Хэн болох нь тодорхойгүй хэсэгхэн залуусын талаарх хэдэн үг
“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй”, “Цувж яваа барсаас цуглаж суусан шаазгай хүчтэй”, “Эхийг нь ч эцээхгүй, тугалыг нь ч тураахгүй байх чадвар”, “Хүн ахтай, дээл захтай” гэхчилэн аливаа хэргийг олуулаа оролцож шийдвэрлэх, олны хүчийг ашиглах, ахмадын үгийг сонсох ухаан ба аргачлал ард түмэн нэг бүрд өнө эртнээс л байжээ. Товчилж хэлбэл “Ардчилал” бол шинэ зүйл ер биш. Гэхдээ “Ардчиллыг” яг л байх ёстой тэр “илрэл, хэрэгжилт”-ээр нь ашиглаж чадсан, цэвэр ариунаар нь “ядаж л 20-30 жил амьдруулж ид шидийг нь үзэж чадсан” тийм баримт, тохиолдол таван тив, дөрвөн далайн түүхэнд үгүй. Дүр эсгэсэн, луйварчид дорхноо л гарч ирсээр байжээ...
XX зууны эцэс, XXI зууны эхээр монголчууд ч “Ардчиллаас гарах ёстой үр шим, өгөөжийг” хүртэж чадсангүй. Залуу, хөгшин, болчимгүй, хэнхэг, доргио, сагсуу, зальхай, шуналтай олон хүн хотод ч, хөдөөд ч “Ардчиллыг хөөдчихлөө, хөнөөчихлөө”.
Дэлхийн цар, түвшинд үзэх аваас “Ардчилал, хүний эрх, чөлөөт байдал” гэх лоозон бол тухай тухайн улс орны элитүүдийн тун ч сурамгай ашигладаг “нүүрний баг” болчихжээ. Дүр эсгэсэн ардчилал ноёрхох болсон улс оронд сонгуулиар буй болсон төр засаг ба элитүүдийн ашиг, сонирхолд үйлчилдэг гүнийн төр засаг хоёр зэрэгцэн оршиж, нэг нь ил ажиллаж, нөгөө нь нууц ажиллаж байна. Нууц ноёдын хүсэл, шунал л биелдэг ажээ...
Сонгогчдын саналыг хуурч авах, худалдаж авахад шаардагдах мөнгийг нь хандив нэрээр гаргаж өгөөд л өөрийн хүнээ төр, засгийн гишүүн болгож авах, тэр хүнээрээ дамжуулан чухал мэдээлэл, ашигтай тендер олж авах, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн газарт том том шахаа хийх, өөртөө хэрэгтэй хууль, журам батлуулах талаар Монголын олигархиуд мэргэжиж, стратегийн гэгдэх том ордуудад ч тэд эзэн сууж чаджээ.
Өнөөдөр гэхэд л УИХ маань ард түмний төлөөлөл биш цөөн хэдэн тооны олигархийн төлөөлөл шахуу болчихоод байна. Хэдэн зуун сая төгрөгөөр угжуулсан, нэр, нүүрээ хөөдчихсөн, шударга хүний дүр эсгэн жүжиглэж байгаа утсан хүүхэлдэйнүүдийг хараад хэнд ч гэсэн жигших сэтгэл л төрнө шүү дээ. Тэр залуус мөдхөн л улстөрийн амьд хүүр болж үлдэх нь тодорхой юм. Зарим нэгийг нь нууц эзэд нь хөнөөж мэднэ...
Улстөрчдийн түүхэн үүрэг, зорилго бол өнө эртнээс нааш л ард түмнээ хамгаалах, амьдралыг нь сайжруулах, дорой буурайг нь дэмжих, тэтгэхэд л оршиж ирсэн юм.
Гэтэл өнөөдрийн улстөрчид аман дээрээ бол ард түмнээ гэж нулимс унагаах шахдаг, харин ар хударгаар нь ард түмний өмч, хөрөнгийг хулгайлж, худалдаж, авлига авч зөвхөн өөрсдөө л хөрөнгөжиж байдаг болчихлоо. Тэдний нэг чухал үүрэг нь далд эзэддээ үг дуугүй үйлчлэх, захирагдах явдал бололтой...
