Бичигч бивээр “Монгол хэлээ мохоож байна” гэж нэг удаа бичсэн л дээ.
Түүнийг маань үзээд зарим нь хэлний олон мэргэчүүл, эрдэмтэд байхад чи юучив гэсэн л байх. Тэгвэл би яг тэр нэрээрээ дахиад бичихээр шийдлээ. Тэгвэл төрөлх сайхан монгол хэлээ хамгаалах, хойч үедээ зөв зохистойгоор хэрэглүүлж сургах нь зөвхөн хэлний хэдэн мэргэжилтэн, багш нарын хийх ажил, өмчлөгдсөн үүрэг гэж ойлгох нь буруу л даа.
Даангүй зохиолчид, тууж роман, яруу найргаараа, сэтгүүлчид бид олон жил уламжилж ирсэн монгол хэлээ ийм баялаг сантай юм шүү гэдгийг мэдрүүлж байх үүрэгтэй юм. Монгол хэлний дархлаа муудлаа, ядуурч байна гэж хэлэхээсээ өмнө тэр дархлааг чухам юу доголдуулж байнав гэдгийг ухаарах нь чухал.
Угтаа бол хэлний дархлаа шалдаа унасан доройтсон гэвэл тийм биш.Харин хэрэглээндээ бичихдээ бас ярихдаа л учир дутагдал нь оршиж байна. Эрдэм номтой хүмүүсийн ярианаас үзэхэд монгол хэл шиг тийм баялаг, өргөн дэлгэр, олон хувилбартай тансаг хэл ховор гэж байх юм. Гэтэл өнөө үеийнхний өдөр тутмын хэрэглээ болсон зурагтын нэвтрүүлгийн урсдаг зар, мэдээ, сощиал гэх өргөжиж байгаа мэдээллийг харахад санаа зовмоор буруу зөрүү бичлэг олон харагддаг. Монгол хэлэнд байхгүй хэллэг зохиож хэрэглэсэн нь уншихад дургүй хүрэх шиг. Уран зохиолын шүүмжлэгч нөхдийн хэлж байгаагаар сүүлийн үеийн зохиолчдын бүтээл маш цөөн үгээр бүтэж байна. Бас монголжоогүй үг хэллэг их хэрэглэх юм гэсэн бий. Үүнийг би ганцхан жишээгээр хэлье л дээ. Нэг шинэ роман гарч гэж шуугиад байхаар нь сэдвийг нь сонирхоод авч уншлаа. Тэгсэн тэнд монголжоогүй амьдралаас тасархай хэллэг зөндөө тааралдахаар нь дуусгаж чадаагүй ээ.
А... гэдэг нөхөр таахаг таахаг алхалсаар гэж бичиж. Хүн алхална гэж байдаг юм уу. Морь бүхэн ч алхаатай байдаггүй биз дээ. Гойд алхаа гишгээтэй сайвар нь цөөн шүү дээ. Зохиогч алхалсаар гэдгийг олон тоон дээр хэрэглэсэн юм болов уу.
Гэтэл хүнийг алхлуулаад байгаа юм. Бас олон хүн алж байх юм. Тэгээд тэр алагдсан хүмүүсийн халуун цус ус шиг хоржигноод урсаж байх юм гэнэ. Халуун юм шоржигнох уу. Үгүй ээ. Уулын хүйтэн горхины ус л шоржигноно. Энэ мэт уншуургүй юм дэндүү их. Бас нэг сонин хэллэг байсан. Тэр мориндоо мордоод л шууд цогиуллаа гэж. Мордонгуут цогьдог морь гэж байх уу. Яаж ч хурдалъя гэсэн морь чинь эхлээд шогшино, тэгээд хатирна. Тэгээд цогино биз дээ Малын явдлын үндсэн чанар гэж бий. Тэр нь дэс дараалалтай байдаг даа. Энэ тухай ингээд орхиё. Алсдаа уран зохиолын шүүмжлэгчид бүр зөвөөр үргэлжлүүлэг. Сайхан бичигдсэн ном зохиолыг уншихад сэтгэл хөдлөх, дахиад уншмаар санагддаг үе байдаг. Сайхан монгол хэл хүнийг уйлуулж болно, дурлуулж ч бас уурлуулж болно.
