sonin.mn

Хятадын Төв Радио Телевизийн CGTN-аас дэлхийн интернет хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын олонхи нь 20 гаруй жилийн хөгжлийн үр дүнд ШХАБ бүс нутгийн аюулгүй байдлын сахин хамгаалагч, хамтын ажиллагааны гүүр, найрамдал, нөхөрлөлийн хэлхээ холбоо болсон гэж дүгнэжээ.


Судалгаанд оролцогчдын 82.8 хувь нь ШХАБ дэлхийн хөгжиж буй орнуудын өмнөөс идэвхтэй үг хэлж, олон улсын илүү тэгш, үндэслэлтэй дэг журам тогтооход тус дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байна.


ШХАБ нь Евразийн бүс нутаг, дэлхийн засаглалын бүтээлч хүчин болсны хувьд "харилцан итгэлцэл, харилцан ашигтай, эрх тэгш байх, зөвлөлдөх, олон талт соёл иргэншлийг хүндэтгэх, хамтын хөгжлийг эрэлхийлэх" "Шанхайн үзэл баримтлал"-ыг ямагт тууштай баримталж, хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг бий болгосоор ирсэн гэж өөрсдөө үздэг. Судалгаанд оролцогчдын 92.7 хувь нь "Шанхайн үзэл баримтлал”-ыг хүлээн зөвшөөрч, энэхүү үзэл баримтлал нь шинэ  хэлбэрийн олон улсын харилцааны бүтээн байгуулалтыг дэмжих жишиг гэжээ.Мөн 83.9 хувь нь ШХАБ-д Хятад Улсын нөлөөлөх хүчийг үнэлж, тус байгууллагын механизм бүтээн байгуулалтад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн гэсэн байна. Санал асуулгыг CGTN-ийн англи, испани, франц, араб, орос хэлний сайтаар явуулжээ.


Г.Бямба