sonin.mn

Зургадугаар сарын 15-нд Хятадын Төв Радио телевиз, БНХАУ-ын Шанхай хотын удирдлага хамтран зохион байгуулсан Шанхайн олон улсын 26 дахь удаагийн кино наадмын нээлтийн ёслол Шанхайн театрт болж өнгөрчээ. ХКН-ын төв хорооны Суртал ухуулгын яамны орлогч сайд Хү Хэпин нээлтийн ёслолд оролцон кино наадмыг нээсэн байна.


Кино наадам нь “Кино хот” уриан дор болж байгаа бөгөөд 105 улс орон, бүс нутгийн 3700 гаруй уран бүтээл өрсөлдөж, 29 улс орон, бүс нутгийн 50 уран бүтээл шагналд нэр дэвшсэн ажээ.


Г.Бямба