
Хятадын Үндэсний Статистикийн Газрын мэдээлж буйгаар энэ оны эхний хагаст тус улсын автомашин, усан онгоц, нэгдсэн цахилгаан сүлжээ зэрэг экспортын бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 22.2 хувь, 91.1 хувь, 25.6 хувиар тус тус нэмэгдсэн байна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн импорт, экспортын хэмжээ 11.2 хувиар нэмэгдсэн нь тус улсын нийт импорт экспортын 55 хувийг эзэлж буй гэнэ.
Мөн энэ оны эхний хагаст, давхацсан тоогоор нийт 14 сая гаруй гадаадын иргэн Хятадын боомтуудаар нэвтэрчээ. Үүнд визгүй нэвтрэх гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг хоёр дахин нэмэгджээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0