Энэ нь хэл маань чадлаа хадгалж байгаа хэрэг. Сонин хэвлэлд ч тэр. Дүрмийн алдаа их харагддаг. Өгүүлбэрт чинь өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүн, тодотгол гээд яагаад ч байрыг нь сольж болохгүй гишүүдтэй шүү дээ. Гэтэл өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүний байрыг солих, тодотголыг буруу хэрэглэх явдал зөндөө л.
Тухайлбал, Монголын арван тамирчин тэнд очжээ гэхийг “Арван монгол тамирчин очжээ” гэж хэлж байх юм. Инээд хүрмээр гэх юм уу. Уур хүрэм тохиолдол зөндөө. Саяхан нэг мэдээлэлд нэг хөөрхөн ишиг, эхийгээ тойроод тонгочиж байгаа зураг байна. Үүнийг юу гэж тайлбарлаж гэвэл “Хэнз ишиг ээжийнхээ дэргэд ийм л жаргалтай” гэжээ. Уг нь монгол хүн бичсэн шиг байгаа юм. Гэтэл ямааны ээж гээд байх юм. Малд чинь эх мал байдаг биз дээ. Энд нэг санааг бас хэлэхэд ээж нь оросын “мать” гэдэг үгийг орчуулж ирсэн үг байх л даа. Тэгвэл жинхэнэ монгол хэллэг бол ижий юм шүү дээ. Б.Лхагвасүрэнгийн “Ижийтэйгээ байхад би баян байсан” гэдэг шүлэг ямар сайхан сонсголонтой байдаг билээ. Нэг сайхан монгол үг.
Яруу найрагт хүртэл хүч өгдөг байх нь. “Болор цом”-ын эзэн, нэрт яруу найрагч Б.Ичинхорлоо нэг ярилцлагадаа:
-Монгол хэлний яруу сайхныг хадгалж байхын тулд би амьд явдаг. Монгол хэл үгүй бол яруу найрагчид байхгүй шүү дээ гэж хэлсэн байна лээ. Жинхэнэ номын садан хүний үг ийм л байх биз гэдгийн жишээ энэ. Ер нь эх хэлээ хамгаалах хууль бий юу гэвэл бий. Монгол сайхан хэлээ зөв хэрэглэх гутаахгүй байх, буруу зөрүү, алдаатай хэрэглэсэн тохиолдолд хариуцлага тооцох тухай “Төрийн албан ёсны хэлний хууль” гэж 2003 онд Улсын Их Хурлаар баталсан байдаг. Гэхдээ уг хуульд хэлний буруу хэрэглээтэй тэмцэх арга зам, буруутанд ямар хариуцлага хүлээлгэхийг заасан хэрнээ хамгийн гол юм юуг орхигдуулсан бэ гэвэл хэн хэрхэн хэрэгжүүлэх юм бэ гэдгийг зааж өгөөгүй юм. Тэгэхлээр уг хууль маань эзэн биегүй хэрэгжих үндэслэлгүй хуулийн нэг болоод одоо бараг мартагдсан. Нөгөө талаар эх хэлээ хамгаалах төрийн бодлого тун дутмаг. Боловсролын салбарт гэхэд монгол хэлний сургалт туйлын муу. Унших бичиг гэдэг сурах бичгийг сургалтаас хасчихсан. Өнөөгийн сургалтад хэрэглэж байгаа номууд нь жил бүр шинэчлэгдэж байгаа нэрээр эрэмдэглэгдсэн. Тэгээд дунд болоод их, дээд сургуулиудад монгол хэлний хичээлийг дайврын маягтай заадаг болж. Тиймээс тэндээс гарч ирж байгаа залуучууд их, дээд сургууль төгсөөд ирлээ гэх боловч бичгийн чадвар нь тун дорой байдаг болсон.
