sonin.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 24-р хуралд оролцож, Казахстанд төрийн айлчлал хийж буйтай холбогдуулан Хятадын төв радио телевиз долдугаар сарын 2-ны өдөр Астана хотод "Уул усаараа холбогдсон шинэ хуудас бичиглэе" гэсэн уриатай Хятад, Казахстаны соёлын солилцооны арга хэмжээг зохион байгууллаа. Казахстаны Ерөнхийлөгч Қасым-Жомарт Токаев баяр хүргэсэн захидал илгээж, арга хэмжээ бүрэн дүүрэн амжилттай болохыг хүссэн бөгөөд хүрэлцэн ирсэн зочдод сайн сайхны ерөөл дэвшүүлэв. Казахстаны улс төр, эдийн засгийн төлөөлөл, хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээний салбарын 100 гаруй зүтгэлтэн нар уг арга хэмжээнд оролцож, холбогдох салбарууд олон ажил хэрэгч хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр тохиролцож, мөн Хятад, Казахстаны хамтран бүтээсэн "Хамтын мөрөөдөл" баримтат киноны нээлтэд байлцсан байна.


Токаев баярын захидалдаа, энэ удаагийн арга хэмжээг БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Казахстанд хийсэн айлчлалын үеэр, мөн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохиогдож байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Сайн хөршийн найрсаг харилцаанд суурилсан Казахстан, Хятадын харилцаа шинэ шатанд гарч, хоёр орны өнө мөнхийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа жилээс жилд бэхжиж, иргэд болон соёлын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.


Соёлын солилцоо бол хоёр ард түмнийг холбодог холбоос гэдгийг Токаев онцлон тэмдэглээд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн бид Казахстан-Хятадын соёлын төвийг албан ёсоор нээлээ. Энэ нь Казахстан, Хятадын хамтын ажиллагааны харилцааг цаашид хөгжүүлэх шинэ замыг нээж өгч байна. Үүний зэрэгцээ бид боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал зэрэг салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа. Өнөөдрийн арга хэмжээ нь хоёр талын харилцааны тогтвортой байдал, алс хэтийн хөгжилд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.


ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын дэд сайд, Хятадын төв радио, телевизийн захирал Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ, Ши Жиньпин дарга ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, Казахстанд төрийн айлчлал хийж буй энэ үеэр бид Астана хотод соёлын солилцооны арга хэмжээг зохиож байна. Ерөнхийлөгч Токаев энэ үйл явдалд баяр хүргэсэн захидал илгээсэн нь хоёр улсын төрийн тэргүүний удирдлага дор Хятад, Казахстаны ард түмний нандин нөхөрлөл үеийн үед уламжилсаар байна гэдгийг бидэнд мэдрүүлж байна. Хятадын төв радио, телевиз нь дэлхийн жишигт хүрсэн чухал хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд хоёр орны соёлын солилцоог хөгжүүлэх үүрэг хүлээсээр ирсэн. Энэ удаа Хятад, Казахстаны хамтран бүтээсэн "Хамтын мөрөөдөл" баримтат киног эхлүүлж, олон салбарын хамтын ажиллагааг өрнүүлж байгаа нь хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг улам ойртуулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг хамтаар ахиулна гэдэгт итгэж байна." гэсэн байна.


Г.Бямба