Хуульч Б. Гүнбилэгээс УИХ-ын үйл ажиллагааны талаар зарим зүйлийг тодруулж асуулаа.
-УИХ-ын сонгуулийн дараа МАН олонхи болж, АН цөөнх болсон боловч, эдгээр намууд болон ХҮН нэгдэж засгийн газраа байгууллаа. Эндээс Ардчилсан намын бүлэг гэж байх ёстой юу, үгүй гэдэг асуудал урган гарна. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм.
-УИХ-ын сонгуулийн дүнгээр МАН олонхи болсон боловч, АН, ХҮН-тэй нэгдсэн. Анхдугаар чуулган дээр АН-ын бүлгийг цөөнхийн бүлэг гэж анх танилцуулж, намын бүлгийг нь байгуулсан. Ингээд дэд даргаа томилох болон бусад намын бүлгийн бүтцийг оруулсан байх. ХҮН болон бусад эвслийн хувьд бол 10 гишүүнтэй болж байж бүлэг байгуулах учир угаас бүлэг байгуулж чадахгүй. МАН-ын зүгээс Засгийн газрыг хамтран байгуулахаар тавьсан саналыг АН хүлээж авсан. Тэгэхээр олонхийн бүлэгтэй нэгдсэн гэсэн үг. МАН-ын бүлэг гэнэ үү, бүдүүн бүлэг гэнэ үү, МАН-ын толгойлсон нэг бүлгийн гишүүд болох ёстой. Гишүүдээс нь орохгүй гэвэл аль нэг бүлэгт орохгүй байж болно. 2008-2012 оны парламентад хамтарсан засаг байгуулаад бүлгийн ажлын албуудыг нэгтгэж байсан түүх бий. Бүдүүн бүлэг гэж сонин хэвлэлээр бичдэг байсан байх.
-Гэхдээ АН-ыг хамтарсан биш, харин түүний гишүүд нь Ерөнхий сайдын урилгаар засагт орсон, эсхүл нам хооронд хамтрах тухай гэрээ байгуулаагүй, бас энэ бол эвслийн засгийн газар биш гэх мэт тайлбарууд явж байгаа.
-Эвсэл биш, нэгдэл биш, хамтрал ч гэдэг юмуу, эсхүл гэрээ хийсэн хийгээгүй гэж янз бүрээр гарц хайн тайлбарлаж болох боловч, гол асуудал нь Засгийн газраа хамтраад, нэгдээд, эвсээд байгуулсан нь ойлгомжтой. Гэрээ нь бичгээр ч, амаар ч хийгдсэн эсэхээс үл хамааран бодит үр дагавар нь гурван нам нэгдэж, засгийн газар байгуулсан. Тэгэхээр энэ 3 нам бол олонхийг бүрдүүлж байгаа гэсэн үг.
-АН-ын бүлэг гэж байснаараа ямар үр дагавартай вэ?
-Засгийн газар бол Ерөнхий сайдаар толгойлуулдаг, түүний бодлогыг дэмжиж ажилладаг институт. Ерөнхий сайдынхаа бодлогыг 100 хувь дэмжиж ажиллахаар сайд нар нь ажилладаг. Сонгуулиар гарч ирсэн нам, эвсэл нь өөрсдийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж Засгийн газраа ажиллуулдаг. Энэ удаад гурван нам хамтарч, засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулж, баталсан. Түүнийг нь УИХ-ын олонхи болсон нам, эвсэл сонгуулиар амалсан амлалт гэж дэмжиж, Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу хянаж ажилладаг. УИХ-ын бүтцэд зарим ажлын хэсгийг байгуулахдаа заавал цөөнхийн төлөөллийг оруулж, хяналт тэнцлийг хангахаар заасан байгаа.
Тухайлбал Үндсэн хуулийн 28.2-т “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэсэн.
