Философич С.Молор-Эрдэнийн ярьсан, бичсэн бүхэнтэй санал нийлэх албагүй. Түүний зарим байр суурь олон нийтийн дургүйцлийг төрүүлдэг, заримдаа хэт хурц, өдөөн хатгасан шинжтэй сонсогддог. Монголын түүх, уламжлал, шашин шүтлэг, үндэсний бахархлын талаар хэлсэн үгс нь ч олон хүний үнэт зүйлтэй зөрчилддөг. Гэхдээ энд нэг зарчмын асуудал бий. Хүн олонхоос өөрөөр бодсоныхоо төлөө яллагдах ёсгүй. Ардчилсан нийгмийн гол утга учир нь бидэнд таалагдсан үзэл бодлыг хамгаалахад бус, харин бидний дургүйг хүргэсэн, бидний итгэл үнэмшилтэй зөрчилдсөн үзэл бодол хүртэл оршин байх эрхтэйг хүлээн зөвшөөрөхөд оршдог.
Хэрэв зөвхөн олонхийн таашаалд нийцсэн зүйлийг ярьж болдог бол түүнийг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэж нэрлэхэд хэцүү.
С.Молор-Эрдэнэ Чингис хаан, Монголын түүх, буддын шашин, уламжлалт үнэт зүйлсийн талаар бусдаас эрс өөр байр суурь илэрхийлж ирсэн. Түүний дүгнэлтийг буруу гэж үзэж болно. Баримтаар няцааж болно. Хатуу шүүмжилж болно. Нийтлэл бичиж маргаж болно. Эрдэмтэн, судлаачид нээлттэй мэтгэлцэж болно. Харин үзэл бодлын маргааны төлөө эрүүгийн хэрэг үүсгэж, яллана гэдэг бол буруу. Учир нь өнөөдөр бидний дургүй нэг хүний үгийг хориглосон зарчим маргааш бидэнд үйлчилж болно. Үзэл бодлын эрх чөлөө гэдэг зөвхөн сайхан, эвтэйхэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн үг хэлэх эрх биш. Хурц, этгээд, таагүй, бүр олонхийн хувьд буруу санагдах санааг ч илэрхийлэх боломжийг агуулдаг. Харин үг хэлэх эрх чөлөө нь хуульд заасан бусдын эрх, аюулгүй байдал зэрэг хязгаараас ангид гэсэн үг мөн биш. Гол нь төр хүнийг зүгээр л “өөрөөр бодсон” гэдэг үндэслэлээр шийтгэдэг тогтолцоо руу гулсаж болохгүй.
С.Молор-Эрдэнийн үзэл санаанд хамгийн хүчтэй хариулт нь ял шийтгэл биш. Илүү сайн үндэслэл, илүү баттай баримт, илүү хүчтэй мэтгэлцээн байх ёстой.
Хэрэв түүний хэлсэн зүйл түүхийн хувьд буруу бол түүхчид баримтаар няцааг. Философийн хувьд үндэслэлгүй бол философичид мэтгэлцэг. Шашны тухай ойлголт нь өрөөсгөл бол шашин судлаачид тайлбарлаг. Олон нийт түүний байр суурийг хүлээн зөвшөөрөх эсэхээ өөрсдөө шийдэг. Ингэж байж нийгэм оюун санааны хувьд төлөвшинө. Харин төр орж ирээд аль үзэл санаа “зөв”, аль нь “буруу” болохыг тогтоож, буруу гэж үзсэн санааг илэрхийлсэн хүнийг шийтгэж эхэлбэл аюултай жишиг тогтоно. Түүхэнд ийм жишиг нэг хүнийг онилоод зогсдоггүй. Өнөөдрийн таалагдаагүй философичийн араас маргааш сэтгүүлч, зохиолч, судлаач, улс төрийн шүүмжлэгч ч орж мэднэ.
Монгол Улс ардчилсан орон гэдгээрээ бахархдаг бол ардчиллын хамгийн хэцүү шалгуурыг давах ёстой. Тэр нь өөртэйгөө санал нийлдэггүй хүний эрхийг хамгаалах явдал юм.
