sonin.mn

Монгол Улсад Цэргийн үлээвэр хөгжим хөгжим үүссэний 110 жилийн ойг тохиолдуулан үлээвэр хөгжимд зориулсан “Шилдэг бүтээл шалгаруулах уралдаан” өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газрын "Сүлд" чуулгад албан ёсоор нээлтээ хийлээ. 


Уралдааныг нээж Цагдаагийн Ерөнхий газрын "Сүлд" чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар болон Нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын үйлдвэрлэл, урлагийн хэлтсийн дарга Ч.Батмэг нар үг хэлж, уралдаан оролцож буй хөгжмийн зохиолчдод амжилт хүслээ. 


Нийслэлийн соёл, урлагийн газар, Цагдаагийн “Сүлд” чуулга хамтран зохион байгуулж буй энэ уралдаанд нийт 15 мэргэжлийн хөгжмийн зохиолч 20 гаруй уран бүтээл ирүүлсэнээс шалгарсан 11 бүтээлийг өнөөдөр толилуулж, шилдгийг шалгаруулах юм. 


Үлээвэр хөгжмийн шилдэгийг шалгаруулах уралдааны шүүгчээр Монгол Улсын Филармоний удирдаач, Төрийн соёрхолт С.Саруул-Од, Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны Удирдах зөвлөлийн дарга, хөгжмийн зохиолч, МУСТА Г.Түвшинтөр, СУИС-ын Хөгжмийн урлагийн онолын тэнхимийн эрхлэгч, хөгжим судлаач, МУСТА Х.Ариунаа, ЦЕГ-ийн "Сүлд" чуулгын хөгжмийн багш, удирдаач, МУСТА, Цагдаагийн хошууч, Э.Батбаяр нар ажиллаж байна. Цэргийн үлээвэр хөгжим үүссэний 110 жил, мөн Цагдаагийн “Сүлд” чуулгын найрал хөгжмийн урын санг баяжуулах зорилготой “Шилдэг бүтээл шалгаруулах” энэхүү уралдаанд дараах хөгжмийн зохиолчид өөрсдийн бүтээлээ ирүүлжээ. 


1. СТА Н.Мөнхсайхан “Ирээдүй”

2. Д.Сайханбаяр “Эргэх ертөнц” сюит, “Өглөөний зураглал”, Өдрийн мэнд”, “Нарны тухай сарны бодол” 

3. Ц.Хүслэн “Соёмбо” 

4. СТА Д.Мягмардорж “Монгол цагдаа” мюзикл, “Самба-Бүсгүй минь чи”

5. УГЗ Г.Батнасан “Байдар вальс” 

6. СТА Д.Отгонтогтоол “Тангарагтан” 

7. СТА Д.Отгонтогтоол “Эх орон таны төлөө” 

8. СТА С.Тараа “Бүсгүйн донж” 

9. СТА Р.Билэгт “Бодлын салхи” 

10. СТА А.Болорхүү “Өнгөрсөн одоо ирээдүй”