Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар ерөнхийдөө өөрийн түвшний мэдлэгтэй, энгийн иргэдийг бодвол энэ сэдвийг гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Энэ удаа Украинд бүтэлгүйтэж байгаа Оросын өөр ямар шалтгаан байна вэ гэдэг дээр баримт сөхөн тайлбар хайя.
Айлгах сүрдүүлэх, заналхийлэх, устгана сөнөөнө гэж суртал нэвтрүүлэгдэх, сөнөөх гэж байгаа мэтээр цэргийн хээрийн ба тэнгисийн цэргийн сургууль дадлага хийх, хөлөг онгоц аялуулах, агаарын хилийг нь зөрчиж нисэх, өөр юу ч байдаг юм ОХУ ёстой нэг аргаа барж байх шиг харагдана.
“Оросын аугаа их хүчин чадал” гэдгийг америкчуудад мэдрүүлэх “План Б” гэдэг нь Москвагаас цууриатлаа. Оросын Төрийн ТВ-ийн хатаагдсан суртал нэвтрүүлэгч Ольга Скабеева “60 минут” студээсээ тэгж зарлалаа. “План А” нь ажиллаагүй, үр дүнд хүрээгүй тул “План Б” рүүгээ шилжиж Куба руу атомын бөмбөг бүхий пуужин илгээнэ, даян дэлхийн аль болохгүй бүтэхгүй дайснуудыг нь Барууны эсрэг зэвсэглэнэ, террористуудыг ч зэвсэглэнэ, тэд нь АНУ-д яагаад ч хохирол учруулж чадна гэж Скабеева ярив. 2024 он гарсаар “План А”, “План Б”-гийн тухай байнга ярих болж, СССР-ийн үед Карибын хямрал дэгдээж, АНУ-ыг чичрүүлж, дэлхийн III дайны босгон дээр аваачиж байснаа бахдалтайгаар дурсан ярих болов. Шалтгаан нь тов тодорхой харагдаж байна. Фронт дээр Орос маш бүтэлгүй дайтаж байна. Дур сонирхлоороо, итгэл үнэмшлээрээ очиж байлдах орос хүн олдохгүй, хөлсөөр байлдуулдаг, тэр нь ч найдвартай биш, “Юуны төлөө Украины газар нутаг дээр олон мянгуулаа оросууд үхэж байгаа юм бэ?” гэсэн асуулт Орос даяар чимээгүй тархсан, хариулт олддоггүй, айлгах сүрдүүлэх, түгшээх ямар ч арга хэрэгсэл ашиглаад нэмэргүй.
“Крокус” театрын аллага нь тажикийн исламын хөлсний террористууд Украины тагнуулын албаны даалгавартай явсан гэсэн Холбооны Аюулгүй байдлын албаны даргын мэдэгдэл оросуудын сэтгэлд хүрсэнгүй.
Эсрэгээр Украины арми өдөр ирэх тусам хүч сууж, Оросын нутаг дэвсгэр рүү халдах нь тогтмолжиж, бас чанаржиж байна. “Силы беспилотных систем Украины” буюу зэвсэгт хүчиндээ төрөл мэргэжлийн цоо шинэ салбар болох “Нисэгчгүй онгоц, дроны хүчин”-тэй болж, командлагчаар нь хурандаа Вадим Сухаревский гэдэг хүнийг томилжээ. Агаар, тэнгис, хуурай газарт нисэгчгүй онгоц, дрон, робот систем ашиглан байлдуулах дэлхийн анхны цэргийн шинэ хүчний пионер нь Украин болжээ. Хиймэл оюун ухаанаар бүтээсэн лого нь ган хараацай. Оросууд товчхоноор “Украины дроны дивиз” гэж нэрлэж эхлээд байна. Хиймэл оюун, роботжилт эргэлтгүй нэвтэрсэн энэ шинэ арми Хар тэнгист Оросын флотыг үндсэнд нь “хоргүйжүүлээд” дууссан, эзлэгдсэн Крымээ авахад тун ойртсон. Крым нь оросуудын хувьд амралт зугаа цэнгэлийн бүс нутаг байхаа больсон. Өдөр алгасахгүйгээр украины нисэгчгүй онгоц, дрон, пуужингийн цохилт амсаж байна. 2022 онд Украины эсрэг Орос нь бүрэн хэмжээний халдлага үйлдэхэд Украин нь тэнгисийн цэргийн флотгүй болчихсон угтсан. Байсан хэдэн хөлөг онгоц зэвсгийг нь оросууд хуурч мэхлээд дээрэмдээд авчихсан, байсан усан цэргүүдийг нь урвуулчихсан, эсвэл хөөгөөд явуулчихсан, цорын ганц фрегат “Гетман Сагайдачный” гэдгийг нь оросууд живүүлчихсэн угтсан нь одоо үлгэр болж төгсчээ.