С.Молор-Эрдэнийн бүх үгийг өмгөөлөх шаардлагагүй. Түүний үзэл бодлыг дэмжих ч шаардлагагүй. Харин түүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах нь өөр асуудал. Бид С.Молор-Эрдэнийн төлөө бус, өөрсдийнхөө төлөө энэ зарчмыг хамгаалах хэрэгтэй. Учир нь үзэл бодлын эрх чөлөө нэг хүний эрх биш.
Бид бүгдийн эрх юм.
С.Сарнай
Ням - 09 сарын 20,
2026
Сэтгэгдэл72
Хятадад нэгдэх естой гэж ярьсан 20 эхнэртэй Дорноговийн үрчгэр хар өвгөн Дэлгэрсайханы мэдэгдэл илүү ноцтой аюултай юм. Дэлгэрсайханыг ингэж хэлүүлсэн цаад эзэд нь Засгийн газар Учрал Хүрэлсүх нар мөн.
арай биш өөр үзэл бодол гэдэг бол өөр зүйлээ битгий худлаа өмөөр
Дагавар охиноо жирэмслүүлсэн С.Амарсайхан ямар ял авах вэ?
МОНГОЛЧУУД ХИЛЭЭС ГАРААД Л МОЛОРЭРДЭНЭИЙН ЯРИАД БАЙГААГ Л СОНСОГДДОГ. ХЯТАД ОРОС СО БҮГД. ОДОО ХАСАГУУД ЯРЬДАГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ. ХӨМӨРСӨН ТОГООН ДОТРОО ЖАРГААД БАЙЖ ДЭЭ. ЧИНГЭСИЙГ ҮЛГЭРИЙН БААТАР ЭСВЭЛ МАНГАС ГЭЭД Л ЭХЭЛДЭГ ЮМ БАЙНА ЛЭЭ.
Bi sayhan kazakuud ene tenegiig yrisaniig orchuulaad gargaj irsen mongolchud bol manjuud Chingis haan kazak tvreg hvn geed yriad bicheed bnaa. Hervee naad Molomiin vgeer bid manjuud yum bol yagaad manj helee medehgui bnaa. Yagaad manj es zanshil alga bnaa hoo. Tegeheer hudal huurmag yum yrisan vnen l bain daa. Iim balai yumiig bitgii davaraaj bai l daa..
Монголчууд бидний үндэсний бахархал, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн аугаа их хааныгаа бууцлшлахыг санаархсан ийм бөөснүүдийг бяц дарж булахаас өөр зам байхгүй. Гаднынхны захиалгаар л иймэрхүү өгөөш хаяж өгөх нь эх орноосоо урвасан ноцтой гэмт хэрэг мөн. Дүүжлэхэд багадна.
Молорэрдэнэд эрүү үүсгэх өол мэдээж хэрэггүй Тэр бол Европыг тухайлбал Германыг тахин шүтсэн ямонголынхоо сэтгэлргээний соелыг огт мэдэхгүй үгүйсгэдэг Монголоо Европ төвийн үзлээр шүүмжилдэг хүн Барууны эрдэмтэд хүртэл европцентризмыг шүүмжилдэг ш дээ Молорэрдэний Монгол монголчуулын талаарх үзлийг аль ч дээд сургууль хүлээн зөвшөөрөхгүй Тийм учраас тэр блог хөтөлдөг байх Тэр үнэндээ улс төрд орохыг л мөрөөддөг байх ятиыс учраас олны анхаарлыг татах гэж элдэв юм ярьдаг байхаа
Эрх чөлөө гэдэг бол бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдах учиртай. Сарнай таны аавыг нэг л өглөө жинхэнэ Хятад гээд унавал сайхан санагдах уу.
