sonin.mn

БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам 7 дугаар сарын 22-нд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин оролцож, олон улсын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Тодруулбал Мао Нин: "ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурал маш чухал ач холбогдолтой хурал боллоо. Уг хурлаар Хятад маягийн орчин үеийн шинэчлэлд тулгарч буй шинэ нөхцөл байдалд гүнзгий анализ хийж, өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх талаар системийн чанартай төлөвлөгөө гарган, олон улсын хамтын нийгэмлэг шинэ цаг эринд Хятад улс чансаатай хөгжлийг ахиулж, өндөр түвшинд гадаадад нээлттэй хөгжихийг харах чухал "цонх" болж чадлаа.


Энэ удаагийн хурлын нэг гол чухал агуулга бол цаашид ч Хятад улс өндөр түвшинд олон улсад нээлттэй хөгжлөө тэлэх явдал байв. Хурлаар баталсан "Өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах тухай ХКН-ын шийдвэр" нь гадаадад нээлттэй хөгжих тухай тусгай замын зураг хийсэн юм.


Өдгөө эдийн засгийн даяаршил асар том сорилттой тулгарч, ганц талт үзэл болон ивээх үзлийг эсэргүүцэн, дэлхийн эдийн засгийн дэглэм болон аж үйлдвэрийн системийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалах бол улс орнуудын хамтын үүрэг хариуцлага юм" гэжээ.

Мөн “Хятад Улсын орлогч дарга Хань Жэн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгчөөр Парисын олимпын нээлтэд оролцохоор болсон тухай тайлбар хийгээч" гэсэн сэтгүүлчийн асуултад Мао Нин: "Хятад Улс спортын хөгжлийг чухалчлан үзэж, олимпын наадамд идэвхтэй оролцсоор ирсэн. Хятад улсын орлогч дарга Хань Жэн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгчөөр Парисын олимпын нээлт зэрэг арга хэмжээнд оролцох нь олон улсын олимпын хөдөлгөөний хөгжил, түүнчлэн Франц улсын олимпыг зохион байгуулж байгааг Хятад улс чухалчлан үзэж байгааг харуулж байна. Парисын олимп амжилттай зохион байгуулагдахыг Хятад улс хүсэж байна, мөн дэлхийн эв нэгдэл, хамтын ажиллагаанд эрч хүч сэлбэхийг хүсэж байна" гэж хариулжээ.

Мөн Мао Нин: "ШХАБ байгуулагдсан цагаасаа "Шанхайн үзэл баримтлал"-ыг тууштай баримталж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлж, найрамдалт хөршийн найрсаг харилцааг хөгжүүл, бүс нутгийн аюулгүй байдлыг хамтдаа сахин хамгаалж ирсэн юм. Уг байгууллага нь анх зургаахан гишүүн оронтой байснаа одоо 26 болон нэмэгдэж, дэлхий дээр хамгийн их нутаг дэвсгэр, хамгийн олон хүн амыг хамарсан бүс нутгийн амтын ажиллагааны байгууллага болж, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртэх энх тайванч хөгжлийн цоо шинэ замыг нээсэн юм. 


Энэ оны 7 дугаар сард болсон Астанагийн чуулга уулзалтын дараа Хятад Улс 2024-2025 оны ээлжит дарга орны ажлаа албан ёсоор хүлээн авсан бөгөөд уламжлал ёсоор 2025 онд чуулга уулзалтыг зохион байгуулах болно. Ээлжит дарга орноор ажиллах хугацаандаа талуудтай эв санаагаа улам сайн нэгтгэж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтдаа хөгжин цэцэглэж, улмаар бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд улам их үүрэг гүйцэтгэхэд Хятад улс бэлэн байна" гэжээ. 


Тэрээр мөн: "Украины хямралын тухайд Хятад улс төв шударга байр суурийг баримталж ирсэн бөгөөд бид уг хямралыг үүсгэгч, шууд оролцогч тал биш юм. Харин зуучилж, эвлэрүүлэхийг Хятад улс хичээдэг бөгөөд хямралыг улс төрийн аргаар зохицуулахын төлөө ажиллаж ирсэн. Ер нь бол Америкийн тал улс төрийн аргаар Украины хямралыг зохицуулахад илүү бодит ажлуудыг хийх ёстойгоос Хятад улсад хариуцлагаа чихэж, Хятад улс болон бусад улс орнууд хоорондын харилцааг сэвтээхийг оролдох хэрэггүй юм. Хятад, Орос бол аль аль нь бие даасан том гүрэн учраас хоёр орон хамтын ажиллагаа өрнүүлэх нь аль нэг гуравдагч талд чиглэхгүй бөгөөд гаднын ямар нэг саад тотгор, сүрдүүлэлт заналхийллээс айхгүй. Аливаа хэлбэрийн ганц туйлт үзэл, бусдын хэрэгт гар дүрэхийг бид эсэргүүцэж, шаардлагатай үед өөрийн ашиг сонирхлоо хамгаалсан зүй ёсны арга хэмжээг авах болно" гэв.


Мөн: "Палестины ард иргэд хууль ёсны үндэсний эрхээ сэргээж, Палестины нам бүлгүүд яриа хэлэлцээ хийх замаар зөвшилцөлд хүрч, улмаар Палестин нэн даруй тусгаар улсаа байгуулахыг Хятад улс дэмжсээр ирсэн. Цаашид ч тууштай дэмжих болно." гэсэн байна.


Г.Бямба