Хоёр жилийн дараахийг харъя. Орос нь хуурай газарт хийж буй давших байлдаандаа Хар тэнгисээс дэмжлэг авах бололцоогүй болчихсон байна. Хар тэнгисээр Украиныг бүслэнэ гэсэн нь үлгэр болж төгссөн.
Нэгэнтээ тэнгисийн цэргийн флотгүй болчихсон байсан Украин шал ондоогоор ажилласан. Цэрэг татаж усан цэрэг болгоно гэхээсээ технологийн инновацыг хурдтай хөгжүүлж, “Экипажгүй катеруудын флот” гэдгийг байгуулж амжжээ. Дайн эхэлж байх үед америкийн флотын мөрөөдөлд автчихсан, “Sea Hunter” гэх 40 метрийн урттай хөлөг онгоц гуйж байсан нь түүх болон өнгөрчээ. Украины тэнгисийн цэргийн флот зарим үзүүлэлтээрээ АНУ-ынхаас ч давчихсан явж байна. Хямд, том нүсэр биш, угсрах, бүтээхэд цаг хүч орохгүй тэнгисийн дронуудаар төсөр флот байгуулж дайнд оруулсан туршлага өмнө нь хаа ч байхгүй. Ийм ажлыг сэдсэн биш америк, НАТО-гийн цэргийн мэргэжилтнүүдийн гайхшийг барж нүдийг бүлтийлгэв. Орос ч сөхөө авах боломжгүйгээр том том байлдааны хөлөг онгоц, хөвөгч, чирэгч, ачааны хөлөг онгоцуудаа дрондуулж, одоо бүр Крымээс хөөгдөн Хар тэнгисийн зүүн эрэг рүү шигджээ. Азовын тэнгисийг Оросын дотоодын тэнгис гээд зарлачихсан байтал түүн рүү нь халдаад эхэлжээ.
Тэнгисийн цэргийн эксперт Х.И.Саттон гэдэг хүн баримтжуулсан байна. Украин нь 11 төрлийн тэнгисийн дрон, нисэх техник бүтээсэн, түүний дотор “Magura V5” гэх дрон илүү олон тоогоор байхаар байна.
Ийм дрон нь оросын эргүүлийн, тээврийн, байлдааны хөлөг онгоцуудыг алдахгүй сөнөөдөг, ер нь тэнгист гаргахгүйгээр болгосон, тэр ч бүү хэл Оросыг Крымтэй холбодог Керчийн гүүрийг гэмтээсэн, “Цезарь Куников” гэх оросын тэнгисийн цэргийн бахархал болсон том хөлөг онгоцыг жагсаалаас гаргасан гэжээ. Украины БХЯ-ны ЦТЕГ-ын дарга Кирилл Будановын амласнаар “Мөдхөн оросуудад маш олон сюрприз барих” ба гадаадад ч захиалгаар маш олон төрлийн дрон, нисэх техник бүтээлгэж байна. Зөвхөн Турк гэхэд батлан хамгаалахын 4 компани нь усан доогуур шумбагч USV гэх камиказе Украинд өгөхөөр болжээ. Харин Орос нь яг одоо тийм төрлийн “беспилотник” бүтээх ажлаа эхлүүлж байгаа ч цаг хугацааны хувьд оройтжээ. Оросын түрэмгийлэлд омогшдог монгол троллуудад! Беларусийн Ерөнхийлөгч мөнөөхөн манай оронд айлчлаад хэвлэлийн хурал дээр хадууран Украин, Барууныг баахан муулж, Оросыг магтсан даа. Тэгэхдээ “Украинд байлдах цэрэг ч байхгүй, зэвсэг ч байхгүй” гэж цуурсныг ахмад дайчин миний нэг найз үнэмшчихсэн сайрхаад яриад явж байна лээ. Найз нар минь Лукашенко санаатайгаар тэгж ярьсан болохоос бодит байдлыг олж харахыг хүсэхгүй яваа. Яг Путин шигээ мэдээллийн ваакум дотор байна. Түүний хэлсэн дээр уярч омогшоод хараал зүхэл их урсгаад байвал Орос ялчихна гэж бодож яваа бол том эндүүрэл шүү! Оросын террорист дайныг ялна гэдэгт итгэсэн хүн хэрэв нүдтэй чихтэй бол харж сонсож байгаа. Түүхэн үнэнд гүйцэгдэх цаг ирнэ. Хүнлэг ёсны төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө, газар нутгийнхаа төлөө Украины ард түмний тэмцэл нэгэн цагт ялж таарна шүү!
