sonin.mn

"Торгоны зам дагуух шинэ боломж, Ази, Европын шинэ эрч хүч" сэдэвт Хятад, Ази, Европын 8 дахь экспо зургадугаар сарын 26-30-ны өдрүүдэд БНХАУ-ын Шинжааны Өрөмч хотод болно.


Экспод 50 гаруй улс, бүс нутаг, олон улсын 1000 гаруй компани, байгууллага оролцох аж. Зочин орноор Казахстан, Киргизстан, Узбекистан, мөн Хятадын Бээжин, Шаньдун, Сычуань оролцох гэнэ. Экспогийн 140 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд үзэсгэлэн гаргах бөгөөд хөрөнгө оруулалт, олон улс, онцлог үйлдвэрлэл, тоног төхөөрөмж гэсэн дөрвөн хэсэгтэй байх аж.


Онцлог үйлдвэрлэлийн үзэсгэлэнгийн бүсэд эрчим хүч, тоног төхөөрөмж, дижитал технологи, соёлын аялал жуулчлал, органик жимс, хүнсний ногоо, мал аж ахуйн сайн чанарын бүтээгдэхүүн, хөвөн, нэхмэл эдлэлийн сэдэвчилсэн зургаан хэсэг багтжээ. Харин олон улсын үзэсгэлэнгийн бүсэд, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх боломж, хамтын ажиллагааны төслүүд, шилдэг бүтээгдэхүүн, хүмүүнлэгийн агуулгыг харуулахад чиглэсэн гэнэ.


Г.Бямба