БНХАУ, Энэтхэгийн хилийн асуудлаарх тусгай төлөөлөгчдийн 25 дахь удаагийн уулзалт энэ сарын 25-нд Бээжин хотноо боллоо. Хятадын талаас Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны ажлын албаны дарга Ван И, Энэтхэгийн талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Довал нар Хятад, Энэтхэгийн хилийн асуудал болон хоёр талын харилцааны талаар өргөн хүрээнд, гүнзгий бөгөөд найрсаг, илэн далангүй санал солилцов.
Ван И хэлэхдээ, Хятад, Энэтхэгийн харилцаа хоёр талын харилцааны хүрээнээс хэдийн давж, дэлхийн болон стратегийн ач холбогдолтой болсон гэжээ.
Тэрээр мөн хоёр тал тусгай төлөөлөгчдийн уулзалтаар хүрсэн нийтлэг ойлголтуудыг эмх цэгцтэй хэрэгжүүлж, хоёр орны механизмын хүрээн дэх харилцаа, хамтын ажиллагааг үе шаттайгаар сэргээж, хилийн бүс нутгийн энх тайван, амар амгаланг хамтран хамгаалж байна гэсэн байна.
Мөн талууд 2005 онд тохиролцсон улс төрийн чиг баримжааны зарчмыг баримталж, харилцан хүндэтгэх, харилцан ойлголцох үзэл санааны хүрээнд тусгай төлөөлөгчдийн уулзалтын механизмыг ашиглан, шударга, зохистой бөгөөд хоёр талд хүлээн зөвшөөрөгдөх хилийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх гарцыг эрэлхийлэхээ дахин нотлов.
Талууд хилийн асуудлыг цаашид яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар зохистой шийдвэрлэж, хилийн бүсийн энх тайван, амар амгаланг хамтран хамгаалахаар тохиролцжээ.
Мөн 2027 онд Энэтхэгт Хятад, Энэтхэгийн хилийн асуудлаарх тусгай төлөөлөгчдийн 26 дахь удаагийн уулзалтыг зохион байгуулахаар тохиролцсон байна.
Г.Бямба
Пүрэв - 08 сарын 27,
2026
Сэтгэгдэл0