Орчуулж тайлбарласан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Сэтгэгдэл55
Hog
Энэ,,,,кгбгын гоожуур илжиг,,,, улны тэнэг орк юм байгаамдаа,,,дур эзнээ голохгүй ээ,,,гэж,,,,””давай,,,вовка дурак,,,цөмийн зэвсэгээ хурдхан шиг хэрэглэж үзээд,,,,орос оронтойгоо хамт,,, авсандаа орж хэвтдээ””””,,,,
Энэ,,,,кгбгын гоожуур илжиг,,,, улны тэнэг орк юм байгаамдаа,,,дур эзнээ голохгүй ээ,,,гэж,,,,””давай,,,вовка дурак,,,цөмийн зэвсэгээ хурдхан шиг хэрэглэж үзээд,,,,орос оронтойгоо хамт,,, авсандаа орж хэвтдээ””””,,,,
нөгөө улигт бэлтгэл хошууч Адьяaгийн Батсайхан, ха ха ха
66.181.185.234 эмээ уу бөгсөө!
ЭЛБЭГДОРЖИЙН ЭНЭ НЭГ АМЬТНЫ БИЧСЭН БОЛГОН ҮНЭНТЭЙ ТААРДАГҮЙ НЬ ХОРЛОЛТОЙ
ОРОСУУДАД ОДОО ЯМАРЧ ПУУЖИН БАЙХГҮЙ. ЦӨМИЙН ЦЭНЭГЭЭ ЮУГААР ЗӨӨХ ВЭ. ЗАМД УСТГАВАЛ ӨӨРСДИЙН ХОТ ДЭЭР НЬ НӨГӨӨХ НЬ ДЭЛБЭРЭХ БАЙХ ДАА.
БЭЛТГЭЛ ХОШУУЧИЙН,,,,АМРЫГ ЭРЬЕ,,,БАЯРЛАЛАА,,,ТАНД,,,СЛАВА УКРАИНЕ,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,путин ХУЙЛО,,,,
Эмээ уу бөгсөө
OK, sain medeelel beltgesen bna. Bayarlalaa
Путиний нэг аюултай тал нь гэвэл нэг юм бувтнаад хэлчихдэг. Дараа нь тэр хэлсэн үг нь амьдралд яг хэрэгжээд явчихдаг. Анхандаа барууных нь тоодоггүй байсан. Зарим үгийг нь өлгөж аваад шоолоод байдаг байсан. 2007 онд мюнхэнд нэг юм бувтнаад америкийн ноёрхолыг үгүй хийнэ дэлхий олон туйлтай болно гэчихсэн чинь немцүүд шоолоод нир хийгээд инээлдэж байсан. Одоо барууных нь путиний амнаас ямар үг унах бол гээд тосоод сууж байдаг болсон.
Эмээ уу,,,,
бувтнах нь бүү хэл ТВ-ээрээ том2 баагаад ч Украйныг барахгүй үсээ зулгааж бна
Путиний нэг аюултай тал нь гэвэл нэг юм бувтнаад хэлчихдэг. Дараа нь тэр хэлсэн үг нь амьдралд яг хэрэгжээд явчихдаг. Анхандаа барууных нь тоодоггүй байсан. Зарим үгийг нь өлгөж аваад шоолоод байдаг байсан. 2007 онд мюнхэнд нэг юм бувтнаад америкийн ноёрхолыг үгүй хийнэ дэлхий олон туйлтай болно гэчихсэн чинь немцүүд шоолоод нир хийгээд инээлдэж байсан. Одоо барууных нь путиний амнаас ямар үг унах бол гээд тосоод сууж байдаг болсон. 13 р зуунд чингисхааны амнаас ямар үг унах бол гээд дэлхий хүлээгээд байж байдаг шиг болж байна даа.
