Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын "Dohwa Engineering", “Korea national railway”, “Korea railroad corporation”, “Soosung Engineering” компаниудын хамтарсан түншлэл шалгарлаа.
Метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсад анх удаа хоёр үе шаттай зохион байгуулсан. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр 11 улсын 20 компаниас ирүүлсэн техникийн саналыг хүлээн авсан. Хоёрдугаар үе шатны сонгон шалгаруулалтыг 2024 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлаж, тавдугаар сарын 20-ны өдөр тендерийг нээхэд, дөрвөн компани өрсөлдсөн. Тодруулбал, ОХУ-ын "NPS Engineering", БНХАУ-ын "China Railway Design Coorporation", "Guangzhou Metro Group" БНСУ-ын "Dohwa Engineering" сүүлийн шатанд өрсөлдсөн юм. Үнэлгээний хорооноос БНСУ-ын "Dohwa Engineering" болон “Korea national railway”, “Soosung Engineering”, “Korea railroad corporation” компаниудын хамтарсан консорциум хамгийн сайн үнэлгээ авч, метроны зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр болсон байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг "Dohwa Engineering" компанид хүргүүлснээс хойш тав хоногийн дотор ямар нэгэн маргаан гарахгүй бол гэрээний үндсэн хэлэлцээр эхэлж, геологийн судалгаа хийх, EPC тендерийн баримт бичгийг боловсруулна. Метроны бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд эхлүүлнэ” гэв. Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани нь нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм.
“Метро” барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх хамтарсан түншлэлийн товч мэдээллийг хүргэж байна.
- БНСУ-ын “Dohwa Engineering” компани нь Филиппин, Алжир, Панама улсуудад төмөр замын төсөл хэрэгжүүлсэн туршлагатай аж. Бүх төрлийн инженерингийн төслийг дотооддоо болон олон улсад хэрэгжүүлдэг байна.
- “Korea National Railway” компани төмөр замын дэд бүтцийн бүтээн байгуулалт, засвар арчилгаа, менежментийг хийдэг бөгөөд өндөр хурдны галт тэрэгний гурван төсөл хэрэгжүүлжээ. Азийн 15 улс, Европын гурван улс, Африкт , Өмнөд Америкт төмөр замтай холбоотой төсөл хэрэгжүүлжээ.
- “Korea Railroad Corp” компани нь Манила хотын Метроны долоодугаар шугам дээр барилгын явцын зөвлөх үйлчилгээ болон оперешны зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа аж. БНСУ-д их багтаамжийн нийтийн тээврийн томоохон 15 төсөл амжилттай хэрэгжүүлсэн байна.
- “Soosung Engineering” компани нь метро, төмөр зам болон бусад дэд бүтцийн төслүүдэд ТЭЗҮ, суурь судалгаа, дизайн хийдэг бөгөөд БНСУ-д 500 гаруй судалгаа хийсэн байна. Мөн Ази, Өмнөд Америк, Африк тивүүдэд сүүлийн 20 орчим үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Сэтгэгдэл10
монголын газрын хөрс солонгосынхоос хамаагүй өөр хатуулаг чулуу ихтэй шдээ,тэгээд ч солонгост газрын гүний метро байхгүй их бодож 2-4 гүнтэй,засмал замынхаа доогуур тавьдаг юм шдээ,метрог жинхэнэ утгаар нь оросууд л барьдаг юм уул нь. наадуул чинь ногоон автобус шиг хийхээс сийхгүй улсууд ядаж хятадаа сонгохгүй,бага үнэ амалсанд нь биш,аль чанартай сайн хийдгийг сонгодог баймаар,оросынх мэдээж үнэтэй байсан байх даа???
Шуналын тулам Солонгосуудаа болиочээ!!! Яг л ногоон автобус шиг болно!!! Хятадыг сонгосон нь дээр дээ! Со-нууд нь шуналтай! Манайхан шуналтай энэ бүтэхгүй ээ!!!
Дарханы зам нефтийн үйлдвэрийн араас хэзээ ч баригдаж ашиглагдахгүй олон арван жил сунжирсан бас нэг заваан төсөл эхэллээ дээ. Магадгүй 40 жил үргэлжлээд эцэст нь барьж дуусгалгүй метроны барилгаа зогсоох биз. Энэтхэгийн нефьтийн үылдвэр шиг.
MANAID METRO HEREGGIU LDEE CHAAVAAS
Нефтийн үйлдвэр нээрээ юу болсын бэ
Манайд метро хэрэггүй: өндөр өртөгтэй тул мөнхийн алдагдалтай, төсөвт дарамт болох хэт дарамт болох төсөл. Дор хаяж огтолцлсон 2 шугамтай баймааж л ашигтай байж магад: ер нь томорлоо томорлоо гэхэд 2 сая хүнтэй УБ-д метроны хэрэгцээгүй шахам л юм билээ, бусдын жишгээс харахад..,
Зөвлөх үйлчилгээ гэхээр үгээр нь ойлгоод туучиж зураг төсөл төсвийг нь хийх тендер юм байгаан. Зураг нь төсөв нь бэлэн болхоор хэн барих уу гэж тендер зарлана за даа тэгээд мөнгө зарж2 1 зурагтай л үлдэнэ дээ
Солонгос нэртэй хятад компани болоод хувирчихгүй л бол боллоо доо. Бас нөгөө ногоон автобусны хэрэг шиг хуурамч эзэн энэ тэр гараад ирчихгүй л бол яахав дээ
За да амалчихаад эхлээд дуусгаагүй их хөрөнгөний ажлуудаа эхлээд дуусгачихвал нэр төртэй сэн дэ.Хамгийн их хэрэгтэй нефтийн үйлдвэрээ дуусгачихвал стратегийн хувьд үл хамааралтай болохсон.Мөн эрчим хүчний салбараа хөл дээр нь зогсоочихвол:Усан цахилгаан станц.Таван толгойн ЦС хүч чадлыг нэмэх гэх мэт хурдан үр ашгаа өгч амьдралд ,эдийн засагт шинэчлэл авчрах төслүүд их байна да!Улс орны эрх ашиг хамгийн тэргүүнд байх ёстойсон
За да амалчихаад эхлээд дуусгаагүй их хөрөнгөний ажлуудаа эхлээд дуусгачихвал нэр төртэй сэн дэ.Хамгийн их хэрэгтэй нефтийн үйлдвэрээ дуусгачихвал стратегийн хувьд үл хамааралтай болохсон.Мөн эрчим хүчний салбараа хөл дээр нь зогсоочихвол:Усан цахилгаан станц.Таван толгойн ЦС хүч чадлыг нэмэх гэх мэт хурдан үр ашгаа өгч амьдралд ,эдийн засагт шинэчлэл авчрах төслүүд их байна да!Улс орны эрх ашиг хамгийн тэргүүнд байх ёстойсон