Номын садан Бадарчийн Одсүрэн “1965 оны Өмнөд Солонгос...” гэж гарчиглаад facebook-дээ ийм пост оруулжээ:–Гурван жилийн өмнө 75 настай солонгос зөвлөх инженертэй уулзав. Тэрээр надаас асуув. “Танай хотод нэг ангид одоо хэдэн хүүхэд сурч байна вэ?” гэв. Би “дундажлаад 40-45” гэхэд. Өвөө “Намайг бага байхад манай анги 45 хүүхэдтэй байсан, Сөүл хот 1950-60 онд бүх газраа аж ахуйн нэгж, иргэддээ тараагаад өгчихсөн, зам тавих газаргүй, түгжрэлтэй, маш хүнд нөхцөлтэй тулгарсан. Тэр үед Засгийн газар хууль өргөн барьж нийтийн эзэмшлийг нэмэгдүүлэх, дэд бүтэц хөгжүүлэх зорилгоор газар албадан чөлөөлөх, нөхөн олговортой чөлөөлөх хууль батлуулсан.
Хэрэв тэр хууль батлагдаагүй байсан бол Солонгос улс балрах байсан” гэж ярив. Тэрээр “Хот бол хөл хөдөлгөөн учраас бүгд нэг нэг хашаа бариад, зам хаагаад амьдрах боломжгүй, хотжилт бол нийтийн эрх ашиг гэж үзэх ёстой, хувийн эзэмшил гэх газрын харилцаа зохимжгүйг мэдээд, алдааг зассан” гэж ярьж байсансан гэжээ.
Тэр солонгос ахмадын хэлснээр өнөөдөр нийслэл Улаанбаатар хот нүдэн дээр яг баларч байна. “Балрах”, “балрав” гэдэг үгийг би шууд зоригтой хэлчихье. Ёстой баларч байна. Иргэдийн ярьдгаар цементэн ширэнгэн ой олноор нь ярайлгачихсан, тэр нь баялаг амьдрал, хөгжил дэвшил гэхээсээ там болчихсон, сул дэл газраа асфальтдаад цементлэчиxсэн, борооны ус нэвчих хөрсгүй, бороо орвол хотоороо дүүрэн шалбааг. Борооны дараа нар шарвал нэл тоос шороо. Өвөл зун, хавар, намаргүй замын түгжрэл. Өвөл, хавар тэр чигтээ өтгөрсөн хорт утаа. Дээр нь хотын хүн амын 30% засал авшгүй ядуу. Энэ бүхнийг нийлүүлээд баларч байна гэхгүй өөрөөр юу гэх вэ?
Эрхэм дүүгийн дээрхи постын комент болгож би ингэж бичлээ:–Хуулиар чангалая, хуулиар дэглэе, хамгийн түрүүн нийслэлд аж төрөх ёсгүй иргэдийн шалгуур тогтоож хөдөө аймаг, сум руу нь илгээе гэж би мөн ч их бичиж ад болсон доо. Мөд зовлонг нь бүгд амсана. Ардчилал, хүний эрхэнд огт хамаагүй асуудал шүү!
Нийтлэлийн маань үндсэн санааг бид хоёрын харилцан яриа ба гарчигтаа тодоос тод өгүүлчихлээ. Монгол хүний мунхаг харанхуй, зөрүүд гөжүүд авир гэхгүй, дээшээ төрийн бодлогод бас л NО байна. Дээшээ шүүмжилсэнгүй гэж намайг ялладаг нөхдөд хандан хэлчихье. Дээр (Төр, засаг, эрх баригч намуудад) түмэн дутагдал бий. Тэр үнэн. Тэр хулгайлдаг, авилгаддагийг нь би хараагүй, мэдэхгүй тул ам уралдан муулах гээгүй. Төр, засгийн хамгийн том дутагдал бол хулчгар, ахай ижийсэг нялуун зан. Бүгдийнх нь толгойг зэрэг илдэг, бүгдэд нь хайр зарлаад түүндээ уярдаг, хууль цааз гэж байсаар атал ухуулга уран сайхны хэтрүүлгийг хэтэртэл нь хэрэглэдэг. Хавтгайд нь хайр зарлах дон энэ тэр гээд би их шүүмжилдэг дээ. Хайр даахгүй хүмүүст (хайр даахаасаа нэгэнтээ өнгөрсөн) хайр зарлаад ятгаж ухуулаад гуйгаад байдаг. Хайр даахгүй хүмүүстээ цөхөртлөө итгэдэг. Цааш үргэлжлүүлье. Тэгвэл нийслэлд болохгүй бол хөдөө очиж жаргая гэхэд бас л NО байна.