Эрх мэдэл, тамга тэмдэгний эзэн болох, татвар төлөгчдийн мөнгийг дур зоргоороо зарах, гадаад улсуудаар аялах, зугаалах, бусдыг дарамталж авлига авах, ард түмний өмч, хөрөнгөнөөс хулгайлах, бусдад худалдаж хөрөнгөжихийн төлөө л шинэ цагийн луйварчид нам байгуулж, поопорцгоож, намууд дамжин тэнүүчилж, золбин ноход, гуринхалсан чоно мэт явцгааж байна.
Тэднийг хүн гэх үү?, Эх оронч гэх үү?, улстөрч гэх үү? Ааль эсвэл шуудхан л луйварчид гэж нэрлэх нь зөв юмуу? Улстөрийн янхнууд гэх нэр бас байдаг...
Төрийн эрх барьж, бас хамтран барилцаж ирсэн хоёр намынхан санаанд ч багтамгүй томоор хулгай, луйвар хийж сурлаа. Бас хэн ч болов гайхахаар урлагтай, сурцтайгаар ял зэмлэлээс мултарч гаршлаа. Өнгөрсөн хугацаанд дэгдсэн, ил болсон бүх том хэргүүд бүгд л ортой, үндэстэй байлаа. Бүгд л аажимдаа унтарлаа. Одоохондоо ард түмэн тэсэж, тэвчиж л байна. Цаашдаа харин юу ч болж мэднэ. Аливаа тэвчээрт төгсгөл гэж ирдэг, хэрэг хуучирдаггүй. Түүх энэний гэрч нь. Эрх баригч хоёр нам ард түмний итгэл, сэтгэлийг буцааж авах талаар оройтоогүй дээрээ том эргэлт, том цэвэршилт хийх нь л өлзийтэй байх бизээ...
Ард түмнээ гар хоосон болгоод, бүр итгэл, сэтгэлийг нь алдаад, элит давхраа нь ард түмнийхээ хувьд дайсан болчихвол маргааш юутай золгох бол оо? Ингэж бодсоор, эмзэглэсээр л би хувьдаа хорвоог орхих бололтой.
Монгол эх орон, Монголын ард түмэндээ амар амгалан, сайн сайхныг хүсдэг сэтгэл, зүрх минь өөрийн эрхгүй л ингэж бодогдуулж, ингэж хэлүүлж байна.
Хэн ч гэсэн “өргүй бол баян, өвчингүй бол жаргалтай” гэх үнэн үгээр баримжаалан хэтэрсэн шуналаа хазаарлаад, дундаж давхраанд харъяалагдаад, хууль дүрэмд захирагдаад, хулгай, худлаас зайгаа бариад, нэр нүүрээ хөөдөлгүй аж төрж болноо доо? “Сүрэг хонинд орсон чоно шиг” шунахайрах нь чамд өөрт чинь л олон олон гай зовлон, ял шийтгэл авч ирнэ. Худал, хулгайн өр төлөөс тун ч хэцүү шүү!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Мягмар - 11 сарын 11,
2025

Сэтгэгдэл50
1989 онд хүйтэн дайн дууслаа. 1991 онд ЗХУ задарлаа, дэлхий дээр америк гэж супер их гүрэн үлдсэн. Ингээд америк өөрийнхөө дураар бүх улсыг өөртөйгөө адилхан ардчилсан улс болбол дайн гарахгүй дэлхий амар болно гэж бодсон. Гэтэл үгүй энэ дэлхий дээр жанжлагч улсыг унагааж өөр нэг улс жанжлагч болох гэсэн нууц бодлого 30 жил хэрэгжлээ. Америк бараг дампуурч өрөнд орлоо, хятад баяжиж сэргэж бослоо. Эцэст нь ардчилал бол их сайхан зүйл мэт зүүдний мөрөөдөл гэдгийг дэлхий даяар ойлголоо. Бодит байдал дээр бүх улсууд өөрийнхөө улсыг хүчирхэг болгож аюулгүй амьдрах өрсөлдөөн тасралтгүй явдаг гэдгийг ойлголоо. Үүнийг геополитик гэнэ. Үнэндээ монголд ардчилал сайн таарахгүй. Монголчуудын гэр бүлийн бүтэц америкаас эрс өөр юм. Бид газрын эзэн болсон малчин ноён байгаад түүнийхээ эргэн тойронд туслах малчид нь амьдардаг нийгэмтэй улс. Ийм улсад улс төрийн хувьд эрх тэгш байх ардчилал орших боломж тааруухан болно. Монголд бүгд найрамдах засаг тохирно. Ардчилал монголд тохирохгүй.