Молорэрдэний эцэг цэргийн нилээн өндөр цолтой цэргийн мэргэжлийн хүн байсан юм
Хятадад дагаар ороё гэсэн итгэл үнэмшилтэй энэ этгээдийг дэмждэг хүмүүс ямар их байна вэ аймшиг
Хятадад нэгдэх естой гэж ярьсан 20 эхнэртэй Дорноговийн үрчгэр хар өвгөн Дэлгэрсайханы мэдэгдэл илүү ноцтой аюултай юм. Дэлгэрсайханыг ингэж хэлүүлсэн цаад эзэд нь Засгийн газар Учрал Хүрэлсүх нар мөн.Бас байсхийгээд хятад оруулж тэжээе гэж хууль барьж гүйж орж ирээд байдаг Ганхуяг байна. Бас хужаа нарыг шүтдэг гахай Нара гэгч гичий байна.
Илт худал гуйвуулсан зүйлс яривал хорих ёстой
Маргаанд буян тогтохгүй
теорийн ном хаялцах
Хятадад дагаар ороё гээд ил тодоор мэдэгддэг хүмүүс өдөр өдрөөр олширч байна ялангуяа хятад руу байнга зорчдог хүмүүс тархиа урд зүгийнхэнд мөлчийтөл угаалгадаг нь ойлгомжтой боллоо
түвдүүдээр хаанаа тодруулдаг. өөрсдөө ямарч мэдэлгүй. түбэд нь хятадын харъяанд.
Хятадад дагаар ороё гээд ил тодоор мэдэгддэг хүмүүс өдөр өдрөөр олширч байна ялангуяа хятад руу байнга зорчдог хүмүүс тархиа урд зүгийнхэнд мөлчийтөл угаалгадаг нь ойлгомжтой боллоо
нэг юм төсөөлж бодоод тэрүүндээ итгэдэг сэтгэцийн эмгэгтэй мал
хэн юу ярих нь хүний өөрийнх нь асуудал. Түүх,нийгмийн асуудлыг мэдээлийн хэрэгслээр нээлттэй харилцан мэтгэлцэж хэлэлцэн өөрсдийн байр сууриа хамгаалж болно. Харин төр засагт бгаа элдэв мунхаг санаа шаргаж эхорныхоо эсрэг мунхаг юм чалчдаг төрийн албан хаагчдбг харин хатуу шийтгэдэг бх ёстой.
хувьдаа өөр үзэлтэй байх нь хувь хүний асуудал, Харин түүх, үндэстнийг гутаан доромжилсон зүйлийг илтэд нийтэд ярих нь бол харин зүйл ангитай хэрэг байх шүү хөө.
Чингисийн үеийн нэг ч түүхэн бичиг баримт бидэнд үлдээгүй. Ер нь бараг юу ч байхгүй. Баталгаа мөн адил. Нууц товчоо бол уран зохиол
нууцын тайл л даа одоо. казахуудаас илүү юм ярьцгаахгүй байгаа шоо
Молор банхар хуцаж байг гэвэл болно. Хүн санаатай юм бол толгойгоо ашиглахгүй үмхий амаараа юм ярих нь буруу.
Мал аа рашид ад дин гээд бусад дэлхийн улс орны түүхэнд дүүрэн байна. Пап ламд Гүюг хаанаас бичсэн захидал оригоороо байнх малаа...
папыг ир гэчихсэн байгоо. πаI πаII πаIII...
