sonin.mn

Энэ нийгэм шүүрээд авдагсан бол мөн ч олон сайхан санаа сэдлийг олон жил хэлж ярьж яваа, эх орныхоо төлөө сэтгэл чилээсэн М.Найданхүү гэж найз, хуурай дүү минь бий. Норвегийн их сургуулийн доктор Найданхүү монголын хэвлэл-мэдээлэл-нийтлэлийн ертөнцөд зөв байраа эзлэх цаг мөч ойрхон байна. Иймд өөрт нь урам зориг болог гээд, надад өөрт таалагдсан ба өргөн олон уншигчдад таалагдах мөрүүдээс авч ээлжит нийтэлээ босгов. Таалан соёрхоно уу!



редактор, судлаач-проф. Д.Баярхүү

                                

Нэгэн зүйл


Таван тэр6ум ам.долларын нүүрс хулгайлагджээ. Худлаа байлгүйдээ гэж бодох бүрд үнэн гэдгийг баримтаар нотолж, гэрчийн мэдүүлгээр баталгаажиж байна. Багахан авилгал, төсвийн цавчаанд амташсан хулгайч нар үе дамжин удамшиж, мэргэшин Баялгийн хулгай хийж эхэлжээ.


Энэ зураг бол Норвегийн арктикийн бүсийн 65 мянган хүн амтай Тромсо хотын түнээлийн төв уулзвар. Өнөөдөр Улаанбаатар хотын хамгийн том зовлон авто замын түгжрэл. Түгжрэлийг шийдэх бодит гарц бол Түнээл юм. Газрын доорхи орон зайн хөгжлийг бий болгож, тойрог түнээл босгох бүтээн байгуулалт хийцгээе. Тэгвэл бид 1 тэрбум ам.доллараар хангалттай 100 км ийм түнээл бүрэн босгож чадна. Сүхийн талбайгаа ингэж төв уулзвар болгон төвлөрүүлж, 4 зүгт салбарласан, хоорондоо холбогдсон 8 гаралт, оролттой тойрог түнээл босгоход бид түгжрэлгүй болно. Хулгайгүй бол хөгжил маань уул нь бидний гарт л байна даа. Босгох зардал нь бидний алдаж буйгаас хамаагүй бага тусна.


Нэгэн зүйл


Норвеги шиг баялагтаа бүгд эзэн болцгооё!, Баялгийн тэгш хуваарилалтыг бий болгоё! Баялгийн ивээлээ хүртсэн Бар улс болоё!... олон жил би бичиж, уриалж, ухуулж байна. Гэтэл хятадуудтай нийлж хаа сайгүй баялгаа хуу цөлмөжээ. 5.2 сая тонн буюу 5 тэрбум долларын нүүрс гаалийн бүртгэлгүй хил давсан гэнэ. Нүүрсний сонсголоос гарч буй нэг жишээ энэ байна. 

Гэтэл баялгийн эзэн монголчууд утаандаа хордсон, зам дээрээ түгжирсэн, хөдөө хотгүй даарсан, хэдэн малынхаа хойноос шогшсон, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжг муу, гадаад руу цувсан, хүнд хүчир хөдөлмөр эрхэлсэн хэвээр... Юутай гаслантай вэ?


Нэгэн зүйл


Норвегийн хөдөө, хотгүй бүх орон сууцаа цахилгаанаар халааж, өвөлдөө африк мэт халуун, харанхуйдаа өдөр мэт гэрэлтэй өвөлждөг. 

Манайх халуун ус хоолойгоор гүйлгэж халаадаг үргүй хоцрогдлоосоо зоригтой салах цаг ирсэн. Цахилгаанаар халаалтаа шийдэн бүр ухаалаг цахилгаан халаагуур ашигладаг дэвшил рүү явах ёстой. 

Цахилгааныг бид ураанаасаа гарган авч хөдөө хотгүй дулаан сайхан өвөлжиж, хөлдүүгээсээ салмаар байдаг. Шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийг бий болгомоор байна.


Хөгжил гэдэг ердөө иргэд амьдрах таатай орчин. Норвегид xудал хулгай алга, утаа түгжрэл алга, уур уцаар алга, утгагүй улстөржилт алга. Өндөр цалин тэтгэвэр, өндөр итгэл хүндлэл, өндөр ёс зүй л байна. Энэ нь бүх нийтээрээ Баялгийн ивээлээ хүртэж буйн хамгийн тод томруун жишээ юм. Норвегийн арктикийн хот, тосгодууд жилийн хагаст л нартай байдаг, мөн маш их цас унадаг энэхүү хүйтэн бүсэд бас нарны эрчим хүчийг ашигладаг. 


Нэгэн зүйл


Бүтэн жилийн 365 хоногийн 310 өдөрт нь цэлмэг нартай байдаг Монгол улс шинжлэх ухаан, техник технологийн ухаажилтыг хүчтэй нэвтрүүлж, өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болох өргөн боломжтой. Манай малчид зурагтаа үзээд, утсаа цэнэглээд бүр угаалгын машин, хөлдөөгч ашиглах цахилгаанаа нарнаас авдаг. Улаанбаатрын гэр хороолол, орон сууцнууд бол нарны эрчим хүчийг ашиглах бүрэн боломжтой газар нутгийн бүсэд байрладаг.


Нэгэн зүйл


Аав ээжийнхээ нэрэмжит нэртэй дурсгал босгох, түүхт ойн жилүүдээ тэмдэглэж буй хамт олон, сургууль, төгсөлтүүд ийм дулаан зогсоолууд байгуулаад Нийслэлийн өмчид бэлэглэчихдэг бол үйлс, дурсамж нь мөнхжинө. Утга учиргүй ууж идэх, наргих цэнгэхээс л илүү үр дүнтэй, сүүлд харахад дурсгалтай, эзний сэтгэлээр хандаад, хамгаалаад явах бүтээн байгуулалт болно. Гол нь түмэн олонд тустай үйлс болох юм.


Yргэлжлэл бий