Хөдөө очуулж жаргуулъя гэхэд “100” тэмдэглэсэн ихэнхи сумдыг нэг тольдчих, ний нуугүй. Facebook-д нэг нөхөр бичжээ:
–Таваарын үйлдвэрлэл байхгүй учраас ажлын байр, цалин байхгүй. Сумын иргэд амьжиргаагаа залгуулах жижиг аж ахуй эрхэлдэггүй. Жижиг бизнес эрхлэх чадвар, овсгоо ч байхгүй. Амины цөөхөн үхэр малаа зардаг, түүгээрээ л хооллодог. Иймэрхүү байдалтай, огт хөгждөггүй сумуудтай болсон. Соц нийгмийн үед байсан ХАА-н хоршооллуудыг устгалгүй, реформ хийгээд аваад явж чадаагүй нь алдаа болсон гэжээ.
Зөв л хэлж. Яг л тийм. Гэхдээ албадлага, хуулийн чангалал хэрэгтэй гэдгийг хэлсэнгүй. “Жижиг бизнес эрхлэх чадвар, овсгоо байхгүй” гэснийг нь хуулийн хүчээр хэрэгжүүлчихэж болно л доо. “100” тэмдэглэсэн ганц нэг сумаар аялж үзлээ. Ердөө дөрвөн л зүйл сумын төвд илт сондгой харагдаж байна. Энэ дөрөв дээр хийсэн ажил илт дутагдаж байна.
-Хур бороо ихтэй байсныг хэлэх үү, нэгдүгээрт сумын төвийн зам гэж ёстой там байна. Сумын төвийн хэдхэн гудамжны хэдэн зуухан метр газрыг л ёстой нэг асфальтдаж өгмөөр санж. 100 жил (бүхэл бүтэн нэгэн ЗУУН) оршин тогтнохдоо ганц ч км хатуу хучлагатай зам тавих ухаан суусангүй юү хэмээн би үнэхээр харамсаж гутарч байна.
-Хоёрдугаарт жорлон. Монгол хүн хальт мөлт, байснаараа, ил цагаан гээд тэр нь бие засах, гар нүүр угаах, халуун усанд орох наад захын (бүр хамгийн наад захын шүү!) ахуйн соёл дээр ил цагаанаараа л дуусч байна. Даян дэлхийд ЖОРЛОНГИЙН ТЕХНОЛОГИ хөгжөөд ёстой дээд оргилдоо хүрсэн нь “100” тэмдэглэсэн сумдад огт пад алга. Бөхөө барилдуулж, морио уралдуулж, найрлах наадамлахад тэр “даян дэлхийн жорлонгийн технологи” ямар хамаа байна гээд өөрсдийгөө зөвтгөөд гүрийчихсэн. НҮБ-аас “ЖОРЛОНГИЙН ЖИЛ” гэж даян дэлхийд бүхэл бүтэн нэг жилийг
зарлаж зориулдаг юм шүү дээ, хайрт монголчууд минь!
-Гуравдугаарт сумын төвийн дэлгүүр буудал хавиар “хайр хүрч өхөөрдмөөр” архичид мөнхөд байж байх ба тэднийг сумын захиргаа, цагдаа нь өхөөрдөөд дураар нь тавьчихсан, хэзээ ч алга болдоггүй дархлаажсан хэдэн бөбө сум болгонд байдаг гэлцэх юм.
-Дөрөвдүгээрт сумын төв золбин эзэнгүй ноходдоо бариулахын даваан дээр байна. Миний очсон л тэгж харагдлаа. Ноход бэлчиж байна. Яах ёстой вэ? Энэ дөрвийг засчихвал бусад нь аяндаа бүтчих болов уу гээд сэтгэлээ цайруулъя. Нийслэлд онц чухал ажил төрөлгүй, нийслэлийн хөгжилд хувь нэмэргүй, ажил хийхгүйгээр амьдарч болоод байдаг хэдэн зуун мянган хүн лав бий. Ардчиллын 34 жилд биш юм аа гэхэд, XXI зуунд хөдөөнөөс орж ирээд нийслэлд шигдчихсэн, одоо нийслэлдээ дараа болоод там бүтээгээд яваа бүх иргэдийг уугуул нутаг руу нь буцаан илгээх хууль-эрх зүйн арга хэмжээ нэн яаралтай хэрэгжүүлмээр байна. Оройтвол тэр солонгос инженерийн ёрлосноор нийслэл маань ёстой балрах гэж байна. Баларсан хойно нь амаа мянга бариад нэмэргүй!
