Оросуудын нэг “афоризм” байдаг аж. Тэр нь “...Хоёр төрлийн хулгайч бий. Жирийн хулгайч мөнгө, цүнх, цаг, гар утсыг чинь хулгайлдаг. Улс төрийн хулгайч бол чиний ирээдүй, хүсэл мөрөөдөл, ажил төрөл, цалин хөлс, мэдлэг боловсрол, эрүүл мэнд гээд бүгдийг хулгайлна. Харин улс төрийн хулгайчийг чи өөрөө сонгодог” гэдэг байна. Манай нэг дуунд “...Чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг” гэсэн шиг л оноосон байгаа юм.
Ер нь тэгээд манай өнгөрсөн он жилүүдийн амьдрал яг л энэ. Ийм л хүмүүст бүхнээ алдаж ирсэн. Үүнийг сүүлийн хэдхэн жилд л бид ойлгоцгоож байна. Нэг талаар хэтэрхий олон жил ирээдүйгээ хулгайд алдсаар ирсэн. Нэн харамсалтай. Гэхдээ хожуу боловч тэр хулгайнуудыг илрүүлж, ойлгож мэдээд явж байна. Энэ сайн хэрэг.
Ер нь бол Монголд, албаныхны хэлдгээр авлигын эсрэг тэмцэл, бидний ойлгодгоор том хулгайг таслан зогсоох үйл ажиллагаа нэгэнт эхэлсэн. Угаасаа авлигыг, том хулгайг устгаж, таслан зогсоохгүйгээр цаашид Монгол Улс хөгжих, монголчууд хөлжих боломжгүй юм. Тэр талаасаа, одоо шилжилтийн үе гэмээр цаг хугацаа үргэлжилж байна. Гэхдээ энэ бүхний ард нь гарах амаргүй л аж. Яагаад гэхээр үүнийг зөвхөн улстөрчид, хууль хяналтынхан хийчихгүй юм байна. Тэднээс халиад жирийн иргэд рүү ордог юм байна. Нэг үг байдаг даа.
Грекийн сэтгэгч Периклийн “...Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэж хэлсэн. Яг түүн шиг энэ том хулгайнуудыг таслан зогсоох үйл ажиллагаа жирийн иргэдээр ч оролдоод эхлэх шиг боллоо. Учир нь, сүүлийн хэд хоногт “...Шатахуун тасарсан”, “Цахилгаан тасална” гээд ар араасаа залгасан үйл явдлууд өрнөлөө. Бүгдээрээ л бухимдав. Шатахуун тасарч хомсдоод, ШТС-уудад хэд хоног дугаарлалаа. “...Цахилгаан хязгаарлана” гэсэн мэдээлэл даарин дээр давс үрэх шиг л болгов.
Харин өчигдрөөс энэ бүхэнтэй холбоотой байж мэдэх “хачин” мэдээллийг зарим эх сурвалжууд түгээлээ. Тэдний мэдээллээр, Засгийн газраас нэгэн ажлыг хэсгийг байгуулжээ. Тэр ажлын хэсэг нь сүүлийн үед болж буй үйл ажиллагаануудыг “...“Эрдэнэтийн 49”-ийн худалдан авалтын асуудлыг шүүх хуралд нөлөөлөх”, “...Нүүрсний сонсголд нөлөөлөх”, “...Сонгуулийн мандат хуваарилах хэлэлцүүлэгт нөлөөлөх” зорилготой байсан эсэхийг шалгах, цаашлаад “...Гадаад дотоод хүчин зүйл байсан уу, хоёр улсын харилцаанд сэв суулгах санаархал уу, үгүй юу” гэдгийг нягтлан тогтоох зорилгоор байгуулагдсан бололтой. Нэг үгээр хэлбэл, шатахуун, цахилгаан хоёр “шантааж” байсан уу гэдгийг гаргаж ирэх нь л дээ. Шатахуун хомсдож тасраад, цахилгаан хязгаарлах мэдээлэл түгмэгц, олон нийтийн сүлжээ, бусад хэрэгслээр хэсэг бүлэг хүн иргэдийн асаж буй бухимдлын гал дээр “шар тос” хийхээр дайрч байгаа нь содон л харагдаж байна лээ. Тэгэхээр, хэрвээ энэ нь хяналт шалгалтаар нотлогдоод ирвэл эдгээр нь эхэнд дурдсан “улс төрийн хулгайч нар”-ын үйлдэл болж таарна. Тэд л шатахуун, цахилгаан хоёр гэдэг манай Монголын хамгийн “эмзэг цэг” дээр дарсан хэрэг болно. Яг үнэндээ, өнөөдөр энэ хоёр стратегийн бүтээгдэхүүндээ гаднаас хараат байгаа нь өнгөрсөн 30 жилийн том хулгайн л үр дүн шүү дээ. Ямар сайндаа л цахим сүлжээнд “...Газрын тостой мөртлөө шатахуунгүй, нүүрстэй урантай атлаа цахилгааны эх үүсвэргүй” гэдэг хэлц хамгийн үнэн үг болох вэ. Заавал засах учиртай.
