Охиноо зөв хүн болгож өсгөнө гэдэг зөвхөн сайн сургуульд сургах, мэргэжил эзэмшүүлэх, өөрийгөө хамгаалж чаддаг болгохоор хязгаарлагдахгүй. Хамгийн чухал нь бусдыг, тэр дундаа амьдралынхаа хань болсон хүнийг хэрхэн хүндэлж, ойлгож, хайрлаж сурахыг нь заах хэрэгтэй.
Өнөөдөр охиддоо “чи хэнээс ч хамаарах ёсгүй”, “эрэгтэй хүн хэрэггүй”, “чи хүссэнээрээ л бай” гэж хэлэх нь элбэг болсон. Өөртөө итгэлтэй, бие даасан эмэгтэй болох нь мэдээж сайн. Гэхдээ бие даасан байна гэдэг бусдыг үл хүндэлнэ гэсэн үг биш. Эр хүнийг хүндэлнэ гэдэг сохроор захирагдах, хүчирхийллийг тэвчих, өөрийн эрх ашгийг золиослох тухай яриа огт биш. Харин хань ижлийнхээ хөдөлмөрийг үнэлэх, хэлсэн үгийг нь сонсох, хамтдаа шийдвэр гаргах, алдаа гаргавал доромжлохын оронд ярилцах, гэр бүлийнхээ төлөө хийж буй зүйлсийг нь анзаарах тухай юм. Охин хүүхэд эцгээсээ эр хүнийг хэрхэн хүндлэхийг хамгийн түрүүнд сурдаг. Аав нь ээжийг нь хэрхэн хүндэлж байна, ээж нь аавынх нь хөдөлмөрийг хэрхэн үнэлж байна гэдгийг харж өссөн хүүхэд гэр бүлийн харилцааны талаар маш хүчтэй ойлголттой болдог.
Тиймээс охиддоо “эрэгтэй хүнийг хүндэл” гэж зүгээр хэлэхээс илүү хүндлэл ямар байдгийг харуулах хэрэгтэй.
Аав нь охиндоо:
“Чи охин учраас эрэгтэй хүнийг хүндэл” гэж хэлэхээсээ өмнө,
“Ээжийг чинь би яагаад хүндэлдэг вэ гэдгийг хараарай” гэж үлгэрлэх нь илүү үнэ цэнтэй.
Мөн охиддоо нэг зүйлийг заавал ойлгуулах хэрэгтэй. Эр хүнийг хүндэлнэ гэдэг өөрийгөө дорд үзэх гэсэн үг биш. Өөрийгөө хүндэлдэг эмэгтэй л бусдыг зөв хүндэлж чадна. Сайн эр хүнийг муу эр хүнээс ялгаж сурах, эрхэм чанарыг нь үнэлэх, харин хүчирхийлэл, доромжлол, хуурч мэхлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь мөн адил чухал.
Охиндоо: “Чамайг хайрлаж, хамгаалж, чиний төлөө хичээж байгаа хүнийг битгий басамжил. Харин чамайг доромжилж, хүчирхийлж, эрхийг чинь зөрчиж байгаа хүнийг тэвчих албагүй” гэж заая.
Гэр бүл гэдэг эрх мэдлийн төлөөх тэмцээн биш. Хэн нь хэнийгээ дийлэхийн төлөөх өрсөлдөөн бүр ч биш.
Эр хүн эмэгтэйгээ халамжилж, эмэгтэй хүн эр хүнээ хүндэлж, хүүхдүүд нь тэр хүндлэлийг харж өсөх нь эрүүл гэр бүлийн үндэс. Тиймээс охидоо зөвхөн “өөртөө итгэлтэй эмэгтэй” болгохоос гадна хүндэлж чаддаг, талархаж чаддаг, хайрлаж чаддаг, сайн хүнийг таньж чаддаг эмэгтэй болгон өсгөцгөөе. Учир нь маргаашийн сайн эхнэр, сайн ээж, сайн хань өнөөдрийн хүмүүжлээс эхэлдэг. Охидоо эр хүнийг хүндэлдэг болгож өсгөе. Гэхдээ хамгийн түрүүнд эр хүнийг хүндлэхийн утгыг амьдралаараа үлгэрлэе.
Н.Отгончимэг
Даваа - 09 сарын 14,
2026
Сэтгэгдэл26
1990 оноос хойш ардчилал хүний эрх гээд эмэгтэйчүүдээ хэт өөгшүүлж толгой дээрээ гаргаснаар монгол эмэгтэйчүүд эвдэрч эрчүүдээ үл хүндэлдэг болсон.
