УИХ-ын гишүүн Г.Уянгахишигтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та олон хуулийн ажлын хэсэгт ажиллаж байсан туршлагатай. Энэ нь УИХ-ын гишүүний ажил хийхэд хүндрэлгүй байгаа байх. Энэ тухай яриагаа эхэлье?
- УИХ-ын гишүүний ажил үүргийн хувьд надаас тийм ч хол биш байна. Миний хувьд хуулийн салбарт 10 гаруй жил, банк санхүүгийн салбарт мөн адил 10-аад жил ажилласан. Ер нь аль ч салбарт ажилласан хуульч хүн тухайн салбарын хууль, эрх зүйн орчинг судалж ойлгох, гарц гаргалгааг олж харах чадварыг эзэмшдэг. Тэр ч утгаараа Банкны тухай хууль, Татварын багц хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль зэрэг салбарын хууль тогтоомжуудыг шинэчлэхтэй холбоотой ажлын хэсгүүдэд ажиллаж байсан туршлага бий. Харин улс төрийн албан тушаал гэдэг талаасаа суралцах зүйл их байна.
-Энэ жил Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй боллоо. Та бас энэ түүхийн нэг хэсэг болж намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Жагсаалтаар мэдлэг, боловсролтой хүмүүс орж ирсэн гэж боддог. Эдгээр хүмүүс орж ирсэн нь ямар үр нөлөөтэй байна гэж харж байна?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд намын жагсаалтаар нийгмийн олон бүлгийн төлөөлөл УИХ-д орж ирсэн. Үүний дотор олон салбарын мэргэжилтнүүд байгаа нь УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар харагдсан байхаа. Энэ нь хувь тэнцүүлэн сонгох сонгуулийн хэлбэрийн нэг давуу тал юм. Ер нь бол мажоритар сонгуулиар буюу тойргоос сонгогдох магадлал нь мөнгөтэй, олны танил хүмүүст илүү байдаг, энэ нь өөрөө хуулийн завхралруу хөтлөөд байгааг сонгогчид бид харж, мэдэрч байгаа. Сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд УИХ-ын ажлын бүтээмж, УИХГ-ийн идэвхи оролцоо сайжирна гэж итгэж байна.
-Засгийн газраас 2025 онд 600 гаруй төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 14 нь мега төсөл байна. Гэхдээ ихэвчлэн өгөөж багатай төслүүд байх шиг байна. Үүнийг та бизнесмен бас эдийн засагч хүний хувьд хэрхэн харж байна вэ?
- Хамтарсан Засгийн газрын гол зорилго нь гацсан том төслүүдийн ажлыг үргэлжлүүлэхээр зорьсон. УИХ-ын ээлжит бус чуулганаар, яаралтайгаар горимоор хэлэлцсэн 2024 оны төсвийн тодотголд дээрх том төслүүдийн ТЭЗҮ хийлгэх төсөв орж батлагдсан. Төслийн ТЭЗҮ хийж гүйцэтгэх төсөв нь 50-70 тэрбум төгрөг байна гэхээр бүтээн байгуулалтад хэр их санхүүжилт шаардагдах нь ойлгомжтой. Гэтэл санхүүгийн хязгаарлагдмал нөөцтэй манай улсын хувьд бүх төслийг зэрэг явуулах боломжгүй. Тиймээс ач холбогдлоор нь нэн шаардлагатайгаас нь эрэмбэлж, ээлж дараатай хэрэгжүүлэх төлөвлөгөө чухал байна. Энэ утгаараа эрчим хүчний болон түлшний хараат байдлаас гарах төслүүдээ урагшлуулах нь зүйтэй. Харин Улаанбаатар хотод хийгдэх замын төслүүдийг бол эргэж харах шаардлагатай гэж үзэж байна. Ямар ч бизнест аливаа төслийн үр ашгийн тооцоог хийж, хэрэгжүүлэх боломжтой эсэхийг нь тодорхойлж, нэн шаардлагатайгаас нь эхэлдэг. Мэдээж төрөөс хэрэгжүүлэх төслүүдийг бизнес төсөлтэй адилтгах боломжгүй ч дээрх 14 төслийн хувьд эргэж өгөөжөө өгөх төсөл ховор тул төсвийн төлөвлөлт, сахилга батад маш сайн анхаарах ёстой.
-ОХУ-ын Ерөнхийлөгч ирж гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн тухай хэлэлцээ хийхээр болсон. Та ямар байр суурьтай байна?
