sonin.mn

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл явцад оруулж буй хөрөнгө оруулалтаа Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд нэмэгдүүлэх хэрэгтэй, нэмэгдүүлэхгүй аваас бол ирээдүйд эдийн засаг, нийгэмд учрах зардал чирэгдэл хамаагүй их байх болно. Энэ тухай Уур амьсгалын асуудал эрхэлсэн Европын комиссар Вопке Хукстра Politico сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.


Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд хөрөнгө мөнгө гаргах нь зайлшгүй шаардлагатай болсон бөгөөд засгийн газрууд өөрчлөлтийн үр дагаварт тэсвэртэй байдлыг арга хэмжээнд ихээхэн хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж тэрбээр хэллээ. 


Улс орнуудын төсөв нь улс төрийн тэргүүлэх зорилтуудыг тусгаж байгааг комиссар дурдсан байна. “Ойн түймэр, үерийн аюултай тэмцэх явдлыг тэргүүлэх зорилт болгохгүй аваас ирээдүйд бид эдийн засаг, нийгмийн салбарт хамаагүй их мөнгө зарцуулахад хүрнэ” гэж В.Хукстра анхааруулан хэлэв.


Шаардлагатай хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж буй улс орнуудын хувьд эдийн засгийн хохирол нь улам нэмэгдэхэд гайхах хэрэггүй болно гэдгийг тэрбээр дурдлаа.


Европын комиссын тооцоолсноор, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн тулд жил бүр 70 орчим тэрбум доллар зарцуулах шаардлагатай байна. Харин одоогийн байдлаар ЕХ-ны гишүүн орнууд жилд 29 тэрбум доллар зарцуулж байгаа ажээ. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэд бүтцэд учирч буй хохирол 29 тэрбумаас хэдийн давсан байна.  



Б.Адъяахүү