дээ барьц харамжаар болно до” хэмээх хариу дуулах зэргээр хошин маягаар харуулж үзэгчид шоолон инээлдэнэ. Мөн олны өмнө үг хэлж буй хэсэгт “Олны итгэл бишрэлийг далимжуулан даварч буй муу сайн хар шар феодалууд” гэх мэтээр илтгэлийн хэсэг гарна.
-Хөгжим, чимэглэл, өнгө гэрлээр?
-Сүм хийд, лам хүний дүрсний хэсэг бараан, хог шороотой, хуучирч гандсан, уранхай ноорхой, өнгө зүсгүй дүрслэл, хөгжим чимэглэл нь уйтгартай, эсвэл түгшүүр айдас төрүүлэх маягаар гарах нь ажиглагдлаа. Сүхбаатар (1942) кинонд Богдыг ордноос гарч ирэхэд түгшүүртэй ая эгшиглэн олон түмнийг бужигнуулах үзэгдэл гардаг.
Үйл явдлаар гэхэд Монголын анхны киноны нэг “Норжмаагийн зам” (1938) Нэг хашааны 2 айлын жирэмсэн эмэгтэй төрөхөөр өвдөж эхлэхэд Цэрэндулам эмнэлэгт хүүгээ төрүүлэн баяр баясгалан болж байхад Норжмаагийн ээж нь гэртээ лам залж гүрэм уншуулсаар төрөлт нь бүтэлгүйтэж буйг зэрэгцээ эвлүүлгээр үзүүлсэн дуугүй кино юм.
“Гологдсон хүүхэн” (1961) Үр хүүхэдгүй Баян Болдынх зарц Долингорын хүүхдийг өргөж авахын тулд ловон ламаар мэргэлүүлдэг. Ловон лам оронд нь Бөнжөө гуайнд байдаг өөрийн нууц хүүхэд Магсарыг өргүүлэхийн тулд Долингорын охиныг “заяа муутай, хулгайч худалч хүн болох юм байна” хэмээн хэлж өргөж авахаа больж нөхөр нь эзэнгүй байхад зарцынхаа эхнэрийг нь орхиж нүүдэг. Мэргэлж байхдаа Болдын эхнэрийн судсыг атгаж сээтгэнэж байгаагаар дүрсэлсэн нь нэг бус удаагийн явдал бусыг Долингорын эхнэр нөхөртэйгөө ярьж байхдаа жигшин ярьж байгаа нь лам нарыг шалиг завхай явдалтайн дээр хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд хүний амьдралыг золиосолдог увайгүй улс мэтээр дүрсэлсэн. Мөн Ловонгийн байр байдлыг эхнэр нь хэлээд байхад Долингор хүүгээ том болохоор нь шавь болгохоор аваачиж үлдээсэн ба хүү нь уйлаад байхад орхиод явж байгаагаар лам нарт ардууд ямар их гэнэнээр итгэдгийг, бага балчир хүүхдийг лам болгож байгааг шүүмжилжээ.
Долингорыг хүнд хүчир албанд явсан хойгуур хүү нь ламын зодуур амсан шархаа даалгүй нас барж байгааг харуулсан нь лам нарыг харгис гэж харуулахын зэрэгцээ лам нарын шавь сургалтыг шүүмжлэн харуулсан.
“Нүгэл буян” (1963) Уг кино нь нэрээсээ эхлээд шашныг шүүмжилсэн утгатай бөгөөд кино эхлэхдээ л сүм хийд лам нарын дүрсийг гунигийн аян дээр өгүүлэгч гунигт шүлэг уншиж эхэлдэг. Буддын 600 гаруй сүм хийдэд 1000 гаруй лам нар жанч нөмрөн хий дэмий сууж улс орны ажиллах хүчийг хий дэмий үрж байсан ба ард түмэнд зовлонгийн үе байсан хэмээн өгүүлдэг. Нэгэн хөөрхийлөлтэй эх охины амьдралын түүхээр лам нарыг шалиг завхай явдалтай, ярьж хэлдгээсээ тэс өөр явдал мөртэй, огтоосоо шашин бол ариун биш, хүний амьдралын садаа тээг юм хэмээх утгыг шууд дүрслэн үзүүлсэн.
-Онолын хувьд юу гэж дүгнэв?
-Ийнхүү социализмын үеийн кино урлаг, түүний араас телевиз зэрэг мэдээллийн хэрэгсэл нь суртал ухуулга, соёлын түрэмгийлэл, мэдээллийн манифуляцийн нарийн аргуудаар үйлчилж нэг талаас хүмүүсийн сэтгэл зүй, үзэл бодолд нөлөөлж, нөгөө талаас уламжлалт соёлыг системтэйгээр устгаж шинэ соёлыг суулгаж ирсэн арга хэрэгсэл болж байсан юм.