Twitter-т эрдэмтэй шавь маань ийм нэг пост оруулжээ. “Белгийн далайн эрэг. Аль нэг гуравдагч ертөнцийн Араб, Африкийн ядуу орон шиг. Халамж авч хог хаяж амьдрах, үүнийгээ баян орноос хариугаа авч байгаа зөв үйлдэл гэж боддог цагаачдыг чөлөөтэй оруулж, орогнуулсны үр дүн. Карма юм даа” гэжээ. Би энэ постыг шууд л эшлэе гэж фотодоод оруулчихлаа. “Өөрийнхөө зовлонг хорвоод нялзаагсад” гээд гарчиглачихъя. Энэтхэг, Египетэд ажиллаж байсных энэ постын агуулгыг би шууд ойлгож байна. Тэнд хог новшиндоо дарагдан үнэхээр бохир заваан суудаг л даа. Ядуурал нь дээд цэгтээ тулсан. Түүнийгээ тэр их халуун, халууны налгар назгай, бас шашинтайгаа холбочихсон.
Бурхан байна, түүндээ үнэнч, залбираад явахад тэр ядуурал, бохир заваан, экологийн сүйтгэлийг нь бурхан засчихна гэсэн мухар сүсэгтэй. Харин жилийн дөрвөн улиралтай, өвөл нь хөлдөөж алах шахдаг Монголд яагаад ажилгүй, арчаагүй, төрдөө тунирхсан, төр нь нялганасан байдаг вэ? Одоо цэг тавих цаг болоогүй юү? Дээхнэ дээ, ийм нэг албаны мэдээ явж харагдсан
–Хүнсний талон авч буй иргэдийн 30 гаруй хувь нь өөрийн эзэмшлийн автомашинтай, 4.4 хувь нь малтай гэж. Ихэнхи нь эрүүл саруул 100 гаруй мянган хүн хүнсний талон аваад төртөө эрхлээд хэвтэж байдаг гэсэн судалгаа бий ч гэх шиг. Бүр 120 мянга гэсэн баримт байна. Тэгэхлээр энэ 2024 оноор төгсгөл болгоод, Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээний хүрээнд хүнсний талон гэдгийг цуцлая. Өлсөөд ирэхлээр бүгд л ажил хайж, хөдөлмөрлөж, мөнгө олохын төлөө зүтгэнэ.
Илүү үг дайчихъя. Хайрт малчид минь сумын “100”-г тэмдэглэж наадамлаж байх хойгуур хадлангийн ид үе буцлаад өнгөрч байна. Буриад сумд хадландаа гарчихсан, наадамлах мөртлөө хадлангаа базаагаад байдаг, халхууд нь сураг ч байдаггүй. Мал нь 100% өөрсдийнх нь өмч юм бол малчдыг нь зудтай нь орхи оо гэж би уриалдаг хэвээрээ шүү. Өвөл болгон би уриалсаар байх болно. Хөгжил дэвшил дэргэд нь, гар дор, хаяанд нь тулаад ирчихсэн, жаахан хичээгээд түүнийг нь шүүрээд авахын оронд монголчууд бид зуны хэдэн сарыг шал дэмий өнгөрөөж гарлага зарлагыг хэтрүүлж байна. Ер нь хөгжил дэвшилд хүрчихсэн хол ойрын улс орнуудын туршлага бол аманд нь хоол хийж өгч эрхлүүлэн, нялуурах бус улс төр нь соён гэгээрүүлэх ажлыг эрх зүйн механизмтай хослуулан олон жилийн турш уйгагүй хийдэг, хөгжлийн тэр нууц нь иргэдийнхээ нүдийг нээж этик, ёс зүй, хувь хүний соёл, сахилга хариуцлагыг нь ойлгуулж чадсанд оршдог юм билээ.
Тэгвэл монголчууд бараг бүгд материаллаг байдалд хүлүүлсэн, эд материалын асар их хүсэлд баригдсан. Түүнийгээ улс төрчдөөсөө шаардчихаад өөрсдөө зүв зүгээр суугаад байдаг. Зөрүүлээд эрх чөлөө нь хэтэрчихсэн, хэн дуртай нь юу ч хийж болдог. Ийм байдлаар 34 жил толгойг нь илж нялуурлаа. Популизмыг больё гэтэл нь хийлээ. 2024 онооp төгсгөе! Төгсгөл шигтгээ үгс. Дэлхий өөрөө эмх замбараагүй байна. Бэрхшээл их байна. Дайн мөргөлдөөн байна. Тусгаар тогтносон бүрэн эрхт улсууд өөрсдөө чармайж хичээхгүй бол олон улсын ямар ч хууль дүрэм очиж үйлчлэхгүй, амьдрах орон зай нь баталгаагүй болж байгаа жишээ олон. Гэхдээ тэгэх эсэх, ерөөсөө хувь заяа нь өөрсдөөс нь л шалтгаалж байна. Монголд туслах, өмнөөс нь ажлыг нь хийж өгөх гадаадын нэг ч улс үндэстэн байхгүй. Хэнд ч найдах баталгаагүй. Улс орон өөрсдөө л дотроо эв нэгдэлтэй байж, хүн бүр хөгжлийн төлөө нэгэн сэтгэлээр тэмүүлэхгүй бол монголчуудад хэн ч туслахгүй!
Д.Баярхүү
Лхагва - 05 сарын 06,
2026
Сэтгэгдэл45
Хотод 200 мянган архичид байна ! Өглөө эрт 100 мянга нь байрнуудын дунд гудамжны үзүүрт автусны зогсоол гэж цуглаад эхний дэлгүүр онгойхыг хүлээдэг юм ! Зах болон худалдааны төвүүдийн архичдыг энэ тоонд оруулаагүй шүү !! Өдөр болонгуут тал нь гэр лүүгээ ороод бүгээд орой болохоор гарч ирэх жишээтэй ! Данх архичдыг хариуцсан сайд бий болгохгүй яагаад байгаа юм бол до ! Олимп гэж балайрч байхаар ! Сумын төв болон аймгийн төвийн архичид бол ямар нэгэн ажилд туслачих бас хийчих хүмүүс ! Хотынх бол тийм юм байхгүй жинхэнэ хог шаарууд ! Үүнд төр засаг болох Хүүк Данх хоёр л буруутай ! Одоо хүний эрх гэж аальгүйтэлгүй шийдвэртэй зөв арга хэмжээ бодож олох хэрэгтэй ! Цэ даргын захиргаадалтын үёд сайхан байжээ !!
Баярхуу зовоо зов. харин засаг бугдэд нь хайр зарладаг гэж худлаа шуу Засаг хуний хучин зуйлийг огт тооцохгуй байна Хун амаа унэндээ бодлогынхоо гадна хаячихсан байгаа Гаднаас баахан зээл аваад гадаадын ажилчдаар том тослуудээ хэоэгжуулэх бололтой Хотын асуудлыг шийдэхийн оронд оорсдоо зугатаж нуух гэж байна Шинээр ажлын орон тоо бий болгох ядуурлыг бууруулахынн оронд зайсангаас ажилдаа явахын тулд ябогд уулыг нухлэх гэх мэт оорсондоо асар тх монго тосовлоод сууж байна Хогжлийн когцепц алгаа
Засгийнхан асар их монго урж оорсдоо нуухийн оронд энэ хэдэн зуун мянган архичдаа тов аймаг руу нуулгэж албадан ходолмортэохлуулж бас эмчилж гэртбултхуухдуудийг нь аврах МЕГА тосол хэрэгжуулвэл яасан юм бэ
Засгийнхан асар их монго урж оорсдоо нуухийн оронд энэ хэдэн зуун мянган архичдаа тов аймаг руу нуулгэж албадан ходолмортэохлуулж бас эмчилж гэртбултхуухдуудийг нь аврах МЕГА тосол хэрэгжуулвэл яасан юм бэ
Маш зөв, дэмжиж байна
Орон гэргүй, траншейных , бөбөчид гэдэг цэвэр-хөрөнгөтөн нийгмийн бүтээгдэхүүн , "ЗААВАЛ"-байдаг зүйл , "насаараа"-хөрөнгөтөн яваа бүх өндөр хөгжилтэй орнуудад бий, тэр ТАЛОН-америк арга зүй , тэнд ядуусдаа өгдөг юм , нийгэм нь хөрөнгөтөн юм чинь ийм "дагуул"-нь мөнх хамтдаа, үүнийг "ялсан"-нэг ч улс байхгүй , нэгмөсөн"авс"-руу чулуудах бол маш амархан-өмхий хужаа Баярхүү, энэ хууль ч гээч гараа-үүнийгээ "их ухаантай"-зөвлөгөө гэж бодоо юу эргүү тэнэгүүдээ , яаж ядуу ч гэсэн Монгол Хүнээ Өөд нь Татах уу- гэж бодоход үнэхээр ЛИДЕР(эрт үеийн Чингис өвөө ши г эсвэл "орших үү,эс орших уу"- заагийн СҮХ,ЧОЙБАЛСАН) эсвэл одоогийн ПУТИН шиг л ЛИДЕР л Хэрэгтэй.
Орон гэргүй, траншейных , бөбөчид гэдэг цэвэр-хөрөнгөтөн нийгмийн бүтээгдэхүүн , "ЗААВАЛ"-байдаг зүйл , "насаараа"-хөрөнгөтөн яваа бүх өндөр хөгжилтэй орнуудад бий, тэр ТАЛОН-америк арга зүй , тэнд ядуусдаа өгдөг юм , нийгэм нь хөрөнгөтөн юм чинь ийм "дагуул"-нь мөнх хамтдаа, үүнийг "ялсан"-нэг ч улс байхгүй , нэгмөсөн"авс"-руу чулуудах бол маш амархан-өмхий хужаа баярхүү, энэ хууль ч гээч гараа-үүнийгээ "их ухаантай"-зөвлөгөө гэж бодоо юу эргүү тэнэгүүдээ , яаж ядуу ч гэсэн Монгол Хүнээ Өөд нь Татах уу- гэж бодоход үнэхээр ЛИДЕР(эрт үеийн Чингис өвөө ши г эсвэл "орших үү,эс орших уу"- заагийн СҮХ,ЧОЙБАЛСАН) эсвэл одоогийн ПУТИН шиг л ЛИДЕР Хэрэгтэй.
Путин чинь ялахгүй дайн эхлүүлж улс орноо гамшигт хутгаад үржлийн насны эрчүүдээ зүй бусаар үхэлд илгээж хүн амдаа гай тарьж сууна, эргүү мунхаг ац минь.
харин тийм ээ
Zonog uvgun gadaad toloologch gdg baahan hazagnsan chine boos geed hench toogoogui .Pussy Tina hero gej uzeeed bas l toogdoogui.Ooriinhoo buh nasnii gutamshigaa oor hunees haigaad
энэ нөгөө халхын шээс архичин нь байна
Хэрэв үнэхээр "халамж"- өгөх ёсгүй хүнд өгсөн бол энэ ажлыг хариуцагч "даргын Толгойг цавчаач"-үүнд ёстой нялганаад байх юмгүй , эргүү тэнэг хужаа баярхүү, тэр хуульч ...гээч энэ тэнэг юмнуудын бичсэн гэх юмыг яасан их тавьдаг сонингууд байдаг байнаа
МОНГОЛД ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГ БИЛ ҮҮ ? БАЯРХҮҮ ГУАЙ . МОНГОЛ УЛС АВИЛГАЧИДААСАА АЛААГҮЙ БАЙХАД ЯМАР Ч ХУУЛЬ ГАРААД НЭМЭРГҮЙ.
МОНГОЛД ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГ БИЛ ҮҮ ? БАЯРХҮҮ ГУАЙ . МОНГОЛ УЛС АВИЛГАЧИДААСАА АЛААГҮЙ БАЙХАД ЯМАР Ч ХУУЛЬ ГАРААД НЭМЭРГҮЙ.
Хөөе ээ , бүх хөрөнгөтөн өндөр хөгжилтэй оронд Авилга Цэцэглэдэг , тэр хар ө.солонгосын бараг бүх ерөнхийлөнчид-авилга , сая Монголд ирнэ гээд больсон японы ЕС авилга-д холбогдсон ,америкийн ерөнхийлөгчид,конгрессменүүд нуль авилгачид - бүх асуудал "нийгэм"-дээ, авилга-тай жинхэнэ тэмцдэг 2-хон л улс байна Вьетнам,хятад-цаазалдаг.
МОНГОЛД ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГ БИЛ ҮҮ ? БАЯРХҮҮ ГУАЙ . МОНГОЛ УЛС АВИЛГАЧИДААСАА САЛААГҮЙ БАЙХАД ЯМАР Ч ХУУЛЬ ГАРААД НЭМЭРГҮЙ.
Төр төмөр нүүрээ гаргаж шийдвэртэй алхам хийхгүй болохоор энэ асуудал улам л даамжирах байх даа. Баярхүүгий энэ бичсэн олон юмны өчүүхэн хэсэг нь цаана нь хүүхэд залуусийн асуудал гэж нэг том юм байна даа.
Төр өөрөө авилгал, хулгай хийх зорилгоор хөдөөний хүмүүсийг хот уруу шилжүүлэн бөөгнөрүүлэх ажлыг хийсэн. Төрийн албан тушаалтнууд өөрсдөө энэ замбараагүй газар олголт, шавааралдсан байшин, хөгжлөөс ухарсан соёлгүй хотыг бий болгосон мөртлөө.энэ бүхний бурууг энгийн ард иргэдэд үүрүүлж тэдэнд зориулсан хуулийг чангатгаж өөрчилнө гэвэл худлаа. Зүгээрл ард түмнийг буланд шахаж өөрсдийн амьдрах орон зайг гаргана гэж бодож байвал эндүүрэл. Өөрсдийнхөө хариуцлагын хуулийг чангатгаж хийж чаддаг хүмүүст орон зайгаа тавьж өг.
Яг үнэндээ бол ардчиллын гээд байгаа он жилүүд чинь төргүйжүүлэхийн төлөө зүтгэсэн гучин хэдэн жил юм биш үү.Орос Хятад орж ирэх хэрэггүй бид өөрсдөө л улсаа үгүй хийчих гээд байна даа. Тиймүү. Үгүй юу.
