sonin.mn

 “Сөүл хотын залуучуудын сайн дурын хөтөлбөр”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Continental” зочид буудалд боллоо. БНСУ-ын Сөүл хотын Захирагчийн албанаас томилогдсон 40 сайн дурын гишүүн Монгол Улсад гурван сарын хугацаанд ажиллах бөгөөд тэд Сөүлийн 40 сайн дурын гишүүн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 60 дугаар сургууль, Монголын үндэсний их сургууль, Mongolia International University, лаборатори 23 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэст ажиллан, “Лантуун Дохио” төрийн бус байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр “Ид шидийн орон 1, 2” салбар дээр сайн дурын ажил зохион байгуулах юм байна.



Төслийн Монгол дахь менежер Г.Шинэтулга нээлтийн үеэр хэлэхдээ: “Монголд эхлүүлж буй сайн дурын үйл ажиллагааг Ерөнхий боловсролын хоёр сургууль болон их, дээд сургуулийн оюутан, сурагчидтай хамтран зохион байгуулна. Цаашид дэлхийн өнцөг булан бүрд хүрч ажиллах нь бидний зорилго. Сайн дурын багийнхан хамтран “Уур амьсгалын өөрчлөлт”, “Дэлхийн иргэний боловсрол” чиглэлээр гарын авлага боловсруулах, видео контент бүтээх, олон нийтэд зориулсан кампанит ажил зохион байгуулж, сургалтын орчныг сайжруулах болон бусад хамтын ажиллагааны боломжид хувь нэмэр оруулах зорилготой. Монголд ажиллах гурван сарын хугацаанд оюутан, сурагчидтай хамтарч ажиллаж, судалгаа хийж сурах бичгээ гаргана” гэв.