sonin.mn

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал тэрээр: "Бухимдсан олонд хандаж хэдэн үг хэлье. Ямар ч шийдэлгүй байцгаая, 0 зогсолттойгоо байх нь илүү гэж үзэж байгаа нь хамгийн аймшигтай зүйл. Жилд дунджаар 50,000 автомашин хотын хөдөлгөөнд нэмэгдэж байгаа. Сүүлийн 10 жилд нийслэлийн авто замын сүлжээ 25 хувиар нэмэгдсэн ч 2013 онд 325,000 байсан машины тоо 2023 онд 720,000 болж, авто зам нэмж барих нь асуудал шийдэхгүй байгааг харуулж байна. 


Үнэнтэй нүүр тулж, сая батлуулсан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар нийслэлд автомашины дугаар олголтыг хязгаарлах эрхийг НИТХ авсан. Энэ сарын 29-нд шинэ автобуснууд эхнээсээ орж ирнэ. 0 зогсолттой үед шинэ автобус хэчнээн орж ирээд иргэд хүлээдгээрээ хүлээнэ. 


Тиймээс дэлхийн томоохон хотуудын жишгээр тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж, нэгдүгээр эгнээг чөлөөлөн, хөдөлгөөний эрчмийг сайжруулах, автобусны маршрутыг шинэчлэхэд дугаарын хягаарлалт гарцаагүй хэрэгтэй байгааг иргэд та бүхэн ойлгоно уу. 


Бид нэгдүгээр сард багтаан метроны гүйцэтгэгчийг EPC нөхцөлөөр сонгон шалгаруулахаар төлөвлөж байна. Дөрөвдүгээр сард тойрог хурдны замын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Шинэ хуулийн хэрэгжилтийг нэгдүгээр сарын 1-нээс хангана. Машинаа шейрлэх /car sharing/ зэргээр түгжрэлийн эсрэг хамтдаа байхыг их хотын иргэддээ уриалж байна." гэсэн байна.