Буддын шашны үзэл сургаал, үнэт зүйл, лам нарын боловсрол мэдлэг чадварын тухай илтэд гажуудуулан үзүүлэх нь кино урлагийн гол зорилго бөгөөд социалист Монголын соёлын бодлогын чухал хэсэг байв.
Хамгийн гол нь энэхүү үзэл суртал, соёлын түрэмгийлэл, мэдээллийн манифуляц өнөө хүртэл үргэлжлэн үйлчилж байна. Өдгөө бурхны шашныг дээрх кинонуудад дүрсэлснээр ойлгож, үзэл бодлоо илэрхийлж явдаг нь хүмүүс багагүй бий. Тиймээс соёл боловсролын салбар, хэвлэл мэдээллийн салбар тэр дундаа телевизүүд 1930-1990 оны хооронд хийсэн уран сайхны киног хэрхэн яаж гаргах вэ гэдэг асуудлыг даруй шийдвэрлэх нь зүйтэй юм. Манай орон үндсэн хуульдаа мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх эрх чөлөөг хуульчилж өгсөн ардчилсан улс. Тиймээс эдгээр киног олон нийтэд гаргахгүй хориглох, хаах шийдвэр байж болохгүй юм Тиймээс эдгээр үзэл сурталтай, худал төөрөгдүүлсэн мэдээлэл бүхий киног гаргахдаа дараах аргыг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн зөвлөмж санал дэвшүүлж байна
-Судалгааны үр дүнд та ямар арга замуудыг зөвлөж байна вэ?
-Тайлбар зүүлт хийх хэрэгтэй. Кино гаргахын өмнө эсвэл дараа “энэ бүтээлд суртал ухуулгын шинж агуулж болзошгүй”, “түүхэн баримтад тулгуурласан ч үзэл санаа нь тухайн бүтээлчдийн байр суурь юм” гэх анхааруулга, тайлбар өгөх. Үзэгчийг бодит байдлыг эргэцүүлэхэд бэлтгэх, сэтгэн бодох орон зай үлдээх нь чухал. Дэлгэцийн нэг буланд ийм агуулга бүхий бичиг тогтмол байрлуулах, эсвэл кино эхлэхээс өмнө анхааруулга бичиг гаргах, киноны доогуур үе үе бичиг гүйлгэх гэх зэрэг хэлбэрүүд байж болно. Зарим телевизийн нэвтрүүлэг эхлэхийн өмнө үзэгчээ бэлдэх, үзэх үзэхгүй сонголт хийлгэхийн тулд анхааруулга гардаг жишиг бий.
Жишээлбэл: “энэхүү нэвтрүүлэгт цус болон буу зэвсэгтэй холбоотой эвгүй дүрс гарах тул зүрх судасны өвчтэй, жирэмсэн хүн үзэхгүй байна уу” гэсэн агуулга бүхий анхааруулга дэлгэцэнд гаргадаг.
Яг энэ мэт киноны өмнө “Энэхүү кино социализмын үзэл суртлын үүднээс хийгдсэн байж болзошгүй тул Монгол уламжлал, бурхны шашны тухай агуулга нь гажуудсан өнгө аястай байх, энэ нь тухайн цаг үеийн нөхцөл байдал, уран бүтээлчийн байр суурь юм” гэх маягаар анхааруулсан тайлбар дэлгэцэнд өгч хийж болох юм. Мөн мэргэжлийн үүднээс шүүх, хяналт тавих, хэлэлцүүлэг өрнүүлэх. Телевизийн редакц, ёс зүйн зөвлөл, уран бүтээлчдийн хороо зэрэг газруудаар киноны агуулгыг урьдчилан шалгах ёстой. Хэрвээ кино ялгаварлан гадуурхсан, үзэл суртлын хэт нэг талыг баримталсан бол түүнийг шууд цацахгүй. Харин шинжлэн судлах, хэлэлцүүлэгтэй хамтатгах хэлбэрээр гаргаж болно. Цаашлаад үзэгчдэд суртал ухуулгын арга, хэлбэр, нөлөөллийг задлан ойлгуулах өргөн хүрээний хэлэлцүүлэг киноны өмнө хойно хийж байж гаргах нь үр нөлөөтэй юм. 25-р суваг телевиз нь “Кино эхлэхийн өмнө” хэмээн нэвтрүүлэг байдаг ба тэрхүү кино бүтсэн түүх, тухайн цаг үеийн нөхцөл байдал зэргийн киноны уран бүтээлчид болон кино судлаачид мэргэжилтнүүдээр яриулдаг сайн жишиг бий.
-Ер нь судлаачийн хувьд энэхүү судалгааны ажлын дараа ямар дүгнэлтэд хүрсэн бэ?
