Дэлхийн 100 гаруй орноор монголчууд маань тархан ажиллаж, амьдрах болов. Өөр хэл, шашин, соёлтой хүмүүстэй гэр бүл болох нь ч ихэслээ. Монгол хэлээ мэдэхгүй монгол хүүхдүүд ч олширлоо. Тэд эх орондоо буцаж ирэх л байх. Гэхдээ эрлийз, хурлийз хүний тоо, хувь хэмжээ хүн амын маань дотор хэр ихэсдэг бол? Монголдоо монгол хүн цөөнх болтлоо хувьсаж ч мэдэх юм. 3.5 сая хүнийг угсаатны нь хувьд саармаглах, бүр мөхөөхөд хүргэх вий дээ! Монголчууд бид “Ардчиллын баян бүрд” гэгдэхээсээ илүүтэйгээр “монгол угсаатны баян бүрд” хэмээгдэж үлдэх нь чухал билээ. Ийм бодлогыг манай өвөг дээдэс ч баримталж байв. Монголчууд бидэнд эрэгтэй, эмэгтэй гэхгүйгээр бүгдэд нь “Монголоо” гэсэн сэтгэл, үр хүүхэд маань ч монгол хүн байг гэсэн дотоод бодол байх ёстой. Өнөөдөр гэхэд л монголчуудын олонхи нь (ойролцоогоор 5-7 сая нь) бусад улс орны иргэд болчихсон байгаа шүү дээ! Энэ түүхэн алдаа давтагдах учиргүй. Тэр тусмаа ихэд боловсорч гэгээрсэн XXI зууны нөхцөлд бид бүхэн “доороо суурьтай, дотроо бодолтой” байх нь зөв биз ээ... Дэлхий дахиныг бараг бүхэлд нь эзлэх дайнд олон монгол хүн амь үрэгдсэн. Эзэлсэн бүх улс орныг захирах, тохинуулах гэж монгол цэргүүд олон оронд үлдэж, аажимдаа тэндээ уусаж нутагшсан. Энэний үр дагавар, нөлөөгөөр өвөг дээдэс маань унаган нутаг орондоо цөөн тоотой болсон нь түүхэн үнэн.
Цөөрсөн дээр нь бүр ч их цөөрөх нөхцлийг шарын шашин буй болгожээ. Хүн амтай нь харьцуулах аваас лам нарын тоо, хувийн жин Төвдөөс Монголд олон, их байсан нь ч баримттай зүйл. Өмнөх цаг үеийнхээ түүхээс бид сургамж авах үүрэгтэй, нэгэнт гарчихсан алдаа, эндэгдлийг, ер нь сөрөг бүхнийг давтаж тун ч болохгүй...
Төвдийн шарын шашны нэгэн буруу, бурангуй ёс бол лам хүн эхнэр авч, гэр бүл толгойлж, үр хүүхэдтэй болдоггүй явдал юм. Энэ бурангуй ёс Төвдийг хорлож хүн амын нь өсөлтийг ихэд бууруулсан, бас Монголыг ч хорлож хүн амыг нь ихэд цөөрүүлсэн. Эр амьтны хувьд байгалиас олгогдсон чухал үүргийг нь хориглох эрх хэнд ч, юунд ч байх учиргүй. Энэ бол винайн ёсны асар бүдүүлэг алдаа. Хэн ч болов, лам ч бай, хар ч бай үр удмаа үлдээх эрхээ хэнээр ч, юугаар ч хязгаарлуулах учиргүй. Хүн болж төрсөн л бол хүний ёсоор амьдарч байгаад л хорвоог орхих учиртай. Эхнэр авч, үр хүүхэдтэй болж, гэр бүлийн хүрээнд эцэг хүний үүргээ биелүүлэх, цэргийн алба хааж иргэн хүний үүргээ биелүүлэх нь эрэгтэйчүүдийн журамт үүрэг. Энэнд төрийн ч, шашны ч зүгээс хориг саад тавигдах ёсгүй.
