sonin.mn

МОСКВА, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /RIA Novosti/. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг 2024 оны гуравдугаар сарын 17-ны өдөр явуулах саналыг Холбооны улсын Зөвлөл буюу парламентын дээд танхим санал нэгтэй баталлаа.



"ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2024 оны гуравдугаар сарын 17-нд товлолоо. Энэхүү тогтоол нь албан ёсоор нийтлэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно" гэж уг тогтоолд дурджээ.



Үндсэн хуульд зааснаар, Холбооны улсын Зөвлөл төрийн тэргүүний сонгуулийн товыг тогтоох онцгой бүрэн эрхтэй.

Парламентын дээд танхимын дарга Валентина Матвиенкогийн хэлснээр, эл шийдвэрийн дагуу сонгуулийн кампанит ажил эхэлж байна. Удахгүй болох сонгууль бол Оросын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох улс төрийн хамгийн чухал үйл явдал гэдгийг тэрбээр онцоллоо.


Сонгуулийн Төв Хорооны (СТХ) дарга Элла Памфилова шийдвэр гаргасан парламентын гишүүдэд талархал илэрхийлээд, гурав хоногийн хугацаанд санал хураалт явуулах боломжийг судалж байна гэж хэллээ.

Шинэ бүс нутгуудад сонгууль явуулах журмыг Холбооны улсын аюулгүй байдлын алба, Батлан​​ хамгаалах яам, холбогдох мужуудын захирагч нартай зөвшилцсөний дараа СТХ батална.



Д.Одон

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг