sonin.mn

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, Дэлхийн эдийн засгийн форумын дарга Клаус Шваб нар 6-р сарын 25-нд Далянь хотод уулзжээ. Ли Чян энэ үеэр хэлэхдээ, "Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт удаан байгаа нь улс орнуудын янз бүрийн "холбоог таслах", "хаалт босгох"-той холбоотой юм. Улс орнууд эдийн засаг уялдаатай байж хамтдаа хөгжинө, харин хаалттай байх тутам ухралт болно.


Бид нээлттэй сэтгэлгээтэй байж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, эдийн засгийн өсөлтийн шинэ замыг хамтдаа олох ёстой. Дэлхийн эдийн засгийн форум цаашид ч идэвхтэй нөлөө үзүүлж, эдийн засгийн даяаршил, чөлөөт худалдааг хамгаална гэдэгт найдаж байна" гэжээ.


Клаус Шваб хэлэхдээ, "Өнөөгийн олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь урьд урьдынхаас илүү чухал болж байна. Дэлхийн эдийн засгийн форум Хятад улстай үргэлжлэн нягт хамтран ажиллаж, дэлхийн эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжлийг ахиулж, дэлхийн сорилтод хамтаар хариу арга хэмжээ авахыг хүсэж байна" гэсэн байна.


Г.Бямба