Бөгспутин,,,унгас алдахаас өөр юу гаргахвдээ,,,жинхэнэ супер аналоговнет,,,,
Оросын арми укрианыхаас илүү тооны дронтой байгаа ! 1920 онд морьт арми 1943 онд танкийн арми бас агаарын арми анх байгуулж байсан шиг одоо дроны арми байгуулж байгаа ! 30 мянган дрон нэг арми болдог гэсэн ! Укрианы армид тёхник үлдээгүй болохоор одоо дронууд укрианы цэрэг бүрийн толгой дээр очдог буудаг болсон мэдээж бөмбөг юмуу гранаттайгаар ! Путинд цөмийн зэвсэгээ хэрэглэх томоохон шалтаг юмуу шалтгааныг укрианууд өгөхгүй байна ! Нэг л тийм шалтаг өгвөл зурагтаар ашгүй мөөгөн үүл хармаар байна ! Элбэгдоржийн сурч байсан Львов хотыг л агаарт хийсгэх хэрэгтэй шүү Путинээ ! Энэ Батсайханы Харьков хэрэггүй энэ чинь угаасаа Оросын хот !
Puck you! Иди на хуй.Уличная собака.
Энэ нэг Украйны угаадсаар тэжээгддэг амьтан дандаа солиорч байх юмаа??? Чи зүгээр зайлдаа
хуурай замын дорон усан замын дрон аггаарын дроны арми флот гээд олон арми бий болж байна дроны эсрэг дроны шинэ арми байгуулж байна КОНВЕНЦИОЛЬНЫЙ ЗЭВСГЭЭР ШУУД ЯЛАХ БОЛОМЖТОЙ орчин үеийн дайн маш хурдан хөгжиж байна бичил биологийн дайн хамгийн аймшигтай болно
ЭЛБЭГИЙН ЭНИЙ БИЧСЭН БОЛГОН ТААРДАГГҮЙ ЮМ
мөн хуцваа чи,,,,
за шаал даа бадмаа
Үнэн зөв мэдээлэл өгч байгаарай Ядарсан ард түмнээрээ тохуурхах хэрэггүй шүү
орчин үеийн дайныг дайтаж үзээгүй аль ч улсын гоожуур цэрэг өмдөндөө хараар баачихаад байгааг харж байна СЛАВА РОССИИ СЛАВА ПУТИН
АХ ДҮҮ ОРСЫН АРД ТҮМЭН ӨДӨР БҮР БҮХ ФРОНТ ДЭЭР УКРАЙНЫ МЯНГАН ЦЭРЭГ ҮХЭЖ БАЙНА УКРАЙНЧУУД ЭНГИЙН НОМХОН АРД ИРГЭД РҮҮ БУУДАЖ ОРСЫН ЦЭРЭГ РҮҮ БУУДАЖ ЗҮРХЛЭХГҮЙ БАЙНА БУУДСАН ГАЗАР НЬ ИЛ БОЛЖ УКРАЙНЫ ГАЛЫН ЦЭГИЙГ ТЭР ДОР НЬ УСТАЖ БАЙНӨ
Нээрэн Путин бувтнасан бол хийдэг . Барууныхан яг тэр бувтнасан үгнээс болоод Орост хэрэгжүүлэх шалтаг өгөхгүй эмээгээд байгаа юм байна гэж эндээс ойлголоо
bravo Ukraine, Pushist ruzzia kaput
Бодит байдлыг сайхан бичжээ. ийм энгийн үнэнийг ойлгохгүй байгаа хүмүүсийг яалтай билээ. орос ах гэдэг улиг домог болсон үлгэрийг болих хэрэгтэй.