-Монголд кино үйлдвэрлэл эхэлсэн цагаасаа эхлэн буддын шашин, лам сүм хийдийн сөрөг талаас нь үзүүлж шинэ улс төрийн тогтолцоог төлөвшүүлэх зорилготой байсан. Социализмын үзэл санааг иргэд олон нийтэд шинээр суулгахын тулд үзэл суртлын, соёлын түрэмгийллийн, мэдээллийн манифуляцын арга техникийг ашиглан кино урлаг, утга зохиол, сонин, радио, телевиз гэх мэт мэдээлэл түгээх бүхий л хэрэгслүүдийг ашиглан ажиллаж иржээ. Үүний үр нөлөөгөөр буддын шашин олон нийтийн ухамсар, сэтгэл зүйд ёс суртахуунгүй, хоцрогдсон, шинжлэх ухааны эсрэг зүйл гэх хуурамч итгэл үнэмшил, үзэл хандлага сууж шашин соёлын уламжлал тасарч, үнэт зүйл нь алдагдсан.
Энэхүү үзэл суртлын нөлөөгөөр Монгол үндэсний соёлын онцлог, уламжлал алдагдаж, өөрийн үнэт зүйлийн итгэл үнэмшил суларч гадаадын соёлыг шүтэх үзэл хандлага түгж, үндэсний хэл бичиг солигдон өөрчлөгдөж түүнийг дагасан соёлын олон сайхан зүйлс устаж үгүй болсон сөрөг нөлөөтэй.
1990 оноос хойш хэвлэл мэдээллийн болон киноны орчин өөрчлөгдөж, шашин соёлын болон ёс суртахууны үнэт зүйл хэлбэрээр сэргэж эхэлсэн хэдий ч социализмын үед бүтээсэн кино болон урлагийн бүтээлийг ямар нэгэн тайлбар хэлэлцүүлэггүйгээр гаргаж байгаа нь учир дутагдалтай юм. Телевизээр гарч буй уран сайхны кино нь нийгмийн ухамсар, зан төлөвийг төлөвшүүлэх хүчтэй нөлөөтэй хэрэгсэл юм. Монголын өргөн нэвтрүүлгийн болон арилжааны телевизүүд цагаан сар, наадам гэх мэт үндэсний тэмдэглэлт өдрүүдээр бусад жирийн өдрүүдээр ч социализмын үед хийсэн үзэл суртлын үүдээс үндэсний шашин, соёлыг мушгин, гуйвуулж гүтгэж доромжилсон өнгө аятай кинонуудыг гаргадаг нь нийгмийн ухамсар, олон нийтийн үзэл хандлагад нөлөөлсөөр байна.
-Телевизээр гарч байгаа мэдээлэл бүхэн маш хүчтэй үр нөлөөтэй байдаг шүү дээ. Тэгэхээр хэдийгээр уран сайхны кино ч гэсэн таны судалгаа телевизээр дамжиж олон нийтэд хүрч буй байдалд илүү анхаарах шаардлагатай байна. Тийм үү. ?
-Кино болон телевизээр гарч буй дүрслэлүүд хүний бодит ертөнцийн талаарх сэтгэхүйг төлөвшүүлж, хүмүүсийн урт хугацааны ой санамжид хадгалагдаж, зан төлөвт нөлөөлж, хор хөнөөлтэй дадал бий болгож, хүн хоорондын харилцаанд сөрөг үр дагавар үзүүлж буй тухай сүүлийн үеийн судалгаанд онцолсон байна.
Хэвлэл мэдээлэл тэр тусмаа дүр дүрслэлээр үзүүлдэг кино, телевиз, видео контентууд нийгмийн бодит байдлын талаарх итгэл үнэмшил бий болгодог болохыг тогтоосон.
Тиймээс энэ хүчтэй нөлөөтэй чанараараа өнөөг хүртэл социализмын үзэл суртлаар тархи угаалт, буруу худал мэдээлэл уран сайхны киногоор дамжуулан хүргэж байна гэж үзэж тайлбар зүүлт, мэргэжлийн олон талт эх сурвалжтай хэлэлцүүлэг, ярилцлагатай хавсарган гаргах хэрэгтэй юм. Харин ч олон түний итгэл үнэмшилд өндөр нөлөө үзүүлдэг энэ чанараа ашиглан үндэсний уламжлал, шашин соёлынхоо үнэт зүйлийг дэлгэрүүлсэн үнэн зөв, баримттай мэдээлэл хүргэж буддын шашны хамгийн гол үнэт зүйл, сургаал номлол болох ёс зүй, ёс суртахуун, эрүүл зөв амьдрал, энэрэл нигүүлсэл, өршөөл уучлалын сэдэвт контент түгээх нь чухал байна.
