"Монголын эдийн засгийн форум"-ын зочид төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тус үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Төр бизнестэй өрсөлдөхгүй, хот бизнес эрхлэхгүй бөгөөд харин бизнес эрхлэх таатай, ойлгомжтой, тогтвортой орчныг бүрдүүлнэ. Бид хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, зөвшөөрөл, зохицуулалтын хүндрэлүүдийг бууруулан, төслийн ил тод байдал, хариуцлагыг олон улсын жишигт нийцүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Улаанбаатар хот дараагийн хөгжлийн шатандаа шилжиж байна. Бидэнд өсөн тэлж буй зах зээл, хэрэгжүүлэх томоохон төслүүд, хувийн хэвшлийг дэмжих бодлого бий. Гэхдээ энэ хөгжлийг дангаар хэрэгжүүлэх боломжгүй. Хотын ирээдүйн өсөлт нь төр, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулагчид, хөгжлийн байгууллагуудын бодит түншлэлд тулгуурлана. Төр-хувийн хэвшлийн түншлэл нь зөвхөн санхүүжилтийн хэрэгсэл бус, эрсдэлийг зөв хуваарилах, төслийн чанар, менежментийн үр ашгийг дээшлүүлж, иргэдэд илүү чанартай үйлчилгээ хүргэх хөгжлийн механизм юм. Нийслэлийн зүгээс хөрөнгө оруулагчдын санал, санаачилгыг нээлттэй хүлээн авч, шийдвэр гаргах үйл явцыг илүү шуурхай, ойлгомжтой, үр ашигтай болгохын төлөө тууштай ажиллана. Бид Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, ногоон, ухаалаг, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна” гэлээ.
Энэхүү уулзалтын хүрээнд
• Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Дэд төвүүдийг түшиглэж орон сууцжуулах төслүүдийн талаар,
• Эрчим хүчний төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч Ч.Батзориг Эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийн талаар,
• Замын хөгжлийн төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч Л.Хосбаяр Авто зам, нийтийн тээврийн төслүүдийн талаар танилцуулсан юм.
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл4
Шаа шаа.
Нүүдэлчид бид технологи байхгүй бол үйлдвэрлэл хөгжүүлж чадахгүй. Үйлдвэргүй бол хотод суух хэрэггүй.
“ - Төсөв түшиж улс, хот нийслэл хөгжихгүй. Санхүүгийн олон арга хэрэгслийг ашиглаж, хөрөнгө оруулалт татаж төслүүдээ хэрэгжүүлнэ. Ингэж байж бид тулгамдаж буй асуудлуудаас ангижирч ард түмний нуруу тэнийнэ. Надад Засгийн газрын гишүүн, хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа 40 гаруй ажлын хэсгийг ахалж ачаа үүрч явсан үе бий. Нохойд барьдаг мод гэх нэр ч зүүж явсан. Ардчилсан сонгуулиар мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн байгуулсан ялалтыг минь мэс засал хийж булааж авсан энэ хэдэн долдойнуудад намайг мэрэхээс өөр шид даан ч алга даа, харамсалтай. Би нийслэлийг 2.6 их наядын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй хүлээлгэж өгөөд явсан. Өнөөдөр улсын төсөв хэдэн их наядаар тасарч байгааг та нар гаргаж ирээч. Чадахгүй л дээ та нар. Би хуулийн байгууллагад тайлбар мэдүүлгээ өгсөн, дуудсан цагт нь морио эмээллээд очно. -
- Шангрилла-гийн хонгил дох Vault гэх садар самууны үүр болсон баарны эзэн, Ухаа Худагийг хоёр сая доллароор хулгайлж авсан авлигач хахуульчин Д.Энхтүвшин, хадгаламж зээлийн хоршоо дампууруулж иргэдийн хөрөнгөөр гараа угаасан Баян Бажаа гуай, хүүхдийн тоглоомын талбай ч барьж үзээгүй улаан балчин хүүхэлдэй, Таван толгойгоос ТЭЗҮ гээр мөнгө хүүлдэг хулгайч нар улс орныг хөгжүүлэхгүй нь тодорхой юм байна. Ард түмний нуруу тэнийхгүй нь дээ.”