2024 оны 2-р сарын 26-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин ОХУ-ын Зэвсэгт хүчний тойргийн бүтцийг шинэчлэн зохион байгуулах тухай зарлиг гаргав.[1] Шинэчилсэн тойргийн бүтцээр өмнөх Баруун цэргийн тойргийг задлаж Москвагийн цэргийн тойрог, Ленинградын цэргийн тойрог болгосны дээр Умард флотыг бие даасан тэнгисийн цэргийн флот болгож түүний харьяаны хуурай замын цэргийн нэгжүүдийг Ленинградын цэргийн тойрогт оруулсан, мөн түүнчлэн Өмнөд цэргийн тойргийн бүрэлдэхүүнд Украины нутагт эзлээд буй Крым, Херсон, Запорож, Луганск, Донецк гэсэн засаг захиргааны 5 нэгжийг багтаажээ. Цэргийн тойргийн шинэчлэлийн асуудлыг Оросын тал NATO-гийн өргөжилт, Финланд, Швед улсууд Умард Атлантын эвсэлд элссэнтэй холбогдуулан үүссэн аюулгүй байдлын шинэ орчинд хариу хамгаалалт үүсгэх шаардлага гарсан гэж тайлбарласан.[2] Харин нөгөө талаас NATO-гийн Дорнод Европын гишүүн улсууд Оросын болзошгүй халдлагаас хамгаалах арга хэмжээ яаралтай авах цаг ирснийг Эвслийнхэндээ сануулж байна.[3]
2022 оны 2-р сард Украины нутаг руу олон чиглэлд дайран орсон бүрэн хэмжээний цэргийн тусгай ажиллагааны эхний шатанд ОХУ-ын Зэвсэгт хүчний 190,000 цэрэг офицер оролцсон бол 2024 оны эхний байдлаар энэ тоо 600,000 хүрсэн (2000 км урт фронтын шугамд) тухай тус улсын эрх баригчид мэдээлсэн.[4] ОХУ-ын цэргийн тойргийн шинэчлэлийн хүрээнд Украин дахь дайнд 600,000 хүртэл бие бүрэлдэхүүн дайчлан байлдуулахын хажуугаар зэрэгцэн шинэ тойргуудаа байлдааны бүрэн хүчин чадалд хүртэл ойрын хугацаанд босгох тухай мэдэгдэж байгаа нь олон улсын анхаарал татаж байна.[5] Европ тив, NATO, мөн түүнчлэн Өмнөд Кавказ, Төв Азийн улсуудын хувьд Украины дараа ОХУ-ын дараагийн алхам юу байх, мөн хаана хэзээ байхыг таамаглах шинэ даалгавартай тулгарч байна.
Зураг-1. 2024 оны 3-р сарын 1-нд шинэчлэн зохион байгуулагдсан ОХУ-ын цэргийн тойргуудын мэдээлэл
ОХУ-ын Зэвсэгт хүчний шинэчлэл: 2001-2020
ЗХУ-ын задралаас хойш шинэ үүссэн ОХУ нь Зэвсэгт хүчний шинэчлэл хийх цаг хугацаа, төсөв, удирдлага зохион байгуулалтын бэрхшээлтэй явсаар Чечений I дайнд хүнд хохирол амсаж дуусгасан. Чечений II дайн 1999 онд эхлэж Оросын хуурай замын ангиуд Терек голыг гатлах үед армийн удирдлага шинэчлэгдэж шинэхэн Ерөнхий сайд Путин фронтын удирдлагад оролцож эхэлсэн байв. 1990-ээд онд Ельцины баримтлаж байсан тактикийг өөрчилж илүү хатуу, өршөөлгүй тактикаар Грозный хотыг балгас болгож, улмаар 2005 онд гэхэд Чечений тал бууж өгсөн явдал Оросын цэргийн стратеги, тактик ЗХУ-ын үеийн галын хүчний нягтаршлаар дулдуйдаж хүний амийг үл хайрлан масс хүч ашигладаг арга барилыг ашигласаар буйг харуулсан. 2009 онд Чечень дэх террорист салан тусгаарлагчдыг дарах ажиллагаа бүрэн дууссан боловч энэ дайны сургамж, хохирол, бүтэлгүйтэл болгон ОХУ-д зэвсэгт хүчний шинэчлэл хийх хэрэгцээ байгааг тод харуулсан юм.
