Монгол Улс ложистикийн салбараа шинэчлэх том төлөвлөөгөөтэй ажиллаж байна. Бидэнд газар нутгаа ашиглан Ази-Европыг холбосон ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах боломж байгаа бөгөөд үүний тулд хөрш орнуудтай хамтран ажиллах шаардлагатай байна. Энэ талаар удахгүй ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн арав дахь удаагийн чуулга уулзалтын хүрээнд ярилцах боломжтой юм.
Барууны хэвлэлүүд, тэр дундаа Financial Times: "Улаан тэнгисийн хямрал эхэлснээс хойш Оросын төмөр замаар Азиас Европ руу ачаа тээвэрлэх эрэлт эрс нэмэгдсэн" гэж тэмдэглэжээ. Энэ нь тус чиглэлийн ачаа тээвэрлэлтийг хөгжүүлэх бидний хэтийн төлөв бодитой байгааг харуулж байна.
Монгол Улсын хэмжээнд 2023 онд бүх төрлийн тээврийн хэрэгслээр нийт 105 сая тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд гуравны нэгээс илүү буюу 32.4 сая тонныг Улаанбаатар төмөр зам тээвэрлэжээ. Европоос Хятад руу чиглэсэн ачаа тээврийн хэмжээ нэмэгдэж байгаа энэ үед бид төмөр замын шинэчлэлээ зайлшгүй хийх шаардлагатай байна. Өнгөрсөн жилийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ оролцож ОХУ, Монгол, БНХАУ-ыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж хэлсэн.
Тодруулбал, энэ нь Улаан-Үд – Наушки болон Монголоор дамжин хятадын Эрээн, Жемин хотууд хүртэлх коридор юм. Тэрээр “Энэ бол бидний хувьд чухал коридор бөгөөд энэ хэсгийн тээн нэвтрүүлэх хүчин чадлыг орос, хятадын талуудтай хамтдаа нэмэгдүүлэх хүсэлтэй байна” гэж хэлсэн.
Зүүн коридор буюу Соловьевскоос Монгол Улсын зүүн хэсгээр дамжин Хятад-Монголын хил хүртэл, Баруун коридорыг ОХУ-ын Тува Улсаас Хятадын хил хүртэл байгуулахыг оросын тал бүрэн дэмжиж байна. Манай улсаар дамжин өнгөрөх ачаа тээврийн тухайд 2024 оны зургадугаар сард сүүлийн таван жилд анх удаа Хятад-Монгол-Орос-Беларус-Польш гэсэн чиглэлд чингэлэг галт тэрэг явж эхэлсэн. Ирэх есдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол Улс ложистикийн салбараа сайжруулах боломжийн талаар ярилцах боломжтой. Үүний хүрээнд Хойд тэнгисийн замын тухай ярилцах боломж байна. Учир нь бидэнд далайн замаар тээвэрлэлт хийх шаардлага байгаа.
Дашрамд дурдахад талууд энэ тухай 2022 онд ярьж байсан. Тухайлбал Красноярск мужийн тэргүүн Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Жигмэдийн Энхжаргалыг хүлээн авч уулзсан юм.
Кызыл-Курагино төмөр зам нь Енисейгээр дамжин Хойд тэнгисийн зам руу ачаа бараа тээвэрлэх нь дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх шинэ боломжийг нээж өгөх юм гэж тэрээр тэмдэглэв. Гэхдээ энэ бүхнийг хэрэгжүүлэхэд тал бүрийн дэмжлэг хэрэгтэй. Сонирхогч талуудын хамтын хүчин чармайлт шинэ боломж, хэтийн төлөвийг бий болгоно гэж Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын зохион байгуулагчид онцлон тэмдэглэв. Энэ жилийн чуулга уулзалтын үндсэн сэдэв нь “Алс Дорнод - 2030. Боломжийг бий болгож, хүчээ нэгтгэцгээе”.
Сэтгэгдэл11
Транссибирийн төмөр замын нэг хэсэг болох Улаанбаатар төмөр нь оросын алс дорнодын боомт Владивосток хүртэл ачаа тээвэр хийх боломжтой. Монголын ачааг далайгаар шууд тээвэрлэх, үнэ хөлсийг бууруулах, эрсдлийг бууруулах, хурдыг сайжруулах, сонголтыг нэмэгдүүлэхэд оросын владивосток далайн боомт чухал байр суурийг эзлэнэ. Алс Дорнод -2030 бодит ажил болохыг хүсье.