Ялангуяа өргөн нэвтрүүлгийн телевизүүд (18 телевиз бий) татвар төлөгчдийн мөнгөөр сар бүр татаас авдаг тул олон нийтийн эрх ашигт нийцсэн, үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл, ёс суртахуун, өв уламжлалаа дээдэлсэн бүтээлүүд хүргэх нь зүй ёсны үүрэг билээ.
Эцэст нь тэмдэглэхэд соёл, боловсрол, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтраад энэ үзэл суртлыг үр нөлөөг арилгах, уламжлалт соёлоо сэргээх, буддын шашны үнэт зүйлийг үнэн зөв мэдээлэх таниулах, ёс зүй, соёлыг хэл ялангуяа ярианы болон бичгийн хэлээр дамжуулах суулгах, хэл, өв уламжлалыг сэргээх, ном бүтээх, контент хийх энэ бүхнийг бодлого хөтөлбөрт суулгуулах зэргээр шашны байгууллагууд, соёлын байгууллагууд, залуус, сургууль, урлаг судлаачид зэрэгтэй хамтран ажиллах шаардлагатай байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 03 сарын 02,
2026
Сэтгэгдэл48
Өөр хийх ажил алга уу хүүхэмсэг гэдэг нь үнэн шүү дээ амьдрал мэдэхгүй мал байна
Нямсамбуу гавж уу
нямсамбуу авгайтай юу. хүүхэн нэг лам алаад, залуу эр хүүхнийг лам алахад хамжилцав.
алтан хавчаар. габжу. сүмбрүшкагаа босгох ч өнгөрсийн байхөө
ТЭНЭГТ , харах царайны тэнэг элэй балай хүүхэн байна , нээрэн хийх юм алга уу , 1921-1990 онууд бол МОНГОЛ " ID "-гээ олсон ХХАМГИЙН ЧУХАЛ ОН ЖИЛҮҮД , хойшоогоо одоо хүртэл СҮЙРЛИЙН ОН ЖИЛҮҮД , хамаг Баялагаа Луйвардуулсан , Дээрэмдүүлсэн , залуус нь гомо , лесби ...энэ тэр болох шахсан он жилүүд , ТРАМП гарч ирээгүй бол Монгол гадаадын золбингууд , дүрвэгсэд ...энэ тэр элдэв юмаар дүүрэх байлаа , 1990 оноос хойш хийсэн "кино"-гээчүүд БӨӨН БУЗАР , АЛУУР , ХЭРҮҮЛ УРУУЛ , ХУДАЛ ХУУРМАГ , ТУСГААР ТОГТНОЛОО ОЛСОН , 220жилийн "ХОЦРОГДЛЫГ"-"ХОРОМХОН ЗУУР"-ДАВСАН ӨВӨГ ДЭЭДСЭЭ элдвээр харлуулсан элэй балай ХОГ кино гээчид .

БҮХ ЮМ МУХАР СҮСЭГТ ДАРАГДАЖ ЭДГЭЭЖ ӨГӨӨЧ ! БАЯЖУУЛЖ ӨГӨӨЧ ! АТАА ЖӨТӨӨГ ДАРЖ ӨГӨА! НЭГ АЖИЛД ОРУУЛЖ ӨГӨӨЧ ! ТЭР МУУ АМЬТНЫГ ХАРААЖ АЛГА БОЛГООЧ ГЭДЭГ БОЛСОН ! ШАРЫН ШАШИН ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ МӨНГӨ ХҮҮЛЭГЧ ХАМГИЙН ЭЧГҮҮРГҮЙ МӨЛЖИЖ СУУДАГ ГАЗАР БОЛСОН ДОО ! МОНГОЛЫГ БАР БОЛТОЛ НОМ УНШСАН ГЭЖ ҮҮ ! МОНГОЛЧУУДЫГ ИЙМ ЯДУУРТАЛ НОМ УНШСАН ГЭЖ ҮҮ ! ИЧИЖ ҮХ ЮУ ХИЙЖ ХААШАА ЯВААГАА ХАРААЧ ЭЭ !!!
БАЙСАН БОЛСОН ЮМ ТЭР ХЭВЭЭРЭЭ Л БАЙЖ л БАЙГ ! ЭНЭ ЧИНЬ БОДИТ ТҮҮХ ШҮҮ ! ТҮҮНИЙГ ХААХ ХОРИГЛОХ ХЭРЭГГҮЙ ! ЦАГ ҮЕ ШИНЭ ҮЕИЙНХЭН ШҮҮН ТУНГААЖ ЗӨВ ГЭСЭНЭЭ СОНГООД ЯВНА !!!
Ганц шашин ч биш ер нь түүх гуйвуулсан социализмын үеийн бүх киног хориглох хэрэгтэй. Сүхбаатар, Тэмцэл. Гээд бүх киног. Мандухай кинонд ч худал юм их бий
исмэл ах нь байнаа, хаалгаа нээ!