Энэ молор эрдэнэ хятадын коммунист намыг их магтан дуулдаг хятад руу их гүймтгий нөхөр . Хятад руу их гүймтгий манай инфлүүнсер сэтгүүлч улс төрчид хятадын налж түшиж амьдрах ёстой гэж энд тэнд ухуулдаг боллоо
Энэ молор эрдэнэ хятадын коммунист намыг их магтан дуулдаг хятад руу их гүймтгий нөхөр . Хятад руу их гүймтгий манай инфлүүнсер сэтгүүлч улс төрчид хятадын налж түшиж амьдрах ёстой гэж энд тэнд ухуулдаг боллоо
манж хятадын боол хэдэн зуун жил байчихаап богдын засгийн газар тусгаар тогтносон ч хятадт богдтойгоо монголтойгоо хятадт нэгдэн ороо биз дээ сюшу жаныг 21 онд л устгасан хятадын гоминданы засаг ч устсан ""ерэн он""- оос дахиад хятад руу ороод одоо бүр төрөл бүрийн авто зам хэдхэдэн төмөр ба рьж агаарын зам нээж байгаа нийлж байна нэг сая өвчтэй тахир дутуу хүн тэтгэврийн хөгшчүүл нэг сая нв хүүхэд оютан залуус нэг сая нь малчид төрийн ажилтан юм өдрийн од шиг монгол хүн монголын нутаг дээр тарчихсан гадныхны шүлсийг гоожуулж олигарх дураараа мөлждөг
кк.долоо
нагацын дэргэд 70 барьж эхэлж байгаму
Үндэсний хэт үзэлтнүүд ажлаа хийхгүй байнаа, шууд бууддаг газар шдэ.Гудамжинд хороочих боломжтой
япан адольфийн сүнсийг ясүкүни сүмд тахидаг гижэшүү. бурхан мурхан байхгүй. ярьшиг зүгээр. пялдагтаад тийшдээ гээд эхэлнээ
шуа филсопын хүрээлэн татан буугдсан байх. доогтор гавъяатууд үндэслэлгүй цалин шагнал аваад чив чимээгүйн цол шагналын мөнгө улсаас авч идээд.
Солиор мэдрэлүүдээ СЭМҮТ. д хэвтэж эмчлүүл 2 лаа эсвэл эх орноосоо урвасан хэргээр ялын дээд хэмжээ ав М,монголоос зайл та нарт амьдрах бүү хэл ,ясаа таваих газар ч бхгүй
Ккк өөрөө солиотой гар бна. Чиний энэ үгээ хэлэх эрхийг хааж боовол ямар байх уу
taboo домбо домбоо гэдэг шиг л 5У 🕳️🍷
Нэг нөхрийн задгай амын далимдуулж дарангуйлал тогтоож болохгүй
санжаасүрэн гэх цагаан солиотой хүний удам ийм л байх ёстай ажээ. муу зүйл цаашаа цаашаа. ...
Энэ бол зүгээр нэг өөр үзэл бодол биш. Цагаанаа гадны санхүүжилттэй
Хүн шоолсны хариуд суга өөд нь татна Байр машинтай бгоно гэсэн шал худлаа байж дэ Даанч нэг сэжиг бүхий бсан юма
Мо тэнэг Казакийн тагнуул ийм тэнэг юмаар хичээл заалгахыг хориглох ёстой!!!
Өөр үзэл бодол бишээ. Үлс орны тусгар тогтнолыг үгүйсгэж, Монгол гэх улс огт байхгуй гэж солиорч болохгуй. Өөр улс орон бол ийм юм ярьсан нөхрийг аль шүүхдээд ялыг нь өгчихсөн байгаа.
Гадаадад бол шууд буудаж устгасан байгаа.
Манай Монгол дэндүү задгай байгаа шүү Германд жишээлбэл төрийн бодлоготойгөө зөрчөлдөж уагаачлалыг шүүмжилсэн пост бичихэд шууд баривчилж өндөр торгууль эсвэл 6 сараас нэг жил хорих ял өгдөг
Энэ хүний диплом, эрдмийн ажил, зааж байгаа сургалтын агуулга, гаргасан ном, хэвлэл зэргийг эрдэмтдийн багаар хянуулж, дүгнэлт гаргах хэрэгтэй. /шинжээч томилох/ Учир нь улсын, хувийн аль ч сургуульд сургалтын үйл ажиллагаа тодорхой хөтөлбөр, тогтсон онол, арга зүйн хүрээнд явагдах ёстой. Яагаад гэвэл, албан ёсны мэдлэг олгох хөтөлбөрт сургалт учраас БШУЯ үүнд хяналт тавьж үүрэгтэй. Хэн дуртай нь юу ч хамаагүй бурах ёсгүй! Батлагдсан хөтөлбөрт сургалтын агуулга нь таарч байгаа эсэхийг хянаж үзээд, санаатай, санамсаргүй алин болох, эсхүл зориуд санаатайгаар тархи угаах ажиллагаа явуулдаг эсэх, энэ хүн өөрөө багшлах боловсон хүчний шаардлагад мэдлэг чадвар, эрүүл мэндийн хувьд нийцэж байга эсэхийг дүгнэж үзээд цаашид багшлуулах эсэхийг шийднэ гэсэн үг л дээ. Тэрнээс учиргүй ял тулгаад эх орноосоо урвасан гэхгүй байх. Хагалан бутаргах, хорлон сүйтгэх санаатай ажиллагаа бол өөр. Гэхдээ л Амарсайхан үүнд оролцох нь буруу! Улстөр, ашиг сонирхол явж бн..БШУЯ-ны ажил шүү дээ!