за шаа орос троллуудаа
Ардчилал гэгч хувь хүний эрхийг дээдлэх тул нөгөө амиа бодсон элдэв хулгай дээрэм монголд 30 жил хэрэгжлээ. Ингээд бодохоор ардчилал монголын нийгмийг хуваана. Хэт баян хоосны ялгаа гарч байна. Энэ бол ардчилал монголд тохирохгүй гэдгийн баталгаа юм. Элбэгдорж хамгийн баян хулгайч болоод америкаас ирэхгүй байхад юу ярих вэ дээ. Монголд бүгд найрамдах засаг тохирно. Бүгд найрамдах засгийн үед газрын үр шимийг хамтарч хүртэх нийгмийн баялагийн сантай болж, дундаж чинээлэг давхарга үүсэх нөхцөл бүрдэж Монгол улс баяжих болно. Ийм болохоор хүний эрх ярьсан амин хувиа хичээсэн ардчилал гэгч нь монголд огт таарахгүй зүйл мөн. Уул уурхайн нөөцийг ашиглах үед хүртэл бүгд найрамдах засаглал монголд яг таарна. Бүгд найрамдах засаг нь сонгуулиар бүрдэж, бүгдийн эрх ашгийг дээдлэх төр байна.
Бид одоо ч бүгд найрамдах засаглалтай. Чиний санаа бол социалист тогтолцоог хэлээд байх шиг байна. Тэгээд хэлчих гэхээр зориг чинь хүрэхгүй байна гэдэг бол хүний эрх эрх чөлөө байхгүй болсны баталгаа юм.
Хувьсгал ахиж гарна. Тэгээд ардчилал гэж орилж Монголыг самарсан бүх хүмүүсийг арчих болно. Хувьсгал маргааш эхлэх үү эсвэл өнөө орой эхлэх үү гэдэг цаг хугацааны асуудал болсон. 🇲🇳
Ардчилал хүний эрхийг Америк юунд ашигладаг гээч. Улс орнуудын ард түмнийг Ардчилал хүний эрхээр тархийн угааж, ард түмнийхэн гараар эрх баригчдыг нь огцруулж, Америкийн ашиг сонирхлын талд үйлчлэх өөрсдийн утсан хүүхэлдэйнүүдээ эдийн засгийн алуурчдаа улс төрд гаргадаг. Харамсалтай нь ард түмэн нь үүнийг ойлгодоггүй ардчилал хүний эрх гэх үлгэрт итгэсээр тархиа угаалгасаар байдаг нь харамсалтай.
,Гол юмыг нь хэлсэнгүй. Энэ бүхэн шүүх засаглал худалдагдсантай холбоотой. Ардчилал бол хатуу хуулийн дор хэрэгждэг гэдгийг анхнаас нь яриагүй. Харин ч эсрэгээрээ ардчилал бол эрх чөлөө гэх агуулгаар сурталчилсаар гажуудсан. Америкт цагдааг эсэргүүцээд хүний эрхэнд халдлаа гээд дайраад байвал шууд буудаж алдаг. Тийм хуулийн дор ардчилалыг хэрэгжүүлдэг. Монголд бол эх орноосоо урваж байсан ч ял авахаа байсан. Харин ч баяжиж дэвжээд гадаадад гараад явдаг болсон.
Ардчилал монголд тохирохгүй учраас үр өгөөж байгаагүй юм. Монголд бүгд найрамдах засаглал тохирно. Байгаль дэлхийн өгөгдөл нь хамтын хүчээр амьдрах болохоос биш амь амиа бодсон хүний эрхээр урт удаан амьдрах нөхцөл Монголд үнэхээр тааруухан юм. Нэг зуд болоход баахан малчин малгүй болж улаанбаатарт орж ирнэ. Жил болгон зуд болохгүй, гээд байгалийг хүн удирдахгүй болохоор ядуучууд төрнө. Энэ ядуу хүмүүсийг зүгээр амиа бод гээд хаях ёсгүй болохоор ардчилал үл тохирно. Бүгд найрамдах засаглалд нийтийн эрх ашиг нь дээдлэгдэж, ядуусыг олноор нь төрүүлэхгүй байх хамгаалалт ажиллах учраас Монголд тохирно.
