sonin.mn

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун: "Цагдаагийн байгууллагаас "Ачит Ихт" компанитай холбоотой асуудлыг шалгаж байна. Энэ хэрэгт "Ачит Ихт" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан "Н" гэх хүнийг яллагдагчаар татсан байгаа. Нэр бүхий бусад хүнийг яллагдагчаар татах саналаа хүргүүлсэн. 


“Ачит Ихт” ХХК нь хоёр компанитай гэрээ байгуулж, 2014-2023 оны хооронд нийт 94,897 тонн катодын зэсийг тухайн үеийн ханшаар 1.6 их наяд төгрөгөөр худалдан борлуулсан урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон. Мөн уг хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн." гэв.