орон нутгийн сонгууль болох гэж байхад өвөлжилтийн бэлтгэл хангах гэж байхад олон юм битгий чалчаад бай хүйтний үед ажилгүй хүмүүсийг хөдөө хөөж гаргаж хэнийг хөнөөх гээд байна МАН мэдэхээс чи мэдэхгүй хүн хооллох хүнсний асуудалд америк хүртэл социалист ёсоор хандана гэдгээ камала харрис хэлчихлээ Америкийн ардчилсан хар цагаан арьст ядуу дүрвэгсэдэд хоол хүнс хүрэлцэхгүй баян тарган олигархууд натурал тарган мах иддэг баячууд болон өлөн зөлмүүн амьдарч байгаа гар хоосон хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэр оронгүйчүүд чиний бө бө нарын хооронд их зөрүү бий энэ зөрүүг тэгшитгэл хийж байнга хязгааргүй өсдөг хүнсний үнийг заморозить- царцаах замаар ханш өсөлтийг зогсоох амьжиргааны хамгийн доод түвшинийг хангах гэж байна хэт монополь мультмиллиардар мультмиллионер ба бүгд ядуу нийгмийн дотор эскалаци дээд цэгтээ хүрч тэсрэхэд бэлэн байна ОЛИГАРХЫН ардчилАЛ ЮУНД хүргэдгийг харав уу ардчилал мухардлаа
Шөнө замын голд завилж суучихаад босохгүй залуухан архичин бна. Машин дайралтай биш зогсохоор нь босоод мөнгө нэхэж өгөхгүй бол урд хамар дээр гараад хэвтэж бнаа. Дамбадаржаагийн замд ингэдэг юм бна.
трамп фашист камала коммунист гэж нэг нэгнээ нэр өглөө ер нь камала бол зүүнтний социалист чиг баримжаагаар явж зүүнтэнүүд хятад оростой сөргөлдөхгүй социалист замаар замнаагүй цагт баян хоосны эсрэг тэсрэг нэгдэл тэсрэх л болно Хотоос иргэдийг хөөж оронд нь хэнийг оруулж ирэх гэж байнаа
Монгол улс эргээд социализмаа байгуулах цаг дор ирж бна. Өнөөгийн эрхичид, өнөөгийн ажилгүйдэл ардчилал нэртэй Монгол улсын төөрөгдөлтэй уялдана. Өнгөрсөн 30 жилд улсаараа хөгшин , залуугүй хохирсон. тэдгээрийн яруу тунгалаг илрэл бол Баярхүүгийн бичсэн Бөбө нар. Муу хэлээд байгаа соц нийгмийн үед 1,5 сая хүнээ төр "хариулчихдаг" байж. 1990 онд хүнээ гаргуунд нь хаясан. "Бурантагийг нь эвхээд тавьчихсан" хэрэг. Манайх шиг хүн амын 70% нь хэрэглэгч бүрдүүлдэг оронд халамж зүй ёсоор байсан, цаашид ч байх ёстой. Үгүй бол ядуурал улам нэмэгдэх бизээ.
1960-aad ond Umnud Solongos tsergiin deglemtei bolj albadlaga huch hereglej bsn.
янхан халхууд
хасгийн шээснүүдийг зайлуулах хэрэгтэй тэд ажил хийдэггүй халамжаар амьдардаг
хасгийн шээснүүдийг зайлуулах хэрэгтэй тэд ажил хийдэггүй халамжаар амьдардаг
хасгийн шээснүүдийг зайлуулах хэрэгтэй тэд ажил хийдэггүй халамжаар амьдардаг
Баярхүү гэнэт ухаан орж гэнэ. Газар өмчлүүлэх тухай хуулийг 2002 онд Н.Энхбаярын ЗГ өчүүхэн гол төлөв хувийн эрх ашиг,шуналаа гүйцэлдүүлэх зорилгоор хүч түрэн батлуулж байхад энэ санал,гомдлоо гаргах ёстой байсан юм. Одоо хийх ажил бол Н.Энхбаяр нарын тухайн үеийн эрх баригчидтай, мөн газрын наймаагаар хууль бусаар хөлжигсөдтэй хариуцлага тооцох, хөрөнгийг нь хураах. Үүнийг бичих,шаардах зориг Баярхүүд бий юу?