Энэтхэг рүү зэс, нүүрс тээвэрлэх боломж Оросын боомтоор дамжиж гарч чадах болов уу?
Оростой сайн хэлэлцээр одоо хийж чадна. Монголд анхаарал хандуулж байгаа оросын холбооны улсын сонирхол байгааг ашиглах хэрэгтэй. Энэтхэг хүртэл тээвэрлэх боломж нэмэгдсэн.
India-aas ILUUTEI Japan Korea 2-iig uralduulj Undur Uneer avhuulj chadval mun goe bailgui dee.
Ouyk ene ajliig gardaj hiigeesei. Putler-tei haritsah 1 arga bii shuu.
Хамгийн гол нь харьцангуй хямдхан тээвэрлэх гарц нэгээр нэмэгдэхэд Монголын эдийн засаг одоогийнхоос ахин жилийн +1% өсөж байвал оросын владивосток боомтыг ашиглах хэрэгтэй. Тоо бодож толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Орос украйнтай дайн хийж байх нь биднээс эс хамаарна. Харин бид оросын газар нутгийг ашиглаж чадвал боллоо.
Мөнгөгүй гуйлагчин амны зоргоор бураад ямар нэмэртэй?Жилийн өмнө энэ саналыг өдий болоход тоож дуугарсангүй цаадуул чинь!!! Казахаар уже 2 замаар тээвэр хиыж. мөд Кирризээр цах. төмөр тавигдаж мёнайхаас 10 дахин их тээвэр 30 жил хийж ирлээ!!! Эхлээд бгаа энэ шугмаа цахилгаанжуул!!! Эргүүтсн гарууд Влади-д очиж зугаалах гэж одоо худал гуугалж эхлэв. Шатахуунаар 21-р зуунд ажилдг 200 жил хоцргдсон УБтЗ хөдлмрийн баатар болдог онигоо !!! Дэлхийд үгүй!!!бхад.
<Баруун коридорыг ОХУ-ын Тува Улсаас Хятадын хил хүртэл байгуулахыг оросын тал бүрэн дэмжиж байна.> Монгол улс тувагийн Енисей мөрөнгөөр дамжаад хойд мөсөн далайгаар тээвэр хийх боломжийг Оросын талтай хамтарч судалвал үр дүнд хүрэхээр байна. Төмөр зам, далайн тээвэр хоёрыг яаж ашиглах вэ гэж бодит боломжийг судлаарай. Хойд мөсөн далайд зуны улиралд тээвэр хийвэл европ, хойд америк хүрэх зам хямд тусна.
Монгол улс, Оросын холбооны улс хоёрт бараг нэгэнижил зовлон байгаа нь далайд гарах гарц юм. Хойд мөсөн далай, номхон далай аль алинд нь гарцтай болох хүсэлтэй монголчууд биднийг Орос улс зовлон ойлгоно. Орос өөрөө хагас дутуу хөлдөж гэсдэг Владивосток боомтоос гадна гарц байхгүй. Тэгвэл Монгол улсад хятад хэзээ ч номхон далай гарах гарцаа чөлөөтэй ашиглуулахгүй байхад бид өөр боломжийг судлах ёстой. Монголчуудаа үргэлж хятадын хамаарал доор байгаад байх нь хойч ирээдүйд сайн зүйл бишээ.
Энэ чуулганд оролцоод ч нэмэргуй оросуудтай хамтарч ахин баруун зуун талаар темерзам бариад ямарч ашиггуй оросын хавханд л орохын нэмэр хегжил тээвэр оросгуй Казахстанаар явдаг болж бг темер зам Москва хурдэг мухар зам болоод бн
Энэ чуулганд оролцоод ч нэмэргуй оросуудтай хамтарч ахин баруун зуун талаар темерзам бариад ямарч ашиггуй оросын хавханд л орохын нэмэр хегжил тээвэр оросгуй Казахстанаар явдаг болж бг темер зам Москва хурдэг мухар зам болоод бн