Путлер дайнд ялагдсан Өнөөдөр агаарын десантын ерөнхий командлагч байсан хурандаа генерал Владимир Шаманов Думын индэр дээрээс дэлхийн 2р арми партизаны отряд болж хувирлаа бухимдсан үгээ хэлжээ
Оросуудын ялалтын уриа цуурайтах тусам А.Батсайхан мэтийн Укрианыг дэмжигсэд өмдөндөө нөгөө юмсаа улам ихээр гоожуулах юмаа. Хи Хи Хи .
Бид ямар их азаар монгол эх орныхоо эзэн нь болж төрөв өө. Бид ямар их азаар агуу их Орос гэсэн хөрштэй болж төрөв өө. Бурхан бидэнд бүгдийг хайрлажээ.
тэнэг псда вэ,,,
Aguu teneg horshtei
Энэ хүний бичсэн зүйлүүд болж өнгөрсөн бодит байдалтай огт таардаггүй. Мань этгээд худлаа л таахымаа
Энэ Батсайхан гэгч нь орос хятадыг үзэн ядагч,баруунд урвагч АН нэртэй бүлэг этгээдийн жинхэнэ үнэнч гишүүн бололтой,Украин бол ОХУ-ыг устгахаар баруунтай үгсэн нэгдэж оройлж дайраад эх орноо сүйрүүлж байгаа улс ,Нийт иргэдийн талаас илүү хувь нь гадаадад дүрвэсэн,Үйлдвэрлэлээс өчүүхэн хэсэг нь л үлдсэн бололтой, Төсвийн цоорхой нь 70--80хувь буюу бараг 50 тэрбум доллар,гадаад өр бараг 200 тэрбум доллар,тухайлбал орон даяар эрчим хүч нь сүйрсэн,эрчим хүчгүй орон юм хмйж чадах уу , Баруун асар их зэвсэг, хөрөнгө өгөөд ямар ч үр дүн байхгүй,Хамгийн харамсалтай нь залуусын амийг фронт дээр хайр найргүй устгуулж байна,Амиа алдсан украин цэргийн тоо одоо нэг өдөрт 2000-2500 орчим байна,Оросын талын зэвсгийн хүч дэндүү илүү,Ийм орон ОХУ-ыг ялна гэж байх уу,,Харин барууны орнууд украинд алсын тусгалт пуужин зэрэг улам аюулт зэвсэг нийлүүлж, цэргаа илгээх зэргээр ОХУ-ын гүнд цохилт өгөх аюул үүсгэвэл цөмийн зэвсэг хэрэглэхээс өөр аргагүй байдалд орно гэдгийг бараг ил мэдэгдэх шиг болсон,
Барууны шунал,дэлхийн хэмжээнмй асар аюултай дайн рүү чирч байна, Энэ нь цөмийн дайн л байх болно,Нэгэнт эхлэвэл түүнийг зогсоох боломжгүй,Хормын дотор дэлхий сүйрнэ, Цөмийн тоос болно Ганц ч амьд амьтан үлдэхгүй
АРВАН ЖИЛИЙН БАЦААНУУД ОЛХОН УГСАРДАГ ХЯМДХАН ДРОН АСАР УНТЭЙ ТАНК, ООРОО ЯВАГЧ ИХ БУУ, ХУЯГТ ТЭЭВЭРЛЭГЧДИЙГ САЛГАНУУЛЖ БАЙНА. ПВО СИСТЕМ 10-20 КМ ОНДОРТ НИСДЭГ БАЙЛДААНЫ ОНГОЦУУДЫГ УСТГАХАД ЧИГЛЭСЭН. ХЭТ НАМ ОНДОРТ ШУРГААД ОРООД ИРЖ БАЙГАА ДРОНЫГ ЯАЖ ЧАДАХГУЙ БАЙНА. МАНАЙХАН ДРОНЫ УЙЛДВЭРЛЭЛД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
лалар минь украиндаа биш барууны дэмжлэгээр одоохондоо болж бна. бас суртал нэвтрүүлгийн том дайн болж бна хошного миь өөрийгээ бас хошууч гэчихдээ хэдэн цаасаа аваад өмхий хятад архи гударч үз кк
Ene daind Oros yallagdsan za
Oros 3 jil baildlaa amjilt teg
ОРОС ЯЛАГДЛАА ГЭЭД МОНГОЛД САЙН ЮМ БОЛОХ УУ? ҮЗЭН ЯДАЖ СУРТАЛДААД БИД ХОЖИХ УУ? ИХ ГҮРНҮҮД ӨӨРСДИЙН АШИГ СОНИРХОЛЫГ БАЙНГА 1- Д ТАВЬСААР ИРСЭН БАЙДАГ. З.Х.У-Д ЦЭРГИЙН ДЭЭД ТӨГССӨН ГЭЧИХЖЭЭ ТЭГЭЭД БАС ХЭ ХА.
