6-р сарын 29-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Дяо Юй Тай төрийн зочид буудалд Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой уулзав.
Ши Жиньпин, Хятад, Беларусь нь бие биедээ итгэлцэл, дэмжлэг үзүүлдэг жинхэнэ найрсаг түншүүд бөгөөд хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжигч сайн түншүүд, бүх талын стратегийн түншүүд гэдгийг онцолжээ.
Мөн хоёр тал улс төрийн өндөр түвшний харилцан итгэлцлийг хадгалж ирсэн бөгөөд “Бүс ба зам” санаачилгын хүрээнд өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтад бодитой, үр өгөөжтэй үр дүнд хүрч, голлох хамтын ажиллагааны төслүүдийг тогтвортой урагшлуулж, олон салбарын хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж байгаа.Хятад, Беларусийн бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь түүхэн хөгжлийн чиг хандлагад нийцэж байгаа төдийгүй хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд бүрэн нийцэж байгааг бодит байдал харуулж байна гэлээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын тал Беларусын үндэсний бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, мөн үндэсний нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг сонгон хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд Беларусь улсын хөгжил, улс орны бүтээн байгуулалтад өөрийн хүчин чадлын хүрээнд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг мөн тэмдэглэжээ.
Хоёр тал “бүс ба зам” санаачилгыг цаашид гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, бодит хамтын ажиллагааны агуулгыг улам баяжуулах болно.
Мөн Беларусын талтай хамтдаа хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцийг байгуулан, дэлхийн дөрвөн томоохон санаачилгыг хэрэгжүүлэн, НҮБ, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага зэрэг олон талт хүрээний зохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлэх, өнөөгийн үймээн самуунтай ертөнцөд тогтворжуулагч хүчин нэмэрлэхэд бэлэн байна гэжээ.
Г.Бямба
Мягмар - 06 сарын 30,
2026

Сэтгэгдэл6
Одоогоос 2400–2800 жилийн өмнөх "Хавар-Намрын үе" болон "Байлдагч улсуудын үе"-ийн Хятад хүний дүр төрх, царайны хэлбэр өнөөгийн дундаж Хятад хүнээс яах аргагүй өөр, харин ч Сибирийн Түнгүс төрхөд.илүү ойрхон байсан юм. Орчин үеийн Хятадын археологичид болон антропологичид тэр үеийн булш бунхнаас олдсон гавлын ясан дээр үндэслэн 3D царайны нөхөн сэргээлт хийхэд тэд өнөөдрийн урд зүгийн Хятад хүн шиг биш, огт өөр дүр төрхтэй байсан нь шинжлэх ухаанаар батлагдсан. Эртний Хятадын соёл иргэншил зөвхөн Шар мөрний сав газарт буюу зөвхөн хойд хэсэгтээ төвлөрч байв. Тэр үеийн Хойд Хятадын иргэд нь генийн хувьд өнөөгийн Сибирь, Түнгүс ард түмэнтэй маш ойр, цэвэр Хойд Азийн антропологи төрхтэй байжээ. Тэд өндөр хацартай, илүү өргөн нүүртэй, нэлээд онигордуу нүдтэй, эрүү өргөн, нүүрний яс нь хавтгайдуу урт байсан нь одоогийн Түнгүс Эвэнк хүмүүсийн царайны ерөнхий бүтэцтэй маш төсөөтэй байв. Үүний хамгийн том бодит баталгаа бол Цинь Шихэвди хааны бунхнаас олдсон 8,000 гаруй Шавар цэргүүд юм.
ДАРАНГУЙЛАГЧ ЛУКА ӨВГӨН ТОМ АХАА ГОЛООД ИХ АХЫНХАА НӨМӨРТ ОРОХ ГЭЭД ГУЙЛГА ГУЙЖ ДОНШУУЧИЛЖ БАЙНА.
"Xэpэв Украин хилээ давбaл бүх боломжит хэмжээгээр хариу арга хэмжээ авах болно"
Байлдагч улсуудын үе"-ийн дараа Хятад орныг нэгтгэсэн Хан гүрний үеэс эхлэн Хятадууд урагш нүүж, Хөх мөрнөөс цааш орших Азийн өмнөд хэсгийн уугуул омгууд Вьетнам Тай үндэстний өвөг дээдэстэй хэдэн зуун жилийн турш асар ихээр холилдсон байв. Үүнээс болоод өнөөгийн дундаж Хятад хүний төрх өөрчлөгдөж, царай нь илүү нарийн, урт хамартай, нүд нь арай том буюу Өмнөд Азийн төрх давамгайлах болсон юм. Хэрэв бид цаг хугацааны машинаар Эртний Хавар Намрын үе "Байлдагч улсуудын үе"-ийн Хятадад очвол тэндхийн хүмүүс өнөөгийн бидний мэдэх Бээжин, Шанхай эсвэл Гуанжоугийн Хятадуудаас хавьгүй өөр, харин Сибирийн Түнгүс ард түмэнтэй асар их төсөөтэй царай зүстэй хүмүүс байх байсныг харах байж. Цаг хугацаа болон ген уур амьсгал хүн төрөлхтний дүр төрхийг ийнхүү өөрчилдөг байна.
Лууяа өвгөн Жимбээ дарга хоёр уулзалгүй яахав ! Нийлж Трамп Макрон мэтийг жаал муулах хэрэгтэй !
Ногооноогийн сүрдүүлгийн дараа шууд Орос руу явж Валдэй-д Путинтай уулзаад, тэндээсээ онгоцоо солиод Бээжин явсан манай Батька!