sonin.mn

Хятадын Шэньжэнээс Жүншань хүрэх тэнгис дамнасан авто замын цогцолбор өчигдөр зургадугаар сарын 30-нд албан ёсоор ашиглалтад орлоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын илгээлт илгээж, уг бүтээн байгуулалтад оролцсон бүх хүмүүст халуун баяр хүргэсэн байна.


Ши Жиньпин: " Шэньжэнь-Жүншаний авто замын цогцолбор нь Хонконг-Жухай-Макаогийн гүүрний дараа Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн бүсэд баригдсан бас нэгэн супер том зам тээврийн төсөл юм. Энэ нь дэлхийн хэмжээний техникийн олон бэрхшээлийг даван туулж, олон рекордыг тогтоосон" гэжээ. 


Шэньжэнь-Жүншань чиглэлийн авто замын цогцолборын нийт урт нь 24 км. Уг төсөл 2017 оны 2-р сараас баригдаж эхэлсэн бөгөөд нийт 7 жилийн хугацаа зарцуулж ашиглалтад оруулж буй ажээ. "Гүүр, арал, туннель, усан доорх холболт"-ыг нэгтгэсэн дэлхийн анхны тэнгис дамнасан уг цогцолбор ашиглалтад орсны дараа Шэньжэнь-Жүншань хүрэх хугацааг 2 цаг байсныг 30 минут болгон богиносгох гэнэ.




Г.Бямба