Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага 2002 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 12-ны өдрийг хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглээд 22 жил болж байна. Энэ жил дэлхий нийтээр уг өдрийг “Амлалтаа биелүүлье, Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” уриа дор тэмдэглэж байна. Энэ жил хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенц батлагдсаны 25 жилийн ой тохиож буйгаараа онцлог аж.
ОУХБ-аас “Дэлхий нийтээрээ 2000 оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд хүүхдийн хөдөлмөрийг устгахад тогтвортой ахиц дэвшил гаргасан хэдий ч дайн дажин, эдийн засгийн хямрал, Ковид-19 цар тахал зэргээс шалтгаалан олон айл өрх амьжиргаагаа залгуулж чадахгүйд хүрснээр сая сая хүүхэд хөдөлмөр эрхлэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн байна” хэмээн мэдээлжээ.
Манай улс ОУХБ-ын суурь есөн конвенцод нэгдэж, хэрэгжилт, зөвлөмжийг биелүүлэн ажилладаг. Энэ жил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ОУХБ-ын Европын Холбооны санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төсөл, Монгол Улс болон АНУ-ын төрийн департаментын хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын компакт түншлэлийн хүрээнд АНУ-ын төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүжилтээр Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Азийн сан хамтран “Амлалтаа биелүүлье, Хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриа дор хүүхдийн хөдөлмөрийн асуудлаарх салбар дундын зөвлөгөөн зохион байгууллаа.
Хөвгүүд охидыг бодвол илүү ажил хийх сонирхолтой байна
Үндэсний статистикийн хороо 2021-2022 оны хооронд улсын хэмжээнд хүүхдийн хөдөлмөрийн судалгааг хийжээ. Тус судалгаанд манай улсад хөдөлмөр эрхэлдэг 5-17 насны 138.5 мянган хүүхэд байна. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин улсын хэмжээнд 16.3 хувьтай байгаа аж. Үүнээс хот суурин газарт хөдөлмөр эрхэлж буй нь 10.2 хувийг эзэлж байгаа бол хөдөө орон нутагт хүүхдийн хөдөлмөр эрхлэлт илүү өндөр буюу 30 хувьтай байна. Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй 5-17 насны хүүхдүүдийн 42 хувь буюу 58.2 мянга нь аюултай ажил эрхэлж байна гэсэн үр дүн гарчээ. Энэ нь манай улсад зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн үг. Түүнчлэн хөвгүүд охидыг бодвол ажил хийх хандлага их байдаг ажээ.
Хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүүхдийн 48 хувь нь амьжиргааны түвшин доогуур өрхийнх
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир “2012 онд 5-17 насны хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн эзлэх хувь 7.4 байсан бол 2022 онд 16 хувь болж хоёр дахин нэмэгдсэн. Хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүүхдийн 48 хувь нь амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд байна. Монгол Улс 2016 оноос эхлэн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг бүрэн устгах дэлхийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байгаа. Хамгийн гол дэвшүүлж буй санаа нь өрхийн амьжиргааг дээшлүүлбэл ядуурал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт буурна гэж үзэж буй. Гэтэл өнөөдөр Монголд ядуурал нэмэгдсэн үү гэхээс буураагүй.
Энэ оны нэгдүгээр сард Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан нь хүүхдийн хөдөлмөрийг устгахад дэвшил болсон. Энэхүү хуулиар хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг хуулиар хориглосон.
Эцэг, эх хүүхдийнхээ эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу, дүрсний бичлэг, гэрэл зургийг зөвшөөрөлгүй бусдад дамжуулахыг ч хориглосон. Эдгээр нь Зөрчлийн хуулиар шийдвэрлүүлэх зүйл болно гэдгийг анхаарах хэрэгтэй” гэв. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хамгааллын хэлтсийн дарга Х.Оюунтуяа “2023 оны байдлаар нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй 69 хүүхэд бий. Бид хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдтэй ганцаарчилсан уулзалт хийж, гэр бүлийн нөхцөл байдалд нь үнэлгээ хийдэг. Үүнээс харахад эдгээр хүүхдүүд бүгд сайн дурын үндсэн дээр, өөрийн үндсэн үүрэг болох суралцах үйл ажиллагаанаас хөндийрөхгүйгээр гэр бүлдээ тус дэм болох зорилгоор хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд байдаг. Хурдан морь унаач хүүхдийн асуудал нь зарим талаар маргаантай байдаг ч манай улсын хувьд тодорхой эрх зүйн зохицуулалтаар зохицуулсан зүйлүүд байдаг. Тухайлбал уралдаанд оролцож, морь унах хүүхдийн насыг наймаас доошгүй байлгаж, уралдаан болох хугацааг хуулиар зохицуулсан байдаг” гэв.