Монгол хэлний сургалт муу байгаагийн жишээг харуулах нэг томоохон баримт юу байна гэвэл жил бүрийн хавар элсэлтийн шалгалт гэж авахад 2023 онд 5300, 2024 онд 6000 гаруй хүүхэд монгол хэлний шалгалтад унасан байх юм билээ. Гэтэл тэднийгээ монгол хэлний шалгалтад дахиад хамруулдаг болсон. Шалгалтын сэдвээ зөөлрүүлж авдаггүй л юм бол дахиад унаж таарна шүү дээ.
Уг шалгалтыг дахин авна гэдэг нэг талаар утгагүй ч юм шиг. Урьд нь унагчдаасаа хэдийг тэнцүүлж их, дээд сургуульд элсэх хүүхдийн тоог нэмэх л арга юм байх даа. Ийм замаар явсан хүн бичгийн чадваргүй мэргэжилтнүүдийн тоог нэмдэг байх. Өнөө цагт аль нэг сэдвээр хурал, хэлэлцүүлэг болох нь элбэг. Уг хурлын тайзан дээр хэдэн хүн сууж байх юм билээ. Нэг нь модератор, нөгөөдүүл нь панелист гэж нэрлэгддэг болсон. Монголоор хэлж болдоггүй л юм болов уу гэж гайхдаг. Модератор гэдгийг чиглүүлэгч, панелист гэхийг оролцогч гэхэд л болоо юм биш үү дээ. Ийм зохимжгүй чамирхлыг орхиосой билээ. Энэ мэтээр гадаад үг хэллэг тун элбэг. Хотын гудамжаар албан болон үйлчилгээний газрын хаягийг чамирхаж байгаа юм уу гадаад үг, үсгээр бараг дагнадаг болж. Тэр тухай бичээд шүүмжлээд ч нэмэргүй юм шиг.
Улаанбаатар хотод албан байгууллагын хаягийн шинэчлэл хийнэ л гэдэг. Бүтдэггүй ажил тэр юм. Ер нь тэр хаяг, нэршлийг зөвхөн гадаадынханд л зориулж хийдэг болсон юм уу даа гэж л ойлгогддог.
За тэр ч дүүрч. Бас тэс буруу хаяг олон байх юм. Эх нялхсын төвийн баруун урд уулзвар дахь ШТС-ын хоёр талд “Дугуй завсар” гэсэн том хаяг олон жил боллоо. Энд нэг шинэ үйлчилгээ байдаг юм уу гэтэл үгүй юмаа. Тэнд дугуй засварын газар байрладаг аж. Машинтангууд уг хаягийг дугуй засвар гэж уншаад л очдог байх юм. Үүнийгээ монголчууд буруу ярьж зөв ойлгодог гэж цайруулдаг. Гэтэл “Дугуй завсар” биш дугуй засвар юм билээ л дээ. Бас нэг барилгын хашааны үүднээ “Зөвшөөрөлгүй орохыг хориглоно” гээд ард нь “Дуулга малгаатай ажилла” гэсэн бичээс байналээ. Уг нь малгай гэдэг үгийг нэгдүгээр ангийн хүүхэд ч зөв бичнэ дээ. Тэгэхэд уг анхааруулгыг барилгын аюулгүйн инженер хүн бичсэн биз. Тэр хүн хүн толгой гэж бич гэвэл “Толгоо” гэж бичихнээ дээ. /Жишээнүүдийг зургаас хараарай/ Энэ мэтээр алдаа мадаг яриад байвал зөндөө. Нэг дэлгүүрийн үүднээ “Sale зарлаж байна” гэсэн эрлийз хаяг байх юм. Хямдрал зарлалаа гэчихэд л олонд ойлгомжтой юм биш үү дээ. Тиймээс монгол хэлээ буруу зөрүү ярьж, бичихгүй байхыг хэн хүнгүй анхаараачээ гэж хэлье гэсэн юм. Дээрх жишээнүүдээс яг үнэнийг хэлэхэд монгол хэлээ золбиншуулахад дөхөж байна шүү дээ гэдгийг тэсэж чадалгүй хэлчихье.