Хүн төрөлхтөн улс, үндэстэн гэгдэх олон нэгжид хуваагдан, олон бүс нутагт энх тайвнаар зэрэгцэн аж төрөх нь яалт ч үгүй жам дагуух үзэгдэл, хар аяндаа буй болсон зохистой тогтолцоо. Энэ зуунд ч мөнхүү тогтолцоо зохистой хэвээрээ байгаа.
Энэ тогтолцоог өөрчлөх гэж хэн нэгэн хүн, хэн нэгэн үндэстэн (ялангуяа өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн) элдэв үзэл онол гаргаж, хүчээр түрэмгийлж, бусдыгаа хавчих, дарамтлах нь гэмт хэрэг мөн. Ийм үзэгдэл түүхэнд олон дахин гарсан нь баримттай зүйл билээ. Угсаатнууд, үндэстнүүд, ард түмнүүдийн хоорондын харилцаанд хэн хүнгүй л нэн болгоомжтой хандах ёстой. Харилцан ойлголцож, итгэлцэж, хэн хэнийхээ ашиг, сонирхлыг тооцож, хүндэтгэж, тэгш шударгаар, энх тайвнаар зэрэгцэн орших ёстой. Ингэхэд нь шашин суртлын ялгаа ч саад болох учиргүй. Аль нэгэн улс орны давамгайлал, жанжлал нь бүх нийтийн энх тайван, аюулгүй байдалд ихэнхдээ л хор хохирол учруулсаар ирсэн нь ч баримттай зүйл. Дэлхий дээрх 200 гаруй улс орон нэг төв, нэг жанжлагчтай байхаас олон төвтэй байсан нь бүх талаар ашигтай, чухал. Олон төв нь хамтын хүчин чармайлтаар аливаа шударга бусыг хазаарлаад байж чадна, дэлхийн дайн гаргуулахгүй байж ч чадна. Олон улсын харилцаа уян хатан, шударга, ардчилсан, ил тод болох талруугаа л хувьсах, хөгжих нь зөв. Энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах, том жижгээсээ үл хамааран биесээ хүндэтгэж эрх тэгш харилцах (улстөр-ёс суртахууны) өндөр соёлд суралцах ёстой. Өнгөрсөн олон мянган жилийн түүхэнд гарсан бүх зөрчил, тэмцэл, дайн тулалдаанаас сургамж авч байх нь төр засаг нэг бүрийн л журамт үүрэг.
Бусдын газар нутаг, хүн амыг эзэлж авахыг гавъяа, амжилт гэж тооцож байсан цаг үе бий. Тийм цаг үеийнхний адилаар сэтгэх, үйлдэх нь одоо бол гэмт хэрэг юм. Нэгэнт буй болоод бэхжсэн бодит байдлыг хүлээн зөвшөөрч, өнгөрснийг мартах ухамсар, соёлд суралцахаас өөр аргагүй цаг үе ирчихээд байна шүү дээ!
Эвлэж, нэгдэж, хамтран ажиллаж, өөрийн хүч, нөөц болон өрөөлийн оролцоо, тусламжинд түшиглэж, хэн хэн нь ашиг олж байж л улс орнууд хөгжиж бэхжинэ. Өөрөө өндөрт ямагт байхын тулд өрөөлийг хавчиж, саад тотгор үзүүлэх нь энэ цаг үед огт зохихгүй. Өөрийн хөгжил, өөрийн амжилтаар л бусадтайгаа уралдах нь ганц зөв зам, зөв байр суурь юм. Хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, үнийн хөшүүргийг ашиглан бусад улс орноос юу л бол юуг авах боломж хэнд ч байгаа. Гэтэл дарамт, түрэмгийлэл, цэрэг зэвсгийн хүчээр түрий барьдаг балмад ааш авираас зарим төр, улс салж чадахгүй л байна. Тэг тэгсээр ганцаардаж, хохирч л дуусах болно шүү дээ. 2026 оны байдлаар Монгол маань ямар төр, засагтай, ямар хүч, бололцоотой, ямар “маргааштай” орон болчихоод байна вэ? Бид ийм асуултыг өөртөө тавьж өнгөрсөн, одоо, ирээдүйгээ зөв таньж, зөв үнэлж, тохирох таарах зөв замаар хурдан түргэн урагшилмаар байна. Хоёр талд маань хоёр том эдийн засаг, хоёр том үйлдвэрлэгч, хоёр том хэрэглэгч байгаа нь бид ухаалгаар ашиглаж чадваас мөн ч сайхан боломж, нөхцөл юм. Тэднээс юу ч авч болно, бас юуг ч өгч болно. Бид ердөө л хилийнхээ наана цаана ойрхоон байрлаж байна шүү дээ. Өгсөн авснаа хол тээвэрлэх ч шаардлагагүй. Хоёр хөрш маань энэ цаг үеийн дэлхий дахины том төвүүдэд тооцогддог нэр, нөлөө бүхий улс орон. Нэр нөлөө нь цаашид улам өсөх болно.
