sonin.mn

Долдугаар сарын 4-нд Шанхайд бол 2024 оны дэлхийн хиймэл оюун ухааны хурал буюу хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын асуудлаарх өндөр түвшний уулзалтын нээлтийн ёслол болжээ.


Уг ёслолд оролцсон БНХАУ-ын Ерөнхий Сайд Ли Чян үг хэлэхдээ, "2018 онд анхны хурал болох үеэр Ши Жиньпин дарга тусгайлан баярын захидал илгээж, шинэ үеийн хиймэл оюун ухаан нь эдийн засаг, нийгмийн хөгжилд шинэ эрч хүч сэлбэж, иргэдийн үйлдвэрлэл, амьдралын хэлбэрт гүнзгий өөрчлөлт оруулж байгааг онцолсон юм. Сүүлийн жилүүдэд, хиймэл оюун ухааны шинэ технологиуд тасралтгүй ололт амжилт гаргаж, шинэ ээлжийн технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн чухал хөдөлгөгч хүч болж байна. Үүний зэрэгцээ хууль эрх зүй, аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлт, ёс суртахууны онол зэрэг олон талаар шинэ сэдвүүдтэй тулгарч байна. Би гурван санал дэвшүүлж байна. Нэгдүгээрт, инновацийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, үр өгөжийг эдлэх. Хоёрдугаарт, хүртээмжтэй хөгжлийг дэмжиж, ялгаа зөрүүг багасгах. Гуравдугаарт, хамтын засаглалыг бэхжүүлж, хиймэл оюун ухааны зөв чиглэлээр хөгжихийг баталгаажуулна." гэсэн байна.


Нээлтийн ёслолд Бразилийн Холбооны дээд шүүхийн ерөнхий шүүгч Луис Роберто Баррозо, Шинэ хөгжлийн банкны ерөнхийлөгч Дилма Руссеф, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын ерөнхий захирал Герд Мюллер зэрэг гадаадын зочид, олон улсын байгууллага, аж үйлдвэр, эрдэм шинжилгээний салбарын 1000 орчим төлөөлөгчид оролцжээ.


Г.Бямба