Гэтэл цөөнхийн төлөөлөл гэдэгт анхдугаар чуулган дээр танилцуулснаар АН-ын бүлэг цөөнхийн бүлэг гэдгээрээ байсан тохиолдолд тэдний гишүүдээс оруулан ажиллах болчихоод байна. Энэ нь УИХ-ын хяналтын механизмыг алдагдуулж, Үндсэн хуулийн шууд зөрчил болно. Үндсэн хуулийн гол үзэл санаа нь хяналтыг хэрэгжүүлэхэд цөөнх хяналтанд оролцох ёстой гэж ойлгомжтойгоор уншигдаж байхад олонхи өөрөө өөрийгөө хянах болчихоод байна. Харин түрүүн хэлсэнчлэн АН бол одоо цөөнх биш. Тэгэхээр анхдугаар чуулган дээр цөөнхийн бүлэг гэж танилцуулж байгуулсан бүлэг нь Засгийн газарт хамтарсан тэр үеэс байхгүй болчихсон гэсэн үг. Тийм байхгүй бүлгийг цөөнхийн хэмжээнд авч үзэж болохгүй. Нөгөө талаас Засгийн газарт эвссэнээр АН өөрийн цөөнхийн бүлгийн статусыг алдсан, бүлэг байхаасаа татгалзаж олонхийн бүлэгт нэгдсэн гэж ойлгогдоно. УИХ-ын тухай хуулийн 14.3-т “Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг тарсан бол тухайн бүлгээс нэр дэвшүүлж сонгосон дэд даргыг чөлөөлсөн тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно” гэж заасан тул УИХ-ын дэд даргаар АН-аас хүн ажиллах ёсгүй. Мөн хуульд зааснаар АН-ын бүлэгт 20 гаран хүн бүлгийн ажилтан гээд ажиллаж байгаа байх. Тэдгээр хүмүүсийн цалин, хангамжийг улсын төсвөөс буюу бидний мөнгөнөөс хий цалинжуулж байна. АН-ын бүлэггүй боллоо гээд УИХ-ын үйл ажиллагаа тасалдахгүй. Угаасаа нам, эвслийн бүлэг бол УИХ-ын үндсэн зохион байгуулалтын нэг хэсэг нь биш.
-Найман жил гудамжинд байсан гэх АН-ынхан одоо ажилтай болох ёстой гэж Засагт нэгдсэн гэсэн шүү дээ.
-Тэр үнэн байх. Манай улс төрчид төсвийн тогооноос амьдардаг, бизнесээ дэмждэг, улс орны өмчөөр улс төрөө хийдэг гэж л уншигдаад байгаа юм. Улс төр, бизнес хоёр салшгүй нь үнэн. Гэхдээ аль нэг компанид тендер өгөх, хахууль авах тухай биш, харин тухайн салбарынханы бодлогыг нийтлэгээр нь дэмжсэнээр бизнесийн орчин сайжирч, бизнесмэнүүд ашиг олох нөхцлийг бүрдүүлэхийг хэлж байгаа юм. Гэтэл манайд улс төрөө бизнес болгоод гэмт хэрэг хийх нь хавтгай, тэгээд энэнээсээ салж чадахгүй байна. Засагт орчихсон нам, эвсэл, тэдний гишүүдэд тусдаа цөөнхийн бүлэг, цөөнх гишүүн гэх ойлголт байхгүй л гэдгийг хэлье. Хүний эхнэр болж дэр нэгтгээд, хөнжилд нь орж унтаад бүр хүн гэдэг хүүхэд төрүүлчихээд, би энэ айлтай хамаагүй, би эдний бодлогын эсрэг цөөнх гээд байж болохгүй биз дээ.
Ярилцсан М. Гал
Сэтгэгдэл13
Гантөмөр мөнгөөр худалдчихсан намыг тараавал таарна.
МАН-чууд болчихмоор юм. Нэртэйгээр нь АН-ын бүлгийн гишүүд МАН-ын гишүүнээр элсүүлчихмээр юм. АН ч гэж өмнөх хоёр удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд цөөнхийн бүлэг байсан ч дотроо толхилдсоор Парламентын цөөнхийн хуулинд заасан үүргээ гүйцэтгэж чадаагүй. Энэ жилийн сонгуулиар боломжийн тооны цөөнхийн болсон боловч язасагт хамтарч бна гээд МАНАН үүсгээд хаячихлаа. МАН-ын 12 жилд хийгээгүй , хулгайлсан, худлаа амласан хариуцлагыг хамт үүрэхээр засагт хамтарсан нь буруу гэж би хувьдаа үздэг. Хуулинд заасан цөөнхийн хяналтыг байхгүй болгосон. Хуулинд заасан Олонхиор ялалт байгуулсан нь Мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж засаглах хуулийг мөн зөрчсөн. Ер нь Ард түмний сонголтыг будилуулан үргэлж бүлгийн эрх ашигт захируулж байдаг Намуудыг татан буулгах нь МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЯЗГУУР ЭРХ АШИГТ нийцнэ. Төрийн эрх мэдэл Ард түмний гарт гэсэн ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧИМ хэзээ ч хэрэгждэггүй. Энэ заалт хэрэгждэг болсон цагт Төрийн толгой уруугаа харж хөлөөрөө толгой хийхээ болино.
