sonin.mn

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас 7-р сарын 9-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр: "2023 онд Хятад болон Өмнөд Азийн орнуудын худалдааны хэмжээ бараг 200 тэрбум ам.долларт дөхөж, 2013 оныхоос хоёр дахин нэмэгдсэн " гэжээ.

Хятадын Худалдааны яамны дэд сайд Ли Фэй энэ үеэр хэлэхдээ, "2013 онд Куньминд анх удаа Хятад-Өмнөд Азийн экспог зохион байгуулснаас хойш буюу 11 жилийн хугацаанд Хятад улс Өмнөд Азийн орнуудтай хамт байж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, эдийн засаг, худалдааны солилцоо хөгжлийн эерэг сайн байдлаа хэвээр хадгалж, үр дүн нь хоёр талын ард түмэнд ашигтай байна.


Пакистан, Бангладеш зэрэг орнуудын худалдааны хамгийн том түншийн байр сууриа Хятад улс бэхжүүлсээр байна, Өмнөд Азийн орнуудын улам олон бүтээгдэхүүн Хятадын зах зээлд нэвтэрч, Хятадын хэрэглэгчдийн талархлыг хүлээсээр байна. Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт тогтвортой урагшилж, Каракорамын хурдны замыг шинэчлэх зэрэг дэд бүтцийн хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжиж, орон нутгийн ажил эрхлэлт болон эдийн засгийн хөгжилд ашигтай нөхцөл бүрдүүлсэн" гэжээ.


Г.Бямба