Монголд маань дайсагнах, гаднаас түрэмгийлэх боломж байхгүй. Хоёр талд маань хоёр хамгаалагч (Орос, Хятад) байгаа. Далайн хар салхи, цунами мэтийн аюул ч Монголоос хол. Байгалийн олон төрлийн гамшигт өртөхгүй байх боломж бидэнд хувь заяаны эрхээр олгогджээ. Байсхийгээд л гамшигт өртөж буй улс орон олон шүү дээ.
Байгалиар бүтээгдсэн, түүхээр олгогдсон таатай байрлалтайгаа бид бүхэн ойлгодог, үнэлдэг, баярладаг байх ёстой. Энэ бол ховорхон олдох давуу тал, хувь заяа. Таван тивийн ээж нь болсон эх газрын сэргэлэн дэнж, гол өндөрлөг дээр нь, хүн төрөлхтний буурал түүхийн эх авсан тэр л бүс нутагт, яг тэр унаган байгальдаа уягдаж үлджээ бид бүхэн, монголчууд! Монголчууд монголоороо, уламжлагдан ирсэн бүхэнтэйгээ үлдэж байх нь бусад угсаатнуудын хувьд ч хэрэгтэй, үлгэртэй, сургамжтай байх сан даа. Ийм угсаатан ч ховор, ингэж үлдэх, хадгалагдах боломж, нөхцөл ч ховор билээ. Хойд талдаа мөсөн далай, зүүн талдаа номхон далай, баруун талдаа евразийн эх захгүй хээр тал, өмнө талдаа говь цөлөөр хамгаалагдсан ахуй орчин маань саяхан болтол л биднийгээ хамгаалж байсан нь түүхэн үнэн юм. Эртэй, зартай булаан эзлэгсэд, тэдний их цэрэг, жанжид нийтийн тооллын өмнө ч, хойно нь ч Монголыг чиглэн хөдөлж байгаагүй билээ. Монголчууд бид гаршуулж, гэршүүлсэн аргальтайгаа (хонь), янгиртайгаа (ямаа), хулан, тахьтайгаа (адуу), хавтгайтайгаа (тэмээ) яг л тэдгээрийн унаган нутагт аж төрсөөр, байнгын эзэд нь хэмээгдсээр өнөөдөртэй золгожээ.
Бид газар нутгаа бусдаас булааж аваагүй, бусдад булаалгаад нүүж зайлаагүй. Энэ түүх газар нутгийн маань хөрсөн доор нь булаастай байгаа, хадан дээр нь сийлээстэй байгаа, хавь ойрынхон ч тиймийг мэддэг, бүр бичиж үлдээсэн нь ч буй...