ТЭНЭГТ , харах царайны тэнэг элэй балай хүүхэн байна , нээрэн хийх юм алга уу , 1921-1990 онууд бол МОНГОЛ " ID "-гээ олсон ХХАМГИЙН ЧУХАЛ ОН ЖИЛҮҮД , хойшоогоо одоо хүртэл СҮЙРЛИЙН ОН ЖИЛҮҮД , хамаг Баялагаа Луйвардуулсан , Дээрэмдүүлсэн , залуус нь гомо , лесби ...энэ тэр болох шахсан он жилүүд , ТРАМП гарч ирээгүй бол Монгол гадаадын золбингууд , дүрвэгсэд ...энэ тэр элдэв юмаар дүүрэх байлаа , 1990 оноос хойш хийсэн "кино"-гээчүүд БӨӨН БУЗАР , АЛУУР , ХЭРҮҮЛ УРУУЛ , ХУДАЛ ХУУРМАГ , ТУСГААР ТОГТНОЛОО ОЛСОН , 220жилийн "ХОЦРОГДЛЫГ"-"ХОРОМХОН ЗУУР"-ДАВСАН ӨВӨГ ДЭЭДСЭЭ элдвээр харлуулсан элэй балай ХОГ кино гээчид .
Судалгаагаа их сайн тоймлож цэгцлээрэй.
малам -ын хашаа, унгас ноосны агуулах.
ТЭНЭГТ , харах царайны тэнэг элэй балай хүүхэн байна , нээрэн хийх юм алга уу , 1921-1990 онууд бол МОНГОЛ " ID "-гээ олсон ХХАМГИЙН ЧУХАЛ ОН ЖИЛҮҮД , хойшоогоо одоо хүртэл СҮЙРЛИЙН ОН ЖИЛҮҮД , хамаг Баялагаа Луйвардуулсан , Дээрэмдүүлсэн , залуус нь гомо , лесби ...энэ тэр болох шахсан он жилүүд , ТРАМП гарч ирээгүй бол Монгол гадаадын золбингууд , дүрвэгсэд ...энэ тэр элдэв юмаар дүүрэх байлаа , 1990 оноос хойш хийсэн "кино"-гээчүүд БӨӨН БУЗАР , АЛУУР , ХЭРҮҮЛ УРУУЛ , ХУДАЛ ХУУРМАГ , ТУСГААР ТОГТНОЛОО ОЛСОН , 220жилийн "ХОЦРОГДЛЫГ"-"ХОРОМХОН ЗУУР"-ДАВСАН ӨВӨГ ДЭЭДСЭЭ элдвээр харлуулсан элэй балай ХОГ кино гээчид .
Мэдрэл авгай

Тухайн үед нийгмийн хоцрогдол, шашны мухар сүсэг нь хөгжлийн тушаа болж байсан нь үнэн шүү дээ. Одооноос л Буддын философыг жинхэнэ утгаар нь тайлбарлаж эхэлж байна гэж боддог.
Тархидуулж байхдаа таарсан хар мал.
ТЭНЭГТ , харах царайны тэнэг элэй балай хүүхэн байна , нээрэн хийх юм алга уу , 1921-1990 онууд бол МОНГОЛ " ID "-гээ олсон ХХАМГИЙН ЧУХАЛ ОН ЖИЛҮҮД , хойшоогоо одоо хүртэл СҮЙРЛИЙН ОН ЖИЛҮҮД , хамаг Баялагаа Луйвардуулсан , Дээрэмдүүлсэн , залуус нь гомо , лесби ...энэ тэр болох шахсан он жилүүд , ТРАМП гарч ирээгүй бол Монгол гадаадын золбингууд , дүрвэгсэд ...энэ тэр элдэв юмаар дүүрэх байлаа , 1990 оноос хойш хийсэн "кино"-гээчүүд БӨӨН БУЗАР , АЛУУР , ХЭРҮҮЛ УРУУЛ , ХУДАЛ ХУУРМАГ , ТУСГААР ТОГТНОЛОО ОЛСОН , 220жилийн "ХОЦРОГДЛЫГ"-"ХОРОМХОН ЗУУР"-ДАВСАН ӨВӨГ ДЭЭДСЭЭ элдвээр харлуулсан элэй балай ХОГ кино гээчид .
Соёл шашин байтугай Монголын түүхийг гуйвуулаад,ард түмнийг тэнэг гэж сурталчилж ирсэн байвал яахав.Үүргээ гүйцэтгэсэн социализмын кино төдийгүй бүх жүжиг зохиол,уран бүтээлүүдийг хянаж дүгнэлт хийн шаардлага хангахгүйг нь зүүн Европын орнууд шиг шууд хориглож устгах хэрэгтэй.