-Хоёр тал харилцан ашигтай байх зарчмыг баримталсан нөхцөлд хэлцэл амжилттай үргэлжлэх ёстой. Гэтэл нэг нь хэт өндөр үнээр ажил гүйцэтгэх санал тавьж байхад тэр үнэ бодитой эсэхийг тодорхойлох ёстой зураг төслийг нь нөгөө өндөр үнэ хэлсэн компаниараа хийлгэнэ гээд байх нь хэр зөв бэ гэдэг асуулт байгаа юм.
-Тавантолгой түлш компанийг нийслэлийн өмчид авна гэж байна. Алдагдалтай ажиллаж байгаа компанийг нийслэлийн өмчид авах нь зөв үү. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК бол ард түмний хувьцаа эзэмшдэг ганц компани. Гэвч ямар ч ашиггүй компани санхүүжүүлээд яваад байгаа нь зөв үү?
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг иргэдэд тараах үйл явцыг анхнаасаа улс төржүүлснээс шалтгаалаад зөв хийж чадаагүй. Иргэдэд эзэмшүүлэх 1072 ширхэг хувьцааг хөрвөх нөхцөлтэй давуу эрхийн хувьцаа хэлбэрээр гаргасан байсан бол нэлээд олон хүндрэлийг шийдэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, тухайн компанийг олон нийтийн компани болгож, хувьцааны үнэ цэнийг өсгөх боломж бүрдэх үед иргэдийн эзэмшиж буй давуу эрхийг хувьцааг энгийн хувьцаанд хөрвүүлсэн бол хуулийн зохицуулалтгүй гацаанд орсон олон асуудлыг шийдэж, иргэд ногдол ашиг хүртээд явах боломжтой байсан. Гэтэл хоёр сая гаруй хувьцаа эзэмшигчтэй хэрнээ "Эрдэнэс Таван толгой" ХК хаалттай хувьцаат компани хэвээр, хувьцаа эзэмшигчдийн хурлаа ч хийж чаддаггүй, иргэд хувьцаагаа гүйлгээнд оруулах, бодит үнэ цэнийг хүртэх боломжгүй хэвээр байна. Дээрээс нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьд үйл ажиллагаатай нь огт хамааралгүй олон төслүүдэд улс төрийн зорилгоор хөрөнгө оруулсны нэг нь Тавантолгой түлш ХХК, энэ хөрөнгө оруулалтыг хийхдээ ч иргэд хувьцаа эзэмшигчдээсээ санал аваагүй.
Хэрэв төр өөрөө шийдээд төрд ногдох хувиасаа хөрөнгө оруулах гэж байгаа бол эхлээд хуримтлагдсан ашгаасаа хувьцаа эзэмшигчийн хувиар ногдол ашгаа гаргаж аваад, тэрийгээ төсөвт төвлөрүүлэн зарцуулалтаа хийх ёстой.
Энэ мэтчилэн "Эрдэнэс Тавантолгой" ХК болон бусад төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагааны алдааг засах, засаглалыг сайжруулах нэн шаардлагатай байна.
Тавантолгой түлш ХХК-ийг нийслэлийн өмчид шилжүүлэхийн тулд шийдвэрийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 27 хувийг эзэмшиж байгаа иргэд, аж ахуй нэгжийн оролцоотой гаргах, тухайн хувьцааны төлбөр, шилжүүлгийн бүртгэлийг хэрхэн хийх гэх мэт олон асуудлыг тодорхой болгох шаардлагатай.
Нөгөө талаас, нийслэл бонд гаргаж аж ахуй нэгж, иргэд бондыг худалдан авч эзэмшсэн. Тэгвэл алдагдалтай ажиллаж байгаа компанийг нийслэл өмчлөлдөө шилжүүлэн авснаар бонд эзэмшигчдийн эрх ашигт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуулт зайлшгүй юм. Эдгээр асуудлуудыг нарийн тооцоолж, үе шатны дараалалтайгаар УИХ-д хэлэлцүүлэхээр оруулж ирэх ёстой. Тиймээс Засгийн газрыг асуудлаа тодорхой болгож оруулж ирэх даалгавартайгаар УИХ-ын тогтоолын төслийг буцаасан.
-Удахгүй НИТХ-ын сонгууль болно. Нэр дэвшигчийн нэг хүйсийн оролцоо 20 хувь байхаар тусгасан. Гэвч УИХ-ын сонгуулийн хүйсийн харьцааг 30 хувь болгож байхад арай гэж 26.5 хувьтай болж байна шүү дээ. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Түүхэндээ анх удаа УИХ дахь эмэгтэйчүүдийн оролцоо 26.5 хувь болсон. Учир нь жагсаалтаар хүйс зөрүүлж оруулсантай холбоотой. Нийт 32 эмэгтэй гишүүний 24 нь жагсаалтаар орж ирсэн байна. Үлдсэн найм нь тойргоос гарсан эмэгтэйчүүд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулийн өөрчлөлт нь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гол нөхцлийг бүрдүүлсэн.
УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан шигээ орон нутгийн сонгуулиас өмнө иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр ч гэсэн холимог тогтолцоог оруулах нь зүйтэй гэсэн саналын ХҮН намаас дэвшүүлж байсан. Учир нь тойргийн сонгуульд тэр дундаа орон нутагт эмэгтэйчүүдийн оролцоо бага байдаг.
Энэ нь хөрөнгө мөнгө, жендерийн хэвшмэл ойлголттой холбоотой. ХҮН намын хувьд 50:50 бодлого баримталж хүйсийн оролцоо тэгш байхад анхаардаг. Үүнтэй холбоотойгоор эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих сонирхолтой. Гэвч эмэгтэйчүүд сонгуульд оролцох, орон нутгийн төлөөлөл болж ажиллах хүсэл сонирхол байвч мөнгө хэрхэн олох билээ, хэрхэн танигдах, хар дайралтаас хэрхэн өөрийгөө хамгаалах билээ гэсэн айдастай байдаг. Тиймээс орон нутагт эмэгтэй нэр дэвшигч олдохгүй байна. Харин нийслэлийн ИТХ-д ХҮН намаас нэр дэвшигч эмэгтэйчүүд 40 хувьтай байгаад маш баяртай байна. Түүнчлэн орон нутгийн хүмүүсийн амьдрал хоёр намаас маш их хамаардаг. Ихэнх нь төрийн байгууллагад ажилладаг учир ХҮН нам эрх барьж чадахгүй учир намын нэр зүүж яах юм бэ гэсэн хандлага их байна. Тиймээс намын харьяалалгүй, дэмжигч байх нь тэдний зүгээс үзүүлэх том дэмжлэг нь болоод байна. Энэ асуудлыг шийдэх боломж нь холимог тогтолцоо буюу жагсаалтаар нэр дэвшүүлдэг болсноор өөрчлөгдөх боломжтой. Ингэснээр эмэгтэйчүүдийн оролцоо ч нэмэгдэнэ.
Б.БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл16
Иргэний зориг намын Батбаатарт сонгуулийн өмнө нэр дэвшчих эмэгтэй хүн олдоогүй юм ! Тэгээд Нара Замир чуганц хоёрыг гуйсан юм ! Батбаатарын намыг суудал авна гэж хэн ч бодоогүй ! Батбаатар өөрййг нь хичнээн 1 д бичигдсэн ч гишүүн болно гэж хэн ч бодоогүй ! гэтэл гайхалтай юм болж 4 суудал авсан ! Үүнд нь зөв нөмын полдоон Отгонбаатар их ууралсан тэгээд өчигдөр уураа ХҮн ийн Наранбаярт гаргаж өндөг шидэж байна ! Түүхий өндөг шидэхгүй болсон өндөг шидэж байдаг тэнэг хүн байна лэ ! Бас Отгон сэтгүүлч их ууртай байгаа ! Энэ Уянгахишиг хүүхэн аавынхаа шийрийг хатааж их хурлын дарга болоорой !
Аав нь шийр алаг, охин нь бөөр алга. Гүүд лаак монголчуудаа
Гончигдоржийг шоронд хийх цагт, Уянгахишиг монголоос зугтах буй заа.
Гончигдорж гэж төрд гарсан луухаануудын 1 улсын сүйрүүлэх л ажил хийснээс өөр юу хийсэн юм ? Одоо сэгсээн нь бас төр бузарлахаар сандлын бөглөөс болсон уу ? Хурдхан тонилохыг хүсье!
Хүсэх биш, зайлуулах ажлыг хийж үр дүн гарна. Монголын мөнгөөр америкт сурсан Уянгахишиг гэгчийг харж ав. 2000 онд японоор дайрч нисэх үед нь нэг харсан бол үнэхээр зоолчихсон явсан муу хар хулгайчийн хүүхэд.