Mongold hamaagui
Oros yalagsan huleen zovshoorloo
Зүгээр л үнэнийн хэлж байна.Путин яаж энэ дайныг зогсоох гэж бараг нойргүй хонж байгаа.Том андуурал болсон гэдэгтээ өдөр ирэх тусам илүү харамсаж байгаа.
Бодитоор харвал ийм л байгаа. Бид л оросууд гайхалтай гэдгээс бодит байдал дээрээ оросууд цэрэг, зэвсгээр туйлын хоцрогдсон, ШУ дэвшил аль 80 ондоо гацсан. Түүнийгээ мэдэхгүй жижиг улсуудаа байнга дээрэлхэнэ, хавчинна
Путины айлгаад байгаа СССРын үед хийсэн цөмийн бөмбөгүүдийн ашиглалтын хугацаа нь дууссан, дэлбэрэхгүй хог болсон гэнэлээ.Тэгээд НАТО тоохгүй байгаа юм.
Путины айлгаад байгаа СССРын үед хийсэн цөмийн бөмбөгүүдийн ашиглалтын хугацаа нь дууссан, дэлбэрэхгүй хог болсон гэнэлээ.Тэгээд НАТО тоохгүй байгаа юм.
Тодорхой ойлгомжтой бичжээ. Чихээ таглаад, нүдээ аньчихсан 4-р ангийн дэлхийн түүх газарзүйн хичээлээс өөр юм уншаагүй улс л энийг ойлгохгүй байгаа юм даа кккк
ЭНЭ МЭДРЭЛ ХӨГШИН ИЛИЙРЧИСЭН БАЙНА ШҮҮДЭЭ ЗАЙЛУУЛДАА
Цэргийн хүн ийм өрөвдмөөр юм бичих гэж, эвий дээ.
Нато яг ийм арга хэмжээ авч байгаа биз дээ. Украйныг зэвсэглэж Оросын эсрэг турхирч байна. Ер нь өөртэй сөргөлдөх магадлалтай орнуудын эсрэг ийм арга хэмжээ авч байхад Орос, Хятад хоёр яагаад болохгүй гэж! Израйлийг яаж зэвсэглэж Палестинчуудийг хядуулж байна даа. Америк, НАТО өөрсдийнх нь эсрэг хандсан улс орнуудад цэргээ оруулж ямар алан хядах ажиллагаа явуулсныг Ветьнам, Иран, Ирак, Афганистан гээд олон жишээгээр харж болно.
Үхэхдээ Үхэр буу тавьж мэдэх хулгайч шүү наад пүтэн дарга чинь хэхэхээ
Орос орон 2 жил дэлхийтээ байлдлаа тэсээд байх юм шиг байна. Хэрэв энэ эрүүгийн бичсэнээр орос ялагдвал бидэнд ч гэсэн нэг их дэвшил гарах нь юу л бол ахмад дайчин гэчихжээ хаана дайтаж явсан юм болдоо нарындаа бидний үеийн 3 жилийн хугацаат цэргийн хатуужил хал үзсэн юм болов уу тийм сүрхий юм бол тэр украйндаа очиж Оростоо байлдаач чадахгүй л дээ эхний сумны салхинд амь тавин бүз гадны гар хөл болсон иймэрхүү сүгнүүд тагнуулын үүрэг гүйцэтгэж байдаг байж мэдэн шүү янз бүрийн мэдээ дамжуулж байж магадгүй тул шалгах хэрэгтээ шүү!!!!
Үнэн9999999
Лукошенко гэгч нь хойд Солонгосын бүдүүн пацантай эн зэрэгцэхүйц дарангуйлагч коммунист шүү дээ.Бас түрэмгийллийг уухайлан дэмжигч путлёрын суганы үс нь бөлгөө.