Улсад 42 жил бага ангийн багшаар ажилласан, найман хүүхэдтэй миний ээж 1.060.000 мянган төгрөгийн үндсэн тэтгэвэр авч байна. Харин 14 хүүхэд төрүүлж өсгөсөн хадам ээж маань төрд ажиллаагүй учраас тэтгэврийн хамгийн бага үнэлэмж буюу 769 мянган төгрөгийн тэтгэвэр авч байлаа. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан тэтгэврийн шинэчилсэн бодлого буюу 2027 оны онцлох есөн шийдвэрийн хүрээнд ахмадуудын тэтгэвэртэй холбоотой хэд, хэдэн онцлох заалтууд тусгагджээ.
Тодруулбал,
-2027 оны 1 дүгээр сарын 01-нээс тэтгэвэр 380.300 төгрөгөөр нэмэгдэнэ. Таны, миний эмээ, өвөөгийн тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно гэсэн үг.
-2027 оны нэгдүгээр сарын 01-нээс 141.000 ахмад настныхаа тэтгэврийн зөрүүг арилгана. Олон жил төлсөн нь илүү тэтгэвэр авна.
-Төсвийн тодотголоор буюу 2026 оны 11 дүгээр сарын 01-нээс 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэврийг ахмад настнуудад шинээр олгох заалтуудыг тус, тус тусгажээ. Ингэснээр миний ээжийн тэтгэвэр багадаа 200 гаруй мянган төгрөгөөр нэмэгдэж, 1.3 сая гаргаж авах болж, хадам ээж шиг маань 504 мянган ахмадын тэтгэвэр багадаа 1 сая төгрөг хүрэх боломж бүрдэв.
Эх үүсвэр хаана байна вэ
Гадаад талдаа дайн байлдаантай, дотоод талдаа үнийн өсөлттэй, шатахууны хязгаарлалттай ийм цагт “Мөнгө хаана байна вэ” гэдэг асуултыг өчигдөр Ерөнхий сайдыг Төв талбайд иргэдтэйгээ уулзах үеэр олон хүн асуулаа. Сөрөг хүчний гишүүд ч долоо хоног бүр мэдэгдэл хийж, “Газрын хэвлийн баялгаас иргэдийнхээ нэрийн дансанд орох мөнгийг өмнөөс нь “шанагадах” гэсэн явцуу эрх ашиг бүхий шийдвэр байна. 2027 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж нийгмийн болон суурь бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай гэсэн ганцхан хуудас хуулиар баялгийн сангаар тодорхойлчихсон байгаа иргэдийн нэрийн дансанд орох мөнгийг иргэдийн өмнөөс 2 их наяд төгрөгийг “шанагадах” гэж байна” хэмээн мэдэгджээ.
Харин Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр иргэдтэй уулзахдаа “Оюутолгойгоос 17 жил ногдол ашиг байтугай “Н” үсэг яриагүй. Ирээдүйд төлөх өртэй байсныг манай Засгийн газар тэглэх тохироонд хүрлээ. Төсвийг дагуулаад ногдол ашгаар хэлэлцээр хийж, 1 их наядыг нь иргэдийн хуримтлалын сан руу хийнэ. Үлдсэнээр нь эрчим хүчний асуудлаа шийдье. ТӨК-иудаас авах ашиг 3.5 их наядаар тэтгэвэр, цалингаа нэмье гэсэн юм. Тиймээс тоо том харагдаж байгаа. Ард иргэдээсээ харамладаг төсөв гэж байхгүй. Байгаа үедээ шударгаар л ажиллана” хэмээлээ. Тэгэхээр ард түмний амьдрал хэцүү байна, иргэдээ халамжлахгүй байна, цалин, тэтгэвэр улных боллоо гэсэн АН-ынхан төсвийн гадуур эргэлдэж буй ТӨК-иудын мөнгийг төсөв рүү татан хяналттай болгож, ард иргэдийнхээ амь амжиргааг дэмжих гэсэн бодлогыг сөрөг хүчний нэрээр улдан эсэргүүцэж байгаа нь туйлын ойлгомжгүй сэдэв болж буйг нуух юун. Угтаа улстөрчдийн мөнгө тэнд эргэлддэг, улдан эсэргүүцэгчид бол тэндээс санхүүжигсэд шүү гэсэн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын үг үнэн гэдгийг нотлоод өглөө.
Ядууралд “живсэн” ахмадууд
Ахмад настнуудын нийгмийн халамжийн талаарх ойрын үеийн судалгаагаар нийт ахмадуудын 96.2 хувь нь тэтгэврээр амжиргаагаа залгуулдаг бол ганц бие ахмадуудын 88.1 хувь гэсэн дэндүү өндөр хийгээд харамсалтай тоо гарч байна. 45 мянган гаруй ганц бие ахмад настнуудын дөрвөн хүн тутмын гурав нь ядуу амьдарч буй энэ цагт хурган даргын цалин, цүнх баригчдын халаасны мөнгө, улстөрчдийн сонгуулийн мөнгө босгоход зарцуулагдаж байсан ТӨК-иудын төсвийн гадуур эргэлдэж буй мөнгийг ахмадуудынхаа тэтгэврийн нэмэгдэл болгож, төрийн албан хаагчдынхаа цалинг нэмэх нь хэтийдсэн халамж, оноо авах гэсэн улс төр огт биш.
Төрийн ордон тойрч бүтэн жил “гороолсон” ядарсан хэдэн ахмадууд маань ядахдаа тэтгэврийн зөрүүгээ ойртуулах нь АН-ын хийх, эсэргүүцэх улстөржилт ч огт биш юмсан.
Энэ улсад улстөржиж болох сэдэв, болохгүй сэдэв гэж байдгийн нэг нь тэтгэвэр. 35 жил НДШ төлчихөөд бусадтай ижил тэтгэвэр авч байгаадаа гомдолтой явдаг ахмадууд олон бий. 35 жил улсад ажилласан ч цалин багатай байсан иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор ажилласан жилд нь уялдуулан баталгаат тэтгэвэр олгох нь АН-ын хэлээд буй шиг Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт авах гэсэн амлалт, мөнгө үрсэн, дэмий зарлагадсан, эс бөгөөс шанагадсан бодлого огтхон ч биш гэдгийг л ойлгоё.
Манай хадам ээж шиг 769 мянгын тэтгэвэр авдаг иргэд хэрэв 10 жил НДШ төлсөн байвал нэмэлтээр 151 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр олгоно. 15 жил ажилласан ч 769 мянгын тэтгэвэртэй бол 176 мянгын, 10 жил НДШ төлсөн ч 1 сая төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон бол 141 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр олгоно гэсэн үг. Ингэж НДШ төлсөн жилд нь уялдуулан тэтгэврийн зөрүүг үе шаттайгаар арилгах бодлогыг л Ерөнхий сайд Н.Учрал танилцуулжээ.
Г.Бямба
Бямба - 09 сарын 26,
2026
Сэтгэгдэл11
Тэтгэврийг өмнө нь төлж байсан нийгмийн даатгалын татварынхаа хир хэмжээгээр тогтоолгодог байёан. Одоо хамаагүй болж хэл ам хийж чаддаг нь өмнөх хуримтлалгүй я гэсэн адил тэтгэвэр аввах болж байнаа даа??? Ёстой л сонгуулийн бэлтгэл юм шиг байна.
мэдээж сонгуульд санал авахын тулд хүн бүхэнд таалагдсан бодлого явуулж байгаан гээд ийм тэгшитгэсэн юм хийж байгаан, МАН угаасаа байнга л ийм заваан балай бөөрөнхийлсөн юм хийж байдаг
Хүнд ажил хөдөлмөр эрхэлж насаараа тахир татуу өвчтэй байсан улс МАН-ын бүдүүн данжаадуудын боовыг хөхөж хошногыг арчих төдий ажил хийж байгаад тэтгэвэрт гарсан улстай адил тэтгэвэр авах болжээ..
Хүнд ойлгохоор юм бичмээр юм сэтгүүлчээ .тимон эсвэл ийм үл мэдэх юм яриад явдаг юмуу
Хүрэлсүхийн өөд татдаг Буриадууд хэзээ Монголчуудыг ард түмнээ гэж үздэг болчихсон юм? Жүжиг шоунд ард түмэн живж амьдрал нь улам дордсоор байна. Тэртэй тэргүй Монголд сонгуулийн өмнөх жилд цалин тэтгэвэр нэмдэг. Төгрөгийн ханшийг бусад бүх салбаруудад ачааллыг нь шилжүүлж, бүх хүчээрээ барьдаг.Төгссөн сургууль боловсролгүй харанхуй пооп Учралыг эчнээгээр доктор хийсэн нутаг руу нь буцаах хэрэгтэй.
Бүх юмны үнэ аль эрт нэмэгдчмхсэн болохоор тэтгэврийн нэмэгдэл нэг их нэмэр болохгүй
Нэг ч жил ажил хийгээгүй хадам ээж хэзээ ч 769к авахгүй. 20с дээш ажилсан бүрэн тэтгэвэр авдаг хүний доод хэмжээ шүү. Худалчаа
Цалин тэтгэвэрийн нэмэгдэлт бол хүүхдийг чихрээр хуурч байгаатай адил.
Би 35 жил яам,агентлаг, төв орон нутгийн мэргэжлийн байгууллагад ажилласан. Гэтэл одоо тэтгэвэрт гарч байгаа 35 жил ажилласан дунд мэргэжлийн хүмүүүстэй адил тэтгэвэр авч байна. Миний хөдөлмөр, бүтээлийн үнэлэмж ийм түвшинд үнэлэгдэж байгаад үнэхээр харамсаж байна.
тиймшдээ. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ жил бүр өсч ирсэн тэрэнтэй уялдсан коэфциент хэрэглэж нэмэхгүй болохоор түрүүч онуудад тэтгэвэрт гарсанууд хохироод яваад байгаан. 10 жилийн өмнө ххдээд хэмжээ 1440000 мянган төгрөг байсан одоо 7920000 мянгаас тэтгэвэр 45% иар бодуулах боломжтой байгаа. Тэгэхээр 3564000 төгрөгийн тэтгэвэр авах боломжтой болсон. Ингэхээр адил ажил хийж ижил ндш төлж байсан хүн оноосоо болон ххдх ээс болоод нэг нь 648000 төгрөгийн тэтгэвэр нөгөө нь 3 сая 564 мянган төгрөгийн тэтгэвэр авах ийм ялгаатай болчиж байгаан.
1 г өгч 1000 г хулгай хийнэ гэж МАН ч энэ дээ үнэн гаршчаад бгаам даа. улсаасаа хулгай хийхээсээ ичихгүй байна уу? та нарын энэ босгосон хулгай систем чинь гэрээсээ эцэг нь хулгай хийж архи ууж бгаатай ялгаа алга. одоо ойлгох болоогүй юм уу энэ улс чинь сүйрлээ