Энэ бичсэн хүмүүсийг амны бузар, сэтгэлийн хорлолоос нь аварч өршөөхийг тэнгэр бурхандаа зальбиран гуйя,
Маш зов ярьжээ Тослуудээ эрэмбэлэх хэрэгтэй Зам гуурнээс илуу иргэдийн аж амьдрал шуу яхотын хун амыг цоолох талаар ажил толовлохгуй байна Нуудэл дийлдэхгуй шидээ
Монгол Улс сүүлийн 10 жилд 6.5 сая тонн нүүрс хулгайд алдсан гэдгийг Монгол, Хятадын гаалийн байгууллагаас УИХ-ын хянан шалгах түр хороонд мэдүүлжээ. Энэ нь өнөөгийн ханшаар тооцвол 6.5 тэрбум ам.доллар буюу 40 их наяд төгрөг дөхнө. Гэхдээ энэ нь зөвхөн бүртгэлийн зөрүүнээс гарсан тоо бөгөөд бүртгэлгүйгээр хэдэн саяыг гаргасныг тооцох боломжгүй гэнэ. Хоёр улсын гаалийн байгууллагын бүртгэлээр ганц нүүрс ч биш алтнаас бусад бүх уул уурхайн бүтээгдэхүүний ангилал, тээвэр, жингийн зөрүүнээс “хулгай хийдэг” нь тогтоогдож байгаа аж. Энэ том хулгайг жирийн иргэн, ганц хүн хийхгүй нь мэдээж. Нэг үгээр хэлбэл, нүүрсний хулгай хийдэг халаасын цаана нэр бүхий улс төрийн болон бизнесийн бүлэглэл бий. Өнгөрсөн хугацаанд нүүрсний экспорттой холбоотойгоор дөрвөн удаагийн шалгалт хийжээ. 2017 оноос хойш гаргасан нүүрсний экспортод хийсэн шалгалтын дүнгээр 22664 машины зөрүү гарсан байна. Нэг үгээр хэлбэл, манай улсын гаалийн мэдээ БНХАУ-ын гаалийн мэдээлэл жил бүхэн зөрдөг байна.
44 их наядын хулгайг яагаад бууруулж байна вэ. Монголын хулгайч нарын бүлгийг устгахын тулд хилээ хаахааас өөр замгүй.
Төрийн тэргүүн болон Засгийн тэргүүн хоёр нь авлигатай тэмцэх ЧИН ХҮСЭЛ байхгүй, зүгээр л улс төр хийж хуурамч гоё амлалт зорилт ярьж байгаа нөхцөлд энэ тал дээр ганц ч алхам урагш ахихгүй!!!
Түмэн олон минь дээ. Бид өөрсдийгээ муулж хоорондоо тэрсэлдэж байх хойгуур чинь хятад, канад, австральиуд уул уурхай бүүр цаадлаад ХАА-н бүх салбарт шигдэж эхэллээ шүү дээ. Эвтнй байяа. Монгол хүн эвтэй байхдаа хүчтэй. Гончигоо чинь маш мундаг сурлагатай их сайн оуютан байсныг 70- аад оны МУИС- ийн бүх хүмүүс мэднэ. Аав нь мал хүн байсан. Муулах юмаа олж ядах юм. Эдний хүүхдүүд бүгд л толгойтой байх ёстой доо. Одоо хаана байна аа.
Хошного гончигдоржийн математикийн доктор гэдэг бол зүгээр үлгэр юм.
Түмэн олон минь дээ. Бид өөрсдийгээ муулж хоорондоо тэрсэлдэж байх хойгуур чинь хятад, канад, австральиуд уул уурхай бүүр цаадлаад ХАА-н бүх салбарт шигдэж эхэллээ шүү дээ. Эвтнй байяа. Монгол хүн эвтэй байхдаа хүчтэй. Гончигоо чинь маш мундаг сурлагатай их сайн оуютан байсныг 70- аад оны МУИС- ийн бүх хүмүүс мэднэ. Аав нь лам хүн байсан. Муулах юмаа олж ядах юм. Эдний хүүхдүүд бүгд л толгойтой байх ёстой доо. Одоо хаана байна аа.
Гончигдорж гэгч шал худлаа пизда байгаа юм даа. МУИС-д биднийг суралцаж байхад Сургуулийн Залуучуудын Эвлэлийн хорооны орлогч, соц нийгмийн хүнлэг давуу тал гээд л ярьдаг байсан даа. Сүүлд нь ардчилагч гэгч болчихсон явж байсан даа. Дүр төрхөө хувиргасан хулгайч.
Аав нь төрийн түшээ байхдаа эх орныхоо, ард иргэдийн төлөө юу хийсэн бэ, ямарч бсан эргэн тойрныхоо ажилтан нартаа ч олигтой ханддаггүй, хүн муутай гэгддэг юм бна лэ. Энэ охин бас нэг гоё ярихаас цаашгүй, гэр бүлийнхээ төлөө л хүн бх.
Төрийн өмчит компани засаглал сайжирдаг түүх монголд лав байхгүй.