2001 онд ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдсон С.Б.Иванов зэвсэгт хүчний шинэчлэлийг гардан хийх ажилд орсон ба батлан хамгаалах зардлыг багасгах, цэрэг хүчний тогтолцоонд иргэний удирдлага нэвтрүүлэх, Өрнөдөд ид явагдаж байсан мэргэжлийн армийн концепцийг авч хэрэгжүүлэх зорилтууд дэвшүүлжээ. Реформын ажил маш хүнд байсны дээр Оросын Жанжин штабын удирдлагын бүрэлдэхүүний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч удааширав.
С.Б.Ивановын дараа Батлан хамгаалахын сайд болсон А.Э.Сердюков зэвсэгт хүчний шинэчлэлийг үргэлжлүүлж 2008 онд ОХУ-ын БХЯ, Жанжин штаб, Зэвсэгт хүчний дээд тушаалын удирдах бүрэлдэхүүний 70 хувийг өөрчилж шинэчлэн,[6] мөн цэрэг-батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлж зэвсэглэлээ шинэчлэхэд 2011-2020 онд $613 тэрбум зарцуулах зорилт зарлажээ.[7] 2001 онд эхэлсэн шинэчлэлийн үр дүнд Зөвлөлтийн үеийн зэвсэгт хүчний загварчлалыг өөрчилж ОХУ-ын нутаг дэвсгэрийг стратегийн ач холбогдол, газарзүйн онцлог, зориулалтаар нь 6 тойрог (Москва, Ленинград, Умард Кавказ, Ижил-Урал, Сибирь, Алс Дорнодын цэргийн тойргууд, Калининградын онцгой район) болгов. 2005 онд шинэчлэлийн дараа ОХУ-ын Зэвсэгт хүчин 6 тойрог, 4 флот, Ерөнхий цэргийн 8 арми, Агаарын хүч/Агаараас эсэргүүцэн хамгаалах 6 арми, гол мөрний 6 флотиль бүхий 1.132 сая бие бүрэлдэхүүнтэй болж бүрэлдэн тогтсон байна. Зэвсэгт хүчнийг мэргэжлийн арми болгох зорилт биелэгдээгүй бөгөөд гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид, чадварлаг офицерын бүрэлдэхүүн, бэлтгэл нөөц үүрэгтэн гэсэн бүрдэл хэсгүүдийн зохист харьцааг олох нь өнөөг хүртэл том бэрхшээл хэвээр байна.
2001-2007, 2008-2020 онд (2008 онд Гүржийн дайнаар ОХУ-ын армийн олон асуудал илэрсэн[8]) үргэлжлэн явагдсан ОХУ-ын Зэвсэгт хүчний аварга том реформуудыг үндсэн 3 үе шатанд хувааж авч үзэж болно.