мэдрэл муутай хүн шүү дээ. тэнэг мангар юм ярихад нь үнэн юм яриад байна гэж хөөргөн дэвэргээд, боловрол нимгэн сэтгүүлчид очиж элдэв ярилцлага аваад бүүр хаданд гаргасан. Хүн ардын мэдлэг болрвсрол өндөр газар бол архаг шизофрени өвчтөй хүний галзуурал гээд авч хэлэцэхгүй тоогдохгүй өнгөрнө. Үнэн юм шиг юмыг хэн ч ярьж чадна, авах гээхийн ухаан манайханд алга
Чи өөрөө эрүүл бишээ
харин тэр их дээд сургуулиудад хичээл заалгана гэдэг бол тэр сургуулиудын түвшин хаана байгааг хэлээд байгаа юм, чиний наад яриад байгаа чинь нохойн баас гээд нам болгох эрдэмтэн алга уу.
Тусгаар тогтнол!!!!
Ардын хувьсгал, Сүхбаатар жанжныг үгүйсгэдэг ардчиллынхан яах болж бна
Монголчууд одоо ардын хувьсгал сүх жанжин гэж байгаагүй гэж боддог болсон.
Монголчууд бидний үндэсний бахархал, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн аугаа их хааныгаа бууцлшлахыг санаархсан ийм бөөснүүдийг бяц дарж булахаас өөр зам байхгүй. Гаднынхны захиалгаар л иймэрхүү өгөөш хаяж өгөх нь эх орноосоо урвасан ноцтой гэмт хэрэг мөн. Дүүжлэхэд багадна.
Аргагүй мэдэрч байж итгэ хэрхэн дээд хүн болох вэ өвөрмонголын дээд монголчууд
chinii oor uzel hend ch hereggui delhiin tuuhtei Mongol ulsiig Japan ii tagnuul balair avgai tai amaa medehgui chalchihiig mglchuud tevchihgui gedgiig medej av novshiin soloit segsiisen amisgaa
Түүхээ мэдэхгүй хүн их сургуульд багшлах боломжгүй тул ажлаас нь яаралтай чөлөөл. Их сургууль Ийм хүнээр яагаад одоо болтол хичээл заалгаж байсан юм бол ?
Энэ sonin.mn site өөрсдөө ХКН-аас санхүүждэг болхоор Молорэрдэнийг өмөөрөх нь аргагүй шүү дээ
Маш бүдүүлэг нөхөр ба ийм муусайн юмнуудын ярилцлага бол үнэндээ хог. Ярилцлага авсан өгсөн хоёулаа маш доод товшинд сэтгэж байна. Ийм муусайн юмнуудмих Эзэн Чингисийг үгүйсгэж чадахгүй. Дэлхий дахинаар дүүрэн судлаад мэдчихсээ байхад энэ муу хоёрын хог сэтгэлгээ хэнд ч хэрэггүй
Энэ товарищийг гайгүй гэж боддог байсан чинь хүн гүтгэх нь гэмт хэрэг гэдгийг ч мэддэггүй дурак байсан байна. Дээр нь социализм шиг яс үндэс Оросууд шиг ярина хэрэг алга.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!??????!!!???
Монголын ард түмний тархийг "Арчдилал", "Капитализм" сайхан гэж 36 жил угаасан Баабар, Бат-Үүл, Элбэгдорж нар Монгол улсад Молор-Эрдэнээс 1000 дахин их хор хүргэжээ гэдгийг одоо бид харж байна.