Хойд, урд хоёр талыг маань бүрэн хашаалан оршоо хоёр их гүрнийг манай өвөг дээдэс анх хураан нэгтгэж, хүчирхэгжүүлж, төр улсыг нь түвшитгэж, салан тусгаарлагчдыг нь номхотгож өгсөн билээ. Одоо энэ хоёр их гүрэн монголчууд биднийг олон аюулаас халхалж, хаацайлж, дутууг маань нөхөж, дундуурыг маань дүүргэж байна. Хоёр их хөрштэйгөө бид мөнхөд эв найртай харилцаж байх хэрэгтэй. XIII зуунд өвөг дээдсийн маань хийсэн дайн байлдааны холхи алс дахь өнөөгийн ач холбогдлыг ч дэлхий дахин ойлгож, эерэгээр үнэлэх боллоо.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Пүрэв - 09 сарын 24,
2026
Сэтгэгдэл32
Таний бичсэн бүгдийг уншдаг шүү.би хүний их эмч .аудс багш байсан.таний
галзуу хүний өдрийн тэмдэглэл
♾️🤧 🩺➕ ♾️🤧
Улаан коммунист яг янзаараа хэвээрээ, яасан урт насалдаг туучий вэ, нийгмийн оюун сан ааг бузарлаж дууслаа л даа, энэ зөнөгийн нийтлэлүүдээр зай талбайгаа бөглөдөг саитыг хаавал таарнаа.
Таний бичсэн бүгдийг уншдаг шүү.би хүний их эмч .аудс багш байсан.таний мэдлэгийн хувъд ярих боломж байх боловуу.би санхүү.ахуйгаа зохиулсан.элдэвхандив энэ тэр байхгүй шү.үзэл бодлоо ярилцаж байж болох уу...⁸л
Таны гэж бичдэг юм.
Ийм ч багш байсан байх гэж,,,,Хэлэх гэсэн санаа бодлоо,,, хэдэн үгээр,,, зөв найруулаад,,,алдаа мадаггүй бичиж чадахгүй ээ,,,,,АЙИИИНННН,,,,,,
🥊 молом чж хоёрыг шоглоод. ♾️🎤L
Эзэнгүй төрийг санхүүгийн хулгайч нар удирдаж байна. Санхүүгийн улсын байцаагч нэртэй монголын ард түмнээс санал авч сонгогдоогүй хүмүүс манай төрийг удирддаг. Сангийн яам, монгол банк, санхүүгийн зохицуулах хороо, эрчим хүчний зохицуулах хороог тэд шууд чиглүүлж Монгол улсыг өр зээл тавихыг ятгаж байгаа хулгайч нар бол америкийн мэргэжлийн нягтлан бодох хэмээх худал хуурамч цаасыг худалдаж авсан Монгол бие үнэлэгч нар байна. Тэд үнэндээ математикийн шалгалт авбал шууд унах ба нягтлан бодох хийх чадваргүй болно. Хамгийн гол нь англи хэлээр америкийн зааврын дагуу ажилладаг муу новшнууд юм. Өнөөдөр нисэх онгоцны буудал барих ямарч шаардлага байхгүй байхад зээл авахыг дээрх санхүүгийн улсын байцаагч нарын ятгасан дүнгээр Монгол улсыг өрөнд хийж байна. Оюутолгойг бас яг ийм санхүүгийн байцаагч нэртэй хулгайч нар гадаадын зээл авахыг ятгаж Монголын өрийг тэнгэрт тултал их өндөр болгосон хүмүүс бол тэд. Иймд Монголд америкийн мэргэжлийн нягтлан бодох хэмээх гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй.
... Одоо хамгаалах хэн байтугай юу ч байхгүй л дээ , хө . Улс орноо сэргээн мандуулах аху төртэй улс оронд бол Чулуунжав шиг нь ус агаар шиг хэрэгтэй . ХУЛГАЙЧДЫН ОРОНД бол Чулуунжав шиг хэрэггүй юм алга даа ...
Чулуунжав абугайн,,,,,эмийг нь уулгаа,,,,,улирал нь ирж байнаа,,,,,
Лам хүн эхнэр авдаггүй нь бүх шашны уламжлал байсан.Яагаад гэвэл эхнэр хүүхэдтэй болсон бол бараг бүгд эрх мэдэл, мөнгөний төлөө зүтгэж, Винайн ёсыг хаян ертөнцийн бохирт хутгалддаг. Эхнэртэй бол лам биш гэж хүлээж авахад бараг зөвдөнө.
Баримттай нотолгоотой зүйл бичээ зөнөгөө.....Хэнд ч хэрэггүй амны пангаар баахан юм сараачих хөгшин.......Хүнд наадах чинь наалдахгүй байна......Хэтэрхий улиг домог сэдвээр байнга эргүүлж тойруулж бичих юмаа......