орсоос өөр эх орончид энэ дэлхийд алга дандаа мөнгө худалдаа хоёр нүүр гаргана БУСад нь цөм орсыг үзэн ядагчид л юм шиг байна Орос ёстой байгалийн баялгаа өөртөө нааж байна Оортоо зориулсанаар орос улс л хөгжиж байна цэргийн үйлдвэрээ дагаад цэрэгжсэн иргэний өндөр боловсролтой улс болох нь дамжиггүй
90 onoos hoish MANAN giin hiisen ajliin ur dun .Gazar avaagui.MUd bdg buh sang Turd oir bsan buh hulgaichuud avsan.Bank luivardaj avsan.JDU.Buh zeel avaad.tsementen shireg bolgoson ch huuhduud maani 50.60 aaraa hicheellej bn.Goviin aimaguudiin sumand 3.4 myngan hun bga.Tend Turiin buh oron too .tsalin tesev bga.Bugdiig negteg.Turiin ajilchid songuuliar l hereg boldog.
90 onoos hoish MANAN giin hiisen ajliin ur dun .Gazar avaagui.MUd bdg buh sang Turd oir bsan buh hulgaichuud avsan.Bank luivardaj avsan.JDU.Buh zeel avaad.tsementen shireg bolgoson ch huuhduud maani 50.60 aaraa hicheellej bn.Goviin aimaguudiin sumand 3.4 myngan hun bga.Tend Turiin buh oron too .tsalin tesev bga.Bugdiig negteg.Turiin ajilchid songuuliar l hereg boldog.
90 onoos hoish MANAN giin hiisen ajliin ur dun .Gazar avaagui.MUd bdg buh sang Turd oir bsan buh hulgaichuud avsan.Bank luivardaj avsan.JDU.Buh zeel avaad.tsementen shireg bolgoson ch huuhduud maani 50.60 aaraa hicheellej bn.Goviin aimaguudiin sumand 3.4 myngan hun bga.Tend Turiin buh oron too .tsalin tesev bga.Bugdiig negteg.Turiin ajilchid songuuliar l hereg boldog.
Like it or Not, Love it or Hate, Kill it or Not, Agree or Disagree, FACTS talk. In "majority" or in many Respects I follow the Author's Suit but unfortunately there is SLIM LIKELIHOOD to change this situation for over more than 50+ years. Ouyk is absolutely right to reform the Countryside. But Can he fight against Non-alphabetical of course but Illiterate Disaster Mentality not to develop the Countryside ?
I just wrote about ONE ASPECT of the problem,
Jich: I gishuun utasdaj Bayarhuugiin "" Endon Saidiin"" tuhai bichsen niitlel ihed taalagdsan tuhai yariad Mongol Ulsiinhaa Nereer NUB-eer Togtool batluulahdaa Pros huntei chuham yaasaniig asuuv. 1 jiliin tursh uuruu ch sanaachlan, uuruu ch bolovsruulan Busiin, Ded Busiin, mun busad ornuudtai Neg burchlen Noot bichig soliltsoj, diplomat heleltseer hiij Tohiroltsdog Nuser Ih Ajillagaa bdg um. Orostoi margaldahdaa muuhai ug helleg hereglehgui sh dee.
100% bolovsruulsan uchraas Ko-avtor (co-author) ch bolooch gej GUIH shaardlagagui baital Tsever Bulaah gsn um l daa. Tailbarlaad ch nemergui. Gent namaig Gazriin Tennisnii Tsohiuraar tsohino geheer ni Tuyalzuur Selemnii Jadaar l Sumbedene shuu gechihsen chin mataasand orj shat shatandaa zemluulseer Tsedenbal darga deer duudagdsan ch Shiitgelgui Tsever garsan um. Darga-iin Nud Tsarai gereltej tsel zaluu emegtei diplomatch-d BAYARLLAA, ta nar l urgeljluulen Mongoloo avch yavna sh dee geed... Aaviig min asuuj, zagas baridag heveeree bol nadad 1 zagas bariaad avchirch ugduggui um bh daa gej bilee. Endon said maani dotor orchihson buhniig tailbarlaad amjchihsan baiv. Ene 2 hoeuulaa Uvs Aimgiinh, jinhene goe hun chanartai bsn daa.
17 nastaidaa Ouytan bolj 22,23- taidaa tugsch ireed ter ued 40-50 nastai baisan temtsger goe tansag Endon Saiddaa emegteichuud bid bugd l durlaj uhdeg bailaa. Surguulia tugsuhuus 1 jiliin umnu baruunii ornuudad baidag mongol elchin saidiin yamandaa diplomat Dadlaga hiideg, tugsch irsen Zun Namartaa 3 sar Huduu Oron Nutgiin amidraltai taniltsaj Unee saaj, Uvs hadlan hadan maliin hashaa horoo, honinii suul bugs urguj Vaccine hiih geh meteer Govi-d UNEN NUHLAGDAJ say 1 um ajildaa orj baisan ch NUB-iin togtool bolovsruulah, Mongoloo 2 ch OU-baiguullagad gishuuneer elsuuleh Sanal Sanaachlagiig Zorigtoi gargaj elsuulj ch baivoo...gej. Zaluu daa Nuhluulah ni aimaar ur dun ugdug boloi.
