КАРАКАС, 2024 оны долоодугаар сарын 30. /ТАСС/. Николас Мадуро Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа Аргентин, Доминикан, Коста-Рика, Панам, Перу, Уругвай, Чили зэрэг 7 улсад суугаа дипломатч ажилтнуудаа Венесуэлийн засгийн газар эргүүлэн татах шийдвэр гаргажээ.
Үүний зэрэгцээ Венесуэлд суугаа дипломат ажилтнуудаа эргүүлэн татахыг дээрх улсуудаас шаардсан байна.
“Манай улсын бүрэн эрхт байдалд халдсан увайгүй үйлдэлтэй холбогдуулан Боливарын бүгд найрамдах Венесуэл улсын засгийн газар Аргентин, Чили, Коста-Рика, Перу, Панам, Доминикан, Уругвай дахь дипломат байгууллагуудын бүх ажилтнуудаа эргүүлэн татахаар шийдвэрлэсэн бөгөөд Венесуэлд суугаа өөрсдийн төлөөлөгчдийг нэн даруй эргүүлэн татахыг эдгээр улсын засгийн газруудаас шаардаж байна” гэж Венесуэлийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.
Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар дээрх улсуудын гаргасан мэдэгдлийг тус яам “Венесуэлийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон явдал” гэж дүгнэсэн байна. “Бие даасан байдлаа хамгаалахын тулд улс төр, хууль эрхзүйн арга хэмжээнүүдийг авах эрх Венесуэлийн засгийн газарт бий. Энх тайвнаар зэрэгцэн орших явдалд аюул учруулж буй аливаа үйлдлийг бид сөрөн зогсох болно” гэж ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.
7 дугаар сарын 28-ны өдөр Венесуэлд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад саналын нийт хуудасны 80 хувийг тоолсны дараах байдлаар одоогийн Ерөнхийлөгч Н.Мадуро 5 150 092 сонгогчийн /саналаа өгсөн хүмүүсийн 51,2 хувь/ саналыг авсан бол түүний гол өрсөлдөгч Эдмундо Гонсалесийг 4 445 978 хүн /44,2 хувь/ дэмжсэн тухай Үндэсний сонгуулийн зөвлөл мэдээлсэн байна.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл8
Энэ автусны жолооч,,,,оросын таксичин гэх мэт оркууд төрийн толгойд гарахаараа улсаа самраад дуусгадаг юм байнадөө,,,манай галч дэслэгч хоёр гайгүй байгаа,,,
тэр хүлээн зөвшөөрдөггүй өмнөд америкийн улсууд нь америкийн тэжээвэр вассал нэг хоолны савнууд л байгааш дээ нефтийн эх орон венесуэл хятад тэргүүтэй улсад зарахад л хангалттай
Улайм цайм луйвардахаар хэн хүлээн зөвшөөрхийн
албан ёсоор ялсан мадурог америк хүлээн зөвшөөрдөггүй нь орос хятадын талыг баримталсан гэж гадуурхдаг гэтэл украйны сонгууль хийхгүй хууль бус төрийн эрх бариад орсын хүүхэд хөгшид эр эмгүй алаад байгаа зелинскийг байлгаад л байна покровёк часов ярын хоорондох байлдааны хэрэгсэл зөөдөг замыг таслахад бэлэн болжээ тэр үед авдийвкев шиг ЧАСОВ ЯР УНАНА
Эмээ уугаач,,,,тэнэг ээ,,,,
АНУ-ын чөлөөт сэтгүүлч Жаксон Хинкле, Венесуэлийн террористуудыг нэг нэгээр нь баривчилж байна. Олон хүн АНУ-ын дэмжлэгтэй Венесуэлийн сөрөг хүчний АН-с цалингаа авснаа хүлээн зөвшөөрчээ. Жаксон Хинкле цааш нь, Венесуэл улс их газрын хамгийн их газрын тосны нөөцтэй улс юм. Венесуэлийн ерөнхийлөгч Модура барууны нефтийн монополист газрын тосыг үргэлжлүүлэн хулгайлахаас татгалзсан. Венесуэлийн ерөнхийлөгч ард түмнээ цэцэглэн хөгжүүлэхийн тулд газрын тосыг үндэсний болгосон. Түүнээс хойш АНУ Венесуэлийг хууль бусаар эзлэхийг оролдож байна гэж хэлжээ. Зоригтой удирдагч өөр юм аа. Монголын эрх баригчид зүрх зориггүй,юун ард түмнээ бодох.Гадныхны өмнө бөхөлзөж, иргэдээ ядуу амьдруулж,өөрсдөө улам баяжсаар.Ёстой хэлэх ч үг олдохгүй юм. Ямар нэг байдлаар барьцаалагдсан этгээдүүд төрд гардаг болсон гэж харж байна.
Улсаа дампууруулж иргэдээ ядууруулахаар гоё юм байна л даа
америк иато тэргүүтэй 50 гаруй улс украйнд зэвсэг мөнгөөр цутгаж булж украйны цэрэг иргэдийг дуустал сүүлчийн украйн хүртэл борис жонсоны үгээр тулалдуулж байна Энэ нь украйныг орсоос салгаж аваад натод элсүүлээд цаашид зэвсэглэж орос руу тавьж оруулж байнга орсыг сулруулах задлах эзлэх -"зуун жил"" ганцаардуулах "их санаачлага "санаархал бий УЛАЙРАХ ТУСАМ орос улам давшиж украйны хот тосгоныг эзэлсээр байна крымийн гүүрийг америкийн фау 16 холын зайн тусгалтай пуужингаар устгавал орос буулт хийнэ гэсэн гэнэн бодолдоо хөтлөгдсөөр байна хүмүүнлэгийн үүднээс израйль шиг биш хүлээж бас хэм хэмжээний шугам давахгүй хүлээцтэй хандсаар байна орост өөр боломж их бий тэднийгээ ашиглаагүй байнө америк нато идэвхэжхэд орос идэвхжих нь гарцаагүй одоохондоо искандкр гурван мянган кил тоннын бөмөг танк дорон хэргэлж байна ОРОС ТОМ украйн жижиг бишээ Орсын эсрэг аж үйлдвэржсэн 50 гаруй улс зэвсэг зөлөхүүдтэйгээ