Дуламын ЦЭРЭННАДМИД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл29
10-20 жилийн дараа монголоор ярьдаг залуу хүн байхгүй болно. 30-40 жилий дараа жинхэнэ төрөлх монгол хэл устаж алга болно. Монголчууд монгол хэлээ сайн дураараа англи хэлээр сольж эх хэлээ уландаа гишгэнэ гэдэг ямар бузарын нүгэл вэ. Бурхан минь.
Монголд МАН-ын урьж авчирсан хятадууд дүүрсний шинж.
Худал баримтгүй бүү бур. Монголын нууц товчоог орчин цагийн монгол хүн уншихад 91% шууд ойлгоно. Аливаа хэл 10000 жил өнгөрөхөд ярьдаг хүнгүй болж устдаг. Монгол хэл ахиад цаашаа 9 мянга 200 жилийн настай.
Бурятай республиканский президент Алексей Самбуевич Цыденов указ гаргашде олон дуракуудыг шагнав...
Маш зөв, тулгамдсан чухал асуудал хөнджээ!! Сурвалжлагч, хөтлөгч охидуудын ярих, бичих нь, хаяг, зар бичгүүд аймаар болжээ: ялангуяа үйл үг, тэмдэг нэрийг буруу хэрэглэх нь хавтгайрчээ. Олон юмыг "өндөр" гэх жишээтэй! Хорогдсон малын тоо өндөр байна г.м. "7-н буудал" гэх нь зөв юм бол "2024-н он" гэх хэрэгтэй биз дээ?? Ерөнхий нарийн бичгийн даргыг "Генсек" гэх юм гэнэ? Марзанаж байгаа ч юм шиг, тэнэглэж байгаа ч юм шиг?? г.м. жишээ барагдахгүй ээ!
Бүх төрлийн үйл ажиллагаа явуулж буй газруудынхаа хаягыг хэзээ монголоор бичиж хэвшүүлэх юм вэ, хотын даргын хийх нэг чухал ажил нь тэр байх.
Кирилл бичиг Оросуудынх.Пизда дурак ч бас Азийг доод үздэг Европ дээд төрөлтөн тэднийх.Орчин үеийн хатуу хяхар төв Халх аялга ч ганцаараа Монгол хэлийг төлөөлөхгүй.Бурятай языктай л ойрхон байх.
Бүх төрлийн үйл ажиллагаа явуулж буй газруудынхаа хаягыг хэзээ монголоор бичиж хэвшүүлэх юм вэ, хотын даргын хийх нэг чухал ажил нь тэр байх.
Хэл бичиг үсгээсээ шалтгаалж өөрчлөгддөг юм билээ. Кириллд шилжснээс эхлэн аялга ихэд өөрчлөгдөж оросжээ. Одоо монгол эх хэллэг, аялга баруун монгол, өвөрмонголд үлдсэн байснаа сүүлийн арваад жилд алга боллоо. Одоо англиж байна.
Санал нийлэхгүй байна. Кирилл үсэгээр бичигдсэн Явуухулан, Лодойдамба, Ванган, Сүрэнжав гэх мэтийн аугаа зохиолчдын сайхан бүтээлүүдийг унш даа. Ахуйгаасаа холдохоор сэтгэх нь өөр болж хэл өөрчлөгддөг юм шиг байна. Ишиг харчихаад хөөрхөн пудель гэж байгаа хүтын хүүхдүүд зөндөө болжээ
Боль та нар шиг юмнуудын хийх ажил биш худлаа гадны шан харамж хар монгол хэлийг бужигнуулах даалгавартай ч юм билүү хардах эрх байгаа шүү
Чи зөв бичиж чадахгүй байж юу ангилаад байгаа юм хятадууд хасаг уу монгол хэл мэдэхгүй хүн байна яаж яваад шургачихаав бөөн хар алдаа энэ бичсэнийг нь хар даа
Ардчилалын зорилго бол аливаа улс үндэстнийг эх хэлнээс нь соёл уламжлалаас нь салгаж, харийн соёлыг шүтүүлж газар нутагт нь олон үндэстнийг оршин суулгах зорилготой.
Нийтлэлд бодит үнэниг бичжээ үнэхээр бид эх хэлээ өөрсдөө устгаж байна хурал телевизийн 10 үгийн 6 нь гадаад үг болжээ бага. Ангиас англи оруулах нь маш буруу харин дараа н ь гадаад хэл сурах гэхдээ богино хугөцаанд эРчимтэй сургах энэ талаар япон зэрэг орны жишээ бий
Аялгуу сайхан монгол хэлээ Ашид сайн авч явахыг Их зохиолч Д.НАЦАГДОРЖ захисан билээ. Гэтэл энэ цаг дор монгол хэл монгол бичигээ умартаж гадаад хэлийг чухалчлах болсон нь харамсалтай. Дэлхийн монголчуудаас ганцхан халх монголчууд монгол хэлээр ярьж бичиж байна. Бусад оронд байгаа монголчууд англи япон хятад солонгос хэлээр ярьж бичиж байна гэж нэгэн өвөр монгол подкастаар youtube сувгаар ярьж байна лээ шүү.Монголд бага балчраас эхлэн хүүхдүүд англи хэлээр хэлд орж байгаа нь гуниг юм Тэхээр АНГЛИ хэл хэдий чухал ч ҮНДЭС ХЭЛ БИЧИГ СОЁЛ БАЙЖ ТЭР УЛСЫГ МОНГОЛ ХЭМЭЭН ХАРАХ БОЛНО. МАНАЙ ГУДАМЖ ТАЛБАЙН ХАЯГИЙГ ДАН ГАНЦ МОНГОЛООР БИЧИХИЙГ ХУУЛЬЧЛАХ ЦАГ БОЛЖЭЭ. Зундуйн Дорж яруу найрагчийн гоё үнэн үгтэй шүлэг байдаг шдээ. *МАЛ. ХЭЛ. ХИЛ ГУРАВТАЙГАА БАЙХАД ХЭН БАЯН БЭ? ГЭВЭЛ МОНГОЛ БАЯН .* гэж бичсэн байдаг. ЭНЭ ҮГНҮҮДИЙГ БҮР МАШ ТОМООР СИЙЛЖ ХҮНД ХАРАГДАХ ГАЗАР БАЙРЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЭД СУРГУУЛЬД 1Р АНГИАС НЬ ҮНДЭСНИЙ БИЧИГЭЭ ОРУУЛЖ СУРГАХ ХЭРЭГТЭЙ. ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ .
Зов дэмжиж байна Сонин сайт монгол хэлний талаар тогтмол булантай болвол яасан юм бэ яхуухдийн логик сэтгэлгээг хогжуулэхэд нэгд торолх хэл хоерт математик гуравт гадаад хэл чухал гэж эрдэмтэд уздэг Монгол хэлний тухай хэлэлцуулэгт сурагч обутан багш эцэг эхчууд оролцмоор Хавар оу шалгалт авазад монголтхукхдууд уншиж оцлгох талаар хоцрогдолтой гэж дугнэгдмэн Уншсан юмаа ойлгож сэтэн бодох чадвар муу гэсэн уг
эдээрээ оролдвол эвдэхийн цондон гэж зүйр үг байдаг даа. тэрэн шиг эх хэлнийхээ дүрмийг байн байн өөрчлөөд байсны уршиг л гарч байна даа, болосролын яамны удирдах албан тушаалтнууд буруутай ...
Кирилл бичгээр бичихэд ингэж байгаа юм аа, бушуухан шиг, Монгол үндэсний бичигтээ шилжиж, Монгол хэлээ аврах хэрэгтэй байна.