Үнэн
Ардчилал, зах зээл Монголын нийгэм, эдийн засгийн асар их үр дүн өгч хөгжил дэвшилд хүр гсэн, ард түмэн ч ашиг шимий нь овоо л хүртсэн Харин энэнээс илүү хүртэх байсны нь хоёр нам, төр, засгийн томчууд нь булаагаад,луйвардаад, хулгайлаад залгичихсан юм оо !!!
Монголд үр өгөөжийг зөвхөн газраас хүртдэг. Монгол хүний тархи толгойгоор бүтээсэн нээлт, шинэ бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр гаргаж чадаагүй байгаа болохоор ардчилалаас хүртсэн үр өгөөж байхгүй. Харин бид бусдын нээлтийг хэрэглэдэг боолууд болсон. Ахин нөхөн сэргээгдэхгүй газрын доорх нөөц баялагаа гадагшаа зөөж амьдар ч байгаа нь үнэхээр тэнэг, мангар төртэй байгаагийн илэрхий тод жишээ юм. Монголд зөвхөн үнэт нөөцөө шавхаж гадаад улсад зарж зөөж амьдарч байгаа луйварчидад ардчилал сайхан байсан төдий юм. Монгол улс нөөц нь шавхагдвал сүйрнэ. Ийм учраас ардчилалд төгсгөл тавиад, луйварчдыг шоронд хийж, улсынхаа хөгжлийг хүний тархи оюунд суурилсан бүгд найрамдах засаглалд шилжих хэрэгтэй.
овоо үнэн юм бичиж
Со, Эбэ нар тэрбумтан болох шив
ТЭГЭХЭЭРМОНГОЛД АРДЧИЛАЛ ГЭГЧ БАЙГААГҮЙ, БАЙХГҮЙ ГЭСЭН ҮГ. МОНГОЛД 30 ГАРУЙ ЖИЛ АНАРХИЗМ, АВИЛГАЛ, ДУРААРАА ДУРГИЛТ ЦЭЦЭГЛЭЛЭЭ.
Одоо тэгэхээр сум болгоноос нэг хүнийг параламент дотор гишүүн болгоод, жилдээ нэг удаа 60 хоног хуралдах хугацаатай төртэй болох хэрэгтэй. Засгийн газрыг 3 жилийн хугацаатай, сайд нарыг зөвхөн нэг удаа сонгогдох байдлаар өөрчлөх хэрэгтэй.
Ард түмнээ гар хоосон болгоод, бүр итгэл, сэтгэлийг нь алдаад, элит давхраа нь ард түмнийхээ хувьд дайсан болчихвол маргааш юутай золгох бол оо? Ene chini l taalagdlaa.....Ene udaa hun shig uym bichjee zunug uvgun mini.......!!!!!!
Насаараа ШУА-д бүр Социологи,эрх зүйн хүрээ лэнд ажиллаад эрдмийн зэрэг хамгаалж чадааг үй, маанаг махан толгойт минь чи өтөлсөн зөнө сөн насандаа л нэг их мэргэн цэцэн болоо юу даа ?!
90 оноос хойших доктор профессорууд чинь мөнгөөр худалдаж авдаг бараа болсон. Хуурамч ардчиллын нийгэмд хуурамч эрдэмтэд олширсон.
Насаараа ШУА-д бүр Социологи,эрх зүйн хүрээ лэнд ажиллаад эрдмийн зэрэг хамгаалж чадааг үй, маанаг махан толгойт минь чи өтөлсөн зөнө сөн насандаа л нэг их мэргэн цэцэн болоо юу даа ?!
Одоогийн энэ УИХ бол олигархиудын төлөөлөл гэдгийг бид бүгд харж байгаа. 20 гаран гишүүн аливаа нэг компанийн санхүүжилтээр УИХ-д орж ирсэн гэдэг тодорхой болсон гэтэл далд хэдэн хүн бас мөнгө авчихаад сууж байгаа, аль нам хаанаас санхүүжилт авсныг бид мэдэхгүй. Тиймээс энэ УИХ-ыг яаралтай тарааж дахин сонгууль явуулах ёстой. Бүх гишүүдийн санхүүжилтыг ил болгож дараагийн сонгуулийг явуулах ёстой.
Эднийг Азийн ардчиллын баян бүрд болсон Монгол улсын ард түмэн өарсдөө сонгосон. Дахиад ч сонгоно.