Odoo uls turchid ogt zohiogui Buduun Nariin Sudaltai Hoslol umsch bui ni ineedemtei. Mash goe hosloloor denduu gangan tansag huvtsasladag Endon Said maani amid seruun baisan bol yaasan ih shoolj ineeh baisan bol. Er ni ih shogch "hachin ih tsaashluuldag" onigoonii master baij bilee.
Манайхан залхуу, заваан, атаархуу зан, жалгын үзлээсээ болж ертанцийн шившиг болж байна. Баярхүү докторын энэ үгийг Ерөнхийлэгч, Ерөнхий сайд хэлж зарлиг, тогтоол гаргаад цаашлаад хуулиа чангалаад ядуурал, архидалт, янхдалт, хариуцлагагүй явдалтай тэмцвэл таарна. Тэгвэл УИХ, яамд, хот, аймаг, сумд ар араасаа хөдөлгөөнд орно
Жорлон хамгийн аймаар н....
Төрд цуглараад байгаа мөнгийг хэдхэн эрх мэдэл, мэдээлэлд ойр хүмүүст тендер нэрээр хулгалйж өгсөөр эдийн засаг хөгжил доройтсон. Төрийн үйл ажиллагаа, тогтолцоог өөрчилж, бизнес, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй хүмүүст бага хүүтэй зээл боолгож өгөөөд араас нь сургалт явуулах хэрэгтэй бна. Тэгэж байж л хувийн хэвшлийг хүчирхэгжүүлж зөв голдрилоор улс хөгжих болно.
Баярхүү гэдэг хүн дипломатч хүн байсан.Дараа нь сэтгүүлч болсон.Одоо ФАШИСТ БАЯРХҮҮ болжээ.Үндсэн хуулин дээрээ монгол хүн амьдрах орчин оо өөрсдөө сонгоно , хот хөдөөгөөр нь ялгаварлахгүй гээд тунхаглаж цагаан дээр хараар биччихсэн байхад ийм илт юм дээр ялгаварлал гаргаж байгааг ФАШИСТ гэж хэлэхээс ондоо үг олдохгүй байна.ХУВИА хичээсэн би болж байвал бусад нь хамаагүй гэсэн АМИНЧХАН үзэл энэ хүнд нэвт шувт шингэжээ. Наад төр засаг чинь хөдөө хотоо тэнцвэртжй хөгжүүлж байж , ажлын байр бий болгож байж төвлөрөл багасна гэдгийг ойлгодоггүй ОЛГОЙ ТОЛГОЙТОНГУУД юм. 2012-2016 онд ийм ажлын эхлэл явагдаж бүх аймгаа хатуу хучилттай замаар холбож шатахууны үнийг хот хөдөөгүй адил болгож эхлэж байсан шүү. БАЯРХҮҮ ЧИ МАЛ ШИГ СЭТГЭДЭГ БОЛЖЭЭ.Баярхүү өөрөө хотод амьдрахаас төвөгшөөгөөд байгаа бол олон юм ярилгүй ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ирж амьдраач ээ
Баярхүү гэдэг хүн дипломатч хүн байсан.Дараа нь сэтгүүлч болсон.Одоо ФАШИСТ БАЯРХҮҮ болжээ.Үндсэн хуулин дээрээ монгол хүн амьдрах орчин оо өөрсдөө сонгоно , хот хөдөөгөөр нь ялгаварлахгүй гээд тунхаглаж цагаан дээр хараар биччихсэн байхад ийм илт юм дээр ялгаварлал гаргаж байгааг ФАШИСТ гэж хэлэхээс ондоо үг олдохгүй байна.ХУВИА хичээсэн би болж байвал бусад нь хамаагүй гэсэн АМИНЧХАН үзэл энэ хүнд нэвт шувт шингэжээ. Наад төр засаг чинь хөдөө хотоо тэнцвэртжй хөгжүүлж байж , ажлын байр бий болгож байж төвлөрөл багасна гэдгийг ойлгодоггүй ОЛГОЙ ТОЛГОЙТОНГУУД юм. 2012-2016 онд ийм ажлын эхлэл явагдаж бүх аймгаа хатуу хучилттай замаар холбож шатахууны үнийг хот хөдөөгүй адил болгож эхлэж байсан шүү. БАЯРХҮҮ ЧИ МАЛ ШИГ СЭТГЭДЭГ БОЛЖЭЭ.Баярхүү өөрөө хотод амьдрахаас төвөгшөөгөөд байгаа бол олон юм ярилгүй ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ирж амьдраач ээ
Гэр хорооллыг зайлуулах хэрэгтэй. Цаг нь болсон.