Монгол, монголчууд гэж мянга мянган жил байсан нь тодорхой. Харин Чингис хаан бол уран зохиолын гол дүр байжээ гэдгийг одоо л бид ойлгож эхэлж байна. Энэ Чингис хаан гэдэг уран зохиолын зохиогчид нь түүхчид байжээ гэдгийг одоо л бид ухаарч эхэлж байна. Ер нь энэ хорвоо дээр хууль зүйн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан, түүхийн шинжлэх ухаан гэж байхгүй бөгөөд харин математик, физик, химийн шинжлэх ухаан гэж байдаг гэдэг нь тодорхой болж байна. Өөрөөр хэлвэл хууль зүйн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан, түүхийн шинжлэх ухаан гэгч нь улс орон бүр өөртөө тааруулан зохиосон уран зохиол байжээ гэдгийг одоо л бид ухаарч эхэлж байна. Харин математик, физик, химийн шинжлэх ухаан бол дэлхийн бүх улсад нэгэн адил мөрдөгддөг байгалийн хууль ажээ.
Мо-эндэнэ гэж хүн хог эсгий гэрт амьдарч үзээгүй морь мал унаж үзээгүй бетонон байшинд байсан нүүдэлчин амьдрал мэдэхгүй хөлдүү хүүр. Болхоор эсгий гэрт төр байгаагүй гэж тэнэгтэж хичээл дээрээ буруу ойлголт оюутнуудад өгч байсан бна!!!
Өөр үзэл бодол гэхээсээ монгол түмний түүхийг огт байхгүй мэтээр чалчих нь хүүхэд залууст ихээхэн хортой. Тиймээс багшлах эрхиыг нь хасах хэрэгтэй. Тэгээд гэртээ жорлондоо суугаад буруу солгой бурэ байна биз
Улс төрд орох гэсэн аугаа ихийн донтой Молорэрлэнэ олон хүнд гай болохнээ Ерөнхиыоөгёид нэрээ дэвшүүлнэ гэж ИЗНН ыг татан буулгах хэмжээнд яригдаж байна Хувьдаа цэцэрлэг дунд сургуультай учраас хүүхдүүдэд Монгол гэж байхгүй Чингис бол Монгол биш гэж заадаг эсэхийг шалгах хэрэгтэй болохнээ Ярилцлага авсан чпоны иргэн Томоко руу зарим хүн дайрч давоилж тарнуул болгох гэж байна Тэр эмэгтэй Чингис хааныг яримааргүй байна гээд байсан ч мань нөхөр солиороод байж Ар гэр нь хүнээ татаж аваа
эрлэнэ. эхлээд бүгд эр энергиэр. МонгоЛ. битүү зодог 'онгойно'. 🗣️ 🗂️🗃️. арслн мнгн
Ирэх онуудад сонгууль бүр бузрын булай юм болно. Ямар утгаар вэ гэвэл Москва, Бээжингийн урьдныхаас илүү оролцоотой. Орос суларсан учир мөчөөгөө өгөхгүы монголчуудыг бүр утаж өгнө. Юу ч болж магад шүү. Цагааныг хар болгож, харыг цагаан болгож харуулна. Хэн нэг нь террорист, өөр нэг нь LGBT, хамаагүы нэг нь хятадын тагнуул болоод тодорчихно, монголчууд дотроо үймж хэрэлдэж шүлсээ савируулж чарлалдаж байх тусмаа сайн. Жаахан сэхэл авах шинж илрэнгүүт дахиад хэдэн нууц хулгайчид нь их наяд байтугай юм тоншиж байсныг нь олны өмнө ил гаргаад дахиад хэрэлдүүлчихнэ. Товчхондоо монголд амьдрах ямар хог вэ гэсэн бодлоор монголыг 24 цаг зогсолтгүй утах нь москвагийн зүгээг мөрдөх протокол. Бас чөлөөт хэвлэл мэдээлэл ийм аймшигтай гэсэн айдсыг тултал нь өгч байна даа. Хасууд, гэмт хэрэг, урвагчид, барууны гар хөл гэх мэт. Бүгд жүжиг, тавилттай, яс аргачлалтай. Даан ч монголчууд оюуны хоосролтой учир үүнийг сэхээрч олж хардаггүй.