Хороо, сум бүрд нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын олон нийтийн байцаагч ажиллана
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хүүхдийн хэрэгжилтийн газрын дарга Г.Мөнхнасан “Өнгөрсөн онд хүүхдийн эрхийн улсын байцаагч нар хянан шалгалт хийж, хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхэлж буй 618 хүүхдийг илрүүлж, хариу үйлчилгээ үзүүлсэн. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн хөдөлмөрийн асуудалтай холбоотой 94 дуудлага мэдээлэл ирсэн. Уламжлалт мал аж ахуйтай холбоотой хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, унаач хүүхдийн асуудал зэрэг нь нэг аймагт гардаг асуудал биш, 21 аймаг 330 сумд гардаг учир тэр бүр хүрч ажиллах боломж байдаггүй. Тиймээс Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хороо, сумдад хүүхэд, гэр бүлд чиглэсэн мэргэжлийн нэг байршилтай болохоор тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хороо, сум бүрд нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын олон нийтийн байцаагч ажиллана. Ингэснээр сум, хороонд буюу анхан шатандаа хүүхэд хамгаалал, хөдөлмөрийн эрхтэй холбоотой асуудлуудад тухай бүрт нь хүрч ажиллана гэж харж байна” гэв.
Батчулууны АЛТАНГЭРЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл7
Олон хүүхэд төрүүлдэг алдарт ээж аавууд хүүхдүүдээ тэжээж чадахгүй улмаас хүүхдүүд нь сургуулиас гарч хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байна.
Өгсөн тусламжыг каpмаалчаад суугаа!!! Ямар ч идэвх бхгүй! Хүсьэл өдрийн дотор ажил асуудал шийдэгдэнэ дээ!
Чанартай хоол, хувцас, боловсролоор хангаж чадахгүй бол хүүхэд гаргаад хэрэггүй. Орчин үед жирэмсэнээс хамгаалах хэрэгсэл янз янзаараа л бн.Чадахгүй бж хүүхэд гаргаад зовоохоо болих хэрэгтэй.
Монгол улс газар нутаг том учираас олон хүн амтай бх ёстой гэдэг буруу. Манай нутгын 80 хувь нь говь цөл шүү дээ. Америк, Австралид бол тийм газаруудаа desert гэж нэрлэдэг. Тийм газарууддаа хүн цөөхөн амьдардаг шүү дээ. Угаасаа дундад ази, ойрхи дорнод, хойд африкийн Сахарын говь газаруудад хүн цөөхөн амьдардаг.Тэнд хэдхэн голынхоо эргийг дагаж л хоь байгуулж бөөгнөж амьдардаг. Монголын газар нутгын ихэнхи говь байсан учираас дээр үесээ хүн цөөтэй байсан
Орчин үед ажил болгоныг шахуу автоматжуулж, робот, хиймэл оюун ухаанаар хийдэг болж байгаа учираас олон хүн амтай улсууд олон хүндээ үмх хоол авах л хэмжээний бага цалин өгж хямд ажиллуулаад хямд бараа гаргаж дэлхийн зах зээл дээр өрсөллдөг цаг үе өнгөрсөн. Орчин үеийн робот, үйлдвэрлэлийн автомат тоног төхөөрөмжүүдийн үнэ ханш хангалттай хямд болсон, Хэдэн жилийн дараа улам хямд болно.Бас тэр робот, автомат тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах ашиглалтын зардал улам хямд болсоор бн. 1 өдөр ажиллуулах ашиглалтын зардал хэдхэн киловатт цахилгааны мөнгө л гарахаар хэмжээнд очоод бн. Ямар ч хямдхан ажилчины 1 өдөрийн цалин тэрнээс хэд дахин их гарна. Монгол улс хүн амаа олон болгох гж тэнэгтэж байхын оронд гадаадын робот, автомат тоног төхөөрөмжүүд, хиймэл оюун ухааныг аль болох ихээр оруулж ирж ашиглах хэрэгтэй
Орчин үеийн дайнд хүртэл олон цэрэгтэй байх шаардлаггүй болж бн. Олон цэрэгтэйгээрээ Орос улс Укрианыг аль эрт ялах ястой бсан. Гэвч Укрианы арми маш олон хямд дрон ашиглаж Оросын олон цэрэг, танкыг устгаж Оросын армийг хурдан давшуулах боломжгүй болгож бн. Монголын арми ч гэсэн цэргйин оронд дрон бэлдэх хэрэгтэй
Монголчуудын тал газар гж нэрлээд бгаа чинь уур амьсгал, хөрс, усны бүс нутаг чинь барууны улсуудын эрдэмтэдийн үзэж байгаагаар desert шүү дээ. Манай эрдэмтэд л буруу нэрлээд байгаа юм