эр хүн шиг хүнийг эмэгтэй хүн хүндэлдэг тэгэхээр жудаг шаах гэсэн санаагаа нуусан бөхүүд бол бас биш ерөн тэгээд хүнд хар ажил хийчихдэг ямааны гур шиг туранхай залхуу арчаагүй муу муухайд гарууд сайн ацуудыг эх нь зодож чадахгүй бол бусад зодоход яахав дээ одоо миний залхуу хүүг битгий цодооч гэх аян ухааны юмуу хаашаа юм.
нэг авгай ийм юм бичсэн мэдээж харахгүй хэлчихьеэ. авгайчууд буруу дандаа бусдаас хайдаг одоо өөрийн хүүхдийн арчаагүй эм шинжийг олсон хүүхдийг нь битгий зод гэх ухааны юм хүний охин луу дайраад уналаа даа яг авгай эмэгтэй хүн бичсэн ойлгомжтой.
Хамгийн гол нь банди нар охидуудад хүндлэгдэхүйц зан араншин, мэдлэг чадвартай байх ёстой!!! Зүгээр л эр хүйстэй юм гээд хүдлэнэ гэж байхгүй!!!
Хүндлэлийг хүчээр олж авдаггүй. Баас зооглоход үүдэн хоймрын ялгаа үгүй, эх эцгийн эрхт ёсны ялгаа үгүй. Үсрээд байгаарай ялаанууд минь. Халамцуу үсэргээ хамгийн халуухан
Мантуу Хү Сю жан Сүнээг гүчиндээд баригдах дээрээ тулж 200 саяар шагнасан гэдэг яриа байдаг юм.Номтойбаяр бол хоер талаас нь мордож комоон бээби гэж орилж хүчиндээд машин нүүрсээр шагнасан гэдэг.
Эцгийн эрхэт ёсыг хатуу хэрэгжүүлэх хэрэгтэй.
Уламжлалт ёс эцэг эх эр нөхрөө хүндлэх ёс үгүй болж эрх чөлөөт эмс охид дүүрэв.
Эцгийн эрхэт ёсыг хүн төрөлхтөн сая сая жилийн амьдралаас суралцаж тогтоосон хамгийн сайн дэг журам байхад янхан хүүхнүүдийг даврааж болохгүй.
эмэгтэйг гоочлоод улам үүрэг даалгавраар дараад уналоо. эрэгтэйг өргөж ав халамжил ч гэх шиг. эрэгтэй хүн яахав дээ эрэгтэй юм чинь.
Estoi soliotoi, munhag humuus l ene bichsenig unshaj, dagaj magad. Öörin eruul uhaantai hun- er oilgohoorgui, tolgoi segsereh baih.
'сайн цагийн' мянган шавар бурхантай үе нь дууссан болтой юм. эмэгтэй, чи нэг юм бодооч гээд гуйгаад байхыг бодоход. дараагийн цаг үе нь юу билээ. аан майтриархад
Хүндлэлийг хүчээр олж авдаггүй. Баас зооглоход үүдэн хоймрын ялгаа үгүй, эх эцгийн эрхт ёсны ялгаа үгүй. Үсрээд байгаарай ялаанууд минь. Халамцуу үсэргээ хамгийн халуухан
Хуцаарай муу гөлөг.
Дүнгэнээд байлгүй баасаа тос
Монголын 100 жилийн өмнөх Үндсэн хуульд эр эм хоёр хүн тэгш эрхтэй гэж заасан билүү ? 100 жилийн дараах үр дүн нь энэ л юм даа !
гадаадынхан хүндэлнээ
mongol huuhnuud massaaraa setegciin emgegtei, ediin dontoi, zavhai buduun archaagui hooson tolgoitoi jombognuud shdee
Одоогийн эмс умдаг салтааныхаа хуял тачаал мөнгө төгрөг хардаг болсон.Монголын өвөг дээдэс эм хүн үс урт ухаан богино гэж сургасаар ирсэн.Энэ нь тэдний тархи эр хүнийхээс 150 грамм хөнгөн дутуу төрдөгтэй холбоотой.Лянхуар Данхан толгойт бүдүүн хошногот баньд дотор бодлогоороо саарал ордонд тархины дутуу хөгжилтэй эмсийг олноор нь оруулж Монголыг хорлон сүитгэх ажиллагаа хийж байгаа.
Эм хүнийг бавчихаад хөөгөөд явуулж бай.
Эргүү, эр хүн өөрийнхөө хүүхдийг өөрөө гаргахгүй санаж яв. Эрчүүд хүүхдээ булаалдаж дайн хийдэг жамтай шүү.
Xoxь дээ. Tэгээд oлoн эpэгтэйд xaягдaaд явцгaaг!
мөөмт олон дахин гуужих.
Их зөв санал дэвшүүлжээ
Almasnuud shuu dee, aimaar shunaltai.
Адилхан шуналтайн байж нэгийгээ яахнуудээ