sonin.mn

Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүү Монголын хэвлэл-мэдээлэл-нийтлэлийн ертөнцөд зөв байраа эзлэх цаг мөч ойрхон байна. Иймд өөрт нь урам зориг болог гээд, надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад таалагдах мөрүүдээс авч ээлжит нийтлэлээ босгов. Таалан соёрхоно уу!



редактор, судлаач-проф. Д.Баярхүү

                                 


Нөгөө л нүүрс. Барагдахгүй сэдэв. Одоогийн тогтоосноор 5 тэрбум ам.долларын нүүрс хулгайлагджээ. Зөвхөн нэг уурхайгаас мөн зөвхөн нэг жишээ ийм байна. Бид хулгайгүй бол үсрэнгүй хөгжих хөрөнгө мөнгөтэй болох байжээ.



Гэтэл Улаанбаатар хотоос эхлээд бүх хот суурин утаандаа, угаартаа хордоод олон жил боллоо. Монгол даяаараа цахилгааны хомсдолд өртөн зутруу өвөлждөг болоод хэдэн арван жилийг үдэж байна. Үйлдвэрлэл хөгжүүлье гэхээр цахилгааны үнэ бас саад болдог.


Ураанаа ашиглаж ийм бага модулын АЦС босгоход 1 тэрбум ам.доллар зарцуулагдана. Бодит байдал дээрээ бид ураан гэх түлшний асар их нөөцтэй орон. Мөн дэлхийн орчин үеийн ийм техник технологи худалдаад авах хөрөнгө мөнгө бий болсон. Хөгжье дэвжье гэвэл дэлхий нээлттэй болсон. Гэвч тог цахилгаан бусдын хараат хэвээр, бензин ч ялгаагүй, хөмөрсөн тогооны дор мэт пад харанхуй ноёлсоор, цагаан захтнуудын бүлэглэсэн хулгай дээрэмд өртөн баялгаа цөлмүүлсээр. Монголын ард түмэн ядуу тарчиг, цалин мөнгөгүй, хөлдүү зутруу шар нар бор хоногийг үдэн амьдарч байна. Манайд бүх боломж бий. Монголчууд ямбатай ард түмэн биш. Их тэсвэр хатуужилтай гүргэр хүмүүс. Харин урвагчид олонтой. Урагшилж хөгжүүлэхийг огт хүсдэггүй хулгайчид олон байна. Бусдаар бол бусдаас дор орохоор ард түмэн биш. Монголд цахилгааны (эрчим хүчний) хувьсгал л туйлын ихээр хэрэгтэй байна. 


Нэгэн зүйл


Норвег улсын нийслэл Осло хот 650 мянган оршин суугчтай боловч газрын доорхи орон зайн хөгжлийг дээд зэргээр хөгжүүлсэн өвлийн нийслэл хот. Осло хот нь дөрвөн зүг, найман зовхисдоо чиглэсэн 6н шугамтай, маш олон ойр ойрхон зогсоолтой орчин үеийн тохилог метротой. Метро нь хотын төв хэсгээрээ хотын доогуур түнээлээр давхидаг. Мөн автозамын гурван түнээлийн тойрогтой. 


Ослогоос 3 дахин их буюу 1.7 сая хүн амтай Улаанбаатар хот метротой мөн авто түнээлтэй болох цаг хугацаа, хөгжлийн хэрэгцээ бий болжээ. Түнээл мөн метро бол манайд бүтэхгүй зүйл гэж үзэгсэд олон байдаг. Бидэнд хөрөнгө мөнгөний боломж бололцоо бий болсон. Гэтэл олон цагаар автобус хүлээдэг, түгжирдэг хэрээс хэтэрлээ.


Энэ өдрүүдэд явагдаж буй нүүрсний сонсголоос харахад манай хулгайч нар 5 тэрбум ам.долларын нүүрс хулгайлсан байна. Өнөөдөр Улаанбаатарт нийтийн тээвэр, замын хангамж хамгийн тулгамдсан асуудал. Бид өөрөө өөрсдөөсөө л хөгжих, дэвжих боломжоо хулгай хийгээд байна.


Хөх хот гэхэд л 2.5 тэрбум ам.долларт 49 км урттай метро босгосон УБ-т тэгвэл 100 км урттай авто түнээл 1 тэрбум ам.долларт босгоё. Монголчууд бараг бүгд хувийн машинтай болсон. Шинжлэх ухаан, тeхник технологийн дэвшлийг УБ хотдоо ашиглая. Бид хоцрогдлоо шинжлэх ухаан, техник технологийн хөгжлөөр л шийднэ.



Yргэлжлэл бий