Хэхэ философич маань зүгээр л тухайн үеийн олон зуун залуусын нэг нь болоод, Улаанбаатарт хэн ч танихгүй нэг муу төрийн доод түвшний ажилтны өмхий шохойн ханатай орон сууцаа орхиод дэвээд дэвээд чааваас социалист зүүн германд очоод хэдхэн жил бойжсон шүү дээ хөөрхий. Тэрийг нь ойлго. Социалист улсад аймар философич төрөх эхлэл тавигдаж гэнэ дээ кккккк элэг элэг. Тэр үед ижил газар сурч ажилласан үеийнхэн зүв зүгээр хүн шиг ажлаа хийгээд амьдраад л явж байна. Ер нь байнаа, төрөлхийн оюуны чадамж байхгүй хүмүүс толгойгоо ном мэдээллээр бөмбөгдчихөөр яг энэ Мо гуай шиг болчихдог юм байна лээ. Биеийн тамирчин биш хүн хамаа намаагүй дасгал хийж байгаад хазгар болчихдог шиг гэх үү дээ. Энэ шизотой хүнийг өнөө улстөрчид чөлөөт мэдээллийн хэрэгсэл ийм аюумшигтай, тиймээс хүн юм хэллээ бол шоронгийн хаалга татах боломжтой хууль батлуулах нь зөв гэдэг багц тархи угаалтын нэг золиос болгожээ чааваас. Яаяа гэх вэ дээ.
Солонгост байнга оршин суух виз авсан эсвэл визний зөрчилтэйгээр байнга суурьшин амьдардаг 65000 монгол хүн байна. Харин хятадад байнга оршин суух виз авсан 800 монгол хүн байна. Хэдийгээр жилд хятад уруу зорчдог монголчуудын тоо жилд хоёр саяаас давдаг ч гэсэн байнга суурин амьдардаг визтэй монголчууд яагаад 800 аас хэтэрдэггүй юм болоо. Хятадад нэгдэнэ гэдэг молор эрдэнэ өөрөө хятадад байнга оршин суудаггүй нь нэн гайхалтай. Тийм л их нэгдэхийг хүсээд байгаан бол хятад уруу яагаад явдаггүй юм болоо
Doromjlol ba uzel bodol 2 ogt 2 oilgolt ium aa. Mongolchuudiig uguisgene gedeg bol ouyn sanaa, setgel zuin doromjlol HUCHIRHIILEL IIUM!!!!!!!!!!
судлал байжээж шүүмжлэл. бүх өмнөх хэлсэн бичсэн.
Молор-эрдэнэ өөр үзэлтэй байна гэж буруутгасан юм байхгүй шүү дээ.Тэрс үзэл санаа сурталчилж, монголын түүх, монголын бахархлыг нулимж байдагт нь иргэд зэвүүцээд байгаа юм.Гадаад хүүхнээрхань татаж суучихаад улаан шугам даваж элдэв долоон юм донгосч олон түмний эгдүүцлийг төрүүлсэн шүү дээ.
Уг нь ч Монголчууд бидний маанагдуу занг нүүрэн дээр нь ил цагаан тас хийтэл хэлдэг хүн дээ. Тэр нь гоё. "Монголчууд бол хүүхэд насан дээрээ яваа үндэстэн ч..." ч гэдэг бил үү? Үнэн шүү дээ. Үүнийх нь төлөө би бээр түүнийг дэмждэг байсан. Харин сүүлийн үед хэл нь хальтраад буруу тийшээ давхичих шиг болсон. Гэхдээ буруу зөрүү ярьлаа гэж гоочилж болохгүй. Ямар ч хууль зөрчөөгүй шүү дээ. Ёс зүйн л асуудал. Харин гадны тусгай байгууллагаас даалгавар аваад, тэрнийхээ цалин хөлсийг хүртээд, Монголчуудыг дотор нь хагалан бутаргах зорилго агуулж байгаа нь үнэн бол асуудал их өөр. Тэгээд шалгаж байна гэж ойлгосон. Харж л байя.