Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний Их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5, дахь хэсэгт заасан болзол хангасан шагайн харваачдад Монгол Улсын цол хүртээлээ.
МОНГОЛ УЛСЫН ДАРХАН МЭРГЭН ЦОЛЫГ:
Булган аймгийн Хангал сумын уугуул Чойжилын Ирээдүй
МОНГОЛ УЛСЫН ГАРАМГАЙ МЭРГЭН ЦОЛЫГ:
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул Бямбын Цэрэнтогтох,
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Ганбатын Самдан,
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Эрдэнэбатын Ган-Эрдэнэ,
МОНГОЛ УЛСЫН ХОШОЙ МЭРГЭН ЦОЛЫГ:
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Гончигдоржийн Наранбат,
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул Алтайбаатарын Батжаргал,
Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул Мөнхөөгийн Доржпүрэв,
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Гантөмөрийн Сүхбат,
МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН ЦОЛЫГ:
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Бөхбатын Ганхуяг,
Дорноговь аймгийн Мандах сумын уугуул Баярчулуугийн Санзайжамц,
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Гантөмөрийн Гантогтох,
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул Дарамбаатарын Эрдэнэбаатар,
Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул Түмэнбаярын Буяндэлгэр,
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул Золжаргалын Жавхлан,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Пүрэвсүрэнгийн Наранхүү нарт хүртээлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсын цол хүртсэн шагайн харваачдад болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Мөн XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.
Лхагва - 03 сарын 11,
2026
Сэтгэгдэл2
Bagiin amjiltaar tsol olgodog shalguuraa nariivchlakhgui bol buten hsasaand 4 onokhgui garamgai mergeniig zuragtaa kharj baisan shuu
Зөвхөн морь, бөх, сур гэсэн эрийн гурван наадамын төрөлд улсын цол олгож байх хэрэгтэй. Ер нь юм бүхэнд улсын гэсэн цол олгох нь самуурал, хийхрэл, тэнэглэл, солиоролын хэлбэр шүү дээ. Нөгөө талаар эрийн гурван наадам уруугаа нулимж байгаа хэрэг шүү дээ. Энэ бузар бүхний цаана авилгал, лобби, улс төр, мөнгөний өмхий үнэр ямагт ханхалж байдаг.