ТЭНЭГТ , харах царайны тэнэг элэй балай хүүхэн байна , нээрэн хийх юм алга уу , 1921-1990 онууд бол МОНГОЛ " ID "-гээ олсон ХХАМГИЙН ЧУХАЛ ОН ЖИЛҮҮД , хойшоогоо одоо хүртэл СҮЙРЛИЙН ОН ЖИЛҮҮД , хамаг Баялагаа Луйвардуулсан , Дээрэмдүүлсэн , залуус нь гомо , лесби ...энэ тэр болох шахсан он жилүүд , ТРАМП гарч ирээгүй бол Монгол гадаадын золбингууд , дүрвэгсэд ...энэ тэр элдэв юмаар дүүрэх байлаа , 1990 оноос хойш хийсэн "кино"-гээчүүд БӨӨН БУЗАР , АЛУУР , ХЭРҮҮЛ УРУУЛ , ХУДАЛ ХУУРМАГ , ТУСГААР ТОГТНОЛОО ОЛСОН , 220жилийн "ХОЦРОГДЛЫГ"-"ХОРОМХОН ЗУУР"-ДАВСАН ӨВӨГ ДЭЭДСЭЭ элдвээр харлуулсан элэй балай ХОГ кино гээчид .
mgld shashin ur noloo setgel dem ogj bgaamu awahaa meddeg ogoh gej bhgui shahsin ichig
ТЭНЭГТ , харах царайны тэнэг элэй балай хүүхэн байна , нээрэн хийх юм алга уу , 1921-1990 онууд бол МОНГОЛ " ID "-гээ олсон ХХАМГИЙН ЧУХАЛ ОН ЖИЛҮҮД , хойшоогоо одоо хүртэл СҮЙРЛИЙН ОН ЖИЛҮҮД , хамаг Баялагаа Луйвардуулсан , Дээрэмдүүлсэн , залуус нь гомо , лесби ...энэ тэр болох шахсан он жилүүд , ТРАМП гарч ирээгүй бол Монгол гадаадын золбингууд , дүрвэгсэд ...энэ тэр элдэв юмаар дүүрэх байлаа , 1990 оноос хойш хийсэн "кино"-гээчүүд БӨӨН БУЗАР , АЛУУР , ХЭРҮҮЛ УРУУЛ , ХУДАЛ ХУУРМАГ , ТУСГААР ТОГТНОЛОО ОЛСОН , 220жилийн "ХОЦРОГДЛЫГ"-"ХОРОМХОН ЗУУР"-ДАВСАН ӨВӨГ ДЭЭДСЭЭ элдвээр харлуулсан элэй балай ХОГ кино гээчид .
Мэдрэл авгай
МАНЖ НАР, ШАРЫН ШАШИН ХОЁР МОНГОЛЫГ СӨНӨӨСӨН. ТҮМ БУМАН ЭРЧҮҮДИЙГ НЬ ТАЙГАН БОЛГОЖ СҮМД СУУЛГАСАН.
Угаасаа 1921 оноос хойшхи бүх түүх, кино, жүжиг ... гэх мэт бүгд зохиомол, Зөвлөлтийн коммунист намаас хүчээр тулгасан социалист үзэл сурталын шүүлтүүрээр дахин дахин шүүж хянаж байж гаргадаг байсан шүү дээ.
тэр барууны хөрөгөтнийг дэмжсэн хөрөнгөтөн хүн хүний дээд ядуу хүн хүнийй адаг гэж үздэг англи америк япон солонгос ёвроп киногоо үзэж судалж өөрөө янхан лгбд гомо секс транс жендер болохгүй юу Социалист монголын монгол хүний бичж туурвсан оюун санааны өв уламжлалыг манж хятадын гамингийн дарлал төвдийннн шарын шашны мунхруулсан үзэл сурталд 400 жил тархидуулсаар өнөө хүртэл салаагүй орчин үеийн нарийн арга хэрэглэн монгол хүний тархинд лавшруулсаар байна
Ёстой дэмий хэнд ч хэрэггүй судалгаа байна
америкад хар гар латин өнгөт аристай зүүний хүчин марксистууд социалистууд улам хүчтэй болсоор байна цөөнх цагаан аристануудад боолчлогдсоор байна нинэ цагийн боолчлол нь хуулиар хүчээр ард нийтийг зүсэн бүрээр мөлжих мөлжлөгийн арга юм ёвропд ч гэсэн ядуу хүмүүс боссоор тэмцсээр ялах нь дамжиггүй яагаад гэвэл ард олон цөөн баячуудаас олон шүү дээ хүний олон нь цөөнхөө барна
Өнөөгийн манай кино урлаг тэгээд түүх соёлыг үнэн зөвөөр сайн сайхнаар гаргаад харуулаад байна уу?! Өнгөрсөн үеэ муучлах гоочлох биш өнөөгийн бузар булайгаа засах цэвэрлэхээ бодоцгоо!
Энэ судалгаанд дурдагдсан Монголын уран сайхны кинонуудыг гүйцэх сайхан кино хий л дээ!. Тэгвэл хорьсон, хориогүй тэр кинонуудыг хүмүүс үзэхгүй...ккк Миний бодлоор: - 1990-эд оноос хойш гарсан Монголын уран сайхны кинонууд нэг л их зодоон, нүдээн, цус, нөж, шалдан, нүцгэн хүмүүс наргиж, цэнгэсэн л үйл явдал гарах юм?!
Тэр үеийн кинонууд ард түмний боловсрол сэтгэхүй ухаан ухамсарт нөлөөлж үр дүнд хүрч байсан.Одоо үзээд хүмүүс тэр үеийн байдлаар нь ойлгож үзнэ. Харин судлаач та бүгд үүнийг ойлгож мэдрэхгүй байгаа нь харамсалтай. Түүхийг битгий гуйвуулж мөнгө олох арга хэрэгсэл болгоо.Тэр үеийн зохиол зохиолчид найруулагч нарыг хүндэтгэх хэрэгтэй. Өөрсдөө шинээр сэтгэ.Одоогийн гарч байгаа кинонуудаа анализ хий.Хүн сонирхож 1 үзээд сэтгэлд хүрэхгүй тэгээд алаан хядаан хормой хот суртачилсан дэндүү олон кинонуудыг цэгцлэх хэрэгтэй шүү
1990 оноос өмнөх Монголын уран сайхны кинонууд кино шиг кино байсан шүү. Одоо үеийн Монголын уран сайхны кинонууд аймшиг.
ТЭНЭГТ , харах царайны тэнэг элэй балай хүүхэн байна , нээрэн хийх юм алга уу , 1921-1990 онууд бол МОНГОЛ " ID "-гээ олсон ХАМГИЙН ЧУХАЛ ОН ЖИЛҮҮД , хойшоогоо одоо хүртэл СҮЙРЛИЙН ОН ЖИЛҮҮД , хамаг Баялагаа Луйвардуулсан , Дээрэмдүүлсэн , залуус нь гомо , лесби ...энэ тэр болох шахсан он жилүүд , ТРАМП гарч ирээгүй бол Монгол гадаадын золбингууд , дүрвэгсэд ...энэ тэр элдэв юмаар дүүрэх байлаа , 1990 оноос хойш хийсэн "кино"-гээчүүд БӨӨН БУЗАР , АЛУУР , ХЭРҮҮЛ УРУУЛ , ХУДАЛ ХУУРМАГ , ТУСГААР ТОГТНОЛОО ОЛСОН , 220жилийн "ХОЦРОГДЛЫГ"-"ХОРОМХОН ЗУУР"-ДАВСАН ӨВӨГ ДЭЭДСЭЭ элдвээр харлуулсан элэй балай ХОГ кино гээчид .
эпиштейны насанд хүрээгүй хүчиндэж байсан тэр арал дээр очиж кино ав тэнд монгол хүүхэд хүүхэн байсан байж таараа хүүхдүүдийг пийцца гэж махыг нь идэж байжээ англи энэ дотроо бүр илүү байсаэ байна клинтон авгай явалдсан эрчүүлээ устгаж байжээ ерөнхийлөгч байсан клинтон хүүхэн палаажтай охин хүүхдийг хүчиндэж байжээ америк гарсаэн монголын хүүхдүүд хаа байна амьд байна уу сорсын санхүүжилтын сургуулийн охидууд хаа байна
Барууны санхүүжилттэй Монголын телевизүүд монголчуудын толгойг 30 гаруй жил салам угааж монголчуудыг ёс суртахуунгүй, идэхээс өөрийг мэддэггүй араатан амьтад болгож байна.
дээр үеийн кинонууд бол ЗХУ-д маш няхуур кино урлагийг суръяа гэж суралцсан чин гэтгэлийн мэрэгжлийн орсын мэргэжилтнийг дагалдан сурсан хүиүүсиийн реалист жинхэнэ амьдралд байдаг тод томруун дүрүүд юм эпиштейны оккульт газар зооринд хоригдсон нядалгааны охид хүүхнүүд бишээ тэр английн чинь америкийн чинь пщдопилүүд ямар бузар юм хийсэн байна цэвэр монгол ард хүмүүсийг бага доромжил ЧИ орсыг үзэн ядагч барууны нацист гадаадын тавиул макрон клинтончууд сорсууд сармер англи норвеги хаадын зарц

Монголд орж ирсэн барууны шашины гаж урсгалууд, сүмүүд монгол хүүхдүүдийг хар нялхаас нь монгол ёс суртахуунгүй, эх оронч сэтгэлгээгүй, гаж донтонгууд болгон хүмүүжүүлж байна. Гэтэл монголын усан тэнэг удирдагчид мэдсэн ч мэдээгүй юм шиг явна.
