sonin.mn

Бээжингийн олон улсын номын экспо 6 дугаар сарын 19-өөс 23-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжингийн хурал үзэсгэлэнгийн үндэсний төвд зохиогдож, олон улсын1050 байгууллага оролцжээ.


1986 онд үүсгэн байгуулсан уг экспо нь одоо нэгэнт дэлхийн ном хэвлэлийн хоёр дахь том экспо болсон гэнэ. Энэ удаад 71 улс орон, бүс нутгийн 1600 гаруй хэвлэлийн газар 220 мянган ширхэг номтойгоор уг экспод оролцжээ.


Г.Бямба