Баянзүрх Дүүргийн Засаг Дарга, Нийслэлийн АН-ын дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа АН-ын гишүүнчлэлээс татгалзжээ. Тэрээр энэ тухай Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь АН-ын бүлэгт хүргүүлсэн албан бичигтээ, "Д.Пүрэвдаваа миний бие өөрийн хүсэлтээр Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзсан тул цаашид тус бүлэгт хамаарч, бүлгийн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй болохоо үүргээр илэрхийлж байна" гэжээ.
Тэгвэл үүнтэй зэрэгцэн тэрээр МЛАН буюу Монголын Либерал Ардчилсан Намын даргаар сонгогдож, Улсын Дээд Шүүх ч бүртгэсэн байна.
МЛАН гэдэг нь виз гаргаж өгнө хэмээн иргэдийн их хэмжээний мөнгийг луйвардан, АНУ руу оргон зайлсан Т.Төмөрмөнх гэгч эрэн сурвалжлагдаж буй этгээдийн үүсгэн байгуулсан нам бөгөөд Д.Пүрэвдаваа уг этгээдээс намынх нь тамгыг ямар замаар яаж олж авсан нь тодорхойгүй юм.
С.Сарнай
Сэтгэгдэл10
Жонхуугийн даалгавраар 1 нам худалдаж авч дээ! Нөөц буудал хийж бгаа юм Жонхуугийн бүлэг.
Дээд Шүүх тэрийг нам гээд бүртгэж л байдаг ! МАН л өрсөллөгчийнхөө хүчийг сарниулж бгаам биз дээ, хө !
АН н элбэгдорж ДМН,батүү ГХХН,оюунгэрэл ИОН,гүндалай АХН,эрдэнэ ЗОН,женко АТОЗН,батзандан ШИНЭ,доржханд ХҮН гэхчлэн тоглоомын намууд байгуулж бүртгүүлсэн. Одоо нэгээр нэмэгдлээ.Энэ намуудад гишүүн байхгүй.Хэрвээ байх юм бол тэд нь АН н гишүүд л байгаа.Тэгэхээр энэ намууд гишүүнтэй бол АН д хүн үлдээгүй гэсэн зүг.Дүр эсгэсэн хуурамч ардчилал бол жорлон юм.
Ingeed syg bolloo hend hereggyi Luivarchinii yysgesen luivarchin namin darga hehe
Сарнай сарнай намын дарга нь гэмтэн болбол нь нам нь тардаг хууль хаана байнаа. Загаснаас арай дээр ой санамжтай байж мэдээ бичмээр.
АН
Хогийн новш юм даа. мөнгө харвал төрсөн эхээ ч худалдахаас сийхгүй гар байна. Эртхэн зайлсан нь оносон байна
Энэ постны гол санаа нь юу вэ? Монгол Ардчилсан улс мөн бол хэн нь ямар намын дарга болохдоо гол биш. Мөн бизнес хийсэн хүмүүс дампуурч л байдаг. Яг хэний захиалгаар, хэнийг муулах гээд байгаа нь хачирхалтай бөгөөд өрөвдмөөр мэдээлэл байлаа.
Chi Tumurmunkh uu?
нэ:эрээ баахан мөнгө залилан хийж гадаадад оргосон төмөрмөнх гэгчийн нам нэртэй тамгатай хуудас "нам" ха ха нэрийг нь л ашиглах юм биздээ