Одоо манай буриадуудын голдуу хийсэн Орос хийцийн хямдхан кинонууд нэг л бас бохир хиртэй санагддаг.
EDGEER KINOND ULAAN KOMUNIZMIIG MAGTAN DUULSAN MONGOL HUNEE DOOSH HIISEN MONGOL ES ZANSHIL UURSDIIN TUUHEE HUDLAAGAAR ZOHIOJ FASHIST ULAAN TAHAL OROSUUDIIN TAALAALD TOHIRUULJ BSAN N UNEN . DEED ZEREGLELIIN MUNDAG JUJIGCHID MAANI HAIRAN HELMEGDSEN BNA .
орсын бас нэг генералыг алах гэсэн алуурчин баруун украйнаас украйны тагнуул польшоор дамжуулан орост оруулж гералыг хэд буудаж алах шахлаа орсууд мундаг ажиллажж дубайгаас барилаа хоёр амьтан байжээ монголд террорист гэрт нь алаад ббайхад гэмт хэрэгтнийг олдоггүй
Ийм л докторонцорууд байгаа болохоор улс орон яаж хөгжих вэ дээ, чаавас даа...
Энэ хүмүүс мэргэжлийн хандлагатай судалгаа хийсэн байхаа. Гэхдээ асуудалд арай илүү гүнзгий хандмаар санагддаг.Ардын хувьсгалаас өмнөх үед болон ардчилсан хувьсгалын дараахь үед сэргэн дэлгэрсэн энэ шашин үнэндээ жинхэнэ буддагийн сургааль, суртал мөн байсан уу. Эсвэл мухар сүсэг давамгайлсан, өргөл барьц,өгөө аваа давамгайлсан, иргэдийг айлган сүрдүүлж эд мөнгийг нь салгах зорилготой,хуурмаг түвэдчилэгдсэн бурангуй явуулга байсан уу гэдгийг анхаарах учиртай болов уу. Харин ч буддагийн ариун гэгээн сургаалийг түвд монгол лам нар танигдахын аргагүй болтол нь бохирдуулан гуйвуулсан юм биш үү. Өнөөгийн тэргүүн халба болоод, 10 дугаар богд маань жинхэнэ умардын шашныг төлөвшүүлээсэ гэж горьдож сууна даа.
БҮХ ЮМ МУХАР СҮСЭГТ ДАРАГДАЖ ЭДГЭЭЖ ӨГӨӨЧ ! БАЯЖУУЛЖ ӨГӨӨЧ ! АТАА ЖӨТӨӨГ ДАРЖ ӨГӨА! НЭГ АЖИЛД ОРУУЛЖ ӨГӨӨЧ ! ТЭР МУУ АМЬТНЫГ ХАРААЖ АЛГА БОЛГООЧ ГЭДЭГ БОЛСОН ! ШАРЫН ШАШИН ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ МӨНГӨ ХҮҮЛЭГЧ ХАМГИЙН ЭЧГҮҮРГҮЙ МӨЛЖИЖ СУУДАГ ГАЗАР БОЛСОН ДОО ! МОНГОЛЫГ БАР БОЛТОЛ НОМ УНШСАН ГЭЖ ҮҮ ! МОНГОЛЧУУДЫГ ИЙМ ЯДУУРТАЛ НОМ УНШСАН ГЭЖ ҮҮ ! ИЧИЖ ҮХ ЮУ ХИЙЖ ХААШАА ЯВААГАА ХАРААЧ ЭЭ !!!
БҮХ ЮМ МУХАР СҮСЭГТ ДАРАГДАЖ ЭДГЭЭЖ ӨГӨӨЧ ! БАЯЖУУЛЖ ӨГӨӨЧ ! АТАА ЖӨТӨӨГ ДАРЖ ӨГӨА! НЭГ АЖИЛД ОРУУЛЖ ӨГӨӨЧ ! ТЭР МУУ АМЬТНЫГ ХАРААЖ АЛГА БОЛГООЧ ГЭДЭГ БОЛСОН ! ШАРЫН ШАШИН ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ МӨНГӨ ХҮҮЛЭГЧ ХАМГИЙН ЭЧГҮҮРГҮЙ МӨЛЖИЖ СУУДАГ ГАЗАР БОЛСОН ДОО ! МОНГОЛЫГ БАР БОЛТОЛ НОМ УНШСАН ГЭЖ ҮҮ ! МОНГОЛЧУУДЫГ ИЙМ ЯДУУРТАЛ НОМ УНШСАН ГЭЖ ҮҮ ! ИЧИЖ ҮХ ЮУ ХИЙЖ ХААШАА ЯВААГАА ХАРААЧ ЭЭ !!!
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.