sonin.mn

7-р сарын 3-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Астана дахь Ерөнхийлөгчийн ордонд Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевтай хэлэлцээ хийжээ. 


Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "Казахстаны хөгжил, цэцэглэлтийг би биеэрээ мэдэрлээ. Эрхэм Ерөнхийлөгч таны удирдлага дор Казахстаны иргэд илүү цэцэглэн хөгжсөн улс орныг бүтээн байгуулах болно гэдэгт бат итгэлтэй байна. Эртний торгоны замаас авахуулаад Хятад, Казахстан олон жилийн найрсаг харилцаагаа хадгалсаар ирсэн бөгөөд хоёр орон дипломат харилцаа тогтоосон 32 жилийн хамтын ажиллагааны үр дүнд иж бүрэн стратегийн түнш болж хөгжсөн юм. Найрсаг харилцаатай байх, өндөр түвшинд харилцан итгэлцэх нь хоёр орны харилцааны хөгжлийн өнгө аяс байж таарна" гэсэн байна.


Г.Бямба