Украинд 747 хоног үргэлжилсэн Оросын цэргийн тусгай ажиллагаа гурав дахь жилдээ шилжсэнтэй холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс “Time” сэтгүүлийн “The Top 10 Global Risks for 2024”), “Financial Times”, “Bloomberg”-ийн “Хэрэв Путин ялбал” гэх таамаглалаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Хаага дахь Олон улсын шүүх ОХУ-ын талаар түүхэн шийдвэрүүдээ гаргасаар байна. Оросын Хар тэнгисийн флотын командлагч, алсын зайн нисэх хүчний командлагч нарыг цэргийн гэмт хэрэгтнээр Олон улсын эрүүгийн шүүх зарлан шүүхэд дууджээ. Хамгийн чухал шийдвэр–Оросы армийг гэмт хэргийн байгууллага хэмээн бүртгэжээ.
Дэлхийн II дайны үеийн Нацистын Германы Вермахтыг гэмт хэргийн байгууллага гэж Нюрнбергийн шүүх тогтоогоогүй, зөвхөн SS ба Гестапог гэмт хэргийн байгууллага гэж үзсэн бол Оросын арми бүхэлдээ энэ ял дээр буух болжээ. Орос цэрэг болгон цэргийн гэмт хэрэгтэн. Гадаадын хэвлэлүүд бараг нэгэн дуугаар тэмдэглэж байна. Украины эсрэг Оросын халдан түрэмгийлэл юу харуулав гэвэл Москвагийн түүхэн ялагдлыг илтгэн харууллаа. НАТО Оросоос эмээлгүй өргөжин тэллээ, Украиныг Европын Холбоонд элсүүлэх хэлэлцээ нээлттэй явагдаж байна. Оросын эсрэг санкцууд тавигдсаар, Украины сэргээн босголтод зориулж оросын активыг илээр царцаалаа. Дайн эхэлснээс хойш анх удаа Украины дорнод тэнгэрт оросын онгоц үзэгдэхээ багаслаа, онгоцуудаа хядуулсаар зүрхэнд нь орчих шиг боллоо. Лав А-50 онгоцоо аюулгүй байдлын баталгаагүйгээр хөөргөхгүй боллоо. Оросын Хар тэнгисийн флот, нисэх хүчин найдваргүй боллоо, газрын байлдаанд агаарын дэмжлэг (халхлалт) болж чадахгүй. Оросын зэвсэг техник, түүний технологи барууны дэргэд илт хоцорсон хуучирсан нь харагдлаа хэмээн олон улсын сэтгүүлчид шаагин бичнэ.
Америкийн Time сэтгүүлд 2024 оны глобал эрсдэл бүхий топ-10 мөргөлдөөн гэдгийн гуравт “хуваагдсан Украин” гэж бичигджээ. 2023 оны гол үйл явдалд хоёр дайн нэрлэгдэнэ. Европ дахь нэг дайн (Украины эсрэг Орос), Ойрхи Дорнодын бас нэг дайн (ХАМАС-ын эсрэг Израиль). 2024 онд эдгээр мөргөлдөөн өргөжин тэлнэ, гэхдээ глобал эрсдэл дагуулах нь АНУ өөрөө өөрийнхөө эсрэг дэгдээх “дайн” байх болно. 2024 онд Украин де-факто хуваагдсан хэвээрээ байна. Орос нь одоо тулалдааны талбарт санаачилга давуутай байна, учир нь материалын хувьд илт давуу. 2024 онд, бүр ойрын үед Украин нь боловсон хүчний бодлогоо шийдэхгүй бол, зэвсэглэл үйлдвэрлэлээ нэмэхгүй бол, цэргийн стратегиа бодитой боловсруулж мөрдөхгүй бол нутаг дэвсгэрийн алдагдал нь эргэлтгүй болж, харин ч нэмж алдаж магадгүй юм. АНУ-ын зүгээс улс төр, материалын дэмжлэг багасах нь Украинд том цохилт болно. Европын дэмжлэг бага зэрэг нэмэр болно. Харин тус улс цэргээ нэмэх хэрэгтэй. Ийм ийм шалтгаануудаар энэ онд Киевийнхэн цэрэг дайны эрсдэл улам амсаж магадгүй. Одоо тэд Оросын нутаг дэвсгэрт цохилт өгдөг байныхаа тоог өсгөж байна, энэ нь Оросыг урьд өмнө байгаагүйгээр хилэгнүүлж, улмаар НАТО-г мөргөлдөөндөө татан оруулж болох юм гэж “Time” үзжээ.
2024 онд учрах глобал бусад эрсдэлд гэдэгт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, түүнээс учрах улс төрийн хуваагдал, америкийн ардчиллын бат бэхийг сорих эрсдэл байж болно гэжээ. Газын секторт явагдаж буй зэвсэгт мөргөлдөөнд АНУ, Ираныг татан оруулах магадлалтай. 2024 онд Орос, Хойд Солонгос, Иран нь дэлхийн тавцанд харилцан ажиллагаагаа бэхжүүлж, улам бүр үгсэн хуйвалдана. “Исламын Улс” гэж удирдлагагүй хяналтгүй бүлэглэл асуудал үүсгэнэ. Цаашлаад байгалийн баялаг, ашигт малтмалын төлөөх өрсөлдөөн, инфляцын глобал шок болон байгаль цаг агаарын гамшиг сүйрлийн хор уршиг гээд эрсдэлүүдийг жагсаажээ.
Bloomberg: ОХУ-ын төлөвлөсөн, илээр заналхийлж буй, Кремлийн суртал нэвтрүүлгийн итгэлтэй ярьж уриалдагаар бол Орос нь Европт НАТО-гийн эсрэг 4 үе шаттай дайн хийх ажээ. Эхний 1-р үе шат эхэлчихсэн, одоо яг явагдаж байна. Хэвлэл мэдээллийг фейк, сөрөг буруу мэдээллээр дүүргэж, нийгмийн сүлжээнүүдэд гүтгэлэг тарааж, тэгснээрээ Европын нийгмийг хагалж, Евро-Атлантын түншлэлд нь хор хүргэж, Европыг АНУ-ын эсрэг цэнэглэж, хажуугаар кибер-цахим халдлагуудыг хийнэ. Тэр процесс нэгэнтээ эхэлчихсэн хэмээн цэргийн шинжээчид үздэг. Дараагийн 2-р үе шатанд Орос нь цэргээ Европын хил рүү бөөгнөрүүлнэ. Украин, Белорусст Оросын цэрэг нэгэнтээ байна. Калининградыг цэрэгжүүлнэ. Кибер-цахим халдлага нь хорлон сүйтгэх ажиллагаа болж хувирна. Сансрын хиймэл дагуулуудыг нь жагсаалаас гаргаж эхэлнэ. Тэгснээ Европын атомын реактор, химийн үйлдвэрүүд рүү гэнэт халдана. Дараагийн 3-р үе шатанд НАТО-гийн орнуудын нутаг дэвсгэр рүү онилсон цохилтууд өгнө. Төгсгөлийн 4-р үе шат. Оросын цэрэг Германы хил рүү дөхнө. Замдаа Дорнод Европыг арчаад өнгөрнө. Дайн агаар, тэнгис, хуурай газарт нэгэн зэрэг өрнөнө. Сансарт байлдаж эхэлнэ гэжээ.
Financial Times: “Хэрэв Орос ялбал” гэсэн сценар. Юу болж өрнөх вэ гэвэл:
1.Орос нь ялагчийн хувьд украинчуудад аймшигтай цээрлэл үзүүлнэ: бөөнөөр нь цаазлана, гянданд хорино, хүчирхийлнэ, эрүүдэн шүүнэ, хүүхдүүдийг хулгайлна, идэвхтэнүүдийг устгана, партизануудыг яргалан хэлмэгдүүлнэ. Сая сая украинчууд Баруун руу дүрвэнэ, энэ нь Европт хэт барууныхныг дэвэргэнэ.
2.Баруун Украинд эрх чөлөөт улс тэсэн үлдэж болохыг британийн ахмад дипломатч Питер Рикеттс төсөөлсөн. Тэр Украин нь тэр ч бүү хэл Европын Холбоонд нэгдэж болно. Харин ингэхийг зөвшөөрсөн ямар нэгэн хэлэлцээрт Кремль гарын үсэг зураагүй бол Орос нутаг дэвсгэрийг нь булаан эзэлж л таарна.
3.Путин дэлхийн улаан буудайн экспортын 4-ний нэгийг хянах болно. Байгалийн хийг гол зэвсгээ болгож байсан бол одоо хүнсийг зэвсгээ болгоно.
4.Путины энэ амжилт хөрш орнууд руугаа халдан түрэмгийлэх санаархалтай Хятад, Венесуэл, Азербайжан, мөн Оросыг өөрийг нь өөгшүүлэн дэвэргэнэ. Хилийн чанадад украины хөөгдмөл арми байгуулагдаж болох юм. Европын орнуудаас украины арми халдлага хийж магадгүй, тэгвэл оросуудад тийшээ халдан түрэмгийлэх аятайхан далим болно.
5.Нэр хүндээ унагасан НАТО хамгийн том эрсдэлтэйгээ тулгарах болно. НАТО ба Европын Холбоо тэсэхгүй гэдгийн Путин нотлохыг хичээнэ. Хэрэв Путин Балтийн орнууд руу халдан түрэмгийлбэл НАТО цэргээ илгээх биз, харин хэдэн зуун барууны цэрэг үхдэл болон буцан ирж, хэт барууныхан “энх тайван”-ыг шаардаж, хариуд нь “цөмийн дайн руу шатлан өргөжүүлэхийг хэн ч хүсэхгүй тул” Барууны орнууд ухарч буулт хийнэ гэжээ.
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл33
За нөгөө дабль стандарт гэдэг чинь л ил гарч ирээд байна даа. Герман болохоор зөвхөн хэдэн удирдлага нь гэмт хэрэгтэн болдог. АНУ гэж дарангуйлагч Ливи, Иракийг яаж сөнөөж байсан ч олон улсын шүүх гээч нь юу ч дуугараагүй. Оросыг болохоор бүхэл бүтэн армиар нь гэмт хэрэгтэн гэж тооцдог. Нөгөө дүр эсгэсэн ардчилал гэдэг чинь л энэ.
Иргэн гэж дотор газраас цагаачилж ирээд Монгол Улсын иргэншил авсан хөгшин хужаа нарыг л хэлдэгийм даа. Тийм муу цагаач л одоо Оросыг их өмөөрөөд байх болж дээ!
Яг дүр эсгэсэн ардчилалын улаан фен дорсгой Баярхүү нэг үг хэлэлдээ.
Оросууд энэ дайны учрыг одоо л ойлгож эхэлж байх шиг байна ! Орос ялагдвал бас Путин үхчихвэл балрах юм байна гэдгээ одоо л ухаарч байх шиг байна ! Янз бүрээр худал бичиж байгаа ч гэсэн оросууд нэгдмэл байгаа шүү !
Chi Z zolbin shees yoga meddiin tanai yanhan oroz negdmel bgaag chi medehuu malan bomboo
Чи монголоороо бичиж сурчихаад хуцаж бай гөлөг минь !
Ийм их гай зовлон зүдгүүрийн үрийг оросууд тарьж ургуулах учираас,,,,одоо л,,,,оросыг денацификаци демилитаризаци хийж бүрмөсөн жижиглэж жиргээд дуусгах хэрэгтэй байгаамшдээ,,,,
Орсыг жижиглэн хуваачихаар ямар улс байна. Хэрэв орсыг ялах улс байгаа бол өдийд украйнаар шалтаглаад байлдаад эхэлсэн байгаа . Тэнэг биш болохоор байлдаж болохгүй ялах бололцоо одоогоор байхгүй байгааг мэдэж байгаа учраас л нэр сэвтээхгүйгээр украйныг ялагдахыг хүлээгээд тусламжаа батлахгүй байна даа.
Хуцав аа Орос задарвал чамшиг лууханд л ашигтай биз. Оросын дараа Монгол үг дуугүй Хятадын муж болно гэдэг үнэн
Энэ Номиндарь гээч Украйн ялж байна гээд барууны мэдээ түүж орчуулаад байсан одоо яасан ялагдах болчоо юу, дан нэг талын эх сурвалж ашиглавал ийм л болно
Шшшш,,,,оркоо,,,,,эхлээд юуны тухай бичсэнийг нь тогтоож,,, уншаад,,,,дараа нь үгээ бичээчээ,,,
Гэхдээ дэлхий нийтийг Оросын фашистуудаас хамгаалах арга бас байгаа, Яг үнэндээ байлдвал Оросын фашистууд Путинтэйгээ цуг ялагдана. АНУ тэргүүтэй дэлхий нийт ялж л таараа
malaa 54 uulaa niileed baildaj bna. chinii gomo ijil hvisten transjender amerikiin baruuniihan baildan gej yugaa baih be dee> bie bienee bogdoj chadah baih daa hoo. Ted chin erh bulbarai amitad za. yg ukrainuud shig baildaj hezee ch chadahgui ch dee> orosuud zvgeer archiad hayn za. Baruunii neg ch oilgtoi zevseg tehnik buu say ene dainaar harsangui ch de.Buun reklamdsan aimaar vnetei undur tehnilogiih gedeg ch hereg deerei bol zvgeer tumuriin seguud l bnaa.Iim bhad yg orosiig ylj haragdaach hoo. ylan gej bodson bol ali ert ukrainuudtai niilj baildah blaa daa.
Америк ялах боломж тун байхгүй учраас нэрээ хугалахгүйн тулд хоорондоо маргасан болж тусламжаа зогсоогоод украйны ард иргэд өөрсдөө байлдахаас татгалзахыг хүлээгээд эвтээхэн сугарах гарц хайж байна даа
Дайн өргөжвөл ялах, ялагдах тухай бодох хэрэггүй , дэлхий сөнөнө.
Nuguu ukrain dandaa ylaad l orosuud aimaar iheer vheed ylagdaj bna gej vrgelj bichdeg NOMUUNDARI odoo yugaa yriad bna. chinii urid bichseneer orosuud ylagdaj zadaraad l ukrauud barag moskawa hotiig ezelj baimaar yum daa.Odoo l vnentei nvvr tulij dandaa hudalaa yrij bsanaa 100 hubii ergej bna.Orosuud amerikiin TIEMS saitiinhaar ukrainuud alaad hvchindej horiod baigaa yum bol yagaad sar bvr orosd turk, arabiin ornuudaar damjij baruunaas 40000 ukrainuud orosd nisej ireed bna. Olon say hvn ireh geed bgaa ch bolomjgui mungugui geed bna.Orosd vnenii tal bgaa bolohoor ter ch de.Ukrainii armi ylagdaj dain namar gehed duusan geed olon shinjeech nar heleed bna.amerikuud zaigaa avaad evropiinhon dainiig duusgaj geree bguulah gedeg sanaag ih helij bna.Rumiin pap lam hvrtel ukrainiig tsagaan tugaa urguj buuj ug gesen shuu NOMUUNDARIA hoo. Chi bas nuguu Dari.SUHBAATAR geh garuudiin vlger sonin.mn -d duusaj dee hoo. Vlger duusaj dee hoo..
Лхамсүрэн,,, залгаас махаа,,,залгаас мах чинь биологын үйлдлээ хийж чадаж байнуу,,,,
Тэнэг Д.Номиндарь ээлжит захиалага авчээ дээ. .Зүгээр л уКРАЙНДАА очиж байлдаач ээ . Энд л өөрийн санаанд таарсанаа түүвэрлэж бичээд ҮХЧИХ гээд чичрээд байх юм.Хөрштэй таардаггүй авгайтай энэ насандаа ганц л удаа таарч байсан. Айл айлын хашаанд очоод хэрэлдээд байхаар нь нөхөр нь хүүхдээ аваад явчихсан. Эрт үеийн хэрэг.Бузар энерги харизмээс болж айлын хашаа бузарлаад эртхэн явдаг газарлуугаа явсан даа Яг адил юм санаанд буугаад байна.
Эмээ уу,,,,усан тэнэг ээ,,,
одесса мама ростов папа гэдэг үг бий одессийнг екатерина хатан хаан байгуулсан дерпасовск бий болгосон Одесс орос хэлээр ярьдаг орсын хот байсан хэзээ хохолоор ярьдаг болсон юм бэ Одесс бол орсын зүсэн бүрийн"" интернационал хот байсан шүү дээ армян грузин азар еврей гээд л----------яаралтай одесс харьковоо киев хотоо буцааж авах хэрэгтэй украйн цэрэг орсоор л яриад байна украйн хэл чинь дүрвэд торгууд баяд захчны халимгуудын хэл шиг жоохон аялгууны зөрөөтэй яг орос л юм байнна ш дээ серб болгар босни серб украйн польш словени словак чех белорус цөм орос язгууртай юм байна румын молдов орсоо орос------------Гол нь украйн "" би ЗХУ "" ёвропт элсэнэ Атомын бөмбөг хийнэ гэж байна ЁВРОП орсоос биш ураа жолоогүй украйнаас айх хэрэгтэй Украйн бол АНУ ёвропын зэвсэг аваад дамлан нууцаар зарж зэвсгийн нууцыг алдагдуулж авилгыг цэцэглүүлж террор хийхээс цаашгүй өгсөг зэвсгийг орсын нутагт хэрэглэж байна
цөмийн аюулаас ггариг дээр нэгч улс бие биетэйгээ харилцаа тасрана хөдөө сум руу шуудангаар ичиг захидал цахилгаан очно гар утас ажлахгүй морин өртөө ажилланна магадгүй нейтроны бөмбөг дэлбэрч хүн төрөлатөн мөхнө хоёр галавын дунд арван мянган жил амьдраад бид сөнөн дахин шинэ кайнозейн эрин ирнэ
Хэрэв Орос ялвал улам зоригжиж хил залгаа орнууд түүний дотор манай улс руу довтлох байх. З дивиз л хангалттай! Тэгээд бид буриад, тува, халимагийн араас л орно доо...
Орос юу гэж мрнголруу довтлох вэ. Солиорч өнөх юм. Уйлаад байвал шар хадны гойрнб эм уу
Орос дайрвал сөнөх замруугаа жинхэнээрээ орно...
Бид өдий хүртэл тусгаар байгаа нь үнэндээ бидний мундагынх биш энэ хоёр хөрш маань нэг нэгэндээ өгөхгүй хүч тэнцүү байгаанх юм шүү дээ. Аль нэг нь сулран доройтох юм бол нөгөө нь шууд л эзлэн авах нь тодорхой .тэгэхээр энэ хоёрыг сөнөчихөөсөө гэх нь өөрсдийгөө сөнөөсөө гэсэнтээ утга нэг юм.
Орос өөрөө хөрш Украйн руугаа дайрч орж дайн дэгдээгээд тэндээ ялахгүй хамаг хүчээ бараад өөрийгөө сөнөөх зам руугаа орчихлоо. Тэрнээр монголчууд бид Оросыг сөнөөх гэсэн санаа байхгүй. Путин Орос орноо мөхөл рүү чирч явнаа Лхагва-Очироо!
Хуцав аа Орос задарвал чамшиг лууханд л ашигтай биз. Оросын дараа Монгол үг дуугүй Хятадын муж болно гэдэг үнэн
Байгаль нуур минь ойртоосой
Oros yalahgui dee. Evrop orosiig ukrainaas tsaashluulahiig husehgui ee
Харамсалтай нь Оросуудад тийм боломж байхгүй..
Oros ylah n gartsaagui , bid unuudur ydaj tulsh , shatahuunaar hangadag gants ulsiinhaa esreg yriad hereggui bizdee ! uur yu yrihav.
орос ялахгүй тэд бүдүүлэг хоцрогдсон сэтгэхүйтэй бас тэгээд жанжлах өөдгүй санаатай хогнууд
Монголд зөвхөн нэг талын мэдээлэл биш, хоёр талын мэдээллийг харьцуулан дүн шинжилгээ хийж бодит байдлыг мэдээлдэг аналитик сэтүүл зүй хэзээ хөгжинө дөө..АНУ-ын Дайн судлалын институт (ISW) л жинхэнэ зөв мэдээллийг өгдөг дөө. Украиныг дэмжсэн, эсвэл оросыг дэмжсэн манай энэ сонин мэдээллүүдийг уншихаар дотор муухайрах юм даа..