За хөө! Чи байна шүү дээ! Монголоос явмаар байвал яв, яв! Нэг муу зулбасгыг жалгад шээгээ л биз. Харин өвгөд дээдэс рүү шүлсээ бүү хая. Чулуунжав гуй философич хүн. Чам мэтийн голдоо нүхтэй махыг л сэнхрүүлэх гэж бичдэг юм. Чухамдаа бол онол, философгүйгээр чам мэтийн харанхуй нүх олширч байна биш үү.
Монгол угсаатныг Монголын улсын хөгжил л хамгаална. Хэрэв монгол улс Хятад шиг хөгжвөл дэлхийн монголчууд хүссэн ч эс хүссэн ч монгол уруул тэмүүлж монголд хуран цугларна. Харин Монгол улс одоогийнх шиг пампуурсан улс байвал хэн монгол уруу тэмүүлж, хэн монголд хуран цугларахав. Одоо бүр монголоос монгол залуучууд зугтаж байна шүү дээ. Үнэндээ 1990 оноос хойш Монгол улс Америкийн заавраар бүрэн дампуурсан. Одоо Монгол угсаатнаа цуглуулахын тулд Орос, Хятадын тусламжтайгаар монгол улсыг үсрэнгүй хөгжүүлж барууны дээрэмчидээс хол байлгах хэрэгтэй.
Монгол хятадаас эрс өөр байхгүй бол устана. Хятад шиг хөгжөөд яах юм. Хятадын цагаач нэмэгдэж эрлийзүүд олон болохыг хориглох хэрэгтэй.
Энэ ч айл бүрийн босго дээр ирчихсэн асуудал уу? Тэгээд хүний цунами болох нөхцөлтэй. Дотроо болох юм байгаа. Асуудал хөндсөнд баярлллаа. Нээрээ бодоцгооё... Хамгийн болох хэрэггүй гэх хүн бол доктор, могтор С.Балар- Эрдэнэ дээ...
монголыг орос л хамгаалаж ирсэн сталины гитлерийг ялсан орон одоо цөмийн бус дайнд гурав дахь удаагаа ялж байна украйны нацист гадаад олигархыг ялах нь гарцаагүй орос ялагвал монгол руу орж ирнэ Монгол ёвропийн мөлэигч дарангуйлагч нар цагаан аристныг устгаж байгаа юм чинь шар христан монголыг эн ьтэргүүнд боолчилно монгол айсандаа хятад руу түшнэ дууса аз болохо монголыг орос хамгаалж байна укриан цахилгаангүй усгүй болж байна одесс запорож николаев бүрэн шалдаа буусан америк ёвропийн склапын зэвсгийг устгасан америкийн патриат дууссан байгаа нь орсын дрон хэвтүүлж байна дэлгүүрүүд хоосорч байна ард түмэн босч үелинский бууж өхгүй украйнуудыг бодесс приднестр арьж машинд чихэн дроны зууш болгож байна украйн чангарвал орос хэд дахин чангалан хаа яагүй бүслэн десант деварсант буулга
Монгол мөхлөө. Учир нь: а. Хөх Мөнх Тэнгэрээсээ 1578 онд урвасан. Одоо монгол хүн өөрийн тархи оюун үгүй Тангуд ламын бурантагт оосорлогдон гадаадын бууны ноход, эрлийз хурлийзын бөгс долоож амьдарч яваа. Монгол ТӨР гэж үгүй
Монгол мөхлөө. Учир нь: а. Хөх Мөнх Тэнгэрээсээ 1578 онд урвасан. Одоо монгол хүн өөрийн тархи оюун үгүй Тангуд ламын бурантагт оосорлогдон гадаадын бууны ноход, эрлийз хурлийзын бөгс долоож амьдарч яваа. Монгол ТӨР гэж үгүй
Солиотой юм!
Солиотой юм!