Хамгийн гол нь америкийн хэлдэг ардчилал байхгүй гэдгийг АН ойлгосон. Улсын эрх ашгийн үүднээс бусад улсыг хуурч залилдаг болохыг израйлын дайн харуулсан. Монгол улсын эрх ашгийн төлөө намууд нэгдсэн гэж ойлгож сур. Уян хатан бай.
МАН-чууд болчихмоор юм. Нэртэйгээр нь АН-ын бүлгийн гишүүд МАН-ын гишүүнээр элсүүлчихмээр юм. АН ч гэж өмнөх хоёр удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд цөөнхийн бүлэг байсан ч дотроо толхилдсоор Парламентын цөөнхийн хуулинд заасан үүргээ гүйцэтгэж чадаагүй. Энэ жилийн сонгуулиар боломжийн тооны цөөнхийн болсон боловч язасагт хамтарч бна гээд МАНАН үүсгээд хаячихлаа. МАН-ын 12 жилд хийгээгүй , хулгайлсан, худлаа амласан хариуцлагыг хамт үүрэхээр засагт хамтарсан нь буруу гэж би хувьдаа үздэг. Хуулинд заасан цөөнхийн хяналтыг байхгүй болгосон. Хуулинд заасан Олонхиор ялалт байгуулсан нь Мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж засаглах хуулийг мөн зөрчсөн. Ер нь Ард түмний сонголтыг будилуулан үргэлж бүлгийн эрх ашигт захируулж байдаг Намуудыг татан буулгах нь МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЯЗГУУР ЭРХ АШИГТ нийцнэ. Төрийн эрх мэдэл Ард түмний гарт гэсэн ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧИМ хэзээ ч хэрэгждэггүй. Энэ заалт хэрэгждэг болсон цагт Төрийн толгой уруугаа харж хөлөөрөө толгой хийхээ болино.
Ялсан намд нялганасан хуульчдыг ямар хуульч гэх вэ дээ. Ккк
Олон ч сонгуульд үзээд бараагүй хүн дэ !
Оюун-Эрдэнэ үнэхээр мундаг стратегич юм аа, АН, ХҮН хоёрыг гөлгөө болгож чадаж байна шд.Өрсөлдөөх ёстой нөхдүүд нь өөрсдөө өмнө нь ирээд өмдөө шувтлаад хэвтээд өгч байгаа юм чинь. Яахийн айн ха, ха. Түүний буруу биш, харин ч овжин байна, сэргэлэн байна, Улс төрийн нам, улстөрч хүний гол зорилго бол өрсөлдөгчөө ялах, бодлогоо хэрэгжүүлэх явдал биш гэж үү. Муундаг
Манж хятадууд монголчуудад хэргэм зэрэг,эфү цол , пүнлүү олгох, ураг барилдах замаар монголчуудыг өөртөө урвуулж байсан эртний өвөг дээдсийнхээ бодлогыг Вейжиньхүү Данх болон Мантуу Хүй Сү Жан одоо хэрэглэж байна .
Сөрөг хүчин байхгүй шүү дээ.нэг хөнжилд орцгоосон шүү дээ
ЭНЭ БАЛАЙ ХАЛЗАН ДУРАК НЭЭХ ХУУЛЬ ДҮРЭМ ЯРЬСАН, ҮГИЙГ НЬ СОНСДОГ АМЬТАН БАЙДАГ ЮМ БОЛОВ УУ. ҮЕ ҮЕ ГАРЧ ИРЭЭД ТЭНЭГ ТЭНЭГ ЮМ ЯРИХ ЮМ.
Хуулиар АН-ын бүлэг байхгүй болсон юм бна. Ер нь Монголд ардчилал байхгүй, дэлхийд ардчилал гэж байхгүй гэдгийг хүний нийгэм ойлгосон учраас одоо АН шууд тарах хэрэгтэй. Харин Засагт орж ажил хийе гэж байгаа гишүүдийг бүх талаар нь дэмжих хэрэгтэй. Бидэнд нам биш ганцхан эх орон, ард түмэн бий. Тэдний төлөө л Монголын сэхээтэн бүр, Монгол хүн бүр амьдарч, ажиллах ёстой.
МАХН-ын түүхээр эрдмийн зэрэг хамгаалсан академмч Ж.Болдбаатарын хүү мэдэж байгаа байлгүй дээ.
2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөрҮ.Х. ийн 39.2 хэсгийн гуравдахь дохиолдол " ... Их Хуралд суудал авсан намууд зөвшилцөн олонхийг бүрдүүлж ..." гэсэн зохицуулалтаар хамтарсан ЗГ байгуулсан болохоор Гүнбилэгийн зөв гэж бодож байна