![sonin.mn](/storage/news_images/17199875086684e51920ef8a630ddbd051.jpg)
НЗДТГ, “Рио Тинто Монгол” ХХК, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2022 онд гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны хүрээнд “Паркаа хамтдаа бүтээе” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Рио Тинто Монгол” ХХК иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж, өнөөдөр нээлээ. Бүтээн байгуулалтын хүрээнд задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилт хийж, 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, зүлэгжүүлсэн байна. Ингэснээр нийслэл хотод хүн бүрд хүртээмжтэй ногоон орон зай нэмэгдэж буй.
Энэ талаар “Рио Тинто Монгол” ХХК-ийн Бизнес хөгжлийн захирал Э.Хонгорзул “Бид энэхүү төслийн удирдлагыг бүрэн хариуцаж, амжилттай хэрэгжүүлснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжих жишиг ажил болсон гэж найдаж байна. Рио Тинто нь энэхүү ногоон байгууламжийг бүтээсэн нь Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй нийслэл хотын ногоон хөгжилд хувь нэмрээ оруулан амьдралын чанарыг сайжруулж, урт хугацаанд иргэдийн эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан байдалд эергээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм. Түүнчлэн “Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-ийн менежментийг хоёр жил “Рио Тинто Монгол” ХХК хариуцах бөгөөд 2026 онд нийслэлд хүлээлгэж өгнө.
Сэтгэгдэл9
Бүтээн байгуулалтанд хөрөнгө хүчээр,гар биеэр оролцсон бүх хүнд баярлаж байна.Та бүхний амьдрал, үйлсэд аз жаргал,сайн сайхан бүхнийг хүсч ерөөе. Сайхан Наадаарай.
ХОТЫН ДАРГАДАА БАЯР ХҮРГЭЕ. НЯМБААТАР АРГАГҮЙ ГЯЛАЛЗУУР ЮМАА
хоёр хүүхэд үхдэг хуьийн цэцэрлэг парк уу
Зургийг их гоё авчээ. Өдөр бүр л энэ хавиар явдаг мөртөө анзаарахгүй юм даа. Хот маань ч гоё харагдаж байна
Оркуудад утаатай баас шээстэй хогтой хот нь гоё харагдах нь аргагүй.
Хаана байдаг юм бол?
Dahiad tab orchil iim checherlegt hyrerlen baij hemeen hoyor saya dehej baigaa hotod heregtei buyu,
сөүл-гээч хоолны газрыг хөөж Түмэн Эх Чуулганы барилгаа авмаар байна, тэнд өмнө МХЗЭХороо байсан, МАН харъяаллынхаа дагуу барилгаа авах ёстой ,өмхий өнөрболор гээч шулмас буцааж өг.
Oo.shet.nogoo.haraagaad.baidag.Rio.Tinto. hiisen.bnashdee.bitgii.ochooroi.humuusee.!!!!!!