
ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 19 /BBC/. АНУ-д хууль бусаар оршин сууж байгаа, албан ёсоор албадан гаргах гэж буй, АНУ-ын иргэдтэй гэрлэсэн хэдэн зуун мянган хүнд өршөөл үзүүлэхээ Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ. Хууль бус цагаачлал нь АНУ-ын сонгуулийн кампанит ажлын хамгийн чухал асуудлуудын нэг болоод байгаа юм.
Бүгд найрамдах намын дэмжигчдийн 90 гаруй хувь нь хууль бус цагаачлалыг тус улсын үнэт зүйлс, амьдралын хэв маягт учирч буй гол аюулуудын нэг гэж үзэж байгааг олон нийтийн санаа бодлыг судалдаг “Гэллап” хүрээлэнгээс өнгөрсөн онд явуулсан судалгаа харуулжээ.
Аль намыг дэмжихээ хараахан шийдээгүй байгаа оролцогчдын 54 хувь нь, Ардчилсан намыг дэмжигчдийн 29 хувь нь үүнтэй санал нэг байна. Саяхан тавдугаар сарын сүүлчээр Жо Байден АНУ-Мексикийн хилээр нэвтэрч буй цагаачдын урсгалыг хязгаарлах зорилготой тогтоол гаргасан юм. АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрсэн хүмүүст орогнол хүсэхийг хориглох боловч энэхүү арга хэмжээ өмнөд хилийн "ачаалал багасах" хүртэл хэрэгжинэ гэж гэж тэрбээр мэдэгдсэн. Ийм тогтоол гарснаар цагаачлалын албаны ажилтнууд цагаачдын оршин суух хүсэлтийг хүлээн авахгүйгээр албадан гаргах эрхтэй болжээ. Харин энэ удаад АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа тус улсад 10-аас доошгүй жил оршин суусан, АНУ-ын иргэнтэй гэр бүл болсон хүмүүст түр ажиллах зөвшөөрөл олгох замаар дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ. Америкийн эрх баригчдын үзэж байгаагаар, 500 мянга гаруй хүн шинэ журмын давуу талыг ашиглах боломжтой. Энэхүү шинэ бодлого нь мөн эцэг, эх хоёрынх нь аль нэг нь АНУ-ын иргэнтэй гэрлэсэн хууль бус цагаач, 21-ээс доош насны 50 мянган залуугийн нөхцөл байдлыг сайжруулна гэж үзэж байна.
Ерөнхийлөгчийн эл санаачилга нь АНУ-д хууль бусаар ирсэн хүүхдүүдийг албадан гаргах хугацааг хойшлуулах тухай Барак Обамагийн санаачилсан хөтөлбөрийн дараа орох цагаачдад туслах хамгийн том хөтөлбөр болж байгаа ажээ.
Хүүхэд байхдаа АНУ-д ирсэн 530 мянга гаруй цагаачийг албадан гаргахаас хамгаалсан тогтоол гарсны 12 жилийн ой энэ мягмар гарагт тохиожээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрх баригчдын намууд сонгуульд навс ялагдаж, үндэсний эх оронч хүчнүүд гарч ирж байгааг сэтгэл түгшин мэдээлж байна. Евро парламентад Германы ард түмнийг төлөөлөх өрсөлдөөнд эрх баригч Социал демократ нам навс ялагдаж, глобалчлал цагаачлалыг эсэргүүцдэг Германы төлөөх Алтернатив нам хоёр дахь хүчирхэг улс төрийн хүчин болж гарч ирсэн бол Францад мөн л ижил зорилготой эх оронч үзэлтэн Марин Лепений тэргүүлсэн хүчин тасархай ялалт байгуулж Макроны нам навс ялагдав. Удахгүй АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль бас том өөрчлөлт гарна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялах шинжтэй байна. Эрх баригчид Трампт хэрэг тохож шоронд суулгахаар улайрч байгаа ч Трамп сонгуульд орсон, ороогүй Америкийн ард түмэн өөрчлөлт бэлэн болж ирэх 11 сард АНУ-д маш том үйл явдал болох нь тодорхой болсон. Улс орнуудыг луйварчидтай нь нийлж тонодог нууц эзэд дэлхий даяар ээлж дараалан ялагдаж, оронд нь глобалчлал цагаачлал колоничлолыг эсэргүүцдэг эх оронч хүчин гарч ирж байна.
Шархадны солиот