Leave me alone .I want to be alone âme
90 оны ардчилсан хувьсгал гэдэг чинь тухайн үеийн МАХН-ын Төв хороо , ЗГ , улс төрийн товчоонд ажиллаж байсан нөхдүүд улсын өмч байгалийн баялгийг хувааж идэх тохиролцоотой хуйвалдаан байсан. Бүгдийг нь судлаад үзвэл бүгд алтны уурхайн эзэд болсон. Тиймээс Цэдэнбал даргыг Оросод цөлж тарчлаан алсан. Дараа нь С.Зоригийг онц харгисаар хөнөөсөн. МАН АН 2 бол МАХН-ын угшилтай хоёулаа төр барьж тоглох нууц технологитой. Залуучуудад зайгаа тавьж өгч байгаа нэрээр өөрсдийнхөө зулзагануудыг УИХ-д суулгасан. МУ-ын тусгаар тогтнолын төлөө чин шударгаар ажиллах шинэ у/т-ийн хүчин гарч ирж байж энэ гамшгуудаас сална.
Манайд тулган хүлээлгэсэн ардчилал зорилгодоо хүрсэн. Бид ёс суртахууны хувьд бүрэн ялзран доройтож,амин хувиа хичээсэн бэртэгчид болсон. Зөвхөн янхан л биеэ үнэлдэг байсан бол одоо бүх иргэд биеэ үнэлдэг болсон. Ардчиллын зоосны нөгөө тал болох авилга маш амжилттай цэцэглэн хөгжсөн. Гэмт хэрэг олон төрөл зүйлээр баяжиж ,хууль сахиулах байгууллага эрүүгийн ертөнц хоёр нэгдсэн. Хар тамхи, ижил хүйстэн,ДОХ дэлгэрсэн. Аж үйлдвэрийн салбарыг амжилттай бүрмөсөн устгаж чадсан. Ингээд тоочоод байвал дуусахгүй их ажил хэрэг амжсан байна. Харин демоскратос буюу ардын засаг бол тогтсонгүй. Ардчилал гэдэг бол огт байдаггүй зүйл болохыг АНУ н ерөнхийлөгчийн амнаас сонсч авлаа. Энэ бол цаашид ардчилал гэж донгосогчид бол утопи үзэлтэй хог шаарнууд бөгөөд энэ үгийг зөвхөн тархи угаахад ашигладаг болохыг мэдлээ.
👍👍👍🇲🇳
Leave me alone go away .fk you .aaj
Дүр эсгэсэн ардчилал бол нохойн бааснаас долоон доор гэж нэг бирм авгай хэлж билээ !
Манайд тулган хүлээлгэсэн ардчилал зорилгодоо хүрсэн. Бид ёс суртахууны хувьд бүрэн ялзран доройтож,амин хувиа хичээсэн бэртэгчид болсон. Зөвхөн янхан л биеэ үнэлдэг байсан бол одоо бүх иргэд биеэ үнэлдэг болсон. Ардчиллын зоосны нөгөө тал болох авилга маш амжилттай цэцэглэн хөгжсөн. Гэмт хэрэг олон төрөл зүйлээр баяжиж ,хууль сахиулах байгууллага эрүүгийн ертөнц хоёр нэгдсэн. Хар тамхи, ижил хүйстэн,ДОХ дэлгэрсэн. Аж үйлдвэрийн салбарыг амжилттай бүрмөсөн устгаж чадсан. Ингээд тоочоод байвал дуусахгүй их ажил хэрэг амжсан байна. Харин демоскратос буюу ардын засаг бол тогтсонгүй. Ардчилал гэдэг бол огт байдаггүй зүйл болохыг АНУ н ерөнхийлөгчийн амнаас сонсч авлаа. Энэ бол цаашид ардчилал гэж донгосогчид бол утопи үзэлтэй хог шаарнууд бөгөөд энэ үгийг зөвхөн тархи угаахад ашигладаг болохыг мэдлээ.
За ойлголоо,,,одоо эмээ уу,,,тайвшир,,,
АНУ новшнууд ингэж хэлэх эрх байхгүй. Ардчилал бол хамгийн сайн систем биш ч гэсэн үүнээс сайн стстемийг хүн төрөлхтөн бодож олж чадаагүй бн гэж цэцэрхэж улин хуцаж байгаад дэлхийн улс орнуудад ардчилалыг тулган хүлээлгэсэн новшнууд бол тэд нар. Тэгчихээд эцэстээ ингэж хэлэх эрх байхгүй. Тэгээд бид нараар тоглосон болж таарч бн уу.
