Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ёслол 2023 оны 12 дугаар сарын 12-нд боллоо. АЗХ-ы Ерөнхийлөгчид АН-ын ҮБХ-ы гишүүн Б.Ган-Очир, АЗХ-ы ЕНБДарга М.Амгаланбаатар, АН-ын гишүүн Б.Батзаяа нар нэр дэвшээд буй юм. Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ёслолын үеэр Б.Ган-Очир: "Надад хоёр янзын санаа байна. Нэгдүгээрт, АЗХ-ы гишүүд, намын ахмадууд маань сонгууль 6 сарын дараа болох гэж байна. Тэгэхээр энэ хугацаанд гол үйл ажиллагаа бол сөрөг хүчний ажлыг хийх, ард түмний үгийг дамжуулах, талбайгаа эзэлж авах, 21 аймгаа тойрох гээд цэвэр сонгуулийн ажлын хугацаа байна. Тийм учраас энэ богинохон хугацаан дотор чи нэр дэвшээч ээ гэдэг олон хүний хүсэлтийн дагуу нэр дэвшиж байгаа. Нөгөө талдаа үнэхээр МАН-д ташуур болох сөрөг хүчин болон дутагдалтай байгаа нь үнэн.
Шударга бусыг шүүж, хариуцлага тооцохгүй байгаа нь үнэн. Тийм учраас АЗХ нийгмээ манлайлж, хамгийн том сөрөг хүчний байр суурийг гишүүд болох 100 мянган залуучуудтайгаа авах ёстой. Гэхдээ МАН гэдэг би байгууллагыг би буруутгаж байгаа юм биш. Монголын дайсан бол МАН биш. Монголын дайсан бол ядуурал. Ядуу амьдрал бидний дайсан. Үүний эсрэг улс төрийн намууд бүгдээрээ нийлээд хамтдаа тэмцэх ёстой.
Гэхдээ яг өнөөдөр ядуу амьдралын шалтгаан болоод байгаа хүмүүс бол МАН-ын Дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан, Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Н.Учрал нар. Энэ хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. МАН ч гэсэн эдгээр хүмүүстээ хариуцлага үүрүүлэх ёстой. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байгаад, иргэдийн ахуй амьдрал унаад байгаад, шатахуун хомсдож байгаад, ногоон автобус гэх мэт гарч байгаа бүх гэмт хэрэг, гачлан зовлон болгон дээр хариуцлага тооцох ёстой. МАН чадахгүй бол сөрөг хүчний залуучуудынх нь байгууллага заавал чадах ёстой. Хамгийн гол нь улс төрийн сонгууль өөрөө хуулийн дагуу, зөв шударга болох ёстой. Мөн миний дотроо боддог, заавал сөрөх ёстой зүйл бол Монголын шударга бус сонгуулийн тогтолцоо. Би үүгээр докторын судалгааны ажлаа бичсэн. Иймээс АЗХ шударга сонгуулийн төлөө тэмцэх ёстой. Иймээс ядуурлын эсрэг, шударга сонгуулийн төлөө АЗХ-ыг ажиллуулахын төлөө нэр дэвшиж байна" гэв.
Н.Отгон
Сэтгэгдэл28
Сайхан үлээдэг гарууд байх юм Ажилгүй залхуу атаач юмнууд л нэг ийм элий балай юм солиороод явж байдаг
МАН-ын дарга нарын бөгсийг дорго шиг ухаад нууцалсан идсэн уусныг нь гаргаж чадвал чамайг сонгоё Чадахгүй бол чи өөрөө улстөрийн үхдэл шүү
МАНын дарга нар хувьдаа нүүрсний компанитай болж язрах шахталаа баяжаад байгаа.МАНын дарга нарын зорилго угаасаа хувьдаа улсын өмч хулгайлж баяжих ганцхан зорилготой Юун Монгол улсыг хөгжүүлэх
Сайхан хижээл насны нөхөр байна. Залуучууд нь хаачсан юм бэ кк
Сайхан хижээл насны нөхөр байна. Залуучууд нь хаачсан юм бэ кк
Bichsen setgegdliig oruulahgui bgaa ni ene huniig magtval oruulaad bgaan bish uu.
Admin ni taalamjgui bval ustgaad bgaan bish uu
Jutsdah ne hol och
хэдэн хүний буруу гэхээсээ илүүтэй МАН-ын бодлого, үйл ажиллагаанаас болж байгаашд
Ард түмнээ ийм ядуу зүдүү амьдруулж бгаа ичэх хүмүүс ахиад нэр дэвшиж яанаа!!!
Ард түмнээ ийм ядуу зүдүү амьдруулж бгаа ичэх хүмүүс ахиад нэр дэвшиж яанаа!!!
Ингэж сэтгэж байгаа хүн яана аа
Ган-Очир гэж нэг хар юм тэнэгээ мөн гайхуулжээ !
МАН-ын хийж буй үйл хэрэг, энэ намын удирдлагыг хараан зүхээд байвал амжилтанд хүрч магадгүй гэсэн атаг санаа 30 гаруй жил үргэлжилж байна даа. АН-ынхан энэ өчүүхэн бодолоосоо салаагүй цагтамжилт чинь их хол байгаа шүү
МАН -ын намын хийж буй үйл хэрэг, энэ намын удирдлагуудыг муулаад байвал амжилтанд хүрнэ гэсэн атаг санаа чинь бүтэх боловуу даа
АН бурууг бусдаас хайх хэрэггүй. Эхлээд гэрээ засчих. Дараа нь олон юм онхолд. Гэрээ шатаачихсан бөөснүүд байж олон юм яриад яах вэ.
Яаая яаж ийм ухаантай ярьж чаддаг байна аа
Яаая яаж ийм ухаантай ярьж чаддаг байна аа
Женкогийн Орос Буриадуудын хямдхан арга барил үнэртэж байна.
Иймэрхүү элий балай яриагаа болчихоод ард түмний аж амьдралыг сайжруулах арай өөр сэдэв хөнд .Наад 3 чинь иргэдийг ядуу зүдүү болгоход түй ч хамаагүй
yu yaryj bauugaagaa ch oilgokhgui guzee baunaa xunii beldsen tsaas unshaad
Ер нь бол ардчилсан нийгэм гэгчээс болж монголчууд ядуурсан нь туйлын үнэн.
Энэ мэтийн мэдрэл муутай хүмүүс л АН-ыг гутааж, нэр хүндгүй болгож байгаа юм!!
АНУСУУД ДУНД ЭРҮҮЛ СЭТГЭХ ХҮН НЭГ Ч АЛГАА. ИЙМ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ХҮМҮҮС СОНГУУЛИАС ХОЛ ЯВААРАЙ.
Бид буруугаа бусдад даатгадаг өөрсдөө ямар ч буруугүй. За даа удахгүй тодорч бүх юм илэрнэ дээ. Хэзээ нэгэн цагт баригдана даа баригдана......
Өрсөлдөгчөө муулах арга өөрийгөө булшлахад хүрдэг.
МАНгарууд зүгээр л зайлаад өг тэгвэл Монгол хөгжих гээд байна.
ядуу амьдрал ядуу хүн гэж анхиагүй залхуу атаач урвагч бас тэгээд шуналтай чам шиг хүнийг хэлдэг