Эх хэлээ хамгаална гэхээр л. Уйгаржин монгол бичгээр бичнэ гээд туйлшраад хазайгаад явчихдаг. Төрийн хэлний бодлогын газар хаана явна вэ
Монгол хэлний эрдэмтэн багш нарын том алдаа 90 оноос хоцш эх хэлээ хамгаална гэхлээр зовхон уйгархинд шилжих тухай ярьдаг тэгснээр харин ч хэлбэр хооцолдоод агуулгаа мартаж байна Монгол хэлний найруулга зуй монголоороо сайхан бичих эх хэл сэтгэлгээний уялдаа холбоо зэрэг онол практикийн асуудлуудыг орхисон
Бодит унэнийг хэлье ядунд сургуулийн хуухдуудийн дийлэнхийн хамгийн дургуй хичээл уйгаржин монгол хамгийн дуртай хичээл англи хэл болоод байна яэнэ хооронд монголоор бисиж найруулах дадлага хоцорч байна
Алтанд яачлга оорслогдож оросдсон бишээ Оороо овор монгол хун бололтой Халх ачлгуунд суурилж бичгийн монгол хэлийг хогжуулсэн юм Тэр нь тун зовибайсан ядорводьбачдтбуриадтбарга ачлга оор хоорондоо ниилээд оор орчин уеийн хуухдууд цэвэр дорводоор ярихад бараг ойлгохгуй
Уйгаржинд шилжих тухай хэлэлцуулэг уламжлалаа. Хадгалах гадныханд оорсдийгоо эртний бичиг соелын уламжлалтайгаа харуулах овор монгол дорвод буриад аялаг ялгаагуй ойлголцох зэрэг шаардлагаас гарсан Харин одоо халх аялгад ундэслэсэн кирил усэгтэй монгол хэлээрээ найруулан бичиж сэтгэж сурах сурагч оюутнуудын нэн тэргууний зорилт болоод байна Боловсролын яам реформ хийх хэрэгтэй Торолх хэл ба сэтгэлгээ
Ерөнхий боловсролын сургуульд үзэх монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийг нэмэхгүй бол 50-60 жилийн дараа монголоор ойлголцоход бэрх болох байх. Монгол хэл бол монгол хүн байх, туурга тусгаар улс байхын үндэс.
Эрүүл ухаантай үсэг бичиг мэддэг, мэддэггүй хэн хүн бодууштай бичвэр байна ТАМИРЧДЫГАА.дэмжих... НОЙТОН ЦАС МИНИЙ ОХИН ХҮҮ ТӨРҮҮЛЖ,БИД ХОЁР ачтай БОЛЛОО үхрийн АРЬС үнэгүйдэж энэ зун ЖАВАРТАЙ байна г.м. буруу хэллэг хэвшил болжээ
Байцааг байцай гэж хужаа аялгатай болгосон шавьж - шавж ч гэж шиг шавар шавж орхив гэж ярьдаг биздээ эрвээхэйг гэсэн нь хамаагүй эвтэй яг монгол хэллэг шүү дээ гэтэл эрвээхий ч гэх шиг алагдаахай,тоглоорой гэх мэт хос эгшгээр төгсгөдөг шүү дээ.энэ санааг гаргасан хүн хэн бэ олон нийт мэдэх хэрэгтэй байна!
Капуста гэж Оросоор бичвэл Буриадууд та нар одоо шигээ солиорцгоохгүй. Социализмд та нар Оросоор шулганалдаж хужаа хасаг хүн гэж доромжилж хагалдаг Монголчууд бидэнд боловсролоо гайхуулцгаадаг байсан.
Энэ англосакс уг шалтгаантай тёррорист гэмт хэрэгт АН н золбин ухуулагч баабар гэгч үзэшгүй муухай хүн хог хамгийн их хортой хувь нэмэр оруулж байна
Маш зөв, тулгамдсан чухал асуудал хөнджээ!! Сурвалжлагч, хөтлөгч охидуудын ярих, бичих нь, хаяг, зар бичгүүд аймаар болжээ: ялангуяа үйл үг, тэмдэг нэрийг буруу хэрэглэх нь хавтгайрчээ. Олон юмыг "өндөр" гэх жишээтэй! Хорогдсон малын тоо өндөр байна г.м. Ерөнхий нарийн бичгийн даргыг "Генсек" гэх юм гэнэ? Марзанаж байгаа ч юм шиг, тэнэглэж байгаа ч юм шиг?? г.м. жишээ барагдахгүй ээ!