Монголчуудыг хуурч, хамаг үнэт зүйлийг устгаад гэнэт америкчууд ардчилал байхгүй гэсэн чинь бүгдээрээ гайхаад үлдэв.
Намууд дотроо цэвэрлэгээ хийж, том компаниудаас хандив авсан УИХ-ын гишүүдийн оронд шударга шинэ хүмүүсийг нэр дэвшүүлэхийн тулд УИХ-ыг тарааж, шударга сонгууль явуулах шаардлага тулгараад байх шигээ. Манай УИХ-ын дарга гэхэд л хэцүүхэн санагдах юм даа.
Том компани Монголд байхгүй. Харин том хулгайч нарын компани байгаа. Хулгайч улс төрчид нэг талдаа, ард түмэн нөгөө талдаа байна.
Ардчилал гэгч юм чинь огт байхгүй. Харин ардчилал ярьж төрд шургалсан хулгайч маш олон.
Шинэ үеийнтөлөөлөл Оюунэрдэнэ жалгын үзэл, өс хонзонгоос, хувийн эрх ашгаас ангид байж чадаагүй бол ардчилал тусгаар монгол улс асуудалтай. Яах вэ хартолгой ханз биш европ биш урвамтгай хэдэн хар толгойтныг. Эсвэл шууд европ болговол ямар вэ?.
Шууд хятад болвол ногоо идээд халх цустай хүмүүс шууд устах байх.Эсвэл ЗХУлсын үе дэх татар монголын дарангуйлагч гэсэн нэртэйгээ үлдэх үү?.
Нэг л их цус гаргаагүй гэж солиордог. Яг үнэндээ нийгэм солигдоход чимээгүй дайн шиг монголчууд маш олноороо үхэж үрэгдсэн...
Хэдэн зуун мянгаараа архинд орж үхсэн.
ардчлал сайжруулсан тулш хоёр яг нэг тэрэгний дугуй !
Монголыг, ардчиллыг таг далий тийш нь хөтөлсөн, өөртөө ашигтайгаар эргүүлсэн Элбэгдорж, Сайханбилэг, Баярцогт, Хурц нарыг буудчих юмсан. Тэгвэл бүх юм цэгцэрнэ. Барьсан ч алзахгүй. Америкт ардчилал ямар байдаг гээч нэг хүнйи эрхээр бусдын эрх хязгаарлагдаж, нэг нэгнээ хүндэтгэж, хууль журмаа сахиж, ёс зүйгээ дээдэлж амьдардаг.
uheechee
28 жил нүүрээ нуусан коммунистуудыг сонгочихоод ардчилал хүсээд байдаг дүүрчихсэн тэнэг ҮХЭР ХОНЬ Монгунар шүү
Ардчилалаас гарах аа. Байхгүй ардчилалаас гарах тухай яриад байна уу? Тэр чинь лав монголд угаасаа байхгүй
Одоо уг нь хулгайч нар нь нэг талдаа гараад ард түмнээс ялгарчихлаа. Яг цэвэрлэх цаг нь...
Демократ гэдэг үгийг ардчилал гээд буруу орчуулсан. Үүнээс болоод 90 онд ардчилалыг тэнэг хулиганууд төрд гарч буруу замаар будаа тээлгэж идэж уусан. Төвийг сахих гэдэг үгийг буруу орчуулсанаас путин сонсоод айсан
Жендер гэж худлаа тархи угаасан үгийг оруулж ирэх ёсгүй.
Америкийн ардчилал хүний эрх худлаа тархи угаалт
Анхны ардчилсан хувьсгал францад гарсан. Одоо ардчилал нь бүдгэрсэн
Ёстой л нэг оноод тас хийтэл хэлчихлээ байна. Уг нь бурхан бидэнд сайхан боломж олгосон юмсан. Орос манайхныг дотроос нь хагалан бутаргаж , хутган үймүүлж байна. 2010-аад оноос хойш бүр эрчимжлээ. Хэрэв манай том төслүүд тэр үед хэвийн өрнөсөн бол өнөөдөр манай Монголчуудын амьдрал өөр байх байлаа. Харамсалтай байна...
Ардчилал гэдэг нь дотооддоо төрийн эрхэнд гарч идэж уух, иргэд улс орноо мөлжих, гадаад талдаа бусад орны хууль ёсны засгийн газрыг унагаж өөрсдийн гар хөл, хүүхэлдэйгээ тавьж, дампууруулахад л ашиглагддаг хоосон үг болон хувирчээ...