sonin.mn

7-р сарын 3-ны орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин Астанад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ. Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Энэ оны 5-р сард ерөнхийлөгч Путин Хятадад төрийн айлчлал хийж, Хятад, Орос хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн түүхэн чухал үеэр бид хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар чухал төлөвлөгөө, зохицуулалт хийсэн. Одоогийн байдлаар хоёр тал бидний тохиролцсон нийтлэг ойлголтыг бүрэн хэрэгжүүлж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, тууштай урагшилж байна.


Олон улсын нөхцөл байдал, гадаад орчны хямралтай нүүр тулж буй нөхцөлд хоёр тал үеийн үед найрамдалтай байх анхдагч хүсэл зорилтоо үргэлжлүүлэн баримталж, ард түмэнд үр өгөөжөө өгч, Хятад, Оросын харилцааны өвөрмөц үнэ цэнийг тасралтгүй хөгжүүлж, хамтын ажиллагааны дотоод хөдөлгөгч хүчийг ашиглах ёстой. Мөн хоёр орны хууль ёсны эрх ашгийг хамгаалж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг сахин биелүүлэхэд хүчин чармайлт гаргана. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Астанагийн дээд хэмжээний уулзалт маргааш болох бөгөөд энэ нь тус байгууллагын энэ оны хамгийн чухал хөтөлбөр юм. Би Ерөнхийлөгч Путин болон төрийн тэргүүн нартай Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүтээн байгуулалт, олон салбарт хамтран ажиллах, тус байгууллагын тогтвортой, урт хугацааны хөгжилд тус үзүүлэх, ШХАБ-ын хувь заяаны нэн нягт харилцаатай цогц нэгдлийг буй болгох талаар гүнзгий ярилцахыг хүсэж байна." гэжээ.


Г.Бямба