- Зэвсэгт хүчний үүрэг, зориулалтыг харгалзан бүтэц, тогтолцоог шинэчлэх /Орон тоо, чиглэл, бүтэц, боловсрол, бэлтгэл сургууль/
- Зэвсэгт хүчинтэй холбоотой нийгмийн асуудлыг шийдэх /Санхүүжилт, нийгмийн асуудлууд, орон байр, хангамж, мэргэжлийн ангилал/
- Зэвсэгт хүчний зэвсэг техникийг бүрэн шинэчлэх, технологи нэвтрүүлэх. Ар тал, хангамж, логистикийн шинэчлэл хийх. Дайчилгааны нөөц хүчин бүрдүүлэх /Тухайлбал ердийн зэвсэглэл ба стратегийн цөмийн хүчийг шинэчлэх асуудал/
Цэргийн тойргийн шинэчлэлийг 2010 онд дахин хийсэн бөгөөд Баруун, Өмнөд, Төв, Дорнод гэсэн цэргийн 4 тойрогтой, Умард-стратегийн нэгдсэн командлал (2014 оноос Умард флотыг нэгтгэж Умард туйлын бүс нутагт үүрэг гүйцэтгэх зориулалттай байгуулсан) гэсэн нэгжүүдэд хуваасан. Армийн тогтолцоо нь: Тойрог-Арми-Дивиз-Хороо гэсэн 4 шатлалаас Тойрог-Арми-Бригад гэсэн 3 шатлал руу шилжихээр болсон бол ОХУ-ын Агаарын хүч, Сансрын хүч, Агаараас эсэргүүцэн хамгаалах хүч гэсэн гурван төрлийн цэргийг нэгтгэн Агаар-Сансрын хүч (2015 онд) болгон хувиргажээ. Олон улсын нөхцөл байдал, геополитикийн өөрчлөлтүүд ОХУ-ын зэвсэгт хүчний стратегийн ба тактикийн зориулалтыг тухайн нөхцөл байдалд зориулан өөрчлөх хэрэгцээ шаардлагууд үүссэн. Чечений I, II дайны дараа ОХУ-ын арми 2008 онд Гүржид дараагийн сорилтдоо ороход системийн шинэчлэл нь бүрэн хийгдээгүй байна гэж судлаачид дүгнэж байв.[9] Хожим 2014 онд Донбасс, Крымд гибрид ажиллагаа явуулсан Оросын тусгай бүлгүүд, 2015 оны Донбассын тулалдаанд оролцсон Оросын ангиуд тодорхой хэмжээнд тактикийн амжилт олсон ч Украины Зэвсэгт хүчнийг жагсаалаас гаргах, Киевт засгийн эрх өөрчлөх стратегийн зорилтоо биелүүлж чадаагүй. Харин 2015 оноос эхлэн Сирид байршиж иргэний дайнд нь Ассадын дэглэмийг дэмжин оролцохдоо Оросын зэвсэгт хүчин ротациар 60,000 цэрэг офицероо дайны талбарт мэргэшүүлэн сургаж мөн зэвсэг техникээ туршин сайжруулсан байна.[10] 2013 оны 2-р сард ОХУ-ын ЗХЖШ-ын дарга В.В.Герасимовын Цэргийн ШУА-д тавьсан илтгэл нь “Ценность науки в предвидении” нэртэй өгүүлэл болон нийтлэгдэв.[11] Өгүүлэлд 1991 оноос хувиран өөрчлөгдсөн глобал мөргөлдөөний орчныг товч задлан шинжлээд шинэ өөрчлөлт бүхий орчинд ОХУ хэрхэн геополитикийн эрх ашгаа хангаж хариу үзүүлэх тухай, зорилго зорилтуудаа хэрхэн биелүүлэх тухай онол-аргазүйн үзэл баримтлалаа танилцуулсан. Глобал мөргөлдөөний орчин нь шинж чанар, онцлог, арга хэрэгслийн хувьд эрс өөрчлөгдсөн, түүнд зохицсон хариу үйлдэлд зэвсэгт хүчнийг ашиглах хүрээ хязгаарын параметрүүд өөрчлөгдсөн бөгөөд Дайн-Энхийн хооронд орших урт заагт мөргөлдөөн бүх талбарт тасралтгүй өрнөнө. Дайн гэж үгүй, Энх тайван гэж үгүй, харин байнгын мөргөлдөөнт орчинд улс гүрэн өөрийн эрх ашгаа боломжит бүх аргаар хангах арга замыг боловсруулах шаардлагатай гэж Герасимов үзсэн юм.[12]
Зураг-2. Герасимовын онолын зураглал: Олон улсын мөргөлдөөнт орчинд цэргийн ба цэргийн бус арга хэрэглүүрийг хэрэглэх нь. Мөргөлдөөний үе шат бүрд тохирох арга хэрэглүүрийг ашиглан мөргөлдөөнийг хөтлөн явуулах нь.
2013 оны Герасимов онолын анхны илтгэлээсээ хойш 6 жилийн дараа 2019 оны 3-р сард ОХУ-ын Цэргийн ШУА-д дахин илтгэл тавьж анхны онолын сайжруулсан хувилбарыг танилцуулсан нь сонирхолтой.[13] 2013-2019 оны 6 жилийн хугацаанд Крым, Донбасс, Сири гэсэн гурван талбарт Герасимов онолоо туршиж үзсэн бөгөөд алдаан дээрээ ажиллаж, оновчтой хэсгүүдээ улам төгөлдөршүүлж “Герасимовын онол 2.0” бий болсон. 2019 оны нөхцөл байдал бол 2-р сард нь АНУ дангаараа “Ойрын ба Дунд тусгалын пуужинг хориглох тухай гэрээ”-нээс (INF treaty) гарсан бөгөөд ОХУ нь шинэ төрлийн Авангард, Сармат, Пересвет, Кинжал, Посейдон, Буревестник, Циркон пуужингуудаа зарласан үе юм. Нэг талаас зэвсэглэлээр хөөцөлдөх явдал дахин стратегийн өрсөлдөөнд эрс идэвхжиж эхэлсэн бол нөгөө талаас гибрид дайн, цэргийн бус арга технологиор геополитикийн зорилтуудаа биелүүлэх явдал маш үр дүнтэй, зардал хямд, хохирол бага байх нь ойлгомжтой болсон юм.
Зураг-3. Герасимовын онол: Улс төрийн тавьсан зорилтыг биелүүлэхэд зэвсэгт хүчнийг ашигладаг уламжлалт арга хэлбэрээс шинэ ассиметрик арга хэлбэрт шилжих нь.
Герасимов, Шойгу нарын үед ОХУ-ын Зэвсэгт хүчинд өргөнөөр нэвтрүүлсэн байлдааны бүлгийн тогтолцоо нь Батальонная тактическая группа (БТГ) юм. Чечений I, II дайн, Гүржийн дайнаар аливаа ажиллагаанд голцуу гэрээт цэргээс бүрдсэн байлдааны чадамж бүхий БТГ батальоныг бүрдүүлж байлдуулах нь илүү үр дүнтэй байсан туршлагаас үүдэн бий болсон нэгж юм. Донбассын ажиллагааны дараа 2016 онд ОХУ нь байлдаанд бэлэн 96 БТГ байгаа тухай мэдээлэл гарсан бол 2018 онд энэ тоо 126, 2019 онд 136, 2021 онд 168 БТГ -тэй болсон байна.[14] БТГ нь мото-буудлагын зэвсэг техниктэй 700-900 бие бүрэлдэхүүн (үүнээс 200 нь явган цэрэг), танкийн суман, гаубицийн болон тийрэлтэт артиллери, агаараас эсэргүүцэн хамгаалах нэгж, агаарын дэмжлэг, ар тал хангалттай бөгөөд бие даан 8 км урт, 5 км гүнтэй газар оронд ажиллагаа явуулж 250 хүртэл км зайд маневр хийх боломжтой.[15]
Украин дахь ажиллагаа ба ОХУ-ын Зэвсэгт хүчний өөрчлөлтийн цаашдын төлөв
2022 оны 2-р сарын 24-нд ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины нутаг руу ороход 190,000 хүртэл тооны цэрэг оролцсоноос дайны эхний саруудад хүнд хохирол амсаж зарим чиглэлд ухарсан бөгөөд дараа нь хүчээ сэлбээд 4-р сараас Донбассын чиглэлд дахин давшилт өрнүүлж эхэлсэн. 2022 оны 6-р сар орчимд Украин дахь Оросын армийн бүлэглэл байлдааны чадамжтай 110 БТГ, бие бүрэлдэхүүн нь 142,000 болсон байв.[16]
Зураг-4. 2022 оны 6-р сарын байдлаар Украины фронт дахь талуудын хүчний хуваарилалт. (CSIS)
Оросын цэргийн 2022 оны зуны ерөнхий давшилт тавьсан зорилгодоо хүрээгүйн дээр 9-р сараас нь Украины тал сөрөх давшилтад орж үлэмж хүч суларсан Оросын ангиудыг Зүүн-Хойд Украин, Днеприйн баруун биеэс шахан гаргасан. 2022-2023 оны өвөл-хаврын хугацаанд Оросын тал фронтыг тогтворжуулж олон цувраа хориглон хамгаалалтын систем байгуулж чадсаны ачаар 2023 оны Украины зуны ерөнхий давшилтыг амжилттай тогтоон барьж улмаар 2023-2024 оны өвөл, 2024 оны хаврын байдлаар стратегийн санаачилгыг гартаа аваад байв.
Үргэлжлэл дараагийн дугаарт
Аюулгүй байдал судлалын хүрээлэн бэлтгэв
Сэтгэгдэл22
Энэ бол Орос-Украйны дайн биш. НАТО. АНУ, Оросын хоорондын дайн. Бүхэлдээ дэлхийн дайн болж бна. Дайн яаж төгсөхийг Бурхан л мэднэ. Цөмийн дайн л бүү болоосой гэж мөргөе.
Tarhia ugaalgaj troll boloogui, eruul setgegdeg mongol hun bgaa l yum bna
Оросууд тэгж байгаад толгой дээр цахиур хагалж мэдэх улс шүү
Идээд уугаад гудраад дуусгасан юм байнлээ,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,ямар юмных нь шинэчилэл байхавдээ,,,,аль өнгөрсөн зууны дэлхийн 2р дайны “””””бууны мах””” чулуудан байлдах тактик стратегиэсээ салаагүй л шааж яваа юм байналээшдээ,,,,
1945 оноос эхэлсэн Америкийн дарангуйлалд төсгөл ирж байна. Бараг 80 жил дэлхийг дарлаж иржээ. Муу англисаксончуудын арьсыг хуулж өгөх хэрэгтэй.
Энэ аюулгүй байдлын хүрээлэн гэж ямар баланцаг нь бдаг юм.зүгээр л нэг кремлийн хөлсний шаарын бүртгүүлсэн тбб л бгаа шдээ.
Украин чадлаараа л үзэж байна. Байдал хүндэрвэл нэмж цэрэг татлага явуулна. Харин оросууд Курскээ чөлөөлөхөд хагас жил болох биз
украйн орсын ямарч хамгаалалтгүй хил рүү өөрөө орж үхэх үйлээ хайсан арван зургаан мянган хүн нядлуулчихлаа курсъад ямар фашист аллага хийснйиг нэг бүрчлэн кино зураг авчээ энэ олон улсын нюрнбюргийн шүүх гэгчээр нь орнолдоо угледхр селидовка покровск өнгөрлөө шүү дээ америк украйнд модон доллар өхөөс цаашгүй модон доллараар ямар цөмийн бөмбөг болгож хөнөөх бишээ украйн фашистууд бүрэн хүйс тэмтэрмээр санагдавч сачий нь хүрэхгүйлдээ их орос улсаас ухаанаар хүрэхгүй дутна зэвсгээрч дутна орсыгоо брикс нь дэмжчихлээ английн нар шнгэдэггүй колончилсон улсууп нь ёстой бутарсаар галт уулын орой дээр ганцаар үлджээ
Хамгаалалтгүй газарлуу нь дайрсан бол,,,,яахаараа,,,,16,000хүн нядлуулчихдаг байнаа,,,,,хуцаад л,,,,эмээ уу,,,,тэнэг ээ,,,,
буруу замаар будаа тээсээр орос өнгөрсөн хорвоо болжээ
орсын эзэлсэн газар өдөр бүр баруун зүг тэлсээр украйн хумигдсаар шүү цаанаас нь польш белорус венгер хумисаар юу ч гүй болно
Орос буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээхийн зовлонг амс ч байна. Хурдхан ялагдаж манай нэгч болов дарамт арилаасай. Ер нь улсыг нь бий болгож хүчирхэгжүүлж агуу болгосон Эзэн Чингэсийн удмыг хядсан бузрууд сөнөх л тавилантай.
МАН-ын манж хятадын эрлийз хунхуузууд хядсан шдээ.
Кидан жужан гаралтай цагаан хар татааруудыг сибирт хүйс тэмтрэн устгасан. 1650 он гэхэд цөөн тоотой казаний хар татаарууд үлдсэн. Харин байгал амарын хооронд амьдарч байсан 2 сая цагаан татааруудыг барга эвенктэй нь юу ч үгүй хүйс тэмтрэн хядсан. Алуурчин хабаровоо одоо ч сибирийн газарыг эзэлсэн гээд өргөмжилсөөр байгаа. Харин 1750 онд манж нар баруун монголыг хүйс тэмтрэн хядсан.
Кидан жужан гаралтай цагаан хар татааруудыг сибирт хүйс тэмтрэн устгасан. 1650 он гэхэд цөөн тоотой казаний хар татаарууд үлдсэн. Харин байгал амарын хооронд амьдарч байсан 2 сая цагаан татааруудыг барга эвенктэй нь юу ч үгүй хүйс тэмтрэн хядсан. Алуурчин хабаровоо одоо ч сибирийн газарыг эзэлсэн гээд өргөмжилсөөр байгаа. Харин 1750 онд манж нар баруун монголыг хүйс тэмтрэн хядсан.
Одоогийн оросуудын нэг том алдаа нь цэргээ барууныхтай адилхан бригадын бүтцэд оруулсан явдал юм ! Хуучинтайгаа адил дивиз хороо суман гэж байсан бол ингэж Укрианд шившгээ тарихгүй ! Одоогийн бригад нь том юманд дээр ч ажиллаж чадахгүй жижиг юман дээр ч ажиллаж чадахгүй дунд нь гацчихаад байгаа юм ! Тахар миний үгийг Путин ямар сонсох биш дэ ! Ингэж удаж зовж байхын оронд Львов хотод цөмийн цохилт гэнэт өгөөд асуудлыг нэг талд нь шууд гаргаачээ Путинээ !!!
Мэдрэл. Дивизээрээ л явж буй шүү дээ
Ямар чөтгөр нь чамд Путлер цөмдвөл ялна хэлчихэв Хэрвээ Путлер цөмдвөл Америк НАТО 2 ердийн зэвсгээр орос орныг битүү бөмбөгдөнө анхааруулга өгсөн
дивиз хороо сумангаараа байсан нь эмх цэгцтэй байнга украйны эсрэг юм хийгээчээ
Путлерийн оросын армид шинэчлэл болоогүй Шинэлчлэлд өгсөн мөнгийг Путлерийн генералууд идсэн Идсэн уусан генералууд нэгийгээ авилгачинаар матаж хоорондоо алалцаж байна Путлер Кинжал бүтээсэн эрдэмтэд инженерүүдээ эх орноосоо урвасан хэргээр шоронд хийсэн Эрдэмтэд инженерүүд нь эх орноосоо урваагүй манай дарга нарын хулгайлж идсэн ногоон автобусны хэрэг шиг юм болсон Кинжал гэж пуужин байхгүй Хятадын далд санхүүжилттэй Путлерийн оросын арми зөвхөн цэргийн олноор байлдах махан шуурга довтолгооны хүчинд арайхийж тэсэж байна Хятадууд далд тусламжаа зогсооход дайн хурдан дуусна
хавьдаа байлдаагүй орос орон маш амархан дасан зохицоод шинэ зэр зэвсгийг орсын инженерүүд өдөр шөнөгүй хийж байна ган шэрэм байхгүй юм биш танк сум пуужин их буу дөрвөн ээлжээр үйлдвэрлээд бай 20 сая цэрэг сургаад бай 1960 онд л микроэлэектроник импудьсны техник судалж эхэлсэн радиотехник счийтывающий устройство локатор байсананыг бодоход одоо пентум процессор дээр гарснаар математиъ логиксхем юуг ч хийнэ шүү дээ оройхон гараад ширүүхэн дарах хэрэгтэй орос ахан дүүстээ монгол хүн хайртай шүү байнга итгэж ирсэн итгэлт ганц үнэн ч анд шүү
Эмээ уу,,,тэнэг ээ,,,,