sonin.mn

6-р сарын 29-нд ӨМӨЗО-ны Бугат хотод болсон ниоби, скандийн эрдсийн тухай хэвлэлийн бага хурал дээр, тус улсын Баян-Овоо газрын ховор элементийн ордоос овоо ниобийн хүдэр, жай скандийн амфибол гэсэн хоёр шинэ эрдэс буюу элемент илрүүлсэн тухай Хятадын Шинжлэх ухааны академийн Геологи, геофизикийн хүрээлэн мэдэгдэв. 


Дээрх хоёр төрлийн шинэ эрдсийг Хятадын Шинжлэх ухааны академийн Геологи, геофизикийн хүрээлэн, Бугатын болд төмрийн компани, Бугатын газрын ховор элементийн судалгааны хүрээлэн, Жүн Нань их сургууль зэрэг байгууллагын судлаачид олж илрүүлж, нэрлэсэн бөгөөд 2024 оны тавдугаар сарын 3, зургадугаар сарын 3-нд Олон улсын эрдэс судлалын холбооны шинэ ашигт малтмалын нэршил, ангиллын хорооноос тус тус баталсан байна.


Бугатын болд төмрийн компанийн ерөнхий менежер Ли Шяо хэлэхдээ, "Баян-Овоо орд нь дэлхийн хамгийн том газрын ховор элементийн орд бөгөөд төмөр, ниобий, скандиум зэрэг олон ашигт малтмалын нөөцийг агуулж байна. 1959 оноос хойш энэ ордоос 18 шинэ ашигт малтмал илрүүлсэн, овоо ниобийн хүдэр, жай скандийн амфибол зэрэг нь тус ордоос илрүүлсэн 19, 20 дахь төрлийн шинэ эрдэс юм" гэжээ.


Г.Бямба