Нөгөөтэйгүүр, өнгөрсөн жилүүдийг харахад томоохон цахилгаан станцын тухай яригдах бүрт хаа нэгтэйгээс популист бүлэглэл гарч ирээд зогсоодог. Газрын тосны үйлдвэр бас л тийм арга хэмжээний дүнд яригдаж ч чадалгүй өнөөг хүрсэн. Монгол Улсын шатахууны хангалт нийлүүлэлт тэр чигтээ “ченж”-үүдийн гарт байна. Тэгэхээр хараат байдлаас ашиг олдог бүлэглэл байгаа хэрэг. Үүнээс гадна, өнөөдөр энэ хотын утаа, түгжрэл ч том хулгайтай шууд холбоотой. Үүнийг жирийн иргэд ч гадарладаг. Ер нь мэднэ.
Түүнчлэн, дээрх нөхцөл байдал үнэн болж таарвал улс төрийн хөшигний цаадах зөрчилд иргэдийн эрх хөндөгдөж байгаа нь тун эмгэнэлтэй хэрэг болно. Тэр тусмаа шатахуун, цахилгаан гэх мэт Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг уур унтуу, айдас хүйдсээ дарахад ашиглах нь шууд утгаараа гэмт хэрэг юм. Мөн, Монгол Улс “улс төрийн хулгайч”-гүй болж байж л цаашаа хөгжинө. Хэрэв ийм нөхөд байсаар байвал Б.Энхбаяр сайдын хэлдгээр “..Улс улсаараа үлдэх” эсэх ч хөндөгдөнө. Ер нь тэгээд удахгүй УИХ-ын сонгууль болно. Тэр цагт бид сонголтдоо машид хянуур хандах шаардлагатай болж байна. Товчхондоо, “...Зөвхөн зөв хүн”-ийг сонгох хэрэгтэй гэсэн үг.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл15
Шантааж бишээ ...сануулга
Жинхэнэ шантааж бишээ. Жинхэнэ шантааж ирэхээс о эмээ нь айж байна
Оросууд харьяанд нь байсан хүмүүс өөрсдөөс нь холдоход угаасаа дургүй. Баруунтай ойртоод ирэхээр нь дохио өгч байгаа юм. Украин яалаа. ЕХ нд ойртох гэлээ гэж түрэмгийлсэн. ОХУ гэж импери задарч байж хөршүүд нь энх амгалан болох байх
МАН -ын нүүрсний хулгайч нарын хийж буй янаглан хорлолт
Наад зах нь 2 дугнэлт гарч байна язанданшатарын хэлсэнээр улс шатпхууны стратегийн нооцийн савтай болоо Ашгаа боддог хувийнханд найдах аргагуй
Хоерт нефтийн уйлдвэрийн ажлын явцад Аудит шалгалтт оруулж олон нийтЭд мэдээлээ Идэж уусны дараа шалгадгаа болих хэоэгтэй Явцын шалтгалт чухал Яагаад удаад байгаа юм
МАН өөрсдийн хулгайч олигархиуддаа түлшээр боож хясах дархан эрхийг олгож Монгол улсыг янаглан хорлосоор ирсэн. Жирийн иргэд хямд чанартай түлш оруулж нь хориотой.МАН-ыг хуулиар хориглож толгойлогчдыг нь баривчлан шоронд хатаах цаг нь ирээд байна
Оюун эрднэнийг яаралтай огцруулах ёстой
Хятад авлигачид, ардчилагч нэртэй хулгайч нараа цаазалж байж өдий зэрэгтэй явна.
Түлш шатахуун ,цах /өөрсдөө 100% хангаж чадвал оросоос айх юм алга .Адгийн хөршийн дарамт бол үүрдийнх байх учраас !!!!!
Б.Баттөмөр: Зүгээр хонь шиг байж байгаад алуулна гэж байхгүй шүү, жинхэнэ хулгайч нараа зарла
Damdin ochir geed dandaa iim hend ch hereggui yum bichne. Zuunii medee hoorhii
Монголоос бусад дэлхийн орнууд орос шантаажнаас айхгүй болсон Ганцхан Монголд орос ах ялна тэнэг хуурамч итгэл үнэмшлээр амьдардаг
???
Авилгачдыг шууд цаазаар авах хэрэгтэй. Бусдад сургамж болно. Тэгэхгүйгээр энэ систем хэзээ ч нуран унахгүй.