sonin.mn

БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Энэ үеэрээ: "Хятад улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулганд "Хиймэл оюун ухааны чадавхийг бэхжүүлэх тухай олон улсын хамтын ажиллагаа"-ны тогтоолыг санал болголоо.


Үүнийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей саяхан санал оруулан баталсан байна. Уг тогтоолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?" гэсэн асуултанд Мао Нин: "7-р сарын 1-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78-р чуулган зөвшилцсөний дагуу Хятадын дэвшүүлсэн "Хиймэл оюун ухааны чадавхийг бэхжүүлэх тухай олон улсын хамтын ажиллагаа"-ны тогтоолыг баталлаа.


Энэ нь хиймэл оюун ухааны чадавхыг бэхжүүлэх талаар олон улсын нийтлэг ойлголтыг бүрэн харуулж байна. Мөн эв нэгдэл, хамтын ажиллагаагаар дамжуулан чадавхийг бэхжүүлэх, ялгаа зөрүүг багасгах талуудын улс төрийн эрмэлзлэлийг харуулж байна. Хятад улс энэ боломжийг ашиглан олон улсын хамтын нийгэмлэгтэй солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, тогтоолын хэрэгжилтийг ахиулж, НҮБ-ын хүрээнд холбогдох улс орнуудын чадавхыг хөгжүүлэхэд нь тусалж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа бүтээн байгуулахад бэлэн байна" гэж хариулжээ.


Г.Бямба