энэ муу хөгшин төгцөг бас юугаа элиирээд байнаа чулуун зэвсэг бичиж байна гэнүү хахахахахахаха
Таны бичсэн олон нийтлэлийг уншдаг.монголчуудад хэрэгтэй бодож явах чухал санаануудыг хэлж өгдөгт нь баярладаг.Яагаад зарим нь галзуу хүний өдрийн тэмдэглэл мэтээр ойлгож бичээд байгаа юм бэ.Монгол хүн бүр санах сэрэх цаг ирсэн шүү....
Орос,Хятад хоёрт газар нутгаа хоёр талаасаа идүүлж идүүлчэ эд, энэ хоёрын хамгаалалтанд амар схн жаргаж бна гэж т1-тэх юмаа.
Монгол угсаатныг Монголын улсын хөгжил л хамгаална. Хэрэв монгол улс Хятад шиг хөгжвөл дэлхийн монголчууд хүссэн ч эс хүссэн ч монгол уруул тэмүүлж монголд хуран цугларна. Харин Монгол улс одоогийнх шиг дампуурсан улс байвал хэн монгол уруу тэмүүлж, хэн монголд хуран цугларахав. Одоо бүр монголоос монгол залуучууд хүртэл зугтаж байна шүү дээ. Үнэндээ 1990 оноос хойш Монгол улс Америкийн заавраар бүрэн дампуурсан. Одоо Монгол угсаатнаа цуглуулахын тулд Америкаас салж, Орос, Хятадын тусламжтайгаар монгол улсыг үсрэнгүй хөгжүүлж барууны дээрэмчидээс хол байлгах хэрэгтэй.
Ямар хүн галзууны хүний өдрийн тэмлэглэл гэджг вэ? гэжүү….Би хариулая! Бусад хүмүүст үнэнийг мэдүүлэх хэрэггүй. Угаасаа үнэн тийм гоё биш аймгигтай. Чи үнэнээр яах гээд байгаа юм чи мэдэх хэмжээний биш байж болно. Ярьдаг хэлэлцдэг талбар биш. Байнга толгойг нь эргүүлж байх ёстой. Ухаантай хүн олон болвол маш аюултай. Тиймээс тэнгүүд л хэрэгтэй!
Ямар хүн галзууны хүний өдрийн тэмлэглэл гэджг вэ? гэжүү….Би хариулая! Бусад хүмүүст үнэнийг мэдүүлэх хэрэггүй. Угаасаа үнэн тийм гоё биш аймгигтай. Чи үнэнээр яах гээд байгаа юм чи мэдэх хэмжээний биш байж болно. Ярьдаг хэлэлцдэг талбар биш. Байнга толгойг нь эргүүлж байх ёстой. Ухаантай хүн олон болвол маш аюултай. Тиймээс тэнгүүд л хэрэгтэй!
Ямар хүн галзууны хүний өдрийн тэмлэглэл гэджг вэ? гэжүү….Би хариулая! Бусад хүмүүст үнэнийг мэдүүлэх хэрэггүй. Угаасаа үнэн тийм гоё биш аймгигтай. Чи үнэнээр яах гээд байгаа юм чи мэдэх хэмжээний биш байж болно. Ярьдаг хэлэлцдэг талбар биш. Байнга толгойг нь эргүүлж байх ёстой. Ухаантай хүн олон болвол маш аюултай. Тиймээс тэнгүүд л хэрэгтэй!
бүтэхгү өвөө.нио логик зөрчил.монгол эрчүүд бүгд шахам дайнд яваад хүн ам цөөрсөн гнэ ү.ялаад л эргээд ирдэг бсан.цөөн нь эзэлсэн нутгаа тохинуулах гж үлддэг бсан.өөр орны цэргүүд тэнд монгол ноёдын захиргаанд үүрэг гүйцэтгэж бсан.энийг мэдэхгү.за буддын шашныг бл ёстой мэддгү хүн энэ бичигч
хятад биднийг хамгаална гэж хэлж бна ш дэ энэ хүн чнь.молорын ах байх
Сэрэмжлүүлсэн санаа байгаа нь таалагдав. Харин 3 дахь хөрш гэж төрийн бодлогод бий байхаа. Энэ талаар Чука проф. яагаад дуугарсангүй